| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00537/И |
| Дугаар | 304/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00401
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 304/ШШ2025/00401 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Э*******гийн гудамж, Э******* ******* ******* ******* ** давхарт байрлах, ******* ф******* ББСБ ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х ** дүгээр байр, ** тоотод оршин суух, Бийн Ат холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 318,510 /гур******* зуун ар******* найман мянга та******* зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 220121-91747 дугаартай 110,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Б.А нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1132 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 318,510 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Б.Ааас мөнгөн хөрөнгө гаргуулж, ******* ф******* ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан 318,510 /гур******* зуун ар******* найман мянга та******* зуун арав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Өлзийбаяр нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 318,510 /гур******* зуун ар******* найман мянга та******* зуун арав/ төгрөгийг хариуцагч Б.А нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 5,103 /та******* мянга нэг зуун гурав/ төгрөг, хариуцагч Б.Ааас 5,103 /та******* мянга нэг зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА