| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0151/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 164
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа /ҮД:1-292/,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0-025/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Г-д, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт С.С-д тус тус холбогдуулан дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710005930177 дугаартай, 187/2018/0151/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт С.Г
2. Монгол Улсын иргэн, Ш овогт С.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Г нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн .........-р ажиллаж, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ........-н постод үүрэг гүйцэтгэж байхдаа ........ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн С.С-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн боловч С.С-н ашиг сонирхолын үүднээс албаны үүргийн хувьд гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлэлгүй тус Цагдаагийн хэлтсийн ............... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч С.С нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон ..........-н постоор нэвтрэх үед постон дээр үүрэг гүйцэтгэж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн ........ С.Г саатуулахад өөрийн жолооны эрхийг хасуулахгүй, хуульд заасан арга хэмжээ авахуулахгүй байх зорилгоор мөн хэлтсийн ......... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийн хахуулийг С.Г-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Г нь /Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн ......... ажилтай байсан/ 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ...........-н постод үүрэг гүйцэтгэж байхдаа ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явсан шүүгдэгч С.С-г саатуулан зөрчлийг илрүүлсэн боловч түүнд хуульд заасан арга хэмжээ авалгүй шүүгдэгч С.С-с тус Цагдаагийн хэлтсийн ....... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийг авсан,
шүүгдэгч С.С нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон ..........-н постоор нэвтрэх үед нь уг постон дээр үүрэг гүйцэтгэж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн .......... С.Г саатуулахад өөрийн жолооны эрхийг хасуулахгүй, хуульд заасан арга хэмжээ авахуулахгүй гэж тус хэлтсийн ......... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийг шүүгдэгч С.Г-д өгсөн болох нь:
1. Шүүгдэгч С.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруу дээр маргах зүйлгүй... Тухайн үед хамт ажилладаг байсан Б.Н-д итгэж мөнгө авсан... Ажлаасаа халагдсан, ажилгүй байгаа...Дахиж ийм асуудал битгий гараасай гэж бодож байна......Тушаалын дагуу ...... дээр үүрэг гүйцэтгэж байсан...Ажил тасалсан болон дээр нь энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан...Б.Н-р дамжуулж 200.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч С.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруу дээр маргах зүйлгүй... Гэмшиж байна...Бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Баримтгүйгээр 200.000 төгрөг өгөөд яв гэж хэлсэн... Бид хоёр ярилцаж байгаад тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сард миний төрсөн ах С.С над руу утсаар яриад ах нь асуудалтай болчихлоо мөнгөний хэрэг гараад байна чи над руу 250.000 төгрөг шилжүүлээдхээч гэхээр нь өөрийн эхнэр н.Э руу утсаар ярьж, ээж н.С-н Хаан банкны данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ахад та 200.000 төгрөгийг нь аваарай. Үлдсэн 50.000 төгрөгийг ээжид өгөөрэй гэсэн...Манай ах ямар асуудлын улмаас надаас мөнгө авч байгаа талаараа хэлээгүй. Би ч сонирхож асуугаагүй. Манай ах ер нь надаас байнга мөнгө авдаг...Манай ахын машин эвдрээд миний ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
4. Гэрч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын эхээр шиг санаж байна. Манай найз С.С над руу утсаар ярьж өглөө жаахан юм уусан байсан чинь ............-н пост дээр цагдаад баригдчихлаа. Миний бичиг баримтыг хураагаад авчихсан. Би цагдаад чиний талаар хэлсэн чинь чамайг таньдаг юм байна. Чи яриад өгөөчээ гэсэн. Би С.С-той утсаар ярьчихаад эхнэр М.Б руу нь утсаар ярьж хэлэхэд чи туслаад өгөөч би нялх хүүхэдтэй болохоор гэрээсээ гарч чадахгүй байна. Арга хэмжээ авахуулахгүйгээр шийдвэрлээд өгөх боломж байна уу. Одоо эрхээ хасуулчихвал хоолноосоо салчих гээд байна. Чи цагдаатай нь уулзаад бид нарт туслаад өгөөчээ гэсэн. Би найзаа туслах зорилгоор ........ пост дээр очиход манай Цагдаагийн ...... дугаар хэлтсийн ........ С.Г байсан. С.Г-тэй уулзаж, манай найзын асуудал байгаа юмаа. Яаж шийдвэрлэх гэж байна гэж асуухад нэг их олигтой зүйл хэлээгүй учраас явсан. Тэгээд 3 хоногийн дараа С.С надтай утсаар яриад торгуулийн мөнгө болох 200.000 төгрөгийг олчихлоо цагдаадаа өгмөөр байна гэхээр нь би ....... С.Г руу утсаар ярьж хэлэхэд би өнөөдөр амарч байна. Чи торгуулийн мөнгийг нь аваад ажилд орох үед өгчих гэсэн. Би С.Г-с С.С-н бичиг баримтыг нь хаанаас авах вэ гэж асуухад ........ пост дээр танай найзын бичиг баримтыг үлдээсэн байгаа очоод ав гэж хэлсэн. Би С.С-с торгуулийн мөнгө болох 200.000 төгрөгийг аваад маргааш нь С.Г-д ажил дээр өгсөн. Манай найз С.С ........ пост руу өөрөө очиж бичиг баримтыг авсан...С.Г-д мөнгө өгөх үед ямар нэгэн хүн байгаагүй...Би торгуулийн мөнгийг С.Г-д дамжуулан өгсөн...Торгуулийн мөнгө гэж ойлгож өгсөн. Би С.С-н ярианаас өглөө нь жаахан юм уусан юм байна гэж ойлгосон...С.Г-тэй уулзах үед манай найзыг ямар зөрчил гаргасан талаар огт хэлээгүй. Би зөрчилд нь үндэслэн арга хэмжээ авч, торгосон юм байна гэж ойлгосон...2014 оноос хойш найз нөхдийн холбоотой байна...С.Г-с гуйх гэж очсон нь үнэн. Гэхдээ уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Би торгуулийн мөнгийг С.Г-д дамжуулан өгсөн... С.Г-д С.С-н эрхийг нь хасалгүй торгоод шийдээд өгөөч гэж гуйж С.С-н өгсөн 200.000 төгрөгийг нь дамжуулж С.Г-д өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33, 34-35/
5. Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн ..... дугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хамааралтай ......-н шалган нэвтрүүлэх товчооны постод 2017 оны 4 дүгээр сарын 10-наас хойш С.Г, Н.Ц нарын хамт албан үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 6 дугаар сарын эхээр 7, 8-ны орчимд байх постын хажуугийн пүүний дэргэд цагаан өнгийн япон машин зогсож байсан...би хэний машин болохыг асууж тодруулаагүй ажилчдын машин байх гэж бодоод өнгөрсөн дараагийн ээлжинд гарахад шиг санагдаж байна ахлах дэслэгч С.Г өглөө утсаар ширээний шургуулганд гадаа байгаа цагаан өнгийн машины түлхүүр байгаа түүнийг дэслэгч Б.Н-д өгөөрэй гэж хэлсэн тэр өдрийн үдээс хойш нь нэг танихгүй эрэгтэй энэ машиныг авах гэсэн юм дэслэгч Б.Н аваарай гэсэн гэхээр нь Б.Н-с лавлаж асуухад наад хүндээ машиныг нь өгөөд явуулчих гэж хэлсэн тул машиныг нь өгөөд явуулсан...Тэр машин постын хажуугийн пүүний дэргэд 2 хоносон байх яг тодорхой санахгүй байна...С.Г нь ..... аймагт гэртэй ..... аймгаас ажилдаа явдаг хамт олонч хамт олондоо нэр хүндтэй тусархуу гайгүй сайн залуу гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/
6. Шүүгдэгч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр .......постод үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн С.С-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь зогсоож шалгаад жолоодох эрхийг нь хасуулахаар замын цагдаагийн албанд шилжүүлэлгүй С.С-с 200.000 төгрөгийг ......... Б.Н-р зуучлуулан хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн үүндээ гэмшиж байна надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113/
7. Шүүгдэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон яваад цагдаагийн албан хаагч С.Г-д саатуулагдах үедээ жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор хэсгийн ....... Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийн хахуулийг С.Г-д өгсөн...өөрийн бичиг баримт автомашинаа авсан...Энэ хэрэгтээ гэмшиж байна...би тодорхой ажил төрөлгүй миний амьдралын байдлыг харгалзаж үзнэ үү гэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-116/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г, С.С нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 94/-аар тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Г нь /Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн ....... ажилтай байсан/ 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, .......-н постод үүрэг гүйцэтгэж байхдаа ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явсан шүүгдэгч С.С-г саатуулан зөрчлийг илрүүлсэн боловч түүнд хуульд заасан арга хэмжээ авалгүй шүүгдэгч С.С-с тус Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийг авсныг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж,
шүүгдэгч С.С нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон .......-н постоор нэвтрэх үед нь уг постон дээр үүрэг гүйцэтгэж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн ..... дугаар хэлтсийн ......... С.Г саатуулахад өөрийн жолооны эрхийг хасуулахгүй, хуульд заасан арга хэмжээ авахуулахгүй гэж тус хэлтсийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Н-р зуучлуулан 200.000 төгрөгийг шүүгдэгч С.Г-д өгснийг албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэх бүрэн үндэслэлтэй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн /Хээл хахууль авах/ 268.1 дэх хэсэгт “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн /Хээл хахууль өгөх/ 269.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000 төгрөгийг/ 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000-60.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус оногдуулах ял шийтгэлийг хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/ 4 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 22.5 дугаар зүйлийн /Хахууль өгөх/ 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох,...6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г-н хувьд эрх хасах нэмэгдэл ял, хорих ял тус тус хүндэрсэн, шүүгдэгч С.С-н хувьд эрх хасах нэмэгдэл ял шинээр нэмэгдэж хүндэрсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч С.Г-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С-г албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г, С.С нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаан гаргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Ял гэдэг нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд нь хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох замаар шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулж буй төрийн албадлагын арга хэмжээ бөгөөд ялын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог ба засарч хүмүүжүүлэхэд чиглэгддэг болно.
Хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ” гэж тодорхойлсон, мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг тодорхой шаардлагуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, хуульд заасан хугацаагаар хянан харгалзах боломжийг хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс тогтоосон тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй буюу ялгүй болох, харин тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг хууль зүйн үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч С.Г, С.С нарт ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, тэдгээрийн хувийн байдал /...С.Г ..... настай, ...... боловсролтой, ....... мэргэжилтэй,... С.С ..... настай, ....... боловсролтой, ...... мэргэжилтэй.../ зэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн 55.1.1, 55.1.9 дэх заалтад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, уг гэмт хэргийн улмаас ямар нэг хохирол, хор уршиг учраагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруу дээр маргах зүйлгүй...Б.Н-р дамжуулж 200.000 төгрөг авсан...” гэж, шүүгдэгч С.С “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Гэм буруу дээр маргах зүйлгүй...Гэмшиж байна...Баримтгүйгээр 200.000 төгрөг өгөөд яв гэж хэлсэн...Бид хоёр ярилцаж байгаад тохиролцсон...” гэж тус тус мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан шүүгдэгч С.Г-н тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарт тус тус 2 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тогтоон, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч С.Г-н тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг /2 жил/ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор заав.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг заавал хураахаар хуульчилсан байх тул шүүгдэгч С.Г-с гэмт хэрэг үйлдэж олсон 200.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Г-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ш овогт С.С-г албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Г-г тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт С.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Г, С.С нарын эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид /нээлттэй хорих байгууллагад/ тус тус эдлүүлсүгэй.
4. С.Г, С.С нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Г, С.С нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоож, С.Г-д хяналт тавихыг ....... аймгийн цагдаагийн газарт, С.С-д хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн ..... дугаар хэлтэст тус тус даалгасугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар С.Г-н тодорхой /............-д ажиллах/ албан тушаал эрхлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Г-с хурааж улсын орлогод оруулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Г, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР