| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00526/И |
| Дугаар | 304/ШШ2025/00399 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00399
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 304/ШШ2025/00399 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, ** дугаар давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Х*******-Ө******* сум, ** дугаар баг, ******* ** гудамж, ** тоотод оршин суух Д******* овогт Б*******гийн Ө /ИБД:************/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,508,268.21 /хоёр сая таван зуун найман мянга хоёр зуун жаран найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*******гийн Ө нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 09 сарын 04-ний өдөр ЗГ2024090435920 тоот гэрээ байгуулж, Galaxy А55 128GB, Samsung watch fit маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 09 сарын 04-ний өдөр 2168236 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2168236 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 421,307.10 төгрөг, үндсэн хүүнд 140,112.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,027.94 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 2,508,268.21 төгрөгийг хариуцагч Б*******гийн Өлзийб*******с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Өт холбогдуулан 2,508,268.21 /хоёр сая таван зуун найман мянга хоёр зуун жаран найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ө нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,508,268.21 /хоёр сая таван зуун найман мянга хоёр зуун жаран найман төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ө нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 27,541 /хорин долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөг, хариуцагч Б.Өлзийб*******с 27,541 /хорин долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА