Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00397

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00397

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б*******-******* сум, *******ын ******* багийн Б*******талын ***** тоотод оршин суух ******* овогт *******ын Г*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00360/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ө.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1970 онд Булган аймгийн Хутаг-өндөр сумын Хантай багт төрж 3 дугаар анги хүртлээ суралцаж, 4 дүгээр ангид Булган аймгийн Хутаг-өндөр сумын 10 жилд суралцаж 1988 онд төгссөн. 1988 оны хавар Булган аймгийн Хутаг-өндөр сумын Магсаржав сангийн аж ахуй Хантай багт үтрэмд нормчин хийх илгээлтийн ажил авч 1990 оны 12 сар хүртэл ажиллаад амаржиж ажлаас чөлөөлөгдсөн. Миний Булган аймгийн Хутаг-өндөр сумын Магсаржав сангийн аж ахуй Хантай багт 1988-1990 он хүртэлх ажилласныг тогтоох баримт архиваас гараагүй буюу орсон гарсан тушаал байхгүй мөн Булган аймгийн Хутаг-******* сумын архив галд шатсан байх тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Булган аймгийн Хутаг-******* сумын архив галд шатсан гэх Онцгой байдлын газрын тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Иймд Булган аймгийн Хутаг-******* сумын Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, тушаалын хуулбар,

-Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад ы тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч Ө.Г*******гийн хүсэлтээр Д.М, Ц.Б нараас асууж авсан гэрчийн мэдүүлэг авсан.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03-01/4051 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хутаг-******* сумын Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан боловч бичиг баримтаа үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч Ө.Г******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Хутаг-******* сумын Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд нормчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.ы Булган аймгийн Хутаг-******* сумын 4 дүгээр багт байршилтай Магсаржав компанийн конторт 1998 оны 12 дугаар сарын 31-нд цахилгаан угсралт, ашиглалтын галын аюулгүйн шаардлага хангаагүйгээс шалтгаалан гал гарч эд зүйлс, бичиг баримт, барилга байгууламж шатсан нь Онцгой байдлын газрын гал түймрийн бүртгэлд бүртгэгдсэнийг тодорхойлов. гэсэн тодорхойлолт,

-Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын ...в.Хантайн цогцолборт: ...2.******* Г*******... гэсэн бичвэр бүхий тушаалын хуулбар,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарган ирүүлсэн ХААТР-1 маягтын ... ажилладаг байгууллага-Магсаржав САА, ажилд орсон он-1989, цех тасаг бригад- Хантай цогцолбор, эрхэлдэг ажил-үтрэмд нормчин, эрхэлж эхэлсэн он-1989, оршдог сум, район-Хутаг, эцэг-*******ын *******, эх-Дашнямын Хорлоо гэсэн бичвэр,

-Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 185 дугаар хуудсанд ...*******ын Г*******, Өрхийн тэргүүний хамаарал-Охин, 18 настай, эмэгтэй ... гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03-01/4051 тоот лавлагаа зэрэг баримтууд,

 

Гэрч Д.Мын: ... Ө.Г******* нь 1988 онд Булган аймгийн Хутаг-******* сумын Хантай багийн үтрэмд нормчиноор надтай хамт ажиллаж байсан. ... 1988-1990 оны хооронд тасралтгүй хамт ажиллаж байсан. ... гэх,

 

Гэрч Ц.Бгийн: ...Ө.Г******* нь 1988-1989 оны хооронд Булган аймгийн Хутаг-******* сумын Хантай багийн үтрэмд нормчиноор надтай хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

4.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

5.Иймд хүсэлт гаргагч Ө.Г*******г Булган аймгийн Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын Г*******г Булган аймгийн Хутаг-******* сумын Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 06 дугаар сараас 1989 оныг 12 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА