Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00396

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00396

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х*******-Ө******* сум, *** дугаар хороо, ****, ** дүгээр баг ** тоотод оршин суух, Б*******гийн А*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 17,854,858.39 /арван долоон сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00520/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*******гийн А******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж, 2024 оны 08 сарын 16-ны өдөр 6000263669 тоот Цахим зээлийн гэрээ-ний дагуу 18,760,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000263669 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 128 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000263669 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 02 сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000263669 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,285,190 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,519,145.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,523.0 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,854,858.39 төгрөгийг зээлдэгч Б.А*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие Б.А******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.А*******т холбогдуулан нийт 17,854,858.39 /арван долоон сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,224 төгрөгнөөс 123,612 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А*******ээс 123,612 төгрөг, улсын орлогоос 123,612 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлага 17,854,858.39 /арван долоон сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун тавин найман төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.А******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, улсын орлогоос 123,612 /нэг зуун хорин гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг, хариуцагч Б.А*******ээс 123,612 /нэг зуун хорин гурван мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА