Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00385

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00385

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* тауэр, ** давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, С******* сум, ** дүгээр багт оршин суух С.Н*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 44,119,728.07 /дөчин дөрвөн сая нэг зуун арван есөн мянга долоон зуун хорин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00361/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С*******гийн Н******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 сарын 05-нд 6000356774 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хуүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000356774 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 109 хоног хугацаа хэтэрсэн, зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000356774 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 40,383,795.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,658,172.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 54,760.34 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 44,119,728.07 төгрөгийг зээлдэгч С*******гийн Н*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч С.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 44,119,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.Н*******т холбогдуулан нийт 44,119,728.07 /дөчин дөрвөн сая нэг зуун арван есөн мянга долоон зуун хорин найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,548.64 төгрөгнөөс төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.*******аас 189,274.32 төгрөг, улсын орлогоос 189,274.32 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлага 44,119,728.07 /дөчин дөрвөн сая нэг зуун арван есөн мянга долоон зуун хорин найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч С.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, улсын орлогоос 189,274.32 /нэг зуун наян есэн мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг, хариуцагч С.Н*******аас 189,274.32 /нэг зуун наян есэн мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА