| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00317/И |
| Дугаар | 304/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00380
| 2025 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 304/ШШ2025/00380 | Булган аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Хариуцагч: Б**** аймаг, Т******* сум, *** дугаар багийн Ж******* ****** тоотод оршин суух О.А*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 24,951,345.82 /хорин дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00317/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О*******ын А******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 сарын 07-нд 6000255540 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000255540 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгийг 178 хоног хугацаа хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна..
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000255540 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,613,116.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,272,237.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,991.32 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 24,951,345.82 төгрөгийг зээлдэгч О*******ын А*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч О.А*******ад холбогдуулан 24,951,345.82 /хорин дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А******* нь холбогдох хуулийн зохицуулалт, түүний үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 24,951,345.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 24,951,345.82 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 09-дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир, хариуцагч О.А******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,706.73 төгрөгнөөс 141,353.36 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.А*******аас 141,353.36 төгрөг, улсын орлогоос 141,353.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 24,951,345.82 /хорин дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч О.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 09-дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,386,185.88 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын орлогод төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 141,353.365 /нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавин гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, 141,353.36 /нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавин гурван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч О.А*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА