| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00403/И |
| Дугаар | 304/ШШ2025/00379 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2025/00379
| 2025 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 304/ШШ2025/00379 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б сум, ** дугаар багт байрлах ******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:**********, РД:*********1/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б аймаг, Д******* сум, Д******* ** дугаар багт оршин суух Б******* овогт Б*******ы Д*******д холбогдох
үндсэн зээл 1,783,680.86 төгрөг, зээлийн хүү 746,956.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,885.29 төгрөг, нийт 2,597,522.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д******* нь ******* Банкны Дархан салбарын Шинэ Дархан тооцооны төвөөс 2023 оны 04 сарын 07-ны өдөр №ЗГ/230404095072 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 2,650,000 ( Хоёр сая зургаан зуун тавин мянган) төгрөгийн лизингийн зээлийг 1р1юпе 11 pro гар утас худалдан авах зориулалтаар авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь ******* банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно.
Б.Д******* нь зээлийн гэрээний хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 708 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 56,510 төгрөг төлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 75',4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, 752.1 Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж энэ хуулиар зохицуулагдсаны дагуу тус шаардлагыг гаргав гэжээ.
Хариуцагч Б.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б******* овогтой Д******* нь ******* банкнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан үндсэн зээл 1,783,680.86 төгрөг, зээлийн хүү 746,956.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,885.29 төгрөг, нийт 2,597,522.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 7109356265 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,783,680.86 төгрөг, зээлийн хүү 746,956.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,885.29 төгрөг, нийт 2,597,522.37 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,510 төгрөгөөс 28,255 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Д*******гээс 28,255 төгрөгийг, улсын орлогоос 28,255 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 2,597,522.37 /хоёр сая таван зуун ерэн долоон мянга таван зуун хорин хоёр төгрөг гучин долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,510 төгрөгөөс 28,255 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Д*******гээс 28,255 төгрөгийг, улсын орлогоос 28,255 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Д******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА