Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00376

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00376

Б******* аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Б******* сум, ** дугаар багт байрлах Т******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:*****, РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б******* аймгийн О******* сум, **дүгээр баг, ******* *******т оршин суух ******* нар овогт *******гийн Г******* /ИБД:***********/,

Хариуцагч: Б******* аймгийн О******* сум, 1 дүгээр баг, ******* *******т оршин суух ******* овогт Ц*******ийн Б /ИБД:********/ нарт холбогдох

 

үндсэн зээл 39,703,559.43 төгрөг, хүүгийн төлбөрт 3,793,785.66 төгрөг, нийт 43,497,345.09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ цуцлах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* банк ХК нь зээлдэгч Д.Г*******, хамтран зээлдэгч Ц.Б нартай 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 121801851790 тоот дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж 45,000,000 төгрөгийг жилийн 15.6% хүүтэй, 21 сарын хугацаатай, хэсэгчлэн төлөх нөхцөлтэй малчны зээл авсан ба зээлийг тус зээлдэгчийн 120900100743 тоот дансанд олгосон. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т******* банк ХК Б******* Зүүнтүрүү тооцооны төв нь зээлдэгч Д.Г*******, хамтран зээлдэгч Ц.Б нартай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж Д.Г*******, Ц.Б нараас №121801851790 тоот малчны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 39,703,559.43 төгрөг, хүүгийн төлбөрт 3,793,785.66 төгрөг, нийт 43,497,345.09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээгч цуцлах, О******* аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10 дугаар гудамжны 13 тоотод байрлах, Y-2101012948 улсын бүртгэлийн дугаар бүхий 85.25 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай хашаа байшин, Г-2101004958 улсын бүртгэлийн дугаар бүхий 890 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Г*******, Ц.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* банк ХК нь хариуцагч Д.Г*******, Ц.Б нарт холбогдуулан үндсэн зээл 39,703,559.43 төгрөг, хүүгийн төлбөрт 3,793,785.66 төгрөг, нийт 43,497,345.09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ цуцлах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г*******, Ц.Б нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, ө******* эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 39,703,559.43 төгрөг, хүүгийн төлбөрт 3,793,785.66 төгрөг, нийт 43,497,345.09 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ цуцлах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Д.Г*******, Ц.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,437 төгрөгөөс 187,719 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г*******, Ц.Б нараас 187,719 төгрөгийг, улсын орлогоос 187,719 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* банк ХК олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 39,703,559.43 төгрөг, хүүгийн төлбөрт 3,793,785.66 төгрөг, нийт 43,497,345.09 /дөчин гурван сая дөрвөн зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг есөн мөнгө/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээ цуцлах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Г*******, Ц.Б нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,437 төгрөгөөс 187,719 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г*******, Ц.Б нараас 187,719 төгрөгийг, улсын орлогоос 187,719 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* банк ХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Г*******, Ц.Б нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА