| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0104/З/Т |
| Дугаар | 123/ШШ2025/0094 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 123/ШШ2025/0094
2025 12 01 123/ШШ2025/0094
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
***аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, “Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй ***аймгийн ***сумын газрын даамалд холбогдох "Ч" ХК-ийн ...36 га газрыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгээгүй ***аймгийн ***сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тухайн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.А-с 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...***аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10 өдрийн 123/ШШ2025/0004 дугаар шийдвэрийн дагуу 36 га газрыг эзэмшүүлж, уг газрын кадастрын мэдээллийн санд 2007 онд бүртгэн, 2010 онд газар эзэмших эрхийн 0201899 дугаартай гэрчилгээ олгосны дагуу 36 га газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл баталгаажуулсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ч” ХК-аас ***аймгийн ***сумын газрын даамалд холбогдуулан "Ч" ХК-ийн эзэмшлийн 36 га газрыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгээгүй ***аймгийн ***сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тухайн газрыг мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Хариуцагч “Ч” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр гаргаж, QR код бүхий 0201899 нэгж талбарын 4116044476 дугаартай газрыг “Ч” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг тайлбартаа хавсаргаж ирүүлсэн байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байна.
4. Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хүлээн зөвшөөрсөн болно.
5. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу “Ч” ХК-иас ***аймгийн ***сумын газрын даамалд холбогдуулан гаргасан "Ч" ХК-ийн ...36 га газрыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгээгүй ***аймгийн ***сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тухайн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ч” ХК-ийн "Ч" ХК-ийн ...36 га газрыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгээгүй ***аймгийн ***сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тухайн газрыг газрын мэдээллийн санд бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН