| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00399/И |
| Дугаар | 304/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2025/00375
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 304/ШШ2025/00375 | Булган аймаг |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б****** аймаг, С******* сум, Т******* ** дугаар баг, Х******* м*******ын д******* Ү******* *******эд байрлах "******* ******* " ХХК /Хувийн хэргийн дугаар: ***********/, /Регистрийн дугаар: **********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, сум, ** дүгээр баг, Х ийн **** тоотод оршин суух Г овогт Бы Б /ИБД:************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,416,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.Б нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч "******* ******* " ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 3,416,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
3.Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:
-Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 250,000 төгрөг тушаасан гэх бэлэн мөнгөний орлогын баримт, Сүлд Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, 250,000 төгрөг тушаасан төлбөрийн баримт, 4122 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, ******* ******* ХХК-ийн дүрэм, Итгэмжлэл олгох тухай компанийн захирлын итгэмжлэл, хариуцагч Б.Бд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэргийн оролцогчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, нэхэмжлэлийг гардуулсан баримт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч Б.Б нь 4122 УНБ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* ХХК-ийн Булган аймгийн С******* сумын ү******* фирмийн ойролцоо Нарангийн энгэр гэх газарт явж байх үедээ 4122 УНБ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан болох нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогддог.
6.Харин хариуцагч Б.Б: ... компанийн удирдах ажилтандаа хэлэлгүйгээр осол болсон газраас Портер машиныг чирч ү******* фирмд авчирсан байсан. Ингээд хэрэг явдал болсны дараагаар Б.Б нь ажилдаа ирэлгүй алга болсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарладаг.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч Б.Б уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
8.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 3,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 68,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дд түүний эзэмшлийн 88882410 дугаарын утсаар, хариуцагч Б.Бд шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн 99564754 дугаарын утсанд мессеж бичиж мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 3,316,000 /гурван сая гурван зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 68,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА