Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00368

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00368

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б*** сум, ** дугаар баг, ******* ******* ******* ** дүгээр гудамж, *** тоотод байрлах ******* ХХК /Хувийн хэргийн дугаар: ********/, /РД:******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б****** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, ******* шинэ хороо *** дугаар гудамж, **** тоотод оршин суух, Б******* овогт Э*******ийн Э*******,

 

Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, ** дүгээр баг, ******* шинэ хороо ** гудамж *** тоотод оршин суух, Б******* овогт Сгийн П нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээлийн төлбөр 6,856,247.20 төгрөг, хүү 372,670.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,455.96 төгрөг, нийт 7,233,373.53 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд 1310087044 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,856,247.20 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх хүү 372,670.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,455.96 төгрөг, нийт 7,233,373.53 төгрөгийг Э.Э*******, С.П нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* ХХК-аас нэхэмжилсэн 7,233,373.53 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* ХХК-аас нэхэмжилсэн 7,233,373.53 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Э*******, С.П нарт холбогдуулан нийт 7,233,373.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э*******, С.П нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээлийн төлбөр 6,856,247.20 төгрөг, хүү 372,670.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,455.96 төгрөг, нийт 7,233,373.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч Э.Э*******, С.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

******* ХХК-ийн Булган салбарын захирал Б.Гаас 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган салбарын захирал Б.Гын олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж оролцох эрхийг олгосон байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,684 төгрөгөөс 65,342 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Э*******, С.П нараас 65,342 төгрөгийг, улсын орлогоос 65,342 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 6,856,247.20 төгрөг, хүү 372,670.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,455.96 төгрөг, нийт 7,233,373.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Э*******, С.П нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,684 төгрөгөөс 65,342 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Э*******, С.П нараас 65,342 төгрөгийг, улсын орлогоос 65,342 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Э*******, С.П нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА