| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00417/И |
| Дугаар | 304/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00366
| 2025 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 304/ШШ2025/00366 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Ж*******, *******, ** давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*********, РД:************/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, *** дүгээр баг, Б*******ад оршин суух Ө******* овогт Д*******ын П /ИБД:/-д холбогдох
нийт 2,781,419.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.П нь 2024 оны 01 сарын 25-ны өдөр ЗГ2420566Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,079,900 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-05-16-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 315 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 392,500 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Пгээс үндсэн зээл 1,875,996.32 төгрөг, зээлийн хүү 853,402.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020.25 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,781,419.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.П нь ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Пд холбогдуулан нийт 2,781,419.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.П нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,875,996.32 төгрөг, хүү 853,402.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020.25 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,781,419.1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,453 төгрөгөөс 29,726.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Пгээс 29,726.5 төгрөгийг, улсын орлогоос 29,726.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,875,996.32 төгрөг, хүү 853,402.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,020.25 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 2,781,419.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,453 төгрөгөөс 29,726.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Пгээс 29,726.5 төгрөгийг, улсын орлогоос 29,726.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.П сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА