| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2025/0226/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0693 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ч.Ч, гуравдагч этгээд Л.А, гуравдагч этгээд Д.Угийн өмгөөлөгч Ч.У нарыг оролцуулан, А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК.
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар.
Гуравдагч этгээд: Л.А, Ж.Х, Т.С, Б.Э, Х.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Л.Б, О.О, М.У, Н.Ч, Х х банк ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: А ББСБ ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэгчид болох Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар нь , , , , , , , , дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ч.Ч, гуравдагч этгээд Л.А, гуравдагч этгээд Д.Угийн өмгөөлөгч Ч.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн , , , , , , , , дугаар үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэгчид болох Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар нь , , , , , , , , дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчил.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Д.Угийн эзэмшлийн манай байгууллагын барьцаа хөрөнгө болох ******* улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Б дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ байр хаягт байрлах үйлчилгээ орон сууцны зориулалттай барилгаас хууль бусаар иргэдэд , *******, *******, *******, ******* *******, *******, *******, ******* дугаар эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгуулах, мөн тус хаягт байрлах барилгын 8-12 давхарт дугаартай гэрчилгээ хууль бусаар гарсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлүүдийг тус тус гаргаж, тус шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Д.У нь зээлээ хэсэгчлэн төлж байсны улмаас манай байгууллага барьцаан дахь улсын бүртгэлийн ******* дугаартай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хэсэгчлэн барьцаанаас чөлөөлөн зээлийн эргэн төлөлт хэвийн явж байсан.
Гэвч улсын бүртгэгчид болох Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар нь холбогдох хууль дүрэм журмуудыг зөрчин , *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан хууль бусаар дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гаргаж манай байгууллагыг барьцаа хөрөнгөгүй болгосноор Д.У нь зээлийн эргэн төлөлт хийхээ больж, иргэний хэргийн шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаар дамжин нийт 3 жил орчмын дараа тодорхой хэмжээний төлбөр төл. Энэ хугацаанд манай байгууллага тодорхой хэмжээний олох байсан орлогоороо хохирсон. Манай байгууллага дараах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна Үүнд:
Д.У нь 3 жил орчим чирэгдүүлсний дараа иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, төлбөрөө 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусгаж, манай байгууллагын барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгүүдээ чөлөөлүүлж авсан тул манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн , *******, *******, *******, ******* *******, *******, *******, ******* дугаар эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Дээрх гэрчилгээнүүд барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдөж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул дээрх гэрчилгээнүүдтэй холбоотойгоор ямар нэг этгээдийн эрх ашиг зөрчигдөхгүй болсон тул шүүх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй болсон тул хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасаж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай:
Улсын бүртгэгчид болох Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар нь , *******, *******, *******, *******, *******, *******, 2204113237, ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд мөн 8-12 давхар дээр давхардуулан хууль бусаар дугаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У гэх зээлдэгчид 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхлээр нь барьцаалж зээл олгосон гэрчилгээнүүд хууль бус гарснаас хойш Д.У зээлийнхээ эргэн төлөлтийг төлөхгүй удаж байсан тул улсын бүртгэлийн байгууллагаас хийсэн шалгалтын дүгнэлтээр улсын бүртгэгч Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар буруутай болох нь тогтоогдсон. Зээлдэгчийн хамгийн гол зээл төлөх хөшүүрэг нь барьцаа хөрөнгө байдаг. 36 барьцаа хөрөнгө байснаас 4 болтол нь чөлөөл. Иймд нэхэмжлэгч компанийн эрх, ашиг хөндөгдөж байх тул улсын бүртгэгч нарын бүртгэсэн , , , , , , , , дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Хууль зүйн үндэслэлийн дагуу хийгдсэн. Нэр бүхий улсын бүртгэгч нарт холбогдох арга хэмжээг Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл тухайн үедээ ногдуулж байсан учир дахиж хэрэгсэхгүй болгох шаардлагатай байгаа. Мөн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А ББСБ ХХК-ийн 3/24 дүгээр албан бичгээр дээрх эрхийн улсын бүртгэлд байсан барьцаа хөрөнгийг чөлөөл албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Т.С, Ж.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П, Б.Эрдэнэцэцэг нарын өмгөөлөгч Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын бүртгэлийн байгууллагын 70 хувийн гүйцэтгэл бүхий 4096 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээний үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалж, улмаар нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг хүргүүлснээр өмнөх 4096 м.кв талбайгаас хасагдаж 2608.76 м.кв талбай нэхэмжлэл гаргах үед барьцаалбараар баталгаажсан. Хэрвээ бүртгэлийн ажиллагаа зөрчилтэй гэж үзвэл буруутай этгээдүүд болох иргэн Д.У, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээж, гарсан хохирлыг барагдуулах ёстой. Нэхэмжлэгч болон иргэн Д.У нар нь өмнөх хувийн тааламжтай харилцаан дээрээ үндэслэж, олон тооны барьцааг чөлөөлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой тусгагдсан. Иймд гуравдагч этгээдүүд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах, хариуцагчаас гаргасан гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг маань хамгаалсан шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэжээ.
Гуравдагч этгээд Х х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно" гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосноор тухайн захиргааны актын хандсан буюу хаяглагдсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахгүй бөгөөд түүнд ашигтай нөхцөл байдлыг бий болгоно. Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул А ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иймд А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бүрдүүлсэн бичиг баримтад дутуу зүйл байхгүй, шаардлага бүрэн хангасан учраас төрийн байгууллагаас чиг үүргийнхээ хүрээнд өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж өг нь гэрчилгээний эх хувиар нотлогдож байна. Захиалсан орон сууцны төлбөрөө бүрэн төлж, нэг өрөө орон сууц худалдан авч, хууль ёсоор өмчийн гэрчилгээгээ авсан байхад өмчийн эзэн надад мэдэгдэлгүй миний өмчөө захиран зарцуулах эрхийг зөрчиж, бусдад шилжүүлэхгүй байхаар зогсоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд О.О тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.У нь миний захиалан бариулсан орон сууцыг бүхэлд нь бусдад барьцаалсан байсан тохиолдолд надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Иймд О.О миний бие орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Д.Угийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Угийн А ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-д барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагч нь зөвшөөрөл авна гэсэн заалтыг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн хүсэж буй барьцаалагчаас зөвшөөрөл авах ёстой гэх заалт нь хуулийн шаардлагад байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан.
Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1.Улсын бүртгэлийн байгууллага 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Б дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, байрны 0 тоот хаягт байршилтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 4096 м.кв талбайтай 1-7 давхрын дуусаагүй барилгын өмчлөх эрх анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096052 дугаарт,
1.2.Тухайн барилгын 8-12 давхрын 2560 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрх 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Д.Угийн өмчлөлд тус тус бүртгэсэн.
1.3.Харин Д.У нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсантай холбогдуулан А ББСБ ХХК 2018 оны 10 дугаар сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 04, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тухайн эд хөрөнгийг дахин барьцаалан давхар бүртгэхийг зөвшөөрч, Давхар барьцаа бүртгүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу тус байрны 1-7 давхар дуусаагүй барилгыг улсын бүртгэлийн байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ-г эрхийн улсын бүртгэлд давхар бүртгэжээ.
1.4.А ХХК, Д.У нар 2018 оны 07 дугаар сарын 09, 2018 оны 08 дугаар сарын 06, 2018 оны 10 дугаар сарын 02, 2020 оны 04 дүгээр 04-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан , , , дүгээр зээлийн гэрээний 3.3.5-д Барьцаа хөрөнгийг ... зээлдүүлэгчид мэдэгдэлгүйгээр, зээлдүүлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулах оролдлого хийсэн бол гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй байхаар тусгажээ.
1.5.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/50 дугаар дүгнэлтээр Д.Угийн Б дүүргийн 14 дүгээр хороо, 13 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 96 айлын орон сууцыг байнгын ашиглалтад оруулах-аар шийдвэрлэсэн, энэ хүрээнд Д.У 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уг орон сууцыг захиалагчдын өмчлөлд бүртгүүлэх тухай хүсэлт, захиалгаар бариулсан иргэдийн жагсаалт зэрэг баримтуудыг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.
1.6.Дээрх хүсэлт, ирүүлсэн баримтуудыг улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгаж Б дүүргийн 12 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ байр, 56 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Б.Э, 07 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Л.Б, 55 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Ж.Х, 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн М.У, Х.П нарын, 51 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Л.Аийн, 57 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн О.Оы, 52 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн В.Ш, Н.Ч нарын өмчлөлд,
10 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Т.Сийн өмчлөлд бүртгэж, Х х банк ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 14, мөн 60 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Ж.Номиндарийн өмчлөлд бүртгэж, Е ш и ББСБ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус бүртгэсэн.
1.7.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01990 дүгээр магадлалаар А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Д.У холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 1,005,102,067 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02538 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Угийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
1.8.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ... Гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү2204096052 дугаартай, Б дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ байр хаягт байрлах манай байгууллагын барьцаа хөрөнгийг худалдан авагч тал төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул төлбөр төлөгч Д.Угийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах-аар хандсаны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 24280311/224 дүгээр тогтоолоор тухайн эд хөрөнгийн улсын бүртгэл, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн.
1.9.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Д.Угийн өмчлөлийн эрхийн улсын Ү2204096052 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, байрны 0 тоот хаягт байршилтай, 4096 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийн сэргээх-ийг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ.
1.10.Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/796 дугаар тушаалаар иргэн Д.Угийн өмчлөлийн Б дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, /13334/, 87 байрын 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө жагсаалтаар салж бүртгэгдэж дууссан үндэслэлээр Ү-2201097358 дугаарын эрхийн улсын бүртгэлийг хаажээ.
1.11.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас маргаан бүхий бүртгэлийн улмаас Д.У зээлийн эргэн төлөлт хийхээ больж, 3 жил орчмын дараа тодорхой хэмжээний төлбөр төл, энэ хугацаанд манай байгууллага олох байсан орлогоороо хохирсон,
хариуцагчаас маргаан бүхий бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх нь огт тодорхойгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
Хоёр.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
2.1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн , , , , , , , , дугаар үл хөдлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэгч Г.С, Х.Б, Э.Ө, М.У нар нь , , , , , , , , дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж, үндэслэлээ улсын бүртгэгч нарын хууль бус бүртгэлийн улмаас хэвийн төлөгдөөд явж байсан зээлийн үйл ажиллагаа алдагдсан, барьцаа хөрөнгөгүй болсноор олон жил хохироосон, улсын бүртгэл хийх эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тодорхойлсон.
2.2.Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны хууль, холбогдох журам зөрч гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулах шаардлагууд нь агуулгаараа хууль зүйн ялгаатай ойлголтууд юм.
2.3.Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх ёстой.
2.4.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн, ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн ч нарийвчилсан үндэслэлийг огт хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог.
2.5.Улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрч тохиолдолд мэдүүлгийг, мөн холбогдох бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс тус тус татгалзахаар заасан.
2.6.Хуульд заасан дээрх нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасны дагуу тухайн бүртгэлтэй холбоотой шийдвэр гаргах эсэх эрхийг улсын бүртгэлийн байгууллага, түүний дотор улсын бүртгэгчид хуулиар олгосон байна.
2.7.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал хариуцагч нарын бүртгэлийн ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
2.8.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.9.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5136 дугаар захирамжаар А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, индекстэй захиргааны хэргийг А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, индекстэй захиргааны хэрэгт нэгтгэсэн, нэхэмжлэгч гаргасан шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамж төл тул илүү төл 70,200 төгрөгийг буцаан олгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 103.1.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэгчид болох Х.Б, Г.С, , Э.Ө, М.У нар нь , , , , , , , , дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төл 140,400 (нэг зуун дөчин м дөрвөн зуу) төгрөгөөс 70,200 (далан м хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төл 70,200 (далан м хоёр зуу) төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ