| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00389/И |
| Дугаар | 304/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00365
| 2025 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 304/ШШ2025/00365 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Б******* сум, ** дүгээр багт оршин суух ******* овогт Д*******гийн Б******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1985 оноос 1988 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1 жил манаач, тракторын жолоочоор тус тус ажилласан. 1991 оноос 1992 онд мал малласан. 1993 онд Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж 2002 он хүртэл ажилласан. 2002 онд нэгдлээс чөлөөлөгдөж, 2003 онд Нарлаг цэцэрлэгт ажилд орж 2014 он хүртэл ажилласан. 2014 оноос 2021 он хүртэл Ану-Сервис ХХК-д ажилласан. 2003 оноос 2014 онд Нарлаг цэцэрлэгт, 2014 оноос 2021 онд Ану-Сервис ХХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй. Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Дархан ББХК, Төлүүжин ХХК-д 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би андуурч бичсэн байна. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэх байсныг 2024 он гэж андуурч бичсэн. Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1990 оноос 2014 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Ажлаас гарсан тушаал нь байгаа боловч ажилд орсон тушаал нь байхгүй байгаа тул шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан. 1993 оноос хойш тракторын жолоочоор ажилласан. 1985-1988 оны хооронд 3 жил цэргийн алба хаасан. Ажлаас гарсан тушаал байгаа боловч орсон тушаал маань архивт байгаагүй тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д*******ы Б*******ы 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Б******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай Хөдөлмөр нэгдэл, Дархан ББХК, Төлүүжин ХК-д ажиллаж байсан үеийн цалингийн цэс,
-Ану Сервис ХХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21/35 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Б*******ы хүсэлтээр гэрч Д.Б*******, М.О*******, Г.У******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/201 дугаартай тодорхойлолт,
-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/4444 дугаартай 2000 оны хүн ам орон сууцны архивын тооллого-ын лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Булган аймгийн Б******* суманд Төлүүжин ХК-д 1997, 1998, 1999 онуудын шимтгэл төлсөн гэх архивын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б*******ы шүүхэд гаргасан Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Дархан ББХК, Төлүүжин ХХК-д 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.Б*******ы өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Дархан ББХК, Төлүүжин ХХК-д 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Д*******ы Б*******ы 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хөдөлмөрийн дэвтэрийн ажлын тухай мэдээ хэсэгт: Нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар Мэргэжлийн ажилд томилох болсон тул Хөдөлмөр нэгдлийн үр тарианы 9 дүгээр салаанд тракторын жолоочоор авч ажиллуулав,
Мөн нэгдлийн 1991 оны 02 дугаар сарын 01-ний 06 тоот тушаалаар Хүсэлтийнх нь дагуу тракторын жолоочийн ажлаас чөлөөлж МАА-н 3 дугаар бригадад малчнаар томилов/ гэх бичилт хийгдсэн,
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1996 онд 4-12 сар, 1997 онд 1-10 сар, 1998 онд 2, 5-10 сар, 1999 онд 1-9 сар, 2000 онд 5-9 сар, 2004 онд 1-5, 9-12 сар, 2005 онд 1-7, 9-12 сар, 2006 онд 1-5, 10-12 сар, 2007 онд 1-6, 10-12 сар, 2008 онд 1-12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөн бичилт хийгдсэн/,
-Булган аймгийн Б******* сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /Тушаалд: Нэг. Цэцэрлэгийн уурын зуух сумын нэгдсэн халаалтанд холбогдож орон тоо цомхотгох болсон тул уурын зуухны галч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Р.М*******, М.Х нарыг 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс А.Өыг 06 дугаар сарын 11-нээс, Д.Б*******ыг 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус тус ажлаас нь чөлөөлсүгэй./ гэх,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай Хөдөлмөр нэгдэл, Дархан ББХК, Төлүүжин ХК-д ажиллаж байсан үеийн цалингийн цэс /Лавлагаанд: Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн харъяат Д******* овогтой Б*******ы Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1992 онд Дархан ХК-д 1993, 1994 онд, Төлүүжин ХК-д 1996 онд тус тус ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-3 сар, 5,6 сар, 1994 оны 1-12 сар, 1996 оны 4-12 саруудад бичилт хийгдсэн/,
-Ану Сервис ХХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21/35 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /Тушаалд: 1.Булган аймгийн Б******* сумын халаалтын зуухны галч Д******* овогтой Б*******ы эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч ... 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсүгэй/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/201 дугаартай тодорхойлолт /Тодорхойлолтод: Булган аймгийн Б******* сумын оршин суугч Д.Б******* нь ажилласан жил шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй байна/ гэх,
-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03-01/4444 дугаартай 2000 оны хүн ам орон сууцны архивын тооллого-ын лавлагаа /Лавлагаанд: Он: 2000, Булган аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, сумын төв, Шаварт 5 дугаар гудамж, 29 дүгээр хашаа, Хадгаламжийн нэгж: 413, хуудасны дугаар: 130, Овог: Д*******, Нэр: Б*******, Өрхийн тэргүүний хамаарал: Тэргүүлэгч өөрөө, Төрсөн он: 1968, Төрсөн сар: 10, Нас: 31, Хүйс: Эрэгтэй, Эрхэлдэг ажил: Тракторын жолооч, Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл: Төлүүжин ХХК-д газар тариалан/ гэх,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Булган аймгийн Б******* суманд Төлүүжин ХК-д 1997, 1998, 1999 онуудын шимтгэл төлсөн гэх архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч М.О*******ийн: Би 2004 онд Булган аймгийн Б******* сумын цэцэрлэгт тогоочоор ажилд орж байсан. Би цэцэрлэгт 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Д.Б******* нь намайг цэцэрлэгт ажилд ороход галч хийж байсан. 2003 онд галчаар ажилд орж байсан гэсэн. 2014 онд Булган аймгийн Б******* сум нэгдсэн халаалттай болоход нийтийн уурын зууханд галчаар ажилд орсон. Д.Б*******тай 10 жил хамт Булган аймгийн Б******* сумын цэцэрлэгт ажилласан. Д.Б******* үүрэгт ажлаа сайн хийдэг. Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оноос 2016 оныг хүртэл галчаар ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед тус цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан тул сайн мэдэж байна гэх,
Гэрч Г.У*******ийн: Би 2001 онд Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт эрхлэгчээр ажилд орж байсан. Би цэцэрлэгт 2001-2023 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Д.Б******* нь 2003 онд бага оврын уурын зуухтай болоход галчаар ажилд орж байсан. 2014 онд Булган аймгийн Б******* сум нийтийн халаалттай болоод Д.Б******* ажлаас чөлөөлөгдөөд нийтийн уурын зууханд галчаар ажилд орсон байх. Цомхотголд ороод цэцэрлэгээс гарсан. Цэцэрлэгт ажиллаж байх үеийн цагийн бүртгэл зэрэг нь байгаа боловч тушаал нь байхгүй байгаа. Өөрсдөө хэрэглэхгээд авсан юм уу мэдэхгүй. Бусад хүмүүсийн тушаал байгаа боловч Д.Б*******ы ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа. Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оноос 2016 оныг хүртэл галчаар ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан тул сайн мэдэж байна гэх,
Гэрч Д.Б*******ын: Би 1993 онд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд Тариа бригадын 3 дугаар салааны ахлагчаар ажиллаж, үр тариаг салаагаараа тариалж байсан. Би тариа бригадаас салаагүй 2016 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн үед 1993 онд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд Тариа бригадын 3 дугаар салаанд Д.Б******* тракторчиноор ажилд орж байсан. Д.Б*******ыг хэдэн онд ажлаасаа гарсныг нь санахгүй байна. Нилээн хэдэн жил ажиллаж байгаад төсвийн байгууллага руу цэцэрлэг рүү шилжиж ажилласан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд Д.Б*******ы Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Дархан ББХК, Төлүүжин ХХК-д 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
6.Булган аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Д*******гийн Б*******ыг ЖУУХ БИЧИГ-ээр шагнасан шагнал, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны БОЛОВСРОЛ-90 медалиар 2011 онд Д.Б*******ыг шагнаж, олгосон үнэмлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар Алтан гадас одон-оор Д*******гийн Б*******ыг шагнасан шагнал, Булган аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 298 дугаар Аймгийн аварга тариаланч цол тэмдэгээр Д*******гийн Б*******ыг шагнасан шагнал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн №8202 дугаар Д.Б*******ыг Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн медалиар шагнаж, үнэмлэх олгосон зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй төдийгүй тус хүсэлтийн шаардлага, үндэслэлд хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Д*******ы Б*******ы Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Дархан ББХК, Төлүүжин ХХК-д 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор, Булган аймгийн Б******* сумын Нарлаг цэцэрлэгт 2003 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА