Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00364

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00364

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Н******* хороо ******* тоотод оршин суух Б******* овогт П*******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар:***************/-ын хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч П.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-П.******* миний бие 1968 онд төрсөн. Би 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Б******* овогт П*******гийн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1989-1990 он, 1994-1996 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн цэс зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч П.*******ын хүсэлтээр Ц.Б*******, Н.М******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/203 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

-Даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан архивын лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 А маягт, ХААТР-7 маягт,

-Булган аймгийн Архивын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай цалингийн цэс,

-Булган аймгийн Д******* сумын Монгол-Германы найрамдлын нэрэмжит ХАА-н Туяа нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 04 сарын 11-ний өдрийн 20 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар Нярай хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай Мэргэжлийн ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч П.*******ын шүүхэд гаргасан Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч П.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Ажлын тухай мэдээ хэсэгт: Туяа нэгдлийн даргын 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 37 тоот тушаалаар Туяа нэгдлийн тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, бичээчээр ажиллуулав,

-Туяа компанийн захирлын 1994 оны 08 сарын 01-ний өдрийн 28 тоот тушаалаар Туяа компанийн бичээчийн ажлаас чөлөөлөв,

-СЭЗТ-ын захирлын 1989 оны 06 сарын 28-ны өдрийн 75 тоот тушаалаар ХАА-н нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсгөв,

-Нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот тушаалаар Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллуулав/ гэх,

-Булган аймгийн Архивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1989-1990 онд тооцооны ня-бо, Д******* сумын сургуульд 1994-1996 онд жижүүрээр ажиллаж байсан үеийн цалингийн цэс /Цэсэнд: 1989 оны 8-12 сар, 1990 оны 2-4, 10-12 сар, 1994 оны 9-12 сар, 1995 оны 1-12 сар, 1996 оны 1-6 саруудад цалин олгосон тухай бичилт хийгдсэн/,

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/203 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

-Даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан архивын лавлагаа /Лавлагаанд: 1996 оны 7-12 сар, 1997 оны 1-12 сар, 1998 оны 1-7 сар, 1999 оны 8-12 сар, 2000 оны 1-12 саруудад нөхөн тооцуулсан бичилт хийгдсэн/,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Д*******, РД:ГД68102769, овог-Пандага, нэр-*******, иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №663970, төрсөн хот-Улаанбаатар, он, сар, өдөр:1968-10-27, эмэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-албан хаагч, байнга оршин суудаг бригад-Сумын төв 2 дугаар хороо, сууж эхэлсэн он: 1976, 2001, Гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, он-1988, гэрч-1, төрүүлсэн хүүхдийн тоо-1, боловсролын түвшин-Бүрэн бус дунд, эзэмшсэн он-1986, ажилладаг байгууллага-Санхүү эдийн засгийн техниккум, ажилд орсон он-1986, цех, тасаг бригад- 3 курс, эрхэлдэг ажил-сурагч, эрхэлж эхэлсэн он-1986, оршдог сум, район- Улаанбаатар найрамдал, эцэг-Очирын Пандага, Эх-Шихандын Н*******цэцэг, эхнэр/нөхөр-Гунгаагийн Ганбат, хүү-Ганбатын Гантулга гэсэн ХААТР-1 маягт,

-1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон Пандага *******, төрсөн он сар өдөр-1968 оны 10 сарын 07, төрсөн аймаг/хот-Улаанбаатар хот, төрсөн газрын нэр- 3 дугаар төрөх, эмэгтэй, Яс, үндэс-Халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Д******* сум, 4 дүгээр хороо, хаана ямар ажилтай-Булган аймаг Д******* сумын 8 жилд 8 дугаар ангийн сурагч гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Булган аймгийн Архивын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай цалингийн цэс /Цэсэнд: Булган аймгийн Д******* сумын 4 дүгээр багийн харъяат П******* овогтой ******* нь Д******* сумын Туяа нэгдэлд 1989, 1990 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов. 1989 оны 8, 10, 12 саруудад, 1990 оны 2-5, 10 саруудад бичилт хийгдсэн/,

-Булган аймгийн Д******* сумын Монгол-Германы найрамдлын нэрэмжит ХАА-н Туяа нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Ажилд томилох тухай тушаал /Тушаалд: 2. Пандагийн *******ыг 8 дугаар сарын 3 нд тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллуулсугай/,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 04 сарын 11-ний өдрийн 20 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /Тушаалд: Тооцооны нягтлан бодогч П.******* нь жирэмсний амралтаа авч байгааг үндэслэн/,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар Нярай хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал /Тушаалд: 1.Нэгдлийн тооцооны ня-бо П.******* гэрийн дотор ам бүл 4, нөхөр Г.Ганбат РР-ний цехэд ажилладаг, 0-3 насны 2 хүүхэдтэй. Гэрт нь хүүхэд асрах хүнгүйг харгалзан үзэж, 1990 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нярай хүүхэд асрах нэмэгдэл 03 сарын чөлөөг олгосугай/,

-Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай Мэргэжлийн ажлаас чөлөөлөх тухай тушаал /Тушаалд: 1.П.*******ыг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс нэгдлийн тооцооны ня-бо-гийн үүрэгт ажлаас чөлөөлж сумын захиргааны мэдэлд шилжүүлсүгэй./ зэрэг баримтууд,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

-Гэрч Ц.Б*******ын: Би 1980 онд Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд трактор комбайны жолоочоор ажилд ороод 1994 оныг хүртэл тасралтгүй ажилласан. П******* овогтой ******* нь 1989-1992 онд Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн нягтлангаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Аав, ээжийг нь би сайн танина. П******* гээд багш байсан юм гэх,

-Гэрч Н.М*******ын: Би 1986 онд Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн Баяннуур бригадад илгээлтийн эзэн малчнаар томилогдож очоод 1991 оныг хүртэл ажиллаж байсан. П******* овогтой ******* нь 1989-1991 онд Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдлийн нягтлангаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед хамт ажиллаж байсан учраас сайн мэдэж байна гэх мэдүүлгүүд зэрэг болно.

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт П*******гийн *******ын Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА