| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00342/И |
| Дугаар | 304/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00363
| 2025 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 304/ШШ2025/00363 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С******* дүүргийн ** дугаар хороо, Ж.С*******гийн гудамж, МУИС-ийн номын сангийн чанх өөдөөс харсан архивын төв байранд байрлах И******* К******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймгийн ******* сумын ** дугаар баг ******* ******* ******* ** дугаар гудамж *** тоотод оршин суух овогт Бы Л /ИБД:/-т холбогдох
үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 279,620.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,665.03 төгрөг, нийт 628,285.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Л нь 2022 оны 08 сарын 10-ны өдөр Мост мони аппликейшн бүртгүүлэн манай И******* К******* ББСБ ХХК-тай цахим зээлийн гэрээг байгуулж, 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохирч 6 сарын хугацаатай 300,000 төгрөгийг зээлсэн боловч үүнээс хойш төлөлт огт хийгээгүй, удаа дараа холбоо барих гэж оролдож утас руу нь залгахад зээлдэгч нь гэрээнд үлдээсэн дугаар холбогддоггүй бөгөөд одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд 2025 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 279,620.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,665.03 төгрөг, нийт 628,285.68 төгрөгийг хариуцагч Б.Лаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Лт холбогдуулан нийт 628,285.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 279,620.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,665.03 төгрөг, нийт 628,285.68 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Лын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,499 төгрөгөөс 9,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Лаас 9,750 төгрөгийг, улсын орлогоос 9,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 628,285.68 /зургаан зуун хорин найман мянга хоёр зуун наян таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Л хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,499 төгрөгөөс 9,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Лаас 9,750 төгрөгийг, улсын орлогоос 9,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* К******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Л сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА