Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00361

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00361

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Ш/Х-22, Сүхбаатарын талбай 5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б***** аймаг, Г******* сум, ** дугаар баг, *******, ** дүгээр гудамж, Х*******, *** тоотод оршин суух Ж******* овогт *******ийн Ч /ИБД:/-д холбогдох

 

Үндсэн зээл 9,331,492.77 төгрөг, хүү 896,615.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,811.28 төгрөг, нийт 10,239,919.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж******* овогт *******ийн Ч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г******* банктай ЗГ-R001043511 дугаартай Дижитал Зээлийн гэрээ байгуулж, нийт 10,000,000 /арван сая/ төгрөгийг жилийн 21,00 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, 30 сарын хугацаатай цахим зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээний хавсралтанд заасны дагуу зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул Дугаар ЗГ-К001043511 Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10,239,919.42 (арван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун арван есөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г******* банк ХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Х.Чд холбогдуулан нийт 10,239,919.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 9,331,492.77 төгрөг, хүү 896,615.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,811.28 төгрөг, нийт 10,239,919.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Х.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,789 төгрөгөөс 89,395 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Чаас 89,395 төгрөгийг, улсын орлогоос 89,395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 10,239,919.42 /арван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун арван есөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,789 төгрөгөөс 89,395 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Чаас 89,395 төгрөгийг, улсын орлогоос 89,395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.Ч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА