| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00460/И |
| Дугаар | 304/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00360
| 2025 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 304/ШШ2025/00360 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С******* дүүргийн ** дугаар хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Р******* сум, *** дугаар баг, **** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******-******* /Иргэний бүртгэлийн дугаар: /-д холбогдох,
Үдсэн зээл 10,357,570 төгрөг, зээлийн хүү 781,500.35 төгрөг, нэмэгдсэн хүү 11,577.78 төгрөг, нийт 11,150,647.73 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн төв салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч Х.*******-Эрдэнийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2010109465 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 12,946,962 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,985,857.06 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтрүүлэн 2,429,611.95 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүлийн 21.2 дахь заалт талуудын хооронд байгуулсан 2010109465 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, үдсэн зээл 10,357,570 төгрөг, зээлийн хүү 781,500.35 төгрөг, нэмэгдсэн хүү 11,577.78 төгрөг, нийт 11,150,647.73 төгрөгийг хариуцагч Х.*******-*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.*******-******* би Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.*******-*******д холбогдуулан нийт 11,150,647.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*******-******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 11,150,647.73 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Х.*******-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,360 төгрөгөөс 96,680 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.*******-*******эс 96,680 төгрөгийг, улсын орлогоос 96,680 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн нийт 11,150,647.73 /арван нэгэн сая нэг зуун тавин мянга зургаан зуун дөчин долоон төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.*******-******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,360 төгрөгөөс 96,680 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.*******-*******эс 96,680 төгрөгийг, улсын орлогоос 96,680 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.*******-******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА