2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/06709

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С дүүрэг, ************ оршин суух, ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б овогтой Б миний бие 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хувьцаат компанийн захирлын 07 тоот тушаалаар тракторч, компачинаар ажил томилогдож, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот хувьцаат компанийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх байгууллагуудад ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлөх тушаал зэрэг тус тус нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 3 жилийн хугацаанд хувьцаат компанид ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,*******-ийн 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот тушаалууд, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 18 дугаа хорооны Засан даргын тодорхойлолт, Үндэсний төв архив, Нийслэлийн архивын тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгын лавлагаа, Сайшаалын үнэмлэх,*******ын гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас,*******гийн гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 4-30 /

Шүүхийн журмаар: гэрч*******,******* нарын мэдүүлэг, 191/ШЗ2025/25694 тоот захирамжийн дагуу Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 203 тоот хариу, түүний хавсралт, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 9/8158 тоот хариу, түүний хавсралтууд, Увс аймгийн Архивын хэлтсээс ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 07 тоот хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 415 тоот хариу, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 7 дугаар сарын 29-ний 428 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /хх 40-71, 76-84/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Б 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасан.

 

2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

2.1.1963 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, тэжээл бэлтгэлийн Механикжуулагч, тракторчин мэргэжилтэй,*******од анх 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйгаас олгосон хөдөлмөрийн дэвтэр авагдсан. Уг хөдөлмөрийн дэвтрийн 11-т*******-ийн захирлын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот тушаалаар Шинээр үүсгэн байгуулагдсан*******-д комбайнчинээр мөн өдрөөс авч ажиллуулав гэж, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тушаалаар комбайнчины үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэжээ.

 

2.2.Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, цахим мэдээллийн тасгаас 1992-1995 улаансан ХК, дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн, архивын тушаалын гарсан, НДШ төлсөн лавлагаа гарахгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж тодорхойлжээ. /хх 30/

 

2.3.Увс аймгийн архивын тасгаас: Увс аймгийн*******-д 1992-1995 оны тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул гийн той холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй талаар тодорхойлжээ. /хх 13, 61/

 

2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар: маргаанд хамаарах хугацаанаас 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү төрснийг бүртгэх анкетаар бүртгүүлэхдээ Эцэг гийн , нийгмийн бүлэг-ажилчин, ажилладаг байгууллага-үгүй, эрхэлдэг ажил-үгүй гэж тэмдэглүүлсэн байна. Мөн*******ын иргэний улсын бүртгэлийн хувийн хэрэг болон холбогдох бусад баримтад 1992-1995 онд бүртгэгдсэн өөр баримт байхгүй болохыг тодорхойлсон байна. /хх 54-55/

 

2.5.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар: тэрээр маргаанд хамаарах энэ хугацаанаас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хууль-ийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан мэдээлэл байхгүй тодорхойлсон байна. /хх 70, 71/

 

2.6.Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1993 оны намрын ургац хураалтад сумын захиргаанаас зарласан 5 хоногийн болзолт уралдаанд 3 дугаар байр эзэлсэн үндэслэлээр нэхэмжлэгч*******од Сайшаалын үнэмлэх олгожээ. /хх 14/

 

3.Гэрч******* нь нэхэмжлэгчтэй 1992-1995 оны хооронд хамт ажиллаж байсан гэж, гэрч******* нь нэхэмжлэгчтэй 1985-2006 он хүртэл хамт ажилласан гэж мэдүүлсэн. /хх 35-39/

Хэрэгт авагдсан*******ын хөдөлмөрийн дэвтэрт тус байгууллагад 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан гэж тусгагдсан. Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас гэрч*******ын тэтгэврийн хувийн хэрэг дэх холбогдох баримтыг хуулбарлан ирүүлсэн. Мөн Баруун туруун сумын******* нь 1992-1994 онд, 1995-2004 он хүртэл 119 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлж ирүүлжээ. /хх 24-25, 56, 57-60/

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас: гэрч******* нь 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг ажилласан жилд тооцон тэтгэврийг тогтоосон болохыг тодорхойлсон байна. /хх 75/

 

Иймд шүүх гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн Хөдөлмөрийн дэвтэр дэх бичиглэл, Увс аймгийн Нийгмийн даатгал газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийг 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн, улмаар мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байхаар заасан.

Иймд нэхэмжлэгч нэгэнт эрх бүхий байгууллагаас захиргааны журмаар баталгаажуулсан 1995 оноос хойшхи хугацааг шүүхээр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй, шүүх уг үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ыг 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал*******-д тракторч, комбайнчинаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ