| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0077/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 173
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч Ж.Нямцэцэг
Улсын яллагч У.Дэндэвдорж
Хохирогч Д.Мөнхбат
Д.Батбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Баасанбат
К.Бауиржан
Л.Доржпүрэв
Ч.Шаравнямбуу
Я.Батханд
Л.Баасанжав
Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нарыг оролцуулан явуулав.
Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсанаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хар бургуйд овогт Цэцгээгийн Баярцогт, Боржигон овогт Даваасүрэнгийн Ууганбаатар, Хатигин овогт Орсоогийн Зоригтбаатар, Сартуул овогт Дамбасүрэнгийн Сарантуяа, Баатарын Дашдондог, Боржигин овогт Дамдинжавын Дашдэмбэрэл, Цагаад овогт Даваагийн Батбаяр нарт холбогдох 201501000055 дугаартай Эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, “Баянсуут” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 41 тоот, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар бургуйд овогт Цэцгээгийн Баярцогт /РД:У388062959/,
2.Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гөологич инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Булгийн 16-10 тоот хаягт оршин хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-58 дугаар байрны 13 тоот байрыг хөлслөн суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасүрэнгийн Ууганбаатар /РД:ЧЛ65021772/,
3.Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гоо сайхны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 103-123 тоотод ээжийндээ амьдарч байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хатигин овогт Орсоогийн Зоригтбаатар /РД: ЦВ81090810/,
4.Монгол улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй. “Алтан Чанар” ХХК-ний захирал ажилтай, Ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 2-58 дугаар байрны 13 тоот 1 өрөө байрыг хөлслөн суудаг. /Иргэний үнэмлэхний хаяг СХД-ийн 27 дугаар хороо Агар 4-10 тоот/, 2004 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялыг өршөөн хэтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Дамбасүрэнгийн Сарантуяа /РД: ФБ64020201/,
5.Монгол улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчны 3-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ургийн овог тодорхойлуулаагүй Баатарын Дашдондог/РД: ЦГ67062219/,
6.Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын ашиглалтын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13-р хороо “Шинэ өглөө” хотхоны 127-ийн 8-р байрны 13 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чядвартай Боржигин овогт Дамдинжавын Дашдэмбэрэл /РД:ЦД67010414/,
7.Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр С.Мөнхцэцэгийн хамт БЗД-ийн 2-р хороо Мамбадацангын 1-14 тоотод оршин суух хаягтай, Одоо СБД-ийн 4-р хороо 48-149 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Цагаад овогт Даваагийн Батбаяр /РД:ТЖ67040510/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Баярцогт нь давтан үйлдлээр 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 7.7 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 80.812.4959 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Мөн 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 7.3 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 57.458.607 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Д.Ууганбаатар нь Д.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр нартай бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 32,854.389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн О.Зоригтбаатар, Д.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт. алт олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж “200 кг алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газар байна. Хөрөнгө оруулалт хийвэл гарсан мөнгийг чинь 100 хувь нугалж 14 хоногт буцааж өгнө” гэж Д.Батбаярыг хуурч мэхлэн 2014 оны 06 дугаар сарын 05-наас 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд 86.420.000 төгрөг мөн 29.750.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхлэн авч нийт 116.170.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч О.Зоригтбаатар нь 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.78 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 24.927.547 /хорин дөрвөн сая есөн зуун хорин долоон мянга таван зуун дөчин долоон/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Д.Ууганбаатар, Д.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж 200 кг алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газар байна, хөрөнгө оруулалт хийвэл гарсан мөнгийг чинь 100 хувь нугалж 14 хоногт буцааж өгнө гэж Д.Батбаярыг хуурч мэхлэн 2014 оны 06 дугаар сарын 05-наас 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд 86.420.000 төгрөг мөн 29.750.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхлэн авч нийт 116.170.00 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Д.Сарантуяа нь Д.Ууганбатар Д.Дашдэмбэрэл, Б.Дашдондог, Д.Батбаяр нартай бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 32.854.389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Д.Дашдэмбэрэл, Б.Дашдондог нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж “200 кг алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газар байна, хөрөнгө оруулалт хийвэл гарсан мөнгийг чинь 100 хувь нугалж 14 хоногт буцааж өгнө” гэж Д.Батбаярыг хуурч мэхлэн 2014 оны 06 дугаар сарын 05-наас 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд 86.420.000 төгрөг, мөн 29.750.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхлэн авч нийт 116.170.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Яллагдагч Б.Дашдондог нь Д.Ууганбаатар Д.Дашдэмбэрэл, Д.Сарантуяа, Д.Батбаяр нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 32.854.389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
Мөн Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Д.Дашдэмбэрэл, Д.Сарантуяа нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж “200 кг алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газар байна, хөрөнгө оруулалт хийвэл гарсан мөнгийг чинь 100 хувь нугалж 14 хоногт буцааж өгнө” гэж Д.Батбаярыг хуурч мэхлэн 2014 оны 06 дугаар сарын 05-наас 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд 86.420.000 төгрөг, мөн 29.750.000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхлэн авч нийт 116.170.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Яллагдагч Д.Дашдэмбэрэл нь Д.Ууганбаатар Б.Дашдондог, Д.Сарантуяа, Д.Батбаяр нартай бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 32.854.389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
Мөн Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Сарантуяа нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт алт олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдгийг мэдсээр байж “200 кг алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газар байна, хөрөнгө оруулалт хийвэл гарсан мөнгийг чинь 100 хувь нугалж 14 хоногт буцааж өгнө” гэж Д.Батбаярыг хуурч мэхлэн 2014 оны 06. дугаар сарын 05-наас 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд 86.420.000 төгрөг, мөн 29.750.000 төгрегийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхлэн авч нийт 116.170.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Яллагдагч Д.Батбаяр нь Б.Дашдондог, Д.Ууганбаатар, Д.Дашдэмбэрэл, Д.Сарантуяа нартай бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 32.854.389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Ц.Баярцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..... Миний бие 2014-2015 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн хуст нарийн гэдэг газарт нөхөн сэргээлт хийх байгаль орчны яамнаас өгсөн зөвшөөрлөөр нөхөн сэргээлт хийж мөн эффэль ашиглаж олборлолт явуулсан. Хавтаст хэрэгт Түвшин-Эрдэнэ гэдэг хүн надтай утсаар ярьж байсан Ц.Баярцогт ажилла гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэр газар өөрөө уулаар хүрээлэгдсэн сүлжээ барих ямар ч боломжгүй. Тиймээс надтай утсаар ярих ямар боломж байгаагүй. Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх энэхүү газарт нэлээн дээр үеэс л олборлолт явагдсан байдаг. Би анх байгаль орчны яам болон Сэлэнгэ аймагт хүсэлт өгөхдөө ялбагийн хөндий болон Хуст нарийн гэх газруудад нөхөн сэргээлт хийхийг хүсч байсан. Тухай бүрт нь байгаль орчны яам болон Сэлэнгэ аймгийн удирдлагуудын зүгээс зөвшөөрөл өгч 2012 онд гэрээ байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ талбай эвдэрсэн байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Байгаль орчны яамнаас надад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрх өгсөн. Өөрөөр хэлбэл уг хүсэлт нь Ерөөс сумын Ялбагийн хөндийн хуст нарийн гэдэг газарт нөхөн сэргээлт хийх хүсэлт байсан гэв.
2. Шүүгдэгч Д.Ууганбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..... Би анх 2013 оны 08 дугаар сард О.Зоригтбаатарын ахтай уулзсан. О.Зоригтбаатарын ах “ашиглачихаар алтны газар байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хайгуулын лицензтэй нөхөн сэргээлтийн бичиг баримттай Хуст нарийн гэх газар байна гэж хэлсэн. Би Ц.Баярцогтын ах Цэрэндаваа гэж хүнтэй уулзахад зарах буюу хамтарч ажиллана гэсэн санал тавьсан. Би энэ хүмүүсийг холбож өгсний үндсэн дээр энэ ажил эхэлсэн. Би тухайн газрыг нөхөн сэргээлтийн бичиг баримтаар ашиглаж болдог юм байна гэж ойлгосон байсан. О.Зоригтбаатар Ц.Баярцогт нар уулзаад бүтэн жил ярилцсаны эцэст гэрээ байгуулсан. Гэрээгээ байгуулсны дараа О.Зоригтбаатар надад хандан хөрөнгө оруулагч олж өгөөч гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би одоохондоо надад санал болгочихоор хөрөнгө оруулагч байхгүй хайж: үзье гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б.Дашдондог над руу устаар залгаад “аятайхан шиг алтны газар байна уу байвал манай хоёр найз олборлолт явуулах гээд байна” гэж хэлсэн. Манай хоёр найз гэдэг нь Д.Батбаяр, Д.Дашдэмбэрэл нар байсан. Ингээд Д.Батбаяр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болсон юм. Би Д.Батбаярын мөнгийг залилсан асуудал байхгүй. Байгаль орчинд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар бүгдээрээ харилцан тохиролцсоын үндсэн дээр л хамтран ажилласан гэв.
3. Шүүгдэгч Д.Дашдэмбэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..... Д.Батбаяр бид хоёр сангийн аж ахуйд ажиллаж байх үеийн найзууд. Б.Дашдондог бид хоёр уулын ашиглалтын инженерээр хамт суралцаж байсан. 2014 оны 04 дүгээр сард ангийнхаа хүнтэй таарахад Б.Дашдондогийн утсыг өгсөн. Ингээд Б.Дашдондог бид хоёр 29 жилийн дараа уулзсан юм. Түүнээс хойш байнга утсаар ярьдаг болсон. Д.Батбаяртай 2-3 жил гэр орноор нь орж гараад явдаг байсан. Машин нь эвдэрсэн үед би очиж янзалж өгдөг байсан. Нэг өдөр би Д.Батбаярт хандан Б.Дашдондогтой уулзсан тухайгаа хэлсэн. Тэгсэн чинь Д.Батбаяр надад хандан “Б.Дашдондогоос заамрын лиценз асуух хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд Б.Дашдонгтой уулзаад заамрын лицензийн талаар асуухад Д.Ууганбаатартай ярьсан. Б.Дашдондог утсаар ярьсныхаа дараа Д.Ууганбаатар нэг газар санал болгож байна гэсэн. Тэгээд уулзахаар болсон юм. Уулзаад Д.Батбаяр их дажгүй газар байна энд ажиллая би хөрөнгө оруулалт хийе гээд энэ ажил эхэлсэн. Миний үүрэг алт угаадаг тоног төхөөрөмжийг байрлуулах байсан. Би 1 гагнуурчинтай хамтраад алт угаадаг төхөөрөмжийг бүтэн сарын хугацаанд хийсэн. Төхөөрөмж хийж байхад хөрс хуулалт хийж байсан. Хөрс хуулж байх явцдаа бага зэрэг шороо угаасан ба 60гр алт гарсан. 60 гр алтыг Улаанбаатар хот руу оруулж тушаасан. 60 гр алт тэр үед 3.555.000 төгрөг болсон бөгөөд надад 300.000 төгрөг өгсөн. Би сар ажиллахдаа 300.000 төгрөг л авсан. Өөр ямар ч мөнгө аваагүй. Тэгээд намайг 8 дугаар сарын 10-нд очиход Д.Батбаяр одоо надад мөнгө байхгүй чи мөнгө ол гэж хэлсэн. Жаахан шорооноос 60 гр алт гарсан болохоор би гайгүй гарчих юм байна гэж бодоод мөнгө олохоор болсон. Тэгээд ээжийнхээ байрыг 8 дугаар сарын 26-нд 10 сая төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Уг 10 сая төгрөгийг ажилчдын хоол хүнс цалин гэх мэт зүйлүүдэд өгөөд дууссан. Намайг 9 сар гаргаад очиход миний угсарсан тоног төхөөрөмжийн аваад хажуу талынхаа Хөшөөтийн ам руу нүүсэн байсан. Би ерөнхийдөө тэр газарт ирэн очин байсан. Нэг удаа очиход хүнс дууслаа гээд байхаар нь хүчит шонхор зах дээр суудаг эхнэрийнхээ хамаатны хүнээс хүнсний зүйл зээлээр авсан. Зээлээр авсан хүнсий зүйлийн талыг нь төлөөд талыг нь төлөөгүй. Төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 1.187.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Барьцаанд тавьсан ээжийнхээ байрыг ч авч чадаагүй. Ээжийн маань байр дуудлага худалдаанд орохоор болсон. Би байр барьцаалж авсан зээлд 11.000.000 төгрөг төлсөн. Одоо 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.
4.Шүүгдэгч Д.Сарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..... Д.Ууганбаатар бол миний нөхөр. Нөхөр минь болохоор хийж байгаа ажлыг нь асууж зөвлөлцдөг байсан. Б.Дашдондог манай нөхөр болох Д.Ууганбаатар луу утсаар залгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж ярьсан талаар асуухад “алтны газар байна уу байвал сонирхъё” гэж хэллээ гэж байсан. Тэр үед нь би нэг их тоогоогүй. Гэтэл ойр ойрхон залгаад байсан. Би нөхрөөсөө “Б.Дашдондог чиний дугаарыг яаж олж авсан юм бэ” гэхэд “манай Төрмандахаас олж авсан гэнээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь “ямар ч хүн байгаа юм билээ ойр зуурын сайн таньж мэддэг хүнтэйгээ харьцахгүй яасан юм бэ” гэхэд “оюутан байхдаа гайгүй залуу байсан” гэж хэлж байсан. Тэгээд би “энэ хүн чинь үнэхээр алтны ажил хийх хэмжээний хөрөнгөтэй хүн юм уу” гэхэд энэ хүний найз Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр гээд хоёр хүн байгаа тэр хүмүүстэйгээ хамтарч хийх гэж байгаа юм байна гэж хэлсэн. Би Д.Ууганбаатарын хань болохын хувьд тэдгээр хүмүүстэй уулзахад Д.Батбаяр нь байнга л мөнгө ярьсан их л баярхсан хүн байсан. 100 хувь хөрөнгө оруулна. Зөвхөн алтны газар л хайж байна гэж хэлж байсан. Тэгээд эд нар нэг өдөр О.Зоригтбаатартай уулзсан байсан. Би эд нарын ярианаас нь л болж байгаа процессуудыг сонсдог байсан. Би өөрөө байнга дагаж яваад оролцоод байсан зүйл байхгүй. Тэгээд нэг өдөр манай нөхөр “О.Зоригтбаатар Д.Батбаярыг бүтэхгүй хүн гэж ярьж байна” гэхээр нь би тэгвэл боль боль алт олохын төлөө амьдралаа сүйрүүлээд яах вэ гэж хэлсэн. Манай нөхөр надад болчихлоо болчихлоо гэж хэлсэн. Гэтэл унтаж байтал шөнийн 01 цагт Д.Батбаяр манай нөхөр руу залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн байна. Гараад ир муу новш минь би чамайг ална шүү гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би юу гэж яриваа гэж тодруулж асуухад Д.Батбаяр ахтайгаа гадаа ирчихсэн байгаа юм байна. Ярьж байгааг нь сонсоход согтуу байгаа бололтой гэж хэлсэн. Би “боль боль ингэж байгаа юм бол үнэхээр бүтэхгүй хүн гэдэг нь үнэн юм байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 1 сарын хугацаанд Д.Батбаяр манай нөхөр лүү холбоо барихгүй алга болсон. Би амихандаа их л баяртай байсан. Гэтэл нэг өдөр манай нөхөр “Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нар дуудаад байна” гэж хэлсэн. Би юу болсон юм бэ гэхэд “Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл Мөнхцэцэг нар мөнгөтэй болчихсон дуудаад байна гээд явсан. Би тэд нартай бүгдэнтэй нь уулзаад одоо наадам болоход 2-хон хоног дутуу байна. Наадмын дараа наад ажлаа эхлүүлбэл яасан юм бэ гэхэд тийм юм байхгүй би бол захирал гэрээгээ хийгээд бүх зүйл ян тан болсон гэж Мөнхцэцэг хэлсэн. “Гэрээ бичиг баримт нь бүрэн юм уу” гэхэд “бүрэн бүрэн чи үзээд байх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тэгээд энэ хэд яваад нэг сарын дараа ирээд 60 гр алттай боллоо гэхээр нь би эд нарын ажил овоо бүтэмжтэй байгаа юм байна л гэж бодсон. Эд нар алтаа тушаагаад танай нөхрийн цалин гээд 700.000 төгрөг өгсөн. Би тэр газарт нь 2-л удаа очиж байсан. Нэг удаад нь нутгийн малчин над руу залгаад танай нөхөр Д.Батбаяр нар архи уугаад Д.Батбаяр танай нөхрийг чинь алах гээд байна гэж хэлсэн. Би ухаан жолоогүй 2 хүүхдээ дагуулаад Д.Ууганбаатарыг аваад гэртээ ирсэн. Түүнээс хойш 1 сар 15 орчим хоногийн хугацаанд би нөхрөө ахиж тийшээ явуулаагүй. Ингээд манай нөхөр ахиад л явсан. Тэгээд 9-10 сарын үед ахиад нөгөө малчин яриад мөн л танай нөхрийг алах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиад л 2 хүүхдээ дагуулж очоод Д.Ууганбаатарыг авч ирсэн. Ерөөсөө ийм л байдлаар 2 удаа очсон. Би тэнд очихдоо нэг ч удаа эд нарын ажилд нь оролцоогүй гэв.
5.Шүүгдэгч О.Зоригтбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Анх 2013 онд Д.Ууганбаатар ахтай элс хайрганы борлуулалтын асуудлаар уулзсан. Тэр үед алт олборлох боломжтой ийм газар байна гэсэн саналыг надад тавьсан. Би сонирхоод үзье гэхэд Цэрэнгаваа гэж хүнтэй уулзуулсан. Тэгээд тухайн газрыг эзэмшигч Ц.Баярцогттой уулзах гэтэл гадагшаа явсан байсан. Ц.Баярцогтыг ирсний дараа миний бие болон Д.Ууганбаатар Даваажав нар Ц.Баярцогттой газар дээр нь очиж уулзахад Ялбагийн хуст нарийн хөшөөт гэх хайгуулын лицензтэй 417 га газрыг 300.000.000 төгрөгөөр зарна гэсэн санал тавьсан. Газар дээр нь очсон болохоор тэнд ажиллаж байсан хүмүүсээр тухайн газруудаас дээж авахуулаад угаалгахад алт гарч байсан. Намар болсон болохоор Даваажав бид хоёр хавраас ирээд уулзаж ярилцвал ямар вэ гэж хоорондоо ярилцсан. Ц.Баярцогт эхний ээлжинд бэлнээр 150.000.000 төгрөгөө өгөөд гэрээгээ хийж болно гэсэн. Даваажав бид хоёр ярилцаж байгаад ББСБ-аас 90.000.000 төгрөг бэлнээр зээлж аваад гэрээгээ хийхээр очтол тухайн лиценз цуцлагдсан гэсэн асуудал яригдсан. Тэгээд нөхөн сэргээлтийн гэрээтэй гэхээр нь түүнийх нь дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан. 60.000.000 төгрөгийг нь гэрээ байгуулсан жилийн дараа жилийн 10 сард өгөхөөр тохиролцож гэрээгээ байгуулсан. Өвөл нь 60.000.000 төгрөгний асуудал нэлээн яригдсан. Миний бие болон Д.Ууганбаатар, Даваажав нартай хамт “Өргөө” кино театрын ойролцоо coffee shopt анх уулзсан Цэрэнгаваа гэж хүнтэй уулзсан. Цэрэнгаваа гэдэг хүн тэнд орж ирээд цай ч уулгүйгээр та нар үлдсэн 60.000.000 төгрөгөө өгөхгүй бол мөнгө ч үгүй газар ч үгүй хоцроно шүү би хатуу хэлчихэе гээд гараад явсан. Даваажав бид хоёр ярилцаж байгаад Бельгээс комперасороор ажилладаг 25 ширхэг цоо шинэ молдок буюу 42.000.000 төгрөгийн үнэ бүхий багажийг Ц.Баярцогтод өгсөн. Эдгээр молдокноос 6 нь Ц.Баярцогтоос буцаж ирсэн. Бусад нь олдохгүй байгаа. Нийтдээ Ц.Баярцогтод өгсөн мөнгөний хэмжээ 152.000.000 төгрөг хүрч эрүүгийн хэрэг үүсгэгдээд миний бие хохирогчоор тогтоогдож явж байсан ба энэ хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болсон. Д.Ууганбаатар намайг хөрөнгө оруулагч олоод өгөөч гэж хэлсэн гэж ярилаа. Би тийм байдлаар хандаагүй. Д.Ууганбаатар ах өөрөө намайг тэдгээр хүмүүстэй уулзуулсан. Би уулзаад хамтарч ажиллаж чадахгүй гэсэн хариу өгсөн. Нээх удалгүй Б.Дашдондог гэдэг хүний дүүг найзын хамт уулзуулсан. Ингээд эдгээр хүмүүстэй хамтарч ажиллахаар болоод гэрээ хийх болтол Мөнхцэцэг гэдэг хүн ирсэн. Би тэр хүнээс та юун хүн билээ гэж асуухад “би Дашдондогийн дүү нь байна Дашдондог ахын бие нь өвдөөд гэртээ хэвтэж байгаа” гэж хэлээд надтай гэрээ хийсэн. Гэрээ хийгээд 7 дугаар сарын 10-ны үеэр Ялбагт очсон. Очоод нэг сар орчмын хугацаанд үр дүнтэй ажиллаагүй. Яагаад гэвэл тухайн газраас их хэмжээний ус гарч байсан тул гоноом шаардлагатай байна гэсэн зүйл ярьж байсан ба ажилчид нь архи уусан байдалтай байж байсан. Мөнхцэцэгтэй гэрээ хийсэн болохоор би Мөнхцэцэг рүү утасдаад энд ирээд нөхцөл байдалтай танилц гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд удалгүй би хот явж сар орчмын дараа гэхэд Мөнхцэцэг Ялбагт ирсэн байсан. Намайг яваад очиход үхрийн мах чанаад тавьчихсан “эгч нь нэг хүнтэй танилцуулах гэсэн юм” гээд Д.Батбаярыг дагуулж орж ирсэн. Тэгээд “эгчийгээ уучлаарай энэ хүн бол манай гэр бүлийн хүн байгаа юм чамайг хамтарч ажиллахгүй гэхээр нь би өөрийгөө Б.Дашдондогийн дүү гэж хэлээд чамтай гэрээ байгуулсан юм гэж хэлсэн. Энэ тухай надад сарын дараа л хэлсэн гэв.
6.Шүүгдэгч Б.Дашдондогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Би Д.Ууганбаатартай политехникийн нэг ангид хамт сурч байсан. Харин Д.Дашдэмбэрэлтэй Дарханы политехникид хамт сурч байсан юм. Би барилгын компанид ажилладаг байсан. Манай ажил өвөл нь ажилладаггүй. 5 дугаар сар болоод би ажилдаа ороод байж байтал Д.Дашдэмбэрэл над руу залгаад геологийн ангид байсан Д.Батбаярыг таних уу? гэхэд нь би танилгүй яахав гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээ заагаад өгчих очиж байгаад уулзаж ярилцах юм байна гэж хэлсэн. Удалгүй Д.Батбаяр манайд ирсэн. Ирээд чамд геологийн танил байна уу? заамрын лицензийг шалгуулах гэсэн юм гээд Д.Батбаяр лицензээ надад үзүүлсэн. Би манай ангид байсан Төрмөнх гэж залуу руу залгаад тэр лицензийн талаар асуухад “би заамрын лицензийн талаар мэдэж байгаа зүйл алга Д.Ууганбаатар л сайн мэдэж байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд Д.Ууганбаатар луу залгаж асуутал “заамарт олигтой юм байхгүй харин 200 кг алтны нөөцтэй газар байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Д.Дашдэмбэрэл болон Д.Батбаяр нарт хэлэхэд “наадах чинь их аятайхан санагдаж байна заамрын лицензийг орхиод наадхыг чинь хөөцөлдье” гэсэн. Тэгэхээр би одоо завгүй зав гарахаараа л уулзая гэж хэлсэн. Тэгээд удалгүй би Д.Батбаяр Д.Дашдэмбэрэл нарыг Д.Ууганбаатартай уулзуулсан. Д.Ууганбаатар тэр газарт ажиллахын тулд О.Зоригоо гэж манай нэг дүү байгаа. Тэр залуутай гэрээ хийх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Д.Ууганбаатар “Зоригоотой уулзлаа та нарыг ямар тоног төхөөрөмжөөр ажиллах гэж байгаа юм бэ гэж байна гэж хэлсэн. Бид нар том бага нийлсэн хэдэн тоног төхөөрөмж цуглуулаад Зоригоотой уулзсан. Зоригоо нь үзээд явсны дараа Д.Ууганбаатар “Зоригоо надад хэлэхдээ Д.Батбаяр гэдэг хүн онц хүн биш гэж хэллээ гэсэн. Тэгж хэлсний дараа 1 сарын орчмын хугацаанд энэ асуудлаар ахиж яриагүй. Тэгээд байж байтал нэг өдөр Д.Ууганбаатар над руу залгаад “урд шөнө Д.Батбаяр манай гэрийн гадна ирээд над руу залгаад ална гээд байсан одоо би яах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи” өөрөө л мэдэхгүй юу” гэж хэлсэн. Миний ойлгосноор тэр газар луу гаа оруулахгүй бол ална шүү гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд хэсэг байж байгаад бид нар уулзалдсан. Уулзахад Д.Батбаяр энэ газар луу орж ажиллая би 100 хувь хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлсэн. Тэгээд “намайг гэрээ хий гэхээр нь би гэрээ хийхгүй” гэж хэлсэн. Тэгээд Д.Батбаярын эхнэр болох Мөнхцэцэг гэдэг хүн гэрээ хийхээр болсон. Ингээд ажлаа хуваарилж авцгаасан. Д.Батбаяр хөрөнгө оруулалтаа хариуцах, Д.Ууганбаатар геологийн талын ажил хариуцах, Д.Дашдэмбэрэл техникээ хариуцахаар болцгоосон. Миний хувьд алтны ажил сайн мэдэхгүй болохоор ерөнхийдөө аж ахуй хариуцая гэдгээ хэлсэн. Тэгээд нэг Мөнхцэцэг залгаад “бүх юм бэлэн болсон шүү ажилдаа гарцгаагаарай” гэж хэлсэн. Тэгээд ажиллах газартаа очоод шавартай шороо угаагаад 60 гр алт олсон. Тэгээд уг алтаа хорооллын Өргөөгийн ойролцоо метал авдаг хүнд тушаахад 3.555.000 төгрөг болсон. Ингээд уг мөнгөнөөс надад 400.000 төгрөг өгсөн. Би Д.Батбаяраас нэг ч төгрөг аваагүй. Харин ч би өөрөө эд хөрөнгөөрөө хохирсон гэв.
7.Хохирогч бөгөөд шүүгдэгч Д.Батбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Б.Дашдондог Д.Дашдэмбэрэл бид нарыг багийн найзууд гэхэд хилсдэхгүй. Д.Ууганбаатар гэдэг хүнтэй танилцаад Д.Ууганбаатар уг газрыг санал болгосны үндсэн дээр энэ ажил эхэлсэн. Тэр зургийг ашигт малтмалын газраас хэн дуртай нь аваад байдаг зүйл биш. Канондож буюу хуулбарлаж л авдаг. Д.Ууганбаатар Д.Сарантуяа нар өдөр шөнөгүй манайхаар орж гардаг байсан. Эхлээд бид нар хамтран ажиллах талаар ярилцаж байсан нь үнэн. Явцын дунд мөнгө олдохгүй байна гэдгээ хэлэхэд “Б.Дашдондог хоёр хүнээс 150.000.000 төгрөг авахаар болсон”. “Эхний ээлжинд чи мөнгө олчих мөнгийг чинь удахгүй буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би Д.Ууганбаатарт “надад мөнгө байхгүй хүнээс зээллээ шүү” гэхэд “за тэг тэг буцаагаад Б.Дашдондогийн мөнгө бүтэхээр өгчихнө” гэж хэлсэн. Би хүнээс мөнгө зээлж авчихаад тэр оройдоо мөнгө зээлээд авчихлаа гэхэд энэ газрыг яаралтай авахгүй бол өөр хүн авах гээд байна алдмааргүй байна гэж хэлсэн. Миний эхнэр болон намайг санаачлага гаргаад л гүйгээд байсан юм шиг юм яриад байна. Эхнэр бид хоёр гэртээ байж байтал өөрсдөө машинтайгаа хүрч ирээд “хурдан гараад ир” гэж хэлсэн. Тэгээд гадаа машин дотор сууж байгаад Д.Ууганбаатар манай эхнэрт хэлэх үгийг нь зааж өгөөд “Алтан чанар” ХХК-ний тамга тэмдгээр гэрээгээ хийчих гэж хэлсэн. Тэгээд гэрээгээ байгуулсан. Манай эхнэр тухайн үед бичлэг хийж баримтжуулж авсан бөгөөд уг бичлэг хавтаст хэрэг дотор байгаа. Дээхэн үед миний бие олон тэрбум төгрөгтэй байсан нь үнэн. Гэхдээ би тэгж их баярхсан зүйл огт хэлээгүй. Надаас авах мөнгөө 14 хоногийн дотор өгнө гэж хэлсэн мэдүүлэг нь ч хавтаст хэрэгт байгаа. Би мөнгө олж өгөөд сар гаран хугацаа өнгөрсний дараа надад мөнгөө зээлүүлсэн хүмүүс мөнгөө байнга нэхэх болсон. Зарим нь амиа хорлох дээрээ хүртэл тулсан. Манай ахын хашаанаас 3 хоовоо тоног төхөөрөмж ачиж явсан. Бараг бүгдийг нь тэр газарт аваачаад хаячихсан. Нэг төгрөг нэг ч тоног төхөөрөмж аваагүй гэж яриад байна. Би эд нарыг өөрсдийг нь аваад явсан гэж хэлээгүй. Энэ хүмүүс л анх санал гаргасны үндсэн дээр би мөнгө төгрөг олж тоног төхөөрөмжөө аваачсан ба тоног төхөөрөмжүүд эзэнгүй хаягдсан. Жолооч нар нь тэр тоног төхөөрөмжнүүдээс өөрсөддөө хэрэгтэй гэснийг нь тоноод авчихсан. Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нарыг хохироогүй гэж хэлэхгүй. 60 гр алт авсан гэж яриад байна. Яг үнэндээ 60 гр биш 54 гр алт олборлосон. 54 гр алтыг тушаахад 3.555.500 төгрөг болсон. Д.Ууганбаатар 800.000 төгрөг авсан. Д.Дашдэмбэрэл 600.000 төгрөг авсан. Б.Дашдондог 400.000 төгрөг авсан. Тэгээд үлдсэн мөнгөнөөс 600 доллар буюу 1.225.000 төгрөгийг Өлзийжаргал гэдэг эмэгтэйд өгсөн. Учир нь үйл ажиллагаандаа зарцуулах гээд тэр хүнээс доллараар нь зээлсэн байсан юм. Би энэ мөнгийг өгөхдөө эд нарт хэлсэн. О.Зоригтбаатар надтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн гээд байсан. Би О.Зоригтбаатарыг тэр үед таньдаг ч үгүй байсан. Өөрийнх нь амнаас надтай хамтарч ажиллах сонирхолгүй байна гэсэн үг сонсоогүй. Би О.Зоригтбаатарын ах бид хоёр нэг газар ажиллаж байсан юм шиг байгаа юм. Тэр талаар би Д.Ууганбаатараас л сонссон. Надад итгээд мөнгө төгрөгнүүдээ өгцгөөсөн гэх мэт зүйл яриад байна. Би тэр газрыг хэдий хэмжээний нөөцтэй болохыг ч сайн мэдээгүй байсан. Би үнэхээр баян байсан бол хүмүүсийн байрыг барьцаанд тавьж зээл авахуулахгүй байсан. Хувиасаа л гаргаад өгчих байсан гэв.
8.Хохирогч Б.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн..Сэлэнгэ аймгийн засаг даргаас олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байна. Ц.Баярцогтоос бусад нь байгаль экологид учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг барагдуулна гэдгээ ч хэлсэн гэв.
9.Хохирогч Б.Мөнхбатын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Хэргийн хохирогчийн хувьд шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон Ц.Баярцогтод холбогдох онц их хэмжээний буюу 2014 оны 07 сараас 2015 оны 07 хүртэлх хугацаанд 117.648.795 төгрөгийн хохирол учруулсныг,
О.Зоригбаатарт холбогдох онц их хэмжээний буюу 2014 оны 07 сараас 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд 40.553.787 төгрөгийн хохирол учруулсныг ,
Д.Ууганбаатарт холбогдох 2014 оны 07 сараас 08 сарын хугацаанд 47.695.880 төгрөгийн хохирол учруулсныг тус тус нэхэмжилнэ. Нийт эдгээр холбогдогч нарын байгаль орчинд учруулсан хохиролыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаа буюу 2015-оны 07 сарын 02-ноос өмнөх хохиролыг нэгтгэн тооцвол 205.890.462 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байна. Мөн үүнээс гадна Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаа буюу 2015 оны 07 сарын 02-ноос хойших хугацаанд Ц.Баярцогт нь мөн дээрх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийн “Хуст нарийн” гэх нэртэй газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа миний очиж харснаар гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж, газар эвдэн хөрс хуулсан асуудалд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №05 тоот дүгнэлтээр байгаль орчинд дахин онц их хэмжээний хохирол буюу 63.569.641 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул үүнийг нэхэмжилнэ. Ингээд бүх хохиролыг нэгтгэн тооцвол 269.460.103 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол байгаль орчинд учирсан байх тул нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 07-10-р ху/,
10.Хохирогч Б.Мөнхбатын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: .... Анх хэргийн газарт 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг, шинжилгээ хийж “ТОСТ-ЭЛС“ ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан дүгнэлтээр хохиролыг нэхэмжилнэ. ....Хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, алт угааж байхад нь хураан авсан алт, үүнийг нь ялгуулж гаргасан Геологийн төв лабортарийн дүгнэлт зэрэг нь хэрэгт байсан. Энэ бүгдийг хайхрахгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг би ойлгохгүй байна. Тийм болохоор энэ хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж учирсан хохиролыг буруутай этгээдүүдээр нөхен төлүүлж авах саналтай байна. Учирсан хохиролыг нэн даруй төлж барагдуулахыг буруутай хүмүүс болох Ц.Баярцогт, О.Зоригтбаатар, Д.Ууганбаатар нараас шаардаж байна. Миний зүгээс эдгээр холбогч нарын байгаль экологид учруулсан хохирлыг тус тус нь нэхэмжилнэ..... гэх мэдүүлэг,
11.Хохирогч Д.Батбаярын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн:
|
|
Би 2014 оны 6 дугаар сарын эхээр надтай хамт сурч байсан Д.Дашдэмбэрэл, Б.Дашдондог нартай уулзсан чинь "Алтны зөвшөөрөлтэй найдвартай газартай, насаараа геологоор явсан нэг хүн байна тэрэнтэй чамайг танилцуулж өгье" гэж хэлээд би Д. Ууганбаатартай уулзсан юм. Тэр "200 кг алтны нөөцтэй, зөвшөөрөлтэй найдвартай газрыг би өөрийн найзын дүүд 300.000.000 /Гурван зуун сая/ төгрөгөөр авч өгсөн. Одоо өөрийн газар дээр гараад ажиллах гэсэн чинь хамаг мөнгөө газар худалдаж авахад зарцуулсан учир хөрөнгө оруулах хүн яаралтай хэрэгтэй болоод байгаа юм. Хэрэв чи хөрөнгө оруулалт хийвэл гаргасан мөнгийг чинь зуун хувь нугалж 14 хоногийн дотор гаргаад өгнө " гэж хэлсэн. Би түүнд уг газрынх нь бичиг баримт, матөриалтай танилцах хүсэлт тавихад Ууганбаатар “манай найзын дүү болох Зоригтбаатарт эх бичиг баримт нь байгаа. Чи надад итгэ. Энэ газрыг олон жил сахиж нинжа орохоос хамгаалж өдийг хүргэсэн. Надад хайгуулын зураг нь хүртэл байна. Энийг харахад л хангалттай" гээд газрын зураг, хайгуулын материалын хуулбаруудыг надад үзүүлсэн. Улмаар би түүний найзын дүү гэх О.Зоригтбаатартай нь уулзахад тэр Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлийн хуулбар үзүүлж байсан тухайн үед сайн нягтлан хараагүй. Сүүлд сонсоход надад хуурамч бичиг баримт үзүүлсэн байсан. Үүний дараа Д.Ууганбаатар түүний эхнэр Д.Сарантуяа, Д.Дашдэмбэрэл, Б.Дашдондог нар нь манайд хэд хэдэн удаа ирцгээж “Мөнгө олж өгөөч 14 хоногийн дотор мөнгийг чинь бүрэн олоод өгнө. Маш найдвартай буцааж өгнө" гэж шалаад байсан тул би итгээд таньдаг хүмүүсээс их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлдэж, мөн өөрт байсан алт олборлох ажилд ашиглагддаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн хамт тэдэнд өгсөн учир нь Ууганбаатар тэднийг явуулсан байсан. Ингээд Д.Ууганбаатар, Дашдэмбэрэл, Дашдондог, Сонинцэцэг нар нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэдэг газар луу түрээсийн техникүүд нэмж аваад явцгаасан. Тэд Хуст нарийний ам гэх уулын аманд алт олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Явснаас хойш нэг сарын дараа Д.Ууганбаатар ирээд “Би хөрс хуулалтаа хийж алттай шороогоо гаргаад овоолчихлоо, чи өөрөө ирж угаагаад мөнгөө гаргаад авчих, бид ажиллуулж чадахгүй байна" гэж хэлсний дагуу тэнд 2014 оны 8 сард очиход О.Зоригтбаатар нь өөрөө нэг анги гаргачихсан алт угааж байсан. Баярцогт уурхайгаа эхлэх гээд техник хэрэгслээ татаад уулын дээд хэсэгт өнчин ганц том модноос дээших газарт 8 сарын 18-наас хойш ажиллаж эхэлсэн юм. Алт угаалтаа арай сүүлд хийсэн байх учир нь Баярцогтын уурхайн скрупер болохгүй байна, дизел станцын сэнс шатсан сан гээд манайхаас сэнс авч байсан. Маш их хэмжээний газрын хөрсийг хуулж, их хэмжээний нүх ганга жалга үүсгэсэн, тогтоол нуур үүсгэсэн, газрын эвдрэл харахад сүрдмээр байсан. Техникийн эзэн болох Батдорж, хөрөнгө оруулалт хийсэн миний бие 'Байгаль орчинд ийм аймар хандаж хөрс устай нь тэгшилж болж байгаа юм уу сүүлд нь янз бүрийн асуудал болох юм биш биз, бид нар дараа нь цагдаа дээр ийм их газар эвдэж алт ухсан хэрэгт орох юм биш биз" гээд зөвшөөрөл баримт материалыг нарийвчлан шалгахаар шаардахад тухайн алт олборлолт явуулсан газар нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр олборлолт явж байгаа болох нь сүүлдээ тодорхой болсон. Баярцогттой би уулзаад “наад газар чинь тусгай зөвшөөрөлтэй юм уу яаагаад шалгалт ирлээ гэж та нар нуугдаад бүх зүйлээ зогсоогоод байгаа юм бэ“ гэтэл “ энэ бол миний тусгай зөвшөөрлөөр авсан газар, шалгалтын хувьд бичиг баримт байсан ч нээнтэглээд байдаг болохоор нуугдсан дээр" гэж хэлж байсан болно. Баярцогттой өшөө нарийвчлан ярихаа байхад “Зоригтбаатарт би тусгай зөвшөөрлөө зарахаар яриад 300 сая төгрөг авахаас талыг нь авсан байгаа мөнгөө гүйцээж өгөөгүй учраас өөрөө олборлолтоо хийж байгаа юм ер нь цаашдаа Зоригтбаатарыг хөөж явуулна, Ууганбаатарын ажиллаж байгаа газраас гарсан алтнаас 20 хувийг нь би авна" гэж хэлж байсан болно. Тэгээд би “хэн нь эзэн болоод байгаа юм бэ, Зоригтбаатар чинь биднээс мөнгө авсан бас алтны хувь авна гэдэг нь ямар учиртай юм бэ" гэтэл Баярцогт “тэр бол тар нарын асуудал" гээд тодорхой зүйл хэлээгүй болно. Ингээд болсон нөхцөл байдлаас шалтгаалаад хамгийн эхний энэ хэргийн шанг татаж бусдыг төөрөлдүүлэн уг газарт тусгай зөвшөөрөлтэй, газрын албан ёсны эзэмшигч мэтээр ойлголт төруулсэн хүн бол Баярцогт юм байна тэр нь Зоригтбаатар Ууганбаатар нартайгаа холбоотойгоор надаас мөнгө гаргуулж уг уурхайлалтын үйл ажиллагаанд мөнгө болон техник хэрэгсэл оролцуулж намайг хохироосон хэргийн ард нь Баярцогт сууж байгааг ойлгосон болно. Иймд энэ хэргийг Баярцогт зохион байгуулсан ба залилан мэхлэх, тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийх ажилдаа Зоригтбаатар Ууганбаатар нарыг ашигласан болно. Миний бие тусгай зөвшөөрөлтэй гэж итгэн хөрөнгө оруулалт хийснээс биш энэ хэрэгт хамаагүй болно. Би түрүүчийн тайлбартаа анх авсан 54,000,000 / тавин дөрвөн сая/ төгрөг дээр ажиллах явцдаа авсан 32.420.000 төгрөг 86.420.000 төгрөгийг бэлнээр авсан буюу надаар тооцоо хийлгэн төлүүлж байсан байна. Үүн дээр 28.220.000 /хорин найман сая хоёр зуун хорин мянга/ төгрөгний техник хэрэгсэл аваад буцааж өгөөгүйг тооцвол нийт 114.640.000 /нэг зуун арван дөрвөн сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгний хохирол учирсаныг нэхэмжлээд зарим зүйлийг нарийн тодруулж тооцож нэхэмжлэхээр тайлбар өгсөн болно. Одоо бүх зүйлийг тооцож үзээд дараах зүйлийг нэхэж хүснэгтээр жагсаалт гарган эхнэр Мөнхцэцэг бид хоёр гарын үсгээрээ баталгаажуулж мэдүүлэгтээ 6 хуудас материалыг хавсаргуулж хэрэгт нийт 116.170.000 /нэг зуун арван зургаан сая нэг зуун далан мянган / төгрөгний хохирлыг тусгай зөвшөөрөлтэй гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрсдийнхөө хууль бус уурхайлалтын үйл ажиллагаандаа хөрөнгө татан төвлөрүүлж ажиллах зорилгоор, надаар төлбөр тооцоо хийлгэх, бусдын 3 байр орныг тавиулж мөнгө зээлүүлэн авах, өөрт байсан техник хэрэгслийг минь уг ажилдаа ашиглах зэргээр хохирол учруулсан учраас Баярцогт, Ууганбаатар, Зоригтбаатар нараас нэхэмжлэж байгаа болно. Уг тооцоонд ашиглуулаад буцаагаад авсан техник хэрэгслийн үнийн тооцоо ороогүй болно. Тэд дандаа л хууль бус олборлолтоо хийгээд хүмүүсийг тийш нь дагуулж очиж хамаг мөнгийг нь үрэн таран хийгээд сурчихсан өөрсдөө их өр төлбөртэй. Хүмүүс дандаа хайж мөнгөө өр авлагаа нэхэж, тэд ч зугтсаар байгаад сурчихсан улс. Миний өргөдөл дээр байдаг хаяг бол тэд байр хөлслөөд түр орогнож байгаа газар одоо ч байгаа юм даанч хаалгаа тайлж өгдөггүй юм. Би дандаа хүмүүсээс зээлээд л энэ алтны ажилд өгөөд байсан тэрнээс биш надад бэлэн мөнгө байгаагүй. Өлзийжаргалын 2 өрөө байрыг барьцаанд тавиулаад 20,000,000 төгрөг бэлнээр данснаас нь 8,000,000 төгрөг авсан. Эрдэнчимэгээс буюу /Син чи ойл/ шатахуун зээлж авсан нь нийт 36,000,000 төгрөгийн 18 тонн түлш, Батсуурийн 2 өрөө байрыг барьцаанд тавиулаад 20,000,000 төгрөг, Отгоны 1 өрөө байрыг барьцаанд тавиулаад ахаараа дамжуулж 10,000,000 төгрөг гэх зэргээр олж өгсөн юм. Манай ах мөнгө төлж чадахгүй байдлаас болж цус харвалт өгсөн болно. Одоо бөөн өр нэхэгдээд хүнд байдалд орсон дээр нь өчнөөн хүү төлсөөр аргаа бараад байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47,48-р ху/,
12.Хохирогч Д.Батбаярын 2016 оны 06 сарын 12-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би түрүүчийн тайлбартаа эхэнд авсан 54.000.000 төгрөг дээр ажиллах явцдаа авсан 32.420.000 төгрөг, 86.420.000 төгрөгийг бэлнээр авсан буюу надаар тооцоо хийлгэн төлүүлж байсан байна. Үүн дээр 28.220.000 төгрөгийн техник хэрэгсэл аваад буцааж өгөөгүйг тооцвол нийт 114.640.000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилээд зарим зүйлийг нарийн тодруулж тооуож нэхэмжилэхээр хүснэгтээр жагсаалт гарган эхнэр Мөнхцэцэг бид хочр гарын үсгээр баталгаажуулаад мэдүүлэгтээ 6 хуудас материалыг хэрэгт хавсаргуулж нийт 116.170.000 төгрөгийн хорихолыг тусгай зөвшөөрлтэй гэж хуурч итгэл эвлэх аргаар өөрсдийнхээ хууль бус уурхайлалтын үйл ажиллагаандаа хөрөнгө татан төвлөрүүлж ажиллах зоилгоор надаар төлбөр тооцоо хийлгэх бусдын 3 байр орныг тавиулж мөнгө зээлүүлэн авах, өөрт минь байсан техник хэрэгслийыг минь авч ажилдаа ашиглах зэргээр хохирол учруулсан учраас Баярцогт Зоргитбаатар, Ууганбаатар нараас нэхэмжилэ байгаа болно. Уг тооцоонд ашиглуулаад буцаагаад авсан техник хэрэгслийн үнийг тооцож оруулаагүй болно....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47-р ху/
13.Хохирогч Д.Батбаярын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Хуст нарийний аманд өөрийн санал санаачлагаар очоогүй, Д. Ууганбаатар нь надад "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх нэртэй газарт 200 кг алтны нөөцтэй, алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газрыг би өөрийн найзын дүүд 300.000.000 (Гурван зуун сая) төгрөгөөр авч өгсөн. Одоо өөрийн газар дээр гараад ажиллах гэсэн чинь хамаг мөнгөө газар худалдаж авахад зарцуулсан учир хөрөнгө оруулах хүн яаралтай хэрэгтэй байна. Хэрэв чи хөрөнгө оруулалт хийвэл гаргасан мөнгийг чинь 100% нугалж 14 хоногийн дотор гаргаад өгье " гэж хэлж надад итгэл үнэмшил төрүүлсэн учраас би хөрөнгө оруулах болсон. Тэрнээс биш би өөрөө эхлээд очоод ухаад байсан ч зүйл байхгүй юм. Ууганбаатараас би бүр тодруулж өөрийн найз чинь хэн юм, түүний дүү нь хэн юм гэтэл миний өөрийн найз полийн дээд сургуульд геологиор цуг сурч байсан Чинбаатар гэж залуу байгаа юм. Түүний төрсөн дүү нь Францад амьдарч байгаад ирсэн Зоригтбаатар гэж залуу байгаа юм. Зоригтбаатараас 300 сая төгрөг гаргуулаад уг газрыг худалдаж авахуулаад лиценз буюу тусгай зөвшөөрөл нь Зоригтбаатарын нэр дээр гарсан байгаа гэж надад хэлж ойлгуулсан юм. Ууганбаатар мөн геологийн зүсэлтийн зураг гээд хуулбарласан нэг том зураг үзүүлсэн ба “Баадай гуай геологийн фондоос хулгайлаад надад энэ материалыг үлдээсэн их чухал баримт байгаа юм" гэж хэлсэн. Зургийг үзэхэд Орос хэл дээр бичсэн алтны нөөцийг болк болкоор нь тодорхой кг болгон бичсэн байсан. Ийм учраас би хөрөнгө оруулалт хийхэд хууль зүйн хувьд харшлах шалтгаангүй гэж ойлгоод хөрөнгөө оруулсан, сүүлд хөрс хуулалт хийснээс нь хойно сарын дараа би өөрөө газар дээр нь очсон юм. Тэрнээс биш анхнаасаа ийм эрсдэлтэй, хууль бус олборлолт явж байгаа гэдгийг мэдсэн бол өөрөө хөрөнгөө гаргаж ингэж хохирохгүй. Хууль бус олборлолтонд оролцохгүй байсан болно.Тэгэхээр ажил эхлээд би хөрөнгө оруулалт хийгээд баахан хүмүүсээс мөнгө зээлээд тэдэнд хөрөнгө оруулалтад 300 сая төгрөгөөр уг уурхай Хуст нарийний амыг лицензээр нь авсан гэдэг нь худлаа болсон. Гэтэл Зоригтбаатар эхлээд Ууганбаатарын үгийн дагуу " би 300 саяар энэ газрыг лицензээр нь худалдаж авсан” гэж ярьж байгаад сүүлдээ "би 150 сая төгрөгийг нь Баярцогтод өгсөн үлдсэн мөнгийг нь олборлолт хийж байгаад өгөхөөр ярьсан байгаа" гэсэн зүйл ярьсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд Баяцогт гарч ирээд л “та нар надад татвар төлөх учиртай гарсан алтнаасаа хувь өг. Би Хуст нарийний ам болон Хөшөөтний амны ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг эзэн нь байна, энэ чинь манай “Баянсуут” ХХК-ийн нэр дээр лиценз нь явдаг юм, та нарын тэр Зоригтбаатарт мөнгө өгсөн, Ууганбаатартай хэрхэн ажиллахаар тохирсон асуудал надад хамаагүй, тийм учраас тэдэнтэйгээ л ярьж учраа олж, миний энэ талбай дээр ажиллах юм бол татвараа төл алтны хувиа өг" гэж хэлээд. Манай алт угаах скруберийн алт тунах хэсэг буюу Шлизийн хэсгийг өөрийнхөө цоожоор цоожлоод явчихсан юм. Гэтэл яваандаа Зоригтбаатарын Өвөр урт үр ХХК, Баярцогтын Баянсуут ХХК-д аль нь ч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй, нөхөн сэргээлтийн тендэрт шалгараагүй, ерөөс энэ Хуст нарийн гэх газарт ямарч холбогдолгүй хүмүүс атлаа өөр хоорондоо өгч авалцсан гэх мөнгө төгрөг, гэрээ баримт зэргийг үйлдээд үүнээсээ дамжуулан Ууганбаатараар зуучлуулж манай эхнэртэй гэрээ байгуулах замаар надаас хууль бус уурхайлалтанд ашиглах хөрөнгө, мөнгийг гаргуулан хохироосон асуудал нь зохион байгуулалтын шинжтэй болсон юм. Энэ бүхний хамгийн эхний худлаа хэлж бусдын итгэл үнэмшил төрүүлсэн хүн нь Баярцогт бөгөөд Ууганбаатартай хамтран Зоригтбаатарыг уг үйл ажиллагаанд татан оруулаад, Зоригтбаатар нь мөн хэргийн үнэнийг мэдэж байсан атлаа бүрэн үнэнийг хэлэлгүйгээр манай эхнэр Мөнхцэцэгтэй гэрээ хийсэн байдаг. Гэрээг хийхдээ 15215Х лицензийн хуулбарыг харуулахаас гадна тухайн гэрээн дээрээ хүртэл и...А тал өөрийн 15215Х лицензийн талбай болох..." гэх мэтээр дугаар тавьж итгэл үнэмшил төрүүлсэн. Баянсуутын нэр дээр байна шүүдээ энэ чинь танай Өвөр урт үрийн нэр дээр байх юм биш үү гэтэл Зоригтбаатар, Ууганбаатар нар одоо удахгүй А лиценз нь “Өвөр урт үр”-ийн нэрээр гарах юм аа маш удахгүй гэсэн. Гэтэл энэ дугаартай лиценз нь бидэнтэй гэрээ байгуулахаас өмнө 2012 онд хугацаа нь дуусч эрх нь дуусгавар болоод 2013-10-30-нд шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон тусгай зөвшөөрлийн дугаар тавиад л биднийг залилж байсан асуудлыг сүүлд бид шүүлгэж байж мэдсэн. Зоригтбаатарт анх өгсөн 20 сая төгрөгийг босгох гэж би бас л чамгүй гүйж байж бүрдүүлж эхнэр Мөнцэцэгтээ өгч явуулсан гэтэл бидний итгэл үнэмшил ийм зүйлд л хууртаж байсан учраас гомдол гаргах нь миний зөв гэж үзэж байна. Манай өгсөн 20 саяас Зоригтбаатар нь Баярцогтод бас өгч байсан байдаг, Баярцогт нь өөрөө шүүхдэж цуцлагдсан лицензээ мэдсээр байж бусдаас мөнгө авч л байдаг, бидэнд ирээд би газрын эзэн тусгай зөвшөөрөл эзэмшигч гээд хэлж л байдаг анхнаасаа л хууран мэхлэх хэргийг зохион байгуулсан учраас энэ хэргээс салшгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Ууганбаатар бол анхнаас нь Баярцогттой ч ярьж будилиан үүсгээд, Зоригтбаатартай ч ярьж будилуулаад л юм юманд санаачлан оролцож бусдыг ятгах, сэнхрүүлэх зэргээр бодит бус мэдээллийг илүү тарааж зохион байгуулалтыг хангаж гардан ойлгуулж хэрэгжүүлж оролцсон хүн юм. Ийм учраас энэ хэрэгт Ууганбаатар, Зоригтбаатар, Баярцогт нар салшгүй холбоотой бөгөөд тус тусын үйлдлээр хариуцлага хүлээх үндэстэй гэж үзэж байна. Надад тийм гэрээ энэ тэр үзүүлээгүй би мэдэхгүй. Ууганбаатар бол хөрс хуулалтаа хийсэн одоо өөрөө очиж алттай шороогоо угааж ав гэж хэлээд ирэхдээ 60 грамм алт авч ирснийг хороололд алт авдаг хүнд тушаагаад 3 сая гаруй төгрөг болоод тэнд байсан Дашдондог, Ууганбаатар, Дашдэмбэрэл бид хэд хувааж авч байсан болно. Сүүлд би очоод бол алт угаагаад гараагүй өдөржин ажиллаад нийт 1000 метр куб угаагаад өдөрт 20 грамм алт гарсан нийт 400 гармм орчим алт гарсан энэ нь Ууганбаатар, Дашдондон, Дашдэмбэрэл нарын уусан архи, уурхайн ажилчдын идсэн үхэрийн өр, хүнс зэрэг зүйлд зарцуулагдсан ба энэ нь миний нэхэмжлэлийн үнийн тооцоонд ороогүй болно. Ууганбаатар худлаа өдөр бүр л манайхаар ирж уг Хуст нарийнийг алдах гээд байна, өөр хүмүүс авах гээд байна, хурдан мөнгө олж өгөөчээ, ядаж 20 сая урьдчилгаа өг. Уг нь 50 сая төгрөгийн урьдчилгаа өгөх учиртай юм гэж хэлээд эхнэр Сарантуяагийн хамт ирдэг байсан болно. Одоо Дашдондог 150 сая төгрөг хөөцөлдөж байна, тэр бүтвэл та хоёрын мөнгийг өгнө гэж хэлээд байсан ба эхнэр Мөнхцэцэг бид хоёр ярьж байгаад 20 сая төгрөг олоод Ууганбаатарт мэдэгдсэн юм. Байр барьцаалаад 20 сая төгрөг /Өлзийжаргалын байр/ олсон талаар хэлэхэд тэр эхнэр Сарантуяагийн хамт гэрт ирээд одоо мөнгөө авчих явж гэрээгээ хий маргааш гэхэд бараг хүн авчих гээд байна гэж шавдуулсан. Тэр бүү хэл бид унаагүй байтал өөрөө унаатай ирж Мөнхцэцэг бид хоёрыг авч явсан ба Зоригтбаатар дээр очоод гадаа машинд нь ярьсан. Ууганбаатар Мөнхцэцэгт “ Дашдондог согтуу байна. Ирж чадаагүй би эгч нь гэж ороод Зоригтбаатартай гэрээг хий, өнөөдөр л хийхгүй бол газраа алдах гээд байна" гэж ойлгуулаад байсан. Би өөрөө хийж болохгүй юм уу гэсэн чинь “Зоригтбаатарын ах Чинбаатар, танай ах Энхболд хоёр хоорондоо таарамж муутай учраас чамаас Зоригтбаатар татгалзсан юм" гэж ойлгуулсан. Ингээд Ууганбаатар машин дотроосоо “Алтан чанар" ХХК-ийн тамга тэмдэгээ авч явсан бөгөөд манай эхнэр Мөнхцэцэгт компанийн тэмдэгээ өгөөд цаашдаа чиний нэр дээр энэ компанийг шилжүүлнэ гаднаас спирттэй хөвөн боловсруулах үйлдвэр оруулж ирээд хамтран ажиллана. Ийм учраас “ Алтан чанар ХХК-ийн гүйцэтгэх захирал” гэж бичээд гарын үсэг зурчих гэж хэлсэн юм. Ингээд л Мөнхцэцэг орж гэрээ байгуулах болсон тэрнээс биш бид Ууганбаатарыг гуйж Дашдондогийн эгч дүү болох шаардалга байхгүй, тэгээд ч Алтан чанар гээд тэдний эхнэр Сарантуяагийн компанийн тэмдэг бидэнд явахгүй шүүдээ нөгөө л итгэл үнэмшилээрээ хууртаад л яваад байгаа байдал нь тэр юм. Гэтэл сүүлд Зоригтбаатартай 20 сая төгрөгөө нэхэж цагдаа шүүх гээд маргаж байхад бид 20 сая төгрөг Зоригтбаатарт өгөөд Ууганбаатар тэрнээс нь хувь аваад л гарсан байсан бид нарийн учрыг нь сүүлд мэдсэн болно. Сүүлд Зоригтбаатартай уулзаад түүний ах Чинбаатар, манай ах Энхболд хоёр хоорондоо таарамж муутай учраас чамаас Зоригтбаатар татгалзсан би харин Дашдондогийн худлаа яриад байгаа байдлаас л хаширлаж татгалзаж байсныг олж мэдсэн юм. Дашдэмбэрэл надад байр тавилаа гэж мөнгө өгөөгүй, үзүүлээгүй, байр тавьсан эсэхийг ч би хараагүй, юу хийсэн бэ гэхээр хэдэн жолоочийн цалин тавьсан гэж байсан, нэг мотор ч аваагүй, харин маш олон мотор шатаасан болно. Сонинцэцэг машин тавьсан гэж сонсож байсан нэг ширхэг ч мотор аваагүй, юунд зарцуулсаныг мэдэхгүй өөрсдөд нь тооцоо байдаг биз надад юм хэлж байгаагүй. Намайг тэнд байхад Ууганбаатар шинээр херөнгө оруулагч гээд баахан хүмүүстэй ярьж байсан ба тэр дотор Ганболд гэж хүн ирсэн найдвартай юу гэтэл би бид жигд ажиллаж үзээгүй, гарцтай энэ мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Ганболдын хувьд 2014 оны 09 сард Ууганбатар өөрөө санаачлан хөрөнгө оруулалт хийлгэнэ гээд олж ирсэн. Хэрэв Ганболдын үйл ажиллагаанд чи оролцохгүй байж чадвал чиний өрийг бүгдийг нь дарна гэж Ууганбаатар надад ойлгуулсан. Тэгээд Ганболдоор 7 тонн салярка болон бусад зардлуудыг гаргуулаад мөн л орсон гарсан юмгүй тэр хүн хохироод л явсан шүүдээ. Тэрнээс би санаачлан Ганболдыг оруулж ирсэн асуудалгүй Ганболд өөрөө энэ талаар хэлэх бизээ. Ууганбаатарт Ланд-78 маркийн машиныг 3.8 сая төгрөгөөр урьдчилгааг нь би төлөөд аваад өгтөл согтуу машин бариад байсан. Би “чи мөнгийг нь өгч гүйцээгээгүй байхад хүний машин эвдлээшдээ “ гэж хэлээд түлхүүрийг нь булааж авсан, тэр жолооч нарын гэрт согтуу хэвтэж байхаар нь би ороод "чи согтуу ингэж хэвтэх биш бос чи гэж хөнжлийг нь хуу татаж, өчнөөн хүний амьдралаар тоглоод байна, энэ холион бантангийнхаа учрыг олооч" гэж хэлж байсан нь үнэн.Гэтэл тэр босч ирээд намайг шанаадсан би түүнийг барьж дороо оруулаад ноцолдож байгаад цохих гэснээ больж гараа татсан юм. Жолооч нар бүгд харсан хэлэх биз, тэрнээс биш өшиглөөд зодоод байсан зүйлгүй. Тэр гэрээг хийх гэж муухай үг хэлж дарамтлаад байсан зүйл байхгүй, угаасаа гэрээг Ууганбаатар өөрөө санаачлаад хийлгээд өгчихсөн байхад өөр ямар гэрээ яриад байгааг ойлгохгүй байна. Анх хөрөнгө оруулалт гээд Дашдондог, Дашдэмбэрэл бид гурав уулзаад сүүлд 2014оны 08 сард манай эхнэр Мөнхцэцэг Хуст нарийний аманд Зоригтбаатартай уулзахад манай нөхөр гэж танилцуулж байсан. Ууганбаатар санал болгоод л тэмдэгээ хүртэл өгч байгаа шүүдээ баримтаас харна биз. Ууганбаатартай сүүлд уулзаад чи ер нь их зүйл будилуулсан хүн байна цагдаад өгнөө хуулиар явнаа гэхэд “чаддаг юм бол тэгээрэй миний дээр Баярцогт гээд том хулгайч байна, хуулийнхан яаж ч чадахгүй мэдэв үү, тэрний дээр Цэрэнгаваа гээд бүр том хулгайч байна мэдэв үү олон газраар элчин сайд ч гэлүү дипломат ч гэлүү ажил хийж явсан хүн байгаа, тэд нарыг барчихаад чи надруу хуц за юу Баярцогтыг оролдсон хүн бардаггүй л байхгүй юу ялангуяа цагдаа, прокурор, шүүх талдаа чи сарвайхгүй шүү за" гэж ирээд орилж их уурлаж байсан. Өөр хэлэх зүйл гэвэл намайг их гүжирдэж байна, өр хүү өсөөд болохоо байлаа, бичлэгүүд байна, гэрчүүд байна бүх зүйл тодорхой байхад хэргийг хурдан шийдүүлмээр байна... гэх мэдүүлэг,
14.Гэрч С.Мөнхцэцэгийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2014 оны 06 сарын эхээр Ууганбаатар, Дашдэмбэрэл, Дашдондог нар манайд ирээд 200 кг алтны нөөцтэй зөвшөөрөлтэй найдвартай газар байна гэж үзүүлсэн. Ууганбаатар Сарантуяа нар уг газрыг 300 саяаар найзын дүүдээ авч өгч байгаа юм. Дүү нь Зоригтбаатар газар дээр гараад ажиллах гэхэд хамаг мөнгөө газар авахад зарцуулсан. Хөрөнгө оруулаөлт хэрэгтэй байна гээд байсан. хэрэв хөрөнгө оруулалт хийвэл гаргасан мөнгийг чинь 100% нугалж өгнө гэж байсан. Ингээд нөхөр бид хоёр 86.420.000 төгрөг, 32.420.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийт 116.170.000 төгрөг бэлэн мөнгө тоног төхөөрөмж өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59-р ху/,
15.Гэрч Э.Батсуурийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Батбаяртай 2014 оны 06 сарын сүүлээр уулзахад “Би алтны уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа юм аа, ямар нэг асуудалгүй бүх бичиг баримт нь хуулийн дагуу юм байна лээ би 2 сарын дараа мөнгийг чинь хүүтэй нь өгөөд дээр нь шагнал болгож 10 сая төгрөг чамд өгнөө 20 сая төгрөг олоод өгөөч гэж хэлсэн. Би итгээд 7 сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Вариата чуулгын байранд байх Банк бус санхүүгийн байгууллагад өөрийнхөө нэр дээр байдаг одоо амьдарч байгаа БГД-ийн 1-р хороо 2-р хороолол Сөүлийн 14-р байр 53 тоот байрыг 3%-ийн хүүтэй барьцаанд тавиад 20 сая төгрөг авсан. Уг авсан мөнгөө Батбаяр өгсөн. Ингээд эхний сар өнгөрөөд зээлийн хүү төл гэтэл “эхний ганц хоёр сараа төлж байгаач “ гэсэн ингээд эхний 2 сарын зээлийн хүүг би өөрөөсөө төлөөд мөнгөө Батбаяраас шаардсан тэр “боломжгүй болчоод байна хойшлуулаач” гэсэн ингэж хойшлуулаад одоог хүртэл төлөөгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р ху/
16.Гэрч Ж.Өлзийжаргалын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Батбаярын ах Батдэлгэр гэж хүнийг би олон жилийн өмнөөс таних юм. Батдэлгэр ах 2014 оны 06 сарын дундуур надад “манай Батбаяр мөнхцэцэг хоёр нэг уул уурхайн ажил хийх гээд мөнгө хэрэгтэй байгаа юм чи туслах арга байна уу” гэж хэлсэн. Би бэлэн мөнгө байхгүй хадгаламжаас бага хэмжээний мөнгө авч болох байх гэсэн. Ингээд би 2014 оны 07 сарын 10-ны өдөр байхаа өөрийн хадгаламж байдаг Улаанбатар банкнаас хүүгээ эвдэхгүйн тулд хадгаламж барьцаалсан зээл 4 сая төгрөг авсан., өөрт уртд авсан зээлийн мөнгө 2 сая төгрөг бэлэн байсан ингээд 6 сая төгрөгийг Батбаяр, Мөнхцэцэг нарт өгсөн. Ингээд байж байтал Батбаяр дахин мөнгө зээлээчээ шатахуун түлш авах гээд мөнгөний шаардлага их байна гэсэн би 2014 оны 08 сарын 13-нд өөрийн амьдардаг БЗД-ийн 5-р хороо Сэлэнгэ 888-р хотхон 48-А-10 тоотод 2 өрөө байраа “Газар партнерс” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавиад 20 сая төгрөг зээлж авч Батбаярт өгсөн. Байр хураагдах дөхөөд 2 удаа л түүний 2 сая төгрөгийг Батбаяраас эргүүлсэн авсан байна. Хүүтэйгээ нийт 50 сач төгрөг Батбаяраас авна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р ху/,
17.Гэрч Ч.Ганболдын 2016 оны 06 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн....Ууганбаатартай уулзахад Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялба гэх газар хэдэн жилийн өмнө хайгуул хийж байгаад нэг алттай газах нээсэн юм. Тэгээд лицензийг нь өөр хүний нэр дээр авсан ба тэр газраас би хэсэгхэн газрыг гэрээ хийж олборлолт явуулж байгаа та 7 тн салярк гаргаад, бусад техник хэрэгслээ гаргаад надад хөрөнгө оруулчих би сар хэртэй олборлолт явуулаад танд гаргасан алтныхаа 10%-ийг өгнө гэж амаар яриад 16 сая төгрөгийн баримт үйлдэж би гарын үсэг зуруулж авсан юм. Ингээд би 2014 оны 10 сарын 22-ны орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Ялбагийн хөндийн Хуст нарийний уурхайд Уугабатарын хамт очсон. Батбаяр, Сонинцэцэг нарч бас явсан. Дарханаас бол скрупер-60 гээд алт угаах төхөөрөмжийг 8 сая төгрөөр худалдаж авсан ба тасдуулсан болон гагнуурын хөлс бас төлсөн. Надаас нийт 26 сая төгрөгийн зардал гарсан. ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173-р ху/,
18.Гэрч Х.Сонинцэцэгийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Тэгээд УУганбаатар “бидэнд мөнгөний хэрэг их байнаа бензин тос, техник хэрэгсэл гээд” хэрэв мөнгө олж өгвөл очоод 10 хонг л болоод мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хэлсэн. Ингээд би хөрөнгө оруулалт хийхээр болж найзаасаа 10%-ийн хүүтэй 10 сая төгрөг, өөртөө байсан 7 сая төгрөг, машинаа барьцаалж зээл 10 сая төгрөг, машины хугацаа хүүний хэтгэрлт гээд 14 сая төгрөг болсон. Надаас бэлэн 34 сая төгрөг гарсан. Анх 2014 оны 07 сарын 12-нд Дашдонпог, Дашдэмбэрэл бид нар Ялбагийн “Хуст нарийн” гэх газарт очиж олборлолт явуулсан. Гэхдээ би хот руу ирэн очин явдаг байсан, намайг очиход замаа засаад хөрс хуулалтаа л хийж байсан болохоос биш би алт угааж авч үзээгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180-р ху/,
19. Гэрч Д.Мөнхцэцэгийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Хуст нарийний аманд бид өөрийн санал санаачлагаар очоогүй, Д. Ууганбаатар нь нөхөр Батбаяр бид хоёрт хандан "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх нэртэй газарт 200 кг алтны нөөцтэй, алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газрыг би өөрийн найзын дүүд 300.000.000 (Гурван зуун сая) төгрөгөөр авч өгсөн. Одоо өөрийн газар дээр гараад ажиллах гэсэн чинь хамаг мөнгөө газар худалдаж авахад зарцуулсан учир хөрөнгө оруулах хүн яаралтай хэрэгтэй байна. Хэрэв чи хөрөнгө оруулалт хийвэл гаргасан мөнгийг чинь 100% нугалж 14 хоногийн дотор гаргаад өгнөө" гэж хэлж бидэнд итгэл үнэмшил төрүүлсэн учраас л хөрөнгө оруулах болсон. Бас Дашдондог 150 сая төгрөгний зээл хөөцөлдөж байгаа тэр бүтэхээр тэндээс шууд хөрөнгө оруулалт хийсэн зардлыг чинь гаргаж өгнө гэж хэлж байсан. Гэхдээ анхнаасаа бол биднийг гаргаж алт олборлуулах биш ерөөсөө л хөрөнгө оруулаад өгчих тэгээд л бид ухаад алт гаргаад л бүх зүйл болно гэж ойлгуулснаас биш бид нарыг өөрсдөө хариуцан явуулах талын ойлголт байгаагүй юм. Гэтэл явц дундаа л сар ажиллаад за тар нар өөрсдөө очиж алттай шороогоо угаагаад ав гэж хэлж хувираад бид нэгэнт олон хүмүүсээс өр зээл тавьж хөрөнгө оруулалт хийсэндээ шахагдаад л Хуст нарийн явах болсон. Тусгай зөвшөөрөлгүй, хууль бус газар байсан бол бид анхнаасаа огт оролцохгүй байсан болно. Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл нар манайд удаа дараа ирж би хоол хийж өгдөг байсан тэдний ярианаас сонсоход Ууганбаатар хар цүнхнээсээ гөологийн зураг гаргаж ирж тайлбарлаад, талийгаач Баадай гэж геологчийн уг газрын талаар ярьж байсан асуудлыг Сарантуяа нь яриад байсан. Ууганбаатар нь“Францад амьдарч байгаад ирсэн Зоригтбаатар гэж залуу байгаа юм. Зоригтбаатараас 300 сая төгрөг гаргуулаад уг газрыг худалдаж авахуулаад лиценз буюу тусгай зөвшөөрөл нь Зоригтбаатарын нэр дээр гарсан байгаа” гэж надад хэлж ойлгуулсан юм. Бэлэн 20 сая төгрөг Зоригтбаатарт өгч гэрээ хийсэн. Ууганбаатараас захиж шаардаж байсан эд зүйлийг авахад хөрөнгө оруулалтанд 86.420.000 бэлэн мөнгө зарцуулсан, техник хэрэгсэлд 29.750.000 төгрөг гээд нийт 116.170.000 төгрөг нэхэмжлэж байгаа болно. Эдгээрийн бүхийл зарцуулалтын баримтууд байгаа болно....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68,69-р ху/,
30.Гэрч Д.Мөнхцэцэгийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Ууганбаатар, Зоригтбаатар, Дашдэмбэрэл, Дашдондог, Сонинцэцэг нарт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг руу алт олборлохоор явахад нь 58.200.000 төгрөгийг анх гарсан байгаа. 58.2 сая төгрөг бол бэлнээр гарсан мөнгө. Энэ 58.2 сая төгрөгийн задаргааг мөн хүн тус бүрээр гаргасан байгаа. Тэгээд Ууганбаатар, Дашдэмбэрэл, Дашдондог, Сонинцэцэг нар 1 сар гаран ажиллаж хөрс хуулалт хийгээд хамаг техник төхөөрөмжөө шатаагаад ажиллаж чадахаа больсон. Тэгээд Ууганбаатар, Дашдэмбэрэл нар Батбаяртай утсаар “алттай шороогоо овоолоод гаргачихлаа энэ ангийг чинь ажиллуулж чадахгүй нь өөрөө ирж ажлаад мөнгөө гаргаж ав бид нар чадахгүй юм, байна чи гаргасан мөнгөө алттай шороогоо угаагаад гаргаж ав” гэсэн. Тэгээд Батбаяр 2015 оны 08-р сарын 18-ны өдөр 10 тонн түлш, хоол хүнс, Ууганбаатарын худалдан авсан Ландкрузер-78 маркийн машины урьдчилгаанд 4 сая төгрөг, урьд нь зээлээр авсан 16 сая төгрөгийн түлшний үнийг төлөхийн тулд Өлзийжаргалын 2 өрөө байрыг барьцаалж 20 сая төгрөгийг авч төлсөн. Өөрийн 13-78 УНА дугаартай Субари-импраза маркийн машиныг барьцаалж 4 сая төгрөг, Батдэлгэрээс 1 сая, дахин зээлээр 20 сая төгрөгийн түлш аваад нийт 49 сая төгрөгийн зардал нэмж гарсан. Бүх гарсан зардал 107.2 сая төгрөг болсон. Үүн дээр 24.9 сая төгрөгийн техник төхөөрөмж буцаж манайд ирээгүй. Ингэхээр нийт 132.170.000 төгрөг. Үүнээс 8 тонн түлшний мөнгө хасагдаад 116.170.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг Ууганбаатар, Зоригтбаатар, Баярцогт, Дашдэмбэрэл, Дашдондог нараас нэхэмжилж байгаа. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-р ху/,
31.Гэрч Д.Даваажавын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Зоригбаатарыг 2007 оноос хойш танина. Францад байх үеэс нь танина. Би Францад 9 жил амьдарч байгаад 2012 оны 12 дугаар сард ирсэн юм. Ц.Баярцогтыг урд өмнө нь мэдэхгүй. Анх Зоригтбаатараар дамжуулын Цэрэнгаваа гэх ахтай нь уулзаж түүнээс мэдэх болсон. Зоригтбаатар анх надад 2013 оны намар 8-9 сарын орчим яриад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Ялбагийн хуст нарийн, Хөшөөт гэж 516 га газартай, А буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар байна гэнээ. 300 сая төгрөгөөр зарах гэнэ. Цэрэнгаваа гэж хүн мэдэж байгаа юм байна” гэж хэлсэн. Ингээд Зоригтбаатарын ах Чинбаатар, түүний найз гэх Ууганбаатар, Зоригтбаатар бид 4 уулзаж ярилцсан юм. Ууганбаатар “Цэрэнгаваа гэж том ажил хийж байсан хүн би уулзахаас хүртэл эмээдэг” гээд тэр хүний талаар яриад байсан мөн “Баадай гэж геологич хүний мэдэх газар байдаг, би эхнэрээс нь геологийн зүсэлтийн зургийг нь арай гэж гуйж авсан. Ашигт малтмалын газар ч байдаггүй зураг, хамгийн доод талын болок гэхэд л С болк 37 кг алт гарах юм. Дээр үеийн геологич нар 30% хасаж бичдэг байсан гэхээр их алт гарнаа нийт хэмжээ нь 200-300 кг алт гарна" гэж хэлээд чухалчлаад байсан. Миний хувьд уул уурхайн мэдлэг байхгүй тэгээд ярилцаад Цэрэнгаваатай нь очиж уулзсан чинь цаас гаргаж ирээд биднийг юу юу хийдэг талаар асууж бичиж аваад байсан. Тэгээд Цэрэнгаваа “уг газрыг ашиглалтын А лицензтэй, шууд гараад ажиллахад ямар ч саадгүй газар, 300 сая төгрөгөөр зарна" гэсэн би “буух уу” гэтэл “буухгүй” гэж хэлсэн. Тэгээд Баярцогттой уулзахаар болоод хэд хоног хүлээж байгаад Баярцогттой нь уулзсан ба бид 5-уулаа хамтдаа миний машинаар Хуст нарнийруу явсан юм. Газраа үзэж, тэр хавийн голын урд хэсгээр олборлолт хийж байсан хүмүүсийн эксковаторыг гуйж аваад Хуст нарийний амны 2 газрыг сонгож шруп тавиад 20 тонны даацтай Хово машинаар 4 удаа татаж аваад алттай шороогоо алт угааж байгаа хүмүүсийн скрубер дээр хийж угааж үзсэн юм. Тэгэхэд нэг газраас авсан 2 машинаас 3.6 гр алт, нөгөөхөөс нь 4.8 гр гээд нийт 8.4 грамм алт гарсан юм. Тэгээд тэр алтыг Баярцогт шүүрээд авсан нөгөө эксковатор гаргасан, шороо ачиж өгсөн хүмүүст мөнгө өгөөгүй тэд нар “Баярцогт их л ядарч байгаа юм байхдаа" гэж ярилцаж байсан. Бид тодорхой зүйл яриагүй байтал буцах замд Баярцогт “зоригтой байлдаа, авчихаач дээ, гадаадад явсан хүмүүс ийм голоо цохидог болчихдог юм уу, авахаар бол бушуухан ав авахгүй бол өөр хүн авах гээд байна шүү" гээд байсан. Ууганбаатар бол “аваачдээ, ийм боломж олдохгүй шүү Баадай гуай чинь жинхэнэ Эрэл, Монгол газрыг босгосон хүн, зүүн тийш харсан ийм амууд ер нь их алттай байдаг юм" гэх мэтээр яриад байсан. Улаанбаатар хотод очоод бид хэсэг ярилцаж байгаад авахаар болоод мөнгө хайж эхэлсэн “авахаар боллоо" гэдгээ Баярцогтод хэлсэн. Гэтэл Баярцогт “ашиглалт байж байгаад цуцлагдсан, гэхдээ Байгаль орчны яамнаас Хуст нарийний аманд Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл авчихсан үүгээр ажиллаж болно ямарч асуудалгүй, ашиглалтын лицензийг нь ирэх жилд сэргээж өгчихнө. Мөн Нөхөн сэргээлт хийх гэрээ орон нутагтай байгуулсан гэрээ гээд 2014-11-14-ний өдөр хүртэл хүчинтэй гэсэн тамга тэмдэг дарагдсан гэрээ үзүүлсэн ба одоо та нар Хуст нарийнд гараад олборлолт явуулахад ямарч асуудалгүй" гэж хэлээд байсан тэгсэн хэрнээ үнээ буулгахгүй гээд байсан. Ингээд зээл хөцөлдөж байгаад 2013-10-12-нд зээл бүтэж Ворлд голд гээд ББСБ-аас 90 сая төгрөгийг Зоригтбаатарын ээжийн 2 өрөө байрыг, би өөрийн бэр эгч Отгоны нэр дээр байдаг 8 өрөөтэй нийтийн байрыг тавьж байгаад 4 хувийн хүүтэй зээлж авсан. Барьцааны гэрээгээ бол сүүлд 19-нд хийсэн юм. Зээлийн мөнгийг 2013-10-12-ны орой 17 цагийн үед авсан ба Хаан банкны боолттой, тухайн өдрийн он сар өдөртэй, 20.000-тын дэвсгэртээс бүтсэн нийт 90 сая төгрөг байсан ба миний бор цүнхэнд хийгээд Баярцогтын гэр болох Орчлон сургуулийн ард Сэлбэ голын дагуу байдаг хувийн хаусанд очсон. Миний нэрээр зээлсэн 90 сая төгрөгөө би Зоригтбаатарт өгч түүний Өвөр урт үр ХХК-ийн нэрээр Баярцогтын Баянсуут ХХК-тай гэрээ байгуулж цаашид алт олборлохоор шийдсэн. Баярцогтын гэрт нь ороод цай уугаад гэрээгээ байгуулаад 90 сая төгрөгийг бэлнээр нь хүлээлгэж өгсөн юм. Гэрээг хийхдээ 300 сая төгрөгийн 50%- ийг өгч тухайн газарт нь ажиллахаар болсон юм. Гэрээг яг зээл авсан өдрийн орой хийсэн. Уг гэрээг хийх болсон гол зорилго бол Ц.Баярцогтын үгэнд итгээд л зөвшөөрөлтэй газар нь алт олборлох үйл ажиллагаа явуулж оруулсан хөрөнгөө эргүүлж нөхөж аваад цаана нь хангалттай ашиг олох юм байна гэж дүгнэсэнээс уг гэрээний 2.4-д “Ажлын талбайд нөөц, ашгийн тооцоог үнэн зөв гаргаж өгөх, ашиг гараагүй тохиолдолд төлбөр тооцоог буцаан олгох" зэргээр А тал буюу Баянсуут ХХК Ц.Баярцогт өөрөө хариуцлага хүлээхээр зааж өгсөн юм. Гэрээнд Баянсуут ХХК Баярцогтод холбогдох нэр хаягаа Баярцогт өөрийнхөө гараар бөглөсөн, Өвөр урт үр ХХК Зоригтбаатарт холбогдох хэсгийг Зоригтбаатар өөрөө бичиж бөглөсөн, мөн гэрээний 4.1 дээр "90 сая төгрөг хүлээлгэж өгөв” гэдгийг Зоригтбаатар гараараа бичсэн ба Баярцогтыг гарын үсгээ зурахгүй юм уу гэтэл Баянсуут компанийн тамгаа гэрээний 4.1 хэсэг дээр дараад "тамга бол гарын үсгээс илүү баталгаатай баримт” гэж хэлсэн. Гэрээний төгсгөлийн Зоригтбаатар, Баярцогт нарын гарын үсэг, регистр, утасны дугааруудыг мөн өөр өөрсдийн гараар бичиж баталгаажуулж гарын үсгээ зурцгаасан юм. “Учрьдчилгаа 50% үлдэгдэл 60.000.000 төгрөг 2013-10-17-нд төлж дуусгана" гэдэг үгийг Зоригтбаатар бичсэн ба мөн тус бүр компанийн тэмдэгээр баталгаажуулсан. Ингээд явц дунд Баярцогт байнга шаардаж надаас цувуулж мөнгө аваад байсан шилжүүлэг гуйвуулга, эсвэл бэлнээр өгч байсан ба гарын үсэг хийлгэж авч байгаагүй юм. Үүнээс дурдвал: түүний Хаан банкны 5007822233 дугаарын дансруу 2014-05-05-нд 100.000 төгрөг хийсэн баримт, 2014-03-31-нд 300.000 төгрөг, 2014-04-27-нд 300.000 төгрөг, 2014-5-5-нд 100,000 төгрөг, 2014-06-10-нд 250.000 төгрөг, 2014-06-14-нд 150.000 төгрөг, 2014- 06-09-нд 200.000 төгрөг тус тус шилжүүлж байсан нь дансны хуулган дээрээс харагдаж байна. Мөн нилээд хэмжээний бэлэн мөнгийг баримт үйлдэлгүй өгсөн байна. Үүнээс гадна Зоригтбаатар, Билгүүн хоёр байж байгаад Баярцогтод 2013- 04-18-нд 6.500.000 төгрөгийг баримтгүй өгсөн, Зоригтбаатар дангаараа Баярцогтод 2013-10-26-нд 3 сая төгрөг өгч гарын үсэг авсан зэрэг тооцоо байгаа эдгээрийн эцсийн тооцоог би нарийвчлан гаргаж мэдүүлэг өгнө. Зоригтбаатарын хувьд өөрөө хохирсон, залилуулсан асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасан гэсэн уг хүсэлтэнд үндэслэн намайг хохирогчоор тогтоож, миний гомдлыг барагдуулах үндэстэй гэж үзэж байна. Бид хамтран зээл авч хамтран эрсдэл хүлээж зээлсэн 90 сая төгрөгөө Ц.Баярцогтод өгсөн. 90 сая төгрөгийн зээлийн гэрээг би хийсэн, барьцааны гэрээг Зоригтбаатарын ээжийн байрны итгэмжлэл, манай эгчийн байрны итгэмжлэлийг үндэслээд барьцаалсан, зээлсэн мөнгөө Зоригтбаатарт өгч түүний Өвөр урт үр ХХК-ийн нэрээр Ц.Баярцогтод өгүүлсэн юм. Баярцогт байнга мессэж бичиж мөнгө өгөхийг шаарддаг байсан. Баярцогтод өгсөн тоног төхөөрөмжийн хувьд надад Баярцогтруу явуулсан 1 мессэж, Баярцогт газар дээр очоод газраа зарах гэж тайлбарлаж байгааг авсан зураг зэргийг би энэ мэдүүлэгт хавсаргуулахаар өгч байна. Уул уурхайд хэрэглэгддэг молдак жижиг том 25 ширхэгийг өгсөн юм. Suller гээд фирмийн mk21, mk250 маркаас 14 ширхэг, sk6s 5 ширхэг, sk5s 5 ширхэг, walker sr6 1ширхэг нийт 25 багажийг 42.500.000 төгрөгт бодож өгсөн юм. Ингэхээр Баярцогтод бэлэн мөнгө, тоног төхөөрөмж нийлээд 152 сая орчим хөрөнгөө өгөөд залилуулсан байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-131-р ху/,
32.Гэрч Д.Даваажавын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би өмнө нь тайлбар өгөхдөө 2014 оны 08 дугаар сар гэж цаг хугацааг нь андуурсан байна. 2014 оны 10 дугаар сарын 10-ны орчим урьдны танил Ууганбаатар гэдэг хүнтэй таараад “би Ялбаг гэдэг газар хэдэн жилийн өмнө геологи хайгуул хийж байгаад нэг алттай газар нээсэн юм. Тэгээд лицензийг нь өөр хүний нэр дээр авсан ба тэр газраас нь би хэсэгхэн газрыг гэрээ хийж олборлолт явуулж байгаа юм. “Та 7 тонн салярк гаргаад бусад техник хэрэгслээ гаргаад надад хөрөнгө оруулчих, би сар хэртэй олборлолт явуулаад танд гаргасан алтныхаа 10 хувийг өгнө” гэж амаар яриад 16 сая төгрөгийн баримт үйлдэж би гарын үсэг зуруулж авсан юм. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 22-ны орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагын хөндийн Хуст нарийний уурхайд Ууганбаатар, Батбаяр, Сонинцэцэг нарын хамт очсон. Газар дээр очтол техник тоног төхөөрөмж эвдрэлтэй дахин мөнгө шаардлагатай болсон ба цааш Дархан явсан. Хуст нарийнд намайг очиход Зоригтбаатар нь байгаагүй. Баярцогт нь нэг удаа таарсан амны дээд хэсэгт бидний хэргийн газрын үзлэгт оролцож зааж өгсөн өнчин том модноос дээшээ Баярцогт олборлолт явуулж байсан. Нарийн хустын аманд өөр аж ахуйн нэгж байгаагүй, Ууганбаатарын ухаж алт угаасан газар нь өнчин ганц том модноос доош их хэмжээний хөрс хуулаад овоолого үүсгэсэн байсан. Зоригтбаатарын газартай шороон далангаар тусгаарласан газар байсан болно. Дарханаас бол скрупер-60 гээд алт угаах төхөөрөмжийг 8 сая төгрөгөөр худалдаж авсан ба тасдуулсан болон гагнуурын хөлс бас төлсөн, надаас нийт 26 сая төгрөгний зардал гарсан юм. Нөгөө худалдаж авсан скрупер маань газар дээр очоод эвлээгүй, ажиллуулж чадаагүй, одоо тэндээ малчны гадаа байгаа, ёрдойсон төмөрийг очиж авандаа гэж бодоод л байж байна. Гаргасан зардлаасаа би юу ч олж авч чадаагүй, миний хувьд өөрөө газар ухаж олборлолт хийсэн зүйл байхгүй Ууганбаатарын ярьсан зүйлд итгээд мөнгө, техник хэрэгслээр тусалсан оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авч чадаагүй болно. Ууганбаатар надад бол “Алттай газар нээсэн юм. Тэгээд лицензийг нь өөр хүний нэр дээр авсан ба тэр газраас нь би хэсэгхэн газрыг гэрээ хийж олборлолт явуулж байгаа” гэхээр нь хууль зүйн хувьд ямар нэг асуудалгүй газар байна гэж л бодогдсон болно. Миний хувьд авсан скрупер маань байгаа, түлшний зардал энэ тэрийг яахав сүүлд Ууганбаатартай учраа олж болох байх гэж бодоод Ууганбаатарт “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байна. Би хохирлоо төлүүлж авахаар зөндөө л шаардаж ярьж байгаа боловч утсаа авахгүй байна. Ууганбаатарын гэрээр нь очихоор хаалгаа тайлж өгдөггүй юм. гэх мэдүүлэг,
33.Гэрч Д.Батдэлгэрийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Батбаярын төрсөн ах юм. Батбаяр надад 2014 оны 6,7 сарын үед байхаа “би уурхайд хөрөнгө оруулалт хийгээд хэдэн төгрөгтэй болчихмоор байна. Та туслаач, тусгай зөвшөөрөлтэй, хайгуул нь хийгдээд нөөц нь тогтчихсон найдвартай газарт ажиллах юм гэнэ. 2 сарын дараа л бүх зээлсэн мөнгөө олоод төлчих юм” гэсэн. Ингээд би Батбаярт өөрт байсан 6 сая төгрөгийг бэлэн өгсөн. Дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Батсуурьт би нөхцөл байдлыг нь хэлж ойлгуулаад Батбаяртай уулзсан ба туслахаар шийдэж 2 өрөө байраа барьцаанд тавиад 20 сая төгрөг олж өгсөн юм. Батбаярт мөнгө дутаад байсан тул би өөрийн танил Отгон гэх хүүхнээс 10 сая төгрөг зээлж аваад түүнд өгсөн юм. Отгон мөн 1 өрөө байраа барьцаанд тавьж мөнгө олж өгсөн болно. Гэтэл 2 сар болоод Батбаяр дээрх зээлнүүдийг мөнгөнүүдийг өгөөгүй, зээл зуучилж өгсөн хүмүүс маань мөнгө нэхээд би дарамтанд орсон үүнээс болоод 2014 оны 10 дугаар сарын сүүлээр харвалт өгсөн ба үүнийхээ улмаас 2 удаа тархины хагалгаанд ороод одоо биеийн байдал тааруу байна. Энэ хэргийг хурдан шийдэж өгөөч гэж хэлэх байна. Хүмүүсийн өрийг л хурдаж төлүүлбэл миний сэтгэл санаа амрах гээд байна. гэх мэдүүлэг,
34.Гэрч Х.Сонинцэцэгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Анх надтай Дарханд Политехникумд нэг ангид сурч байсан Дашдэмбэрэл, Дашдондог нар 2014 оны 07 дугаар сарын эхээр надтай ирж уулзаад “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хуст нарийн гэх газарт алт олборлох ажлыг Ууганбаатар явуулахаар болсон ба Баярцогт, Зоригтбаатар нартай гэрээ хийсэн гэсэн гэж надад хэлсэн. Бид уулзаад байж байтал Ууганбаатар эхнэр Сарантуяагийн хамт ирсэн юм. Ууганбаатар “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ашиглалтын лицензтэй газарт олборлолт явуулахаар Зоригтбаатартай би гэрээ хийчихсэн, одоо саляркаа аваад гарахад бэлэн болсон. Түүнд 150 сая төгрөг өгсөн” гэж хэлсэн юм. Ууганбаатар хавтастай бичиг баримтууд харуулж, өөрөө ганц нэг зүйл яриад тайлбарлаад байсан. Гол ойлгосон юм нь А лицензтэй газар юм байна гэж Ууганбаатарын үгнээс ойлгосон болно. Сүүлд Ууганбаатар Батбаяраас мөнгө гаргуулж Зоригтбаатарт мөнгө өгч гэрээ хийсэн гэж хэлж байсан. Тэгээд Ууганбаатар “бидэнд мөнгөний хэрэг их байна мөнгө л байж байвал бинзен тос, техник хэрэгсэл гээд мөнгө орох зүйл их байна. Хэрэв мөнгө өгч хөрөнгө оруулалт хийвэл очоод 10 хоног л болоод мөнгийг чинь буцаагаад өгнө.” гэж хэлсэн. Ингээд би хөрөнгө оруулалт хийхээр болж найзаасаа 10% хүүтэй 10 сая төгрөг, өөртөө байсан 7 сая төгрөг, машинаа барьцаалж зээл авч 10 сая төгрөг, машины хугацаа хүүний хэтрэлт гээд 14 сая төгрөг болсон. Надаас бэлэн 34 сая төгрөг гарсан ба үүнийг Ууганбаатарт бэлнээр өгөөгүй ямар ямар техник хэрэгсэл авч явуул гэнэ тэр бүрийг нь өгч явуулсаар ийм юм болсон. Гэтэл одоо өр маань хүүтэйгээ 40 гаруй сая болоод явж байна. Ууганбаатар нь миний утасыг авдаггүй. Гэрийн хаалгаа тайлдаггүй. Алга болсон сүүлийн саруудад огт холбогдоогүй. Олборлолт явуулж байсан газарт бол шоронгийн янз бүрийн хүн очсон байдалтай их замбараагүй байсан. Анх 2014-07-12-нд Дашдондог, Дашдэмбэрэл бид нар Ялбагийн “Хуст нарийн" гэх нэртэй газарт очиж олборлолт явуулсан. Гэхдээ би хотруу ирэн очин явдаг байсан, намайг очиход замаа засаад хөрс хуулалтаа л хийж байсан болохоос биш би алт угааж авч үзээгүй.... гэх мэдүүлэг,
35.Гэрч Л.Цэрэнгаваагийн 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Ц.Баярцогтын ээж Л.Чимгээгийн төрсөн ах нь Баярцогт манай төрсөн эгч Цэцгээгээр овоглож явдаг ба төрүүлсэн ээж нь миний төрсөн дүү Чимгээ юм. Баярцогтын хувийн байдлын хувьд цэцэрлэгээсээ Орос 3 дугаар сургуульд суралцсан юм. Гол нь манай аав Лувсанцэдэн дээр л хүмүүжсэн хүүхэд юм. Манай аав Лувсанцэдэн шүүхийн байгууллагад ажиллаж 2 удаа гавъяат тодорхойлуулж явсан хүн юм. Бага ангиасаа манлайлах байдалтай, ангийн дарга хийлгэнэ гэж яригдаж байсан. Аавын хүмүүжлээр зөв шударга үзэлтэй хүүхэд юм. Би дүү Баярцогтыг зорьсон зорилгодоо үнэнч хүн гэж үзэж үнэлж явдаг. Үүнээс өөр зүйл би хэлж мэдэхгүй байна. Одоо цаг үе хурдацтай хөгжсөн үед тэр нь тийм энэ нь ийм гэж хэлэх зүйлгүй болно. Би бол Баатар гэдгээр нь мэддэг надад зургаар харуулж буй Хганбаатар гэж хүнийг би урьд өмнө нь бол мэдэхгүй. Цаг хугацааг санахгүй байна 25-р эмийн сангаас дээш гадна Баатар /Ууганбаатар/ над дээр 2-3 хүн дагуулж ирээд “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбаг голын хөндийн Хуст нарийний уурхай дээр олборлолт явуулах гэсэн юм” гэж яриад би “энэ талаар би мэдэхгүй Баадаатайгаа ярьж учраа олоо" гэж хэлээд буцааж байсан. Баярцогтын талаар би юм хэлээгүй, Баадаатайгаа учраа ол гэж хэлээд л явуулсан, Баадай гуайг би мэднэ геологич хүн байсан намайг янз бүрийн шороон орд газар алт олборлолт дээр хамтран ажиллах уу гээд явдаг нэг өвгөн байсан би хамтран ажиллах боломжгүйгээ хэлээд нэг найзыгаа зааж өгөөд явуулдаг байсан болно. Улаан Баадай гэж нэртэй нэлээд сайн геологич байсан сураг дуулддаг ч одоо нас барсан. гэх мэдүүлэг,
39.Гэрч О.Чинбаатарын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би айлын том бид эцэг эхээс 7- уулаа, Зоригтбаатар бол манай хамгийн бага дүү юм. Архи дарс ууж ээжийг зовоодоггүй, хамгийн дуугай томоотой л хүн гэж бодож явдаг. 10 жилээ 62 дугаар сургуулийг төгссөн, цэрэгт яваагүй, улмаар Гоо сайхны технологич мэргэжилээр дээд боловсрол эзэмшээд улмаар манай хамгийн том эмэгтэй дүү Баярмаагийн хамт Чех улс руу явсан. Тэндээс цааш Франц улс рууманай хамаатныд очсон 10 жил орчим тэнд амьдарч байсан, гоо сайхны бараа түгээлтийн ажил хийж байсан. 2013 онд Монголд орж ирээд өөрийн хэдэн төгрөгөөрөө янз бүрийн зүйл хийх гэж оролдсон, хайрага борлуулах ажил нэг хэсэг хийгээд болиод энэ Хустай нарийний ажил хийх гэж үзсэн юм. Ууганбаатарыг бол би сайн мэднэ Соц үед геологийналбанд цуг ажиллаж байсан учраас эртний танил юм. Талийгаач Баадай гэж мундаг геологич хүн байсан тэр хүн Ууганбаатарт амьд байх үедээ Хуст нарийний газрын талаар ярьсан гэсэн. Ууганбаатар уг газрын талаар санал гаргаж ярьж байсан. Баадай гуай амьд байхдаа Ууганбаатартай сууж байгаад “ чи Баярцогттой уулзаад Хуст нарийний газар дээр хамтран ажиллахыг бод нэлээд алттай газар шүү, хэдэн төгрөгтэй болохыг бодоорой" гэж хэлсэн байсан. Баадай гуай бол том геологийн хувьд олон ч хүнд алттай газар зааж өгсөн хүн, Баярцогт анх Баадай гуайтай уулзаж уг Хуст нарийнийг X лиценз болгон Баянсуут ХХ-ийн нэрээр эзэмших болсон гэж Ууганбаатар хэлсэн. Ууганбаатар бол надад 5-6 хуудас орчим, канондсон, Хуст нарийний амны геологийн зүсэлтийн зураг үзүүлж байсан юм. Би геологич хүний хувьд 2013 оны 09-10 сарын орчим геологийн фонруу ороод уг газрын эх материалыг үзээд зарим нөөцийн болок .зүсэлтийн зургийг бас хуулбарлаж авсан юм. Ингээд би Хуст нарийний аманд өөрийн биеэр очиж үзээд геологич хүний нүдээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Уг газар нь хуучин олборлолт явсан гэхээр боловч өнгөн хөрсний шороон хэсэг олборлолтод өртсөн болохоос эрүүл хөрс ихтэй , цаашид олборлолт явуулах боломжтой, алттай юм байна гэсэн тооцоо бодол төрсөн ба фондын материал дээр ажиллахад 200 килограмм алтны нөөц бодогдсон, зүсэлтийн зураг дээрч мөн хэмжээний алттай гэж илэрхийлэгдсэн байсан. Би тухайн газарт урьд өмнө ашиглалт явсан байдлыг тооцож үзээд ядаж 100 гаруй килограмм алт гарахаар юм байна гэж бодсон юм. Ингээд боломжийн юм байна гэж бодоод Зоригтбаатарын хамт Баярцогттой уулзаж яг ямар бичиг баримт үзүүлэхийг нь харсан. Баярцогт БОАЖЯ-ны сайд Гансүхийн гарын үсэгтэй Нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, Хуст нарийний хайгуулын тусгай зөвшөөрөлийн хуулбар, , орон нутгийн аль нэг байгуулагатай байсан байхаа би сайн санахгүй байна нөхөн сэргээлт хийх тухайн газрын кординатуудыг тэмдэглэн бичсэн, тамга, гарын үсэгтэй гэрээ үзүүлж байсан. X лицензийн хугацаа дууссан юм биш үү гэтэл Баярцогт “тэр хамаагүй манайх зохицуулна та нар зөвхөн олборлох үйл ажиллагаагаа явуул бид бичиг баримт бусад хариуцлагаа хүлээнээ” гэсэн ба тэр “300 сая төгрөгөөр уг газрыг зарна, 150 сая төгрөгөө урьдчилж өгөхөөр тохирсон” эхлээд 90 сая төгрөгийг Баярцогтод аваачиж өгсөн би өөрөө харж байсан. Сүүлд нь Мөнхцэцэгээс авсан 20 сая төгрөгнөөсөө, өөр бусад мөнгөнөөс нийлүүлж нэлээд мөнгө цувуулж өгсөн, бас Уул уурхайн тоног төхөөрөмж өгч байсан болно. Баянсуут, Өвөр урт үр ХХК-иудын хооронд гэрээг байгуулсан юм. Баярцогт бол тухайн газарт тохирч Зоригтбаатарыг оруулж мөнгийг нь авчихаад эргэж өөрөө олборлолт хийгээд их хуншгүй загнасан гэж боддог. Зоригтбаатарын цаашид 2014 оны хавар хамтран ажилласан Ууганбаатарын зуучлаж оруулсан хүмүүс нь үнэхээр бүтэхгүй, залхуу, архичин, алт угааж сураагүй хүмүүс байсан ажил нь ч олигтой яваагүй болно. гэх мэдүүлэг,
40.Гэрч Э.Анхзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Цэцгээгийн Баярцогттой гэр бүлийн харьцаатай байсан. Баярцогттой 2007 онд танилцсан. Баярцогт манай найз Батзаяа гэх залуугийн найз нь байсан. Баярцогт бид 2 танилцаад 2011 онд гэр бүл болж 2012 онд гэрлэлтээ батлуулсан шиг санаж байна. Баярцогт бид 2 гэр бүлийн баталгаагаа одоо салгаагүй байгаа. Баярцогт бид дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү маань 2011 онд төрсөн. Зоригт гэдэг. 2 дахь нь охин Сод-Эрдэнэ 2012 онд төрсөн. Баярцогт бид хоёр хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн 2013 онд салсан. Одоо тус тусдаа амьдарч байгаа. Уулзаж учирдаггүй. Хүүдүүд над дээр байдаг. Баярцогт хааяа хүүхдүүдтэйгээ уулздаг. Баярцогт одоо чухам хаана юу хийдгийг нь би мэдэхгүй. 2013 онд надаас салахаас өмнө “Эрдэс таван толгой" ХК-д баяжуулах хэлтэст мэргэжилтэн хийдэг байсан. Энэ ажилдаа нээх удалгүй ажлаасаа гарсан гэж байсан. Би “Баянсуут” ХХК-ний үүсгэн байгуулагч мөн. Миний санаж байгаагаар танилцсанаас хойш 1 бил үү 2 жилийн дараа 2009 оны зун Баярцогт намайг Тээврийн товчооны ард талд хувийн компаниудыг бүртгэдэг газар дуудсан. Тэгэхдээ 2-лаа нийлж компани байгуулая гээд “Баянсуут” гэх нэр хэлж байсан. Би “Баянсуут” гэх нэрийг сонсоод ямар гоё нэр бэ гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд Баярцогт 1-р гарын үсэг би 2-р гарын үсэг болоод “Баянсуут" гэх компанийг байгуулж байсан. Миний хувьд энэ компанийг байгуулахад оролцсон шалтгаан гэвэл гэр бүл болох гэж байгаа найз залуу нь хамтарч компани байгуулъя гэж байхад татгалзах шалтгаан байгаагүй. Би компанийг үүсгэн байгуулахад нь нэг ч төгрөг оруулаагүй. Баярцогт үүсгэн байгуулах хуульд заасан мөнгийг өөрөө гаргаад бэлэгдлийн чанартай тавь тавин хувь гэж бичүүлсэн байх. Би энэ “Баянсуут” ХХК-ний нэрээр болон тамга тэмдэгийг ашиглан ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байсан зүйл огт байхгүй. Тамга тэмдэгийг харж байгаагүй. Баярцогт бид 2 энэ компанийнхаа нэрээр хамтарч ямар нэг үйл ажиллагаа бизнес эрхлээгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд би очиж байгаагүй. Хуст нарийн гэх газрыг мэдэхгүй. Баярцогтыг алт олборлох ухах ажиллагаа явуулсан талаар мэдэхгүй. Би 2014 онд Баярцогтоос салсан байсан. Баярцогт бид хоёр 2014 онд ямар нэг харьцаа байхгүй болсон байсан. Баярцогтыг утсаар над руу залгавал авдаггүй. Баярцогт ч гэсэн миний утсыг авдаггүй. Баярцогтыг хаана юу хийж явааг сонирхдоггүй болохоор хаана ямар ажил төрөл хийж байгааг нь мэдэхгүй. гэх мэдүүлэг,
41.Гэрч Ц.Билэгдэмбэрэлийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баярцогттой 2012 онд танилцаж байсан тэр үед тэдний “Баянсуут” ХХК Хуст нарийний аманд нөхөн сэргээлтийн тендэрт оролцож шалгарсан гээд 2012-08-01-ний орчмоос эхлээд 10 сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан тэгээд цалингийн маргаан гараад би орхиод явсан Баярцогт өөрөө уурхайд үлдсэн болно. Би Баянсуут ХХК-ийн уурхайн баяжуулалтын тоног төхөөрөмж болон бусад машин механизмын жигд ажиллагааг хариуцан ажиллаж байсан юм. Тэр үед бид түрүүнд хийсэн хэргийн газрын үзлэгт байгаа өнчин том модноос дээхэнд усан буугаа зоогоод ажиллаж байсан юм. Би уурхайд гол нь баяжуулалтын тоног төхөөрөмж хариуцан ажилладаг юм. Баяжуулалтын тоног төхөөрөмж гэдэг нь усан буу буюу скрупер /скрубер/ юм. 2012 онд Баянсуут ХХК 40-Скрупер буюу цагт 40 метр куб шороо угааж алт баяжуулан авах хүчин чадалтай Скрупер ашиглаж байсан бол 2014, 2015 онд 70-Скрупер буюу цагт 70 метр куб шороо угааж алт баяжуулан авах хүчин чадалтай скруперээр ажиллаж байсан болно. Уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй бөгөөд уг скруперийн үйл ажиллагааг дурьдвал эхлээд олборлолт явуулж машинаар ачиж ирсэн алттай шороог скруперийн орчим буулгадаг ба түүнийг ковшоор усан буу буюу скруперийн бункерлүү хутгаж оруулдаг юм. Үүний дараа тухайн скруберийн дээр байгаа хүчтэй даралттай ус шүрших үүрэгтэй усан буугаараа тухайн шороог буудаж скруперийн поошик гэж нэрлэдэг эргэлдэх хөдөлгөөнтэй төмөр сараалжин торноос тогтсон хоолойруу хийж өгдөг. Поошик эргэлдэх хөдөлгөөнөөр тухайн шороог задлаж шигшээд том чулуурхаг хэсгийг ялгаж урагшаа гаргадаг үүнийг нь “гааль” гэж нэрлэгддэг, мөн нэг нарийн ширхэгтэй хайрга буюу бүдүүн элсэрхүү хэсгийг ялгаад доош шлизрүү гаргадаг ба үүнийг нь “эфель" гэж нэрлээд байгаа юм. Шлиз гэдэг нь яг алтыг баяжуулан авч үлддэг төмөр сав юм. Уг шлизэн дотор алтыг барьж үлдэх зориулалт бүхий резин тавиад түүний дээр нь тарпед буюу томдуу нүхтэй усны эргэлдэх хөдлөгөөн үүсгэх зориулалттай төмөр тавьдаг юм. Шпиз өөрөө 4 метр урттай бөгөөд хяналтын шлиз нь дахин 2 метр байдаг ба 90 см өргөнтэй байдаг юм. Шлизээ 2,2 метрээр нь төмөр таг хийж хуйлгай орж алт алдагдахаас сэргийлэн цоожлодог юм. Цоожлоод түлхүүрийг нь Баярцогт авдаг байсан ба яг шлизээс алтаа ялгаж авах ажлаа Баярцогт өөрөө хийдэг тэр ажилд би оролцдоггүй юм. Баярцогтыг эзгүйд түүний ах Баярбат шлизний түлхүүрийг авдаг байсан. Шлизнээс алтаа ялгах ажиллагааг 24 цагт нэг хийдэг, заримдаа 12 цагт хийдэг Баяцогт буун дээр зөөж ирсэн шорооны байдлаас л хамаарч шийддэг юм. Энэ скруперээр алт ялган авах ажиллагааг бүхэлд нь тунаан баяжуулах арга буюу гревитацийн арга гэж нэрлэдэг юм. Алт угаахад ашиглах усаа үүсгэсэн нуурнаас.аа цахилгаан насосоор татаж авч усан буунд холбогдог ба цахилгааны хувьд 100 дизел станцтай бөгөөд 380 волт гаргадаг юм. 2012, 2014, 2015 онуудад усны хувьд өөрсдөө бохирын болон цэвэрийн нуур гэж байгуулдаг байсан. Усаа гаргаж ирэхийн тулд тухайн Хуст нарийний амнынхаа талбайд доош ухах ажил хийх ба ухалт хийснээр ус шүүрч гарч ирдэг бөгөөд уг усаа тогтоохын тулд далан хийдэг, хоёр далан хийж нэгэнд нь алт угаасан бохир усаа хийдэг бол цэвэр устай далан нь шүүрсэн усаар тэжээгддэг мөн бохир усны нуурнаас тунаж цэвэр болсон ус нь шүүрч орж байхаар тооцдог юм. Нуурын бохирын ус ихдээд ирвэл гадагш хаяж байхаар усны хаялага хоолой бас хийж өгдөг болно. Ийм учраас 2012, 2014, 2015 онд алт олборлох олборлолтын үйл ажиллагаа явсан бөгөөд алт олборлох гэдэг нь миний дээр хэлж тайлбарласан үйл ажиллагааг цогцоор нь хэлж болно. Харин ажилласан хугацааны хувьд гэвэл Хуст нарийний аманд Баянсуут ХХК-ийн уурхай 2014 оны 08-р сарын 20-ны орчмоос 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажилласан, 2015 оны 05 сарын 10-ны үеэс 2015-06-11 хүртэл ажилласан байна. Нөхөн сэргээлтийн хувьд гэвэл 2012 онд нөхөн сэргээлт бараг хийгдээгүй бага зэрэг газар хийгдсэн байх, техник хэрэгсэлүүд лацадсан байсан, 2014 онд том ганц модноос хойш ам өгсүүлээд хэсэг газар тэгшлэлт хийсэн, 2015 онд бол хийгдээгүй байна. Нөхөн сэргээлт хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй, миний хувьд мэдэхгүй юм байна. Жилийн жилд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсан эсэхийг би мэдэхгүй, ер нь бичиг баримт нь байгаа л гэж хэлдэг. Баярцогт хэлэхдээ Хуст нарийний амны уурхайн уг газрыг бичиг баримт бүх зүйл нь манай нэр дээр, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй, асуудалгүй гэж хэлж ойлгуулдаг байсан болохоор би тийм л гэж боддог тэрнээс биш надад үзүүлсэн бичиг баримт байхгүй.
Миний хувьд ямар нэг бичиг баримт нүдээрээ үзээгүй, надад үзүүлээгүй болно. Би уурхайн тусгай зөвшөөрлийн дагуу олборлолт явуулж байгаа юм байна гэж ойлгоод зөвхөн уурхайн аюулгүй байдлыг хариуцахаар ярьж тохирсон юм. Баярцогт мөн “олборлолт явуулахын зэрэгцээ нөхөн сэргээлтийн ажилыг олборлож олсон хөрөнгөнөөсөө хийх юм" гэж хэлсэн. Энэ уурхайн бичиг баримт зөвшөөрлийн талаар байгаль хамгаалагч Гэрэлт-Од Баярцогттой уулзаж шалгасан гэж сонссон. Байгаль хамгаалагч Гэрэлт-Од, Улсын байцаагч Айболд нар ирээд манай уурхай гарсныг надаас асууж мэдээд явсан, урд жил нь ажилласан гэж мэдэж байсан.Би Баярцогтод “шалгалтын хүн ирээд бичиг баримт нэхэх юм аа үзүүлэх харуулах юм байна уу, уурхай дээр үлдээх үү" гэтэл тэр “бичиг баримт нь надад байгаа би мэдэж байна, тэр улсуудтай чинь би өөрөө уулзаад байна" гэж л хэлсэн болно.
Би 2015-05-28-нд Хуст нарийний аманд манай уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газарт хийсэн хэргийн газрын үзлэгт оролцож тайлбар өгсөн, олборлолт явсан газруудыг зааж өгсөн, мэдэх зүйлээ хэлсэн, уурхайн аюулгүй байдал хариуцсан дарга Батбаяр бид хоёрыг мөрдөн байцаагч оруулж ирээд Баярцогтыг байлцуулан “уурхайд байх бичиг баримт байхгүй, тусгай зөвшөөрөлгүй олборлолт явуулж байнаа үйл ажиллагаагаа зогсоо“ гэсэн мөрдөн байцаагчийн шаардлагыг сонсож мэдсэн. Гэтэл мөрдөн байцаагч манай уурхай дээрээс хөдөлсөн хойно Баярцогт захирал “одоо олборлолтоо явуул, ажиллаж эхэл, миний бүх бичиг баримт байгаа би хотод очоод бичиг баримтаа энэ байцаагчид үзүүлчихнэ, тийм учраас үйл ажиллагаагаа явуул" гэж хэлсэн. Би “сая битгий ажил зогсоо" гэсэн шүүдээ гэтэл Баярцогт захирал “тэр яах вэ би хот ороод бичиг баримтаа шалгуулаад болохоор болсон ажил" гэсэн юм. Захирлын үүрэг болгосоны дагуу 2015-05-28-нд үзлэг хийснээс хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа хийж байгаад зогсоосон юм. Би уурхайг нь хэсэг хариуцаж байсан хуучин ажиллаж байсан хүн гэж үзээд уурхайн албан бус дарга маягтай ажиллаж байсан гэхдээ сая скрупер угсралтын ажилд 1.5 сая төгрөгний цалин авахаар тохирч урьдчилгаа 500 мянган төгрөг авсан өөр цалин аваагүй болно....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 157-160-р ху/
42.Гэрч Ж.Байгальмаагийн 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Хэргийн газрын үзлэгээс хойш бүх зүйл зогсох юм байх гэж бодсон чинь Баярцогтын уурхай хэвийн ажиллаад л байсан 2015-06-11-нээс зогсоод эргээд ухсан нүх юмаа булаад байгаа харагдсан. Ер нь одоо энэ Хуст нарийний амыг бүрэн нөхөн сэргээлгэхгүй бол эдгээр хүмүүс үнэхээр лицензгүй олборлолт явуулаад байгаа бол нутгийн иргэд Баярцогтын уурхайн нээж хаясан газарлуу дайрах болсон. Нинжа нар "та нар ямарч зөвшөөрөлгүй тэгээд техникээр ухаад байхад би яагаад түмпэн, шуудайгаар зөөж угааж тамхины мөнгөө хийж болдоггүй юм бэ" гэсэн асуудал тавиад одоо дайрч эхэлсэн. Үнэхээр бодоод байхад хэн нэг хүн нэг амыг бүхэлд нь ямарч зөвшөөрөлгүй олборлолтыг техник хэрэгслийн тусламжтайгаар ухаад алт аваад байдаг гэтэл нутгийн ядарсан иргэд, нинжа нар ч талх тамхины мөнгөний төлөө дайрахаас өөр арга байхгүй юм. Баярцогтын уурхайн ажилласан газрын хананаас нь жаахан ухаад хоногтоо 3-4 грамм бүр байг гэхэд 1 хүний 1 грамм алт гараад байгаа учраас нинжа нар шаваад байгаа юм. Тэгэхээр зөвхөн нинжа нар түмпэн шороогоор ийм хэмжээнд алт аваад байхад Баярцогт хэр хэмжээнд ашиг олж байгааг бодох л хэрэгтэй байх. Баярцогт санаачлан тэр Ууганбаатар, Зоригтбаатар нар л техник ашиглан бүх газрын хөрсийг хуулж хаяснаас шалтгаалан нэгэнт хөрс хууларсан, нөхөн сэргээлт хийгээгүй газар дээр шаваад байх болсон. Бидний хувьд энэ амыг бүхэлд нь нөхөн сэргээлгээд малаа бэлчээх бэлчээр, хадлангийн талбайтай л болмоор байна.... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 161-165-р ху/
43.Гэрч Н.Дэлгэрсайханы 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би танил Эрдэнээ гэж залуугийн зуучилж өгснөөр ажил хийхээр болж тэр Рич Могол ХХК-ийн нэр дээрх Хюундай дамп маркийн 51-90 улсын дугаартай15 тонны даацтай самосвалыг жолоодож сарын 1.2 сая төгрөгний цалинтай ажиллахаар аман тохироо хийж 2015-05-11-нд ирээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн Хуст нарийний уурхайд ажиллаж байна. Баянсуут ХХК болон Баярцогтын талаар сайн мэдэхгүй хий гэснийг нь хийгээд л явж байна. Цалингаа аваагүй байгаа болно. Хууль бус олборлолтын талаар мэдэхгүй байна. 2015-05-28-нд Хуст нарийний аманд цагдаагаас үзлэг, шалгалт хийсэн цагдаагийнхан явсны дараа уурхай ажиллаж эхэлсэн учрыг мэдэхгүй, 2015-05-28- нд цагдаагийнхан явснаас хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа үргэлжүүлэн хийж байгаад зогссон. 2015-06-11-ний өдрөөс нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлж байсан шороо зөөдөг машинууд бид нөхөн сэргээлтэнд оролцдоггүй, ковш, эксковатороор усан бууны урд хэсгийн хэсэг газрыг тэгшилсэн байгаа. Ухсан газрыг булах, тэгшлэх ажлыг үндсэндээ 6 сарын 12,13-ны өдрүүдэд явуулж байгаа харагдсан. Шорооны машины хувьд хийх ажил бол эхлээд эксковатор хар хөрсийг нь хуулаад доод алттай шороон хэсгийг нь өөр нэг эксковатор машинд ачиж өгөхөөр нь усан бууруу зөөж хажууд нь асгаж өгдөг ажил хийдэг болно... гэх мэдүүлэг/4-р хх-ийн 168-169-р ху/
44.Гэрч Н.Дэлгэрсайханы 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн газарт “Хюундай" маркийн 51-90 УБН улсын дугаартай том оврын ачааны автомашинтайгаа түрээсээр ажиллаж байсан цагдаагаас хүмүүс ирж тухайн газарт байсан техник хэрэгсэл, ачааны автомашин зэргийг лацадсан бөгөөд миний машиныг ч лацадсан. Би 2015 оны 06 дугаар сарын 28-ны орчимд хотруу яваад 07 дугаар сарын 20-н үеэр буцаж очиход ажиллаж эхлээгүй байсан бөгөөд очоод 2-3 хоноод 07 дугаар сарын 24-25-ны орчмоос дахин уурхай ажиллаж эхэлсэн. Миний машин 5 хоног ажиллаад мотор цохиод зогссон. Би мотороо засаж чадаагүй бөгөөд тухайн газарт байсан эзэн нь байхгүй ачааны автомашин зэргийг ээлжилж барьж байгаад сая 10 дугаар сарын 10-н үеэр буусан. Энэ хугацаануудад ажиллах үедээ ажиллаад зогсох үедээ зогсож байсан. 2015 оны 07 дугаар сарын 24-25-ны үеэс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд бол шороогоо угааж алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс хойш алдаг оног угааж байгаад овоолсон шороог буцаан булах үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ ажиллаж байх хугацаанд цагдаа, байгаль орчноос хүн ирээд лацадсан гэдэг байснаас яг хаанаас хэн гэж хүн очиж байсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй. Лацдуулаад зогсоод эргэж ажиллаад гэх зэргээр ажиллаж байгаа 10 дугаар сар гараад буусан.Тухайн газарт техник хэрэгслийг Түвшинбаяр билүү хэн билээ нэрийг нь сайн тодорхой хэлж мэдэхгүй байна. Түвшээ гэх хүн хариуцдаг байсан бөгөөд лацдаад зогсож байгаад Баярцогт ярьсан. Ажиллуул гэнэ гээд ажилладаг байсан. Баярцогт нь хааяа уурхай дээр ирчихсэн явдагаас байнга байдгүй бөгөөд утсаар байнга ярьдаг юм шиг байсан. Би бие даан шийдвэр гаргаж техник хэрэгслүүдийг ажиллуулж байсан удаа байхгүй Баярцогт ажилла гэж байна гээд ажиллаж эхэлдэг байсан. Миний хувьд түрээсээр явж байгаа болохоор ажилла гэсэн үед нь ажиллаж байсан. Би ачааны машинтай байсан бөгөөд моторыг нь засаж чадаагүй чирж хотруу оруулж ирсэн засаагүй байгаа. Тухайн газарт байсан бусад техник хэрэгслүүдийг эзэн эзэн нь авсан байх сайн мэдэхгүй байна. Би ажлын хөлсөнд ажилд гарахдаа 2015 оны 05 дугаар сард 4 сая, 07 дугаар сарын эхээр 2 сая төгрөг тус тус авсан.... гэх мэдүүлэг/4-р хх-ийн 166-167-р ху/
45.Гэрч У.Баярмөнхийн 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би танил Түвшин-Эрдэнийн хэлснээр “машин жолоочгүй болчихлоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн Хуст нарийний уурхайд ажиллах уу" гэхээр нь зөвшөөрөөд ирсэн юм. Машины өмчлөгч нь Хас банк, 8301 УНГ улсын дугаартай Стивир маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 20 тонн даацтай юм байна.Өөр зүйл би сайн мэдэхгүй. 2014 онд ажиллаагүй, сарын 1 сая төгрөг өгнө гэж л Түвшин-Эрдэнэ хэлсэн 5 сарын 10 хэдэнээр би ирсэн. Шороо зөөж усан буунд хүргэж асгах ажил л хийдэг. Баянсуут ХХК болон Баярцогтын талаар сайн мэдэхгүй хий гэснийг нь хийгээд л явж байна. Цалингаа аваагүй байгаа болно. Хууль бус олборлолтын талаар мэдэхгүй байна. 2015-05-28-нд Хуст нарийний аманд цагдаагаас үзлэг, шалгалт хийсэн цагдаагийнхан явсны дараа уурхай ажиллаж эхэлсэн учрыг мэдэхгүй, 2015-05-28-нд цагдаагийнхан явснаас хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа үргэлжүүлэн хийж байгаад зогссон. 2015-06-11-ний өдрөөс нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлж байсан шороо зөөдөг машинууд нөхөн сэргээлтэнд оролцдоггүй, ковш, эксковатороор усан бууны урд, хойд хэсгийн хэсэг газрыг тэгшилсэн байгаа, ухсан газрыг булах, тэгшлэх ажлыг үндсэндээ 6 сарын 12,13-ны өдрүүдэд явуулж байгаа харагдсан...гэх мэдүлэг/4-р хх-ийн 170-171-р ху/
46.Гэрч Д.Батмандахын 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баярцогттой 2015 онд танилцсан, манайх техник түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байсан юм. Баярцогтод БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6172 УБ дугаартай 50 Ковш хоёр ширхэг техникээ 2015-05-10-наас эхлэн сарын тус бүрийг нь сарын 4 сая төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээ хийсэн юм. Техникийнхээ жолоочийг бид хангаж өгдөг. Эвдрэлээ хариуцдаг ба жолооч өчигдөр ажилгүй болчихлоо гэхээр нь би энд хүрээд ирсэн. Тооцоогоо хийгээд техникээ авч явах бодолтой ирсэн. Баярцогтоос түрээсийн хөлсөө аваагүй байгаа болно. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн Хуст нарийний уурхайд анх би 2015-05-10-нд би ковшнуудаа авч гарч ирсэн юм. Ковшоор юу хийлгэх талаар гэрээнд алт угаах усан буунд шороог нь хутгаж хийж өгөх талаар л тусгасан. Харин нөхөн сэргээлтийн ажил хийх талаар тусгаагүй болно. 2015 оны 05-р сарын 28-нд Хуст нарийний аманд цагдаагаас хэргийн газрын үзлэг, шалгалт хийсэн цагдаагийнхан явсны дараа уурхай ажиллаж байсан би нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй. Тэр тусгай зөвшөөрөл байдаг эсэх талаар би мэдэхгүй өвшөөрөлтэй юм байна л гэж бодсон болно. 2015-05-28-нд цагдаагийнхан явснаас хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа үргэлжүүлэн хийж байгаад Айболд гуай усан буу лацадсан гэж манай жолооч надад хэлээд энэ чинь ер нь хайшаа газар юм та ирж учраа ол би энд дахиж ирэхгүй гэсэн болохоор л би ирээд Баярцогтыг хүлээж байна. Сая Баярцогтыг дуудахаад даваа руу миний машинтай уурхайн хоёр залуугийн хамт явж утсаар яриулаад “ мөрдөн байцаагч ирсэн байна. Өмгөөлөгч болон өөрийн хамт ир гэж байна маргааш үзлэг, шалгалт болох юм байна" гэтэл Баярцогт “миний бөөр өвдөөд байна очиж чадахгүй" гэж хэлсэн болно. 2015-06-11-ний өдрөөс нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэн манай нэг ковшоор усан бууны урд хэсгийн хэсэг газрыг тэгшилсэн байгаа, ухсан газрыг булах, тэгшлэх ажлыг үндсэндээ 6 сарын 12,13-ны өдрүүдэд явуулаад байгаа. Нөхөн сэргээлтийн стандарт энэ тэрийг мэдэхгүй жолооч нар л мэдэж хийж байгаа байх.... гэх мэдүүлэг/4-р хх-ийн 172-173-р ху/
47.Гэрч Д.Батмандахын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Өмнөх мэдүүлэгт нэмэх зүйлгүй, би сүүлд 2015-06-14-нд Хуст нарийнд байхдаа гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш ковшоо зогсоосон. Ингээд би Улаанбаатар буцаад явсан. Баярцогттой хэд хэдэн удаа яриад техник ч зогслоо. Би түрээсээ ч аваагүй байна одоо асуудлаа шийдмээр байна гэсэн. Баярцогт хариуд нь “ ах би зөвшөөрлөө хөөцөлдөөд явж байна" гээд байсан. Тэгээд 7 сар дөнгөж гараад улсын наадам болох гээд байж байх үед “бүх зүйл болсон ажиллана” гэж Баярцогт хэлж байсан. Миний хувьд бичиг баримт өнөө хууль бус гээд байсан зүйл нь хуулийн дагуу болсон байна л гэж ойлгосон юм. Тийм учраас техникүүдээ аваагүй ажлуулсан. Би Хуст нарийнд наадмын үед нэг очсон 7 сарын сүүлээр нэг очоод, мөн 8 сарын 27-ны үед бас нэг очсон тэгээд 8 сарын 31-нд Улаанбаатарт ирээд дахиж очогүй болно. Энэ хооронд манай 1 ковш байнга ажиллаж байсан. 1 ковш нь засварт ороод ажилд ороод дахин засагдах байдлаар явж байсан. Баянсуут ХХК-ийн Хуст нарийний уурхай бол 2015-07 сарын наадмын өмнөх үеэс эхлээд хаалгаж, нээлгэж ажилласаар байгаад 2015-10-15-ны орчим буусан. Манай 2 ковш 10 сарын 15-ны орчим буугаад манай дүү очиж авч ирсэн нэг нь хөлөөрө явж ирсэн нөгөөх нь Зүүнхараа дээр эвдрээд зогссон болно. Миний хувьд Баярцогтоос түрээсийн ажлын хөлсөнд 7 сая төгрөг, 3 тонн түлш авсан өөр зүйл аваагүй болно. Үлдэгдэл хэдэн төгрөг авах учиртай аваагүй байна. Миний хувьд Баярцогтын уурхай жаахан бичиг баримтын зөрчил л байгаа юм байна гэж ойлгоод сүүлд нь Баярцоггтой яриад уг зөрчил юм нь арилаад хуулийн дагуу хэвийн болсон юм байна гэж ойлгосоноос биш яг хууль бусаар ажиллаж байгаа юм байна гэдэг талаар нь мэдээд түүнийг техник хэрэгслээр хангаж өгөөд байсан зүйл байхгүй юм. Баярбат гээд ахынхан хувьд бас ирсэн явж байдаг яг алтаа нарийсгаж авах гэх мэт ажилд оролцож байгаа харагддаг би бол алтны ажилд нь оролцож хажууд нь зогсодоггүй, скруберээс угаагдсан алттай хар шлихээ аваад гэрт орж нарийсгах ажлаа хийдэг юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 147-175-р ху/
48.Гэрч Р.Батбаярын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баярцогтыг нарийн сайн танихгүй юм. Хуст нарийний уурхайг гарч ирэхэд 2015-05-14-нд л би харуул хамгаалалтыг хариуцахаар ярьж тохирон гарч ирсэн юм. Энэ өдрөөс өмнө уурхай гарч ирээд удаагүй байсан. Баярцогт надад хэлэхдээ энэ уурхайн олборлолт явуулж байгаа газрын бичиг баримт ямар нэг асуудалгүй Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл гээд бүх юм ном ёсоороо байгаа гэж хэлсэн. Миний хувьд ямар нэг бичиг баримт нүдээрээ үзээгүй, надад үзүүлээгүй болно. Би уурхай тусгай зөвшөөрлийн дагуу олборлолт явуулж байгаа юм байна гэж ойлгоод зөвхөн уурхайн аюулгүй байдлыг хариуцахаар ярьж тохирсон юм. Баярцогт мөн “олборлолт явуулахын зэрэгцээ нөхөн сэргээлтийн ажлыг олборлож олсон хөрөнгөнөөсөө хийх юм" гэж хэлсэн. Энэ уурхайн бичиг баримт зөвшөөрлийн талаар байгаль хамгаалагч Гэрэлт-Од, Баярцогттой уулзаж шалгасан гэж сонссон. Байгаль хамгаалагч Гэрэлт-Од, Улсын байцаагч Айболд нар ирээд манай уурхайг гарсныг надаас асууж мэдээд явсан, урд жил нь ажилласан гэж мэдэж байсан.Би Баярцогтод “шалгалтын хүн ирээд бичиг баримт нэхэх юм аа үзүүлэх харуулах юм байна уу, уурхай дээр үлдээх үү" гэтэл тэр “бичиг баримт нь надад байгаа би мэдэж байна. Тэр улсуудтай чинь би өөрөө уулзаад байна" гэж л хэлсэн болно. Би 2015-05-28-нд Хуст нарийний аманд манай уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газрт хийсэн хэргийн газрын үзлэгт оролцож тайлбар өгсөн мэдэх зүйлээ хэлсэн, уурхайг хариуцаж байсан дарга Билэгдэмбэрэл бид хоёрыг мөрдөн байцаагч оруулж ирээд Баярцогтыг байлцуулан “уурхайд байх бичиг баримт байхгүй. Тусгай зөвшөөрөлгүй олборлолт явуупж байнаа үйл ажиллагаагаа зогсоо" гэсэн мөрдөн байцаагчийн шаардлагыг сонсож мэдсэн. Гэтэп мөрдөн байцаагч манай уурхай дээрээс хөдөпсөн хойно Баярцогт захирал “одоо олборполтоо явуул, миний бүх бичиг баримт байгаа би хотод очоод бичиг баримтаа энэ байцаагчид үзүүлчихнэ. Тийм учраас үйл ажиллагаагаа явуул" гэж хэлсэн. Миний хувьд зөвхөн уурхайн аюулгүй байдлыг хариуцахаар ажиллаж байгаа хүн тул надад өөр мэдэх хэлэх зүйлгүй болно. Захирлын үүрэг болгосоны дагуу 2015-05-28-нд үзлэг хийснээс хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа хийж байгаад зогсоосон юм. Ингээд 2015-06-11-ний өдрөөс нөхөн сэргээлт ковшоор усан бууны урд хэсгийн хэсэг газрыг тэгшилсэн байгаа. Мөн эксковатороор усан буунаас хойд хэсгийн хэсэг ухсан байсан газруудуу шороо хутган хийж булах ажил явуулж байна. Ухсан газрыг бупах, тэгшлэх ажлыг үндсэндээ 6 сарын 12,13-ны өдрүүдэд явуулаад байна. Зарим түрээсийн төхниктэй ирсэн хүмүүс нь төхникээ аваад буцсан, цалингаа өгөхгүй байна гэж хэл ам гарч эхэлсэн байгаа болно. Алтны талаар би мэдэхгүй анхнаасаа энэ талаар би оролцохгүй гэж тохирсон болно....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 176-179-р ху/
49.Гэрч Э.Гомбосүрэнгийн 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2014 онд ажиллаагүй. 2015-06-01-нд зар мэдээ сонинд гарсан “ эксковаторын оператор хөдөө ажилд авна" зараар би утасдаад Баярцогт гээд захиралтай уулзсан юм. Би өөрийн танилцуулгаа хийтэл хөдөө байрлаж ажиллана шүү, цалин сарын 750.000 төгрөг, хээрийн болон илүү цагийн нэмэгдэлтэй гэж хэлсэн тэгээд би 2015-06-05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн Хуст нарийний уурхайд ажиллахаар ирсэн. Ирснээс хойш би Хюундай маркийн 4500 хүчин чадалтай, хуучин эксковаторыг хүлээн авч хойд хэсгийн өгссөн хэсэгт хөрс хуулалт үргэлжүүлэн хийж байгаад, 6 сарын 12,13- наас усан бууны хойд хэсэгт, жорлонгийн хэсэгт, хойд захын тулж зогссон хэсэгт ухсан газрыг булах, шороог хутгаж ухсан газраа буцаан хийх ажлуудыг хийж байгаад 14-ний өдрөөс бүрэн зогссон түлш дууссан болно. Ухсан газраа буцаагаад бул гэсэн үүргийг Түвшин-Эрдэнэ өгсөн. Өөр зүйл би сайн мэдэхгүй 2015-05-28-нд би байгаагүй. Уг эксковаторын бичиг баримт надад байхгүй, Баярцогт захиралд байгаа байх тэдний өмчлөл юм шиг байна лээ. Цалингаа аваагүй байгаа болно. Хууль бус олборлолтын талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 180-181-р ху/
50.Гэрч Э.Гомбосүрэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Өмнөх мэдүүлэгт нэмэх зүйлгүй, би сүүлд 2015-06-14-нд Хуст нарийнд байхдаа гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш ажиллаж байгаад 2015-07-25-ны өдөр цалин мөнгө муутай, кэмп нь муу нөхцөлтэй, хэрэг түвэгт ч орж мэдэхээр санагдааг гарсан болно. Би цалин 200 гаруй мянган төгрөг л авсан. Манай хуучин ажилчид нэг мөсөн буухаараа л авдаг байсан гэж хэлээд байсан би одоо 1 сая гаруй төгрөг авах учиртай гэтэл сүүлдээ ажил хаяж явсан гээд бүүр өгөхөө байсан. Над шиг үнэгүй ажил хийж өгдөг хүмүүс их, ирж буцаад л явдаг юм шиг байсан. 2015-07 сарын эхнээс хойш гэхэд миний санаж байгаагаар амаа өгсөөд бараг 1 километр газар олборлолт явуулсан. Би бол яг хөрс хуулалт хариуцаж том эксковатор дээр ажиллаж байсан урьд өмнө огт олборлолтод өртөж байгаагүй хар шороон хөрс байгалийн чигээрээ байхад нь хөрсийг нь хуулж эргүүлж байсан болно. Би урьд өмнө цагдаагаас гэрчийн мэдүүлэг аваад явсан шүүдээ болох юм уу гэтэл Түвшин- Эрдэнэ за би Баярцогт захиралтай ярьж ирнээ гээд явдаг буцаж ирээд “Дээгүүрээ яриад зохицуулсан гэнээ хамаагүй ажил хөрсөө хуул" гэж л хэлдэг байсан би бүх зүйл номын дагуу болсон юм байна гэж ойлгодог байсан болно. 2015 оны 07 сараас хойш Баярцогт бол хэд хэдэн удаа ирж байсан хүнс авч ирж өгөөд буцахдаа угаасан алтаа аваад буцаад явдаг байсан. Чухам хэдэн грамм алт гарсан энэ тэрийг би мэдэхгүй биднийг ойртуулдаггүй байсан болно. 7 сарын дунд үеэс Баярцогтын ах Баярбат уурхай дээр байнга байж үйл ажиллагааг зохион байгуулж байсан болно. Баярбатад ч мөн би “Энэ чинь цагдаагаас хэрэг үүссэн асуудал ингэж явж болох юм уу лацын авч болох юм уу" гэхээр зүгээрээ лацын аваад ажиллаад бай би мэдэж байна" гэж хэлдэг байсан болно. Баярцогт, Баярбат гэж хүмүүсээс өөр дарга захирал, алт олборлох шийдвэр гаргадаг хүн байхгүй, өөр хүмүүс ирж алт авч байгаагүй...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 182-183-р ху/
51.Гэрч Б.Ганбаярын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баярцогт гэж хүнийг танихгүй, Түвшин-Эрдэнийг бол 5-6 жилийн өмнөөс таних юм аа. Садан төрлийн харьцаа байхгүй, Би БНХАУ-аас “ОЕТАЫК" маркийн 240 хүчин чадалтай, 0.8 куб метрийн шанагатай Комацу маркийн гэж гэрчилгээнд бичигдсэн, 3361УН улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдэж 2014- 11-30-нд Монголд орж ирсэн, Хөдөлгүүр ОВВС5373, Арал КМТРС181 62ВС53738 Бангар овогтой Ганбаяр миний нэр дээр байдаг, миний өмчлөлийн Эксковаторыг Түвшин-Эрдэнэд 2015-04-09-нд ам тохироогоор 100 сая төгрөгөөр зарахаар болсон юм. Ингээд Түвшин-Эрдэнэ 100 сая төгрөгөө 2 жилийн дотор 50 сая, 50 сая төгрөгөөр нь цувуулан төлөхөөр тохирсон юм. Түвшин-Эрдэнэ 2015 оны 07 сарын үед надтай ирж уулзаад таны эксковаторыг Баярцогт гэдэг хүний уурхайд сарын 12 сая төгрөгөөр түрээслээд, түлшийг Баярцогт нь дааж, операторын цалингаа би өгөхөөр тохироод Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хуст нарийн гэдэг газар аваачсан юм аа гэтэл энэ газар нь хууль бус юм уу нэг асуудалтай юм шиг байнаа та тэр Мөрдөн байцаах газар дээр очиж уулзаач гэж хэлсэн юм. Ингээд би энэ дагуу 2015 оны 7 сарын эхээр Мөрдөн байцаах газар иртэл хариуцсан байцаагч нь ээлжийн амралт авсан гээд уулзаж чадаагүй. Тэгээд 2015 оны 07 сарын эхээр Түвшин-Эрдэнэ надтай утсаар ярьсан. Би нөгөө асуудал чинь яаваа гэтэл "би Баярцогт захиралтай уулзлаа энэ газрын асуудал бичиг баримт, тусгай зөвшөөрөл энэ тэр нь асуудалгүй гэнээ, Баярцогт захирал мөрдөн байцаагч Цогтбаатартай уулзаад ажлуулахаар болоод хэрэг хаагдаж хэрэгсэхгүй болгогдсон гэнээ, үүсээд байсан асуудал нь дууссан гэнээ" гэж хэлж байсан болно. 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Түвшин-Эрдэнэ дахин надруу утсаар ярьсан “нөгөө Баярцогт захирал мөнгө төгрөг өгөхгүй байна, уурхайг байсгээд хаахаар Баярцогт нь зүгээр бүх юм хэвийн, хэрэг хэрэгсэхгүй болсон гэх атлаа асуудалтай юм шиг байнаа, та ирж эксковатороо ирж ав, би айлын гадаа тавьсан байгаа" гэж хэлсэн. Гэхдээ надад миний эксковаторыг цагдаагаас битүүмжилсэн талаар огт хэлээгүй, сүүлд яагаад хэлээгүй гэтэл “би танаас айсан юм аа хүний эксковатор мөнгийн төлөлгүй авч яваад цагдаад битүүмжлүүллээ гэж загнах байх гэж бодоод айсан юм” гэсэн тайлбар өгч байсан болно. Түвшин-Эрдэнэ надад миний эксковаторын төлбөрт УКС-22 гэсэн өрмийн машин өгснийг 35 сая төгрөгөөр зарсан байгаа, энэ түрээсийн төлбөрөөс гээд 3 сая төгрөг л өгсөн нийт 38 сая төгрөг гэсэн үг. Ингээд би Түвшин-Эрдэнэд “чи нэг жилд 50 сая төгрөг өгөх учиртай атал 3 сая төгрөг л өглөө наймаагаа болилоо “ гэжхэлсэн. Эксковатороо би 2015 оны 09 сарын эхээр Тареллар дуудаж 1 тонн километрийг нь 180 төгрөгөөр бодоод 7.5 сая төгрөгөөр Баян-Өлгий аймагруу ачуулж тэнд уурхайд явуулсан юм. Түвшин- Эрдэнэд би “чи анх сарын 12 сая төгрөг гэж ярьсан энэ зун 3 сар ажилласан 36 сая төгрөг чинь суутгагдаж байгаа, миний эксковатор бол анх 276 мот цаг ажилласан шинэ эксковатор байсан Түвшин-Эрдэнэ авч яваад Хуст нарийний алтны уурхайд ажлуулаад намайг авахад 3000 гаруй мот цаг ажилласан байсан" ийм учраас бид тооцоогүй болж байна гэж хэлсэн болно. Тэгээд дээр нь би тареллар хөлслөн зардал гаргаж авч байгаа болно. Ийм учраас би миний өмчийг нэгэнт худалдах талаар тохирсон ам тохироо буцаагдсан учраас цагдаагийн битүүмжлэлээс гаргаж өгөхийг хүсч байна. Нөгөө талаар Түвшин- Эрдэний хувьд өөрөө алт ухаж ашиг олох гэж бус техник түрээслэн ашиг олох гэж л явж байсан, цаад Баярцогт нь “мөрдөн байцаагч, хуулийнхантай уулзаад хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан" гэсэн мэдээлэл өгч л хуурч төөрөгдүүлээд ажилуулаад байснаас бус өөрөө сайн дураар гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг нь анхаарч үзэн хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хэлэх байна.... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 184-185-р ху/
52.Гэрч З.Түвшин-Эрдэнийн 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Баярцогттой 2014 онд танилцсан 2015 онд намайг цуг ажиллаач гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн Хуст нарийний уурхайд нь 2015-05-22-нд би гарч ирсэн, намайг ирэхэд уурхай ажиллаж байсан, би Билэгдэмбэрэл ахыг явснаас хойш уурхайн техник хэрэгслийг хариуцан ажиллаж байна. Баярцогттой амаар тохирсон, ажлын гэрээ бол хийгээгүй, сард нэг 1.5- 1.6 сая төгрөг өгч цалинжуулна гэсэн 2014 онд бол ажиллаагүй. 2015-05-28-нд Хуст нарийний аманд цагдаагаас хэргийн газрын үзлэг, шалгалт хийсэн гэтэл цагдаагийнхан явсны дараа захирал Баярцогт уурхай хариуцаж байсан Билэгдэмбэрэл, Батбаяр ах нарыг дуудаад "хэвийн ажлуул" гэж хэлсэн гэсэн тэгээд бид ажиллаж байгаа. Тэр тусгай зөвшөөрөл байдаг эсэх талаар би мэдэхгүй 2014 онд ажилласан гэхээр нь зөвшөөрөлтэй юм байна л гэж бодсон болно. Одоо уурхайд 18 хүн ажиллаж байгаа, зарим нь буцсан, ажлын хувьд хар хөрсний зузаан нь зарим газраа 5-6 метр, зарим газраа 2-3 метр байгаа дандаа хар хөрс хуулж байж олборлох хэсгийн шороондоо хүрдэг, өдөрт 15-20 метр орчим газар олборлолт хийж явдаг болно. Том эксковатор нь 4500 хүчин чадалтай үүгээрээ хар хөрсний хуулалтаа хийж явдаг, жижиг эксковатор нь миний авч ирсэн миний танил хүмүүсийн өмч ба жижгээрээ апттай шороогоо ухаж гарган шорооны машиндаа ачиж өгдөг юм. Жижиг эксковатор нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн 220 хүчин чадалтай бөгөөд би сард 8 сая төгрөг авч ажиллуулахаар Баярцогттой тохирсон боловч одоог хүртэл мөнгө аваагүй учраас би Айболд гуайн гадаа аваачаад харж байгаарай гэж үлдээсэн байгаа болно. Энэ хавьд бол хуучин олборлолт хийсэн гэхээр газар байхгүй амны доор, дээр нодлин ажилласан шороонууд байгаа манай уурхай гарч ирснээс хойш дандаа урьд өмнө олборлолт хийгдээгүй хар шороон хөрсийг хуулалт хийж алттай шороон үедээ хүрч олборлож байгаа. Хуучин ажилласан шороо эфэл, гааль угааж олборлосон зүйл байхгүй. 2015-05-28-нд цагдаагийнхан явснаас хойш 2015-06-11-ний өдрийг хүртэл олборлолтын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад Айболд гуай ирж зогсоосон юм. Ингээд Билэгдэмбэрэл ахын хэлснээр 2015-06-11-ний өдрөөс нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэн ковшоор усан бууны урд хэсгийн хэсэг газрыг тэгшилсэн байгаа, мөн эксковатороор усан буунаас хойд хэсгийн хэсэг ухсан байсан газруудад шороо хутган хийж булах ажил явуулж байна. Ухсан газрыг булах, тэгшлэх ажлыг үндсэндээ 6 сарын 12,13-ны өдрүүдэд явуулаад байгаа. Алтны талаар би мэдэхгүй, мөн уулын ашиглалтын инженер, олборлолтын инженер ч гэдэг юм уу мэргэжлийн хүн энд байхгүй, нөхөн сэргээлтийн стандарт мэддэг хүн уурхайд байхгүй, ямарч байсан булаад тэгшлэх юм байна гээд л ажиллаж байгаа болно... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 187-188-р ху/
53. Шүүх сэтгэц эмгэг судлалын №609 дүгнэлтэнд:
54.Шүүх сэтгэц эмгэг судлалын №297 тоот 2017оны 03 дугаар сарын 28-ны дүгнэлтэнд
55.Шүүх сэтгэц эмгэг судлалын №298 тоот 2017 оны 03 дугаар сарын 28-ны дүгнэлтэнд :
56.Шүүх сэтгэц эмгэг судлалын №296 тоот 2017 оны 03 дугаар сарын 27-ны дүгнэлтэнд :
57.Шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №05 дугаартай дүгнэлтэнд:
Шинжилгээг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Тост элс” ХХК-ны шинжээчид эвдэгдсэн газар дээр garmin, GPSmap 60, CSx, GPS garmin etrex 10J маркуудын байршил тодорхойлогчид, талбайн хэмжигч электрон тахеометр, электрон уртыг хэмжигч /lazer metr/ болон бусад шаардлагатай хэрэгсэл ашиглан байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээг тогтоох талбайн хэмжилт судалгаа хийсэн болно.
Тогтоолоор тавигдсан асуултын хариулт:
58.Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №04 дугаартай дүгнэлтэнд:
Эвдэгдсэн газар дээр garmin, GPSmap 60, CSx, GPS garmin etrex 10J маркуудын байршил тодорхойлогчид, талбайн хэмжигч электрон тахеометр, электрон уртыг хэмжигч /lazer metr/ болон бусад шаардлагатай хэрэгсэл ашиглан байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээг тогтоох талбайн хэмжилт судалгаа хийсэн болно.
Тогтоолооор тавигдсан асуултын хариулт:
А. Баянсуут ХХК-ийн хувьд:
Б. Иргэн Д. Ууганбаатарын хувьд:
В. Иргэн О. Зоригтбаатарын хувьд:
59.Шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №609 дугаартай дүгнэлтэнд:
Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
“Говь-Эко” ХХК-ийн Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №13 тоот:
Дүгнэлт:
Шинжилгээг Говь-ЭкоХХК-ийн шинжээч газарзүйч Б.Цэвээндарь эвдэгдсэн газар дээр DJI phantom 3 professional маркын нисдэг камер, Garmin GPS map 60CSx маркын байршил тодорхойлогч, талбай хэмжигч, зургийн аппарат зэрэг зүйлсийг ашиглан байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлгээг тогтооход шаардагдах талбайн хэмжилт судалгаа хийж дараах дүгнэлтүүдийг гаргаж байна. Үүнд:
Ерөнхий дүгнэлт:
2016 оны 03 сарын 24-ний өдөр Улсын мөрдөн байцаах газрын Байгалв хамгаалах журмын эсрэг гэмт эхэргтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцааг нартай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт шалгалт явуулсан. Энэшалгалиаар Баянсуут ХХК-ийн захирал Ц.Баярцогт, иргэн Д.Ууганбаатар, иргэн О.Зоригтбаатар нар Ерөө сумын нутаг Ялбаг гол гэхмээх газар ашиглалтын лицензгүйгээр хууль бусаар алт олборлож байсан нь тогтоогдсон. Тус талбайд тооцсон экологи эдийн засгийн хохиролын үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээ, нөхөн төлбар тооцох аргачлал” –аар гаргасан бөгөөд энэ нь Баянсуут ХХК-ийн захирал Ц.Баярцогтын үйл ажиллагаа явуулсан талбайд 38.509.937 төгрөг, иргэн Д.Ууганбаатарын үйл ажиллагаа явуулсан талбайд 130.039 төгрөг, иргэн О.Зоригбаатарын үйл ажиллагаа явуулсан талбайд 359.387 төгрөг болж байна.
Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх зардлын тооцоог 2010 оны 5 сарын 17-ны өдрийн байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын А-132/112дугаар хамтарсан тушаалаар баталсан “УУл уурхайн үйл ажиллагааны улмаас аэвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу тооцоход Баянсуут ХХК-ийн захирал Ц.Баярцогтын үйл ажиллагаа явуулсан талбайд 22.213.604 төгрөг, иргэн Д.УУганбаатарын үйл ажиллагаа явуулсан талбайд 648.463 төгрөг, иргэн О.Зоригбаатарын үйл ажиллагаа явуулсан талбайд 818.834 төгрөг болж байна ....гэх дүгнэлт /6-р хх-ийн 183-р ху/
60.Байгаль орчны үнэлгээ, судалгааны “ойт бүс” ХХК-ийн Шинжэээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №17/01 тоот:
Хариулт: 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ашиглан байгаль орчинд учруулсан хохиролын хэмжэг тогтоох бүрэн боломжтой.
2. “Тост Элс” ХХК-ийн шинжээч М.Басан нарын 2015 оны 07 сарын 02-ны өдрийн №04 тоот дүгнэлт, “Тост Элс” ХХК-ийн шинжээч М.Басан нарын 2015 оны 08 сарын 14-ний өдрийн №05 тоот дүгнэлт, “ГовьЭко” ХХК-ийн шинжээч Б.Цэвээндарийн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн №13 тоот дүгнэлтүүд нь аргачлал болон бодолтын хувьд бүрэн үндэслэлтэй байна.
3. Байгаль орчинд учруулсан хохиролын мөнгөн дүнгүүд дүгнэлтүүд дээр өөр өөр гарсан нь тухайн хэргийн газрын үзлэг нь хийгдсэн цаг хугацааны хувьд болон үзлэг хийх үеийни эвдрэлийн нбхцөл байдлын хувьд хоорондоо ялгаатай байснаас болсон байна. тухайлбал: -Тост Элс” ХХК-ийн хэмжилт хийх үеүдэд эвдрэлийн хэмжээ хамгийн дээд цэгтээ хүрч байсан бол дараа жил нь “Говь Эко” ХХК-ийн хэмжилт хийх үед нөхөн сэргээлт хийгээд буусан байсан үетэй таарч байна.
4. “Тост Элс” ХХК-ийн 2015 оны 08 сарын 14-ний өдрийн №05 тоотдүгнэлтэнд заасан “Баянсуут”ХХК-ийн 2015 оны 7 сард олборлолт явуулсан 3,4 га талбайна хэмжилтийг бүрэн үндэлэлтэй байна. Зураглалаар үзүүлж хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт №1-д хавсаргав.
5. “Баянсуут” ХХК*ийн үйл ажиллагаа явуулсан талбай нь 2016 оны 06 сарын 27-ны өдрийн хэмжилт хийгдсэн ЗУ106059000.64” , ХӨ490 04019.95” солбилцлоос хойшхи газар олборлолтод өртөөгүй байсныг зураглалаар баталгаажуулсан хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт№2-т хавсаргав.
6. Тус шинжилгээгээр Баянсуут ХХК-ийн үйл ажиллгаагаар 2014 оны 7 сараас 2015 оны 06 сарын 27- хүртэлх байгаль орчинд учруулсан хохиролын хэмжээг Тост Элс ХХК-ийн 2015 оны 07 сарын 02-ны өдрийн шинжилгээ, хэмжилтийг үндэслэн тооцоход 80,812,495 төгрөг, 2015 оны 7 сарын 1-нээс хойш байгаль орчинд учруулсан хохиролын хэмжээг 2016 оны 3 сард хийсэн Гоьт Эко ХХК-ийн эвдэгдсэн талбайна хэмжилт болон 2015 оны 8 сард нөхөн сэргээлт хийхээс өмнө Тост Элс ХХК-ийн хэмжсэн ухсан нүхний хэмжилтүүдийг үндэслэн тооцоход 57.458.607 төгрөгийн хохирол учирсан байна.
7. Хууль бус үйл ажиллагаагаар байгаль орчинд учруулсан нийт хохиролын хэмжээ нь Баянсуут ХХК-ийн хувьд нийт 150718 м2 буюу 15.07 га талбайд 138.271.102 төгрөг, иргэн Д.УУганбаатарын хувьд 10300м2 буюу 1.03 га талбайд 32.854.389 төгрөг, иргэн О.Зоригбаатарын хувьд 17761м2 буюу 1.78 га талбайд 24.927.547 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал нь Баянсуут ХХК-ийн хувьд 22.213.604 төгрөг, иргэн Д.Ууганбаатарын хувьд 648.463 төгрөг, иргэн О.Зоригтбаатарын хувьд 818.834 төгрөг тус тус гарч байна.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан”... үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” зэрэг заалтууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд буюу байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулах шатанд авч хэрэглэдэг үнэлгээ болно....гэх дүгнэлт /7-р хх-ийн 193-194-р ху/
Шүүгдэгч О.Зоригтбаатарын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2015 оны 06 дугаар сараас хойш Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь аймгийн нутгуудаар ашигт малтмал ашиглах бичил уурхайн бичиг баримт бүрдүүлэх зорилготой явж байгаад ирсэн. Урьд барьж байсан утасны дугаараа зарсан, өөрийн гэр гэж байхгүй, эхнэр Төв аймагт аав, ээж дээрээ байгаа. Одоо би ээжийндээ байгаа, ийм учраас олдоогүй байх, би өнөөдөр л хотод орж ирсэн юм. Өөр надад хэлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 96-р ху/,
61.Шүүгдэгч О.Зоригтбаатарын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Анх хэрэг явдал 2013 оны намар Ууганбаатар ахтай танилцсан үеэс эхлэлтэй юм. Манай том ах Чинбаатарын танил нь Ууганбаатар ах надтай 2013 оны намар уулзаад “надад 200 кг алттай газар байгаа юм, энэ газар бол найдвартай газар байгаа юм. Тэр газрыг зарах гэж байгаа юм гэсэн би холбогдох хүнтэй чамайг уулзуулж өгч болно. Би хаанаас яаж ухахыг нь хүртэл мэднэ” гэж хэлээд холбогдох хүнтэй нь уулзуулна гээд 25 дугаар эмийн сангаас дээш өгсөөд гадаа саадны тэнд сууж байгаад Цэрэнгаваа гээд настайвтар халзандуу хүнтэй Ууганбаатар, манай Чинбаатар ах байлцаж уулзсан юм. Цэрэнгаваа “уг газар нь манай дүүгийн нэр дээр байдаг юм. Манай дүү одоогоор байхгүй байгаа, дүү ирэхээр уулзуулна” гэж хэлээд салсан. Тэгээд сарын дараа байх Ууганбаатар ах Баярцогт ирсэн гээд намайг холбож өгсөн юм. Баярцогттой уулзсан чинь “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбагийн Хуст нарийн”, “Хөшөөт” гэх 2 газар байгаа 2-лаа манай лицензэд ордог юм гэж хэлсэн. Энэ яриа бол 2013 оны намар 09-10 сарын орчим болсон яриа юм шүү дээ. Газрыг чинь хамтран ашиглаад олборлолт явуулмаар байгаа саналаа тавьсан чинь “үгүй шууд зарна. 300,000,000 төгрөг өгвөл зарна гэсэн юм. Би ямар учиртайг нь Ууганбаатар ахаас асуухад “Наадах чинь хайгуулын лицензтэй байж байгаад цуцлагдсан юм гэсэн. Сайн алттай учраас газраа алдахгүйн тулд нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн юм гэсэн” гэж байсан болно. Би хэд хэдэн удаа тухайн Хуст нарийний аманд очоод заримдаа шорооны дээж авч алт гарах эсэхийг туршиж угааж үзэж байсан. Тэгэхэд алт гарч байсан. Ингээд Баярцогтын “Баянсуут ХХК”-ний нэр дээр гэрээ хийх болсон. Гэтэл тэр “Заавал 50 хувь урьдчилгаа өг” гэсэн шаардлага тавьсан. Ингээд би 2013 оны 11 дүгээр сарын орчим ээж Одсүрэнгийн эзэмшлийн БГД-ийн 15 дугаар хороо 10 дугаар хороолол 101 болон 123 тоотод байрлах 2 өрөө 2 байрыг зарж, хамтран ажиллахаар тохирсон. Даваажав гээд ахын байраа тавиад 90 сая төгрөгийг “Ворлд голд” нэртэй ББСБ-нд барьцаанд тавьж авсан юм. Авсан өдрөө Баярцогтын гэрт аваачиж өгсөн. Ингээд би нөхөн сэргээлтийн гэрээг нь харсан уг гэрээнд нь “Үүсмэл шороон ордыг нөхөн сэргээлтийн талбай дээрээс ашиглаж, олборлох замаар нөхөн сэргээлтийг хийж болно” гэсэн утга бүхий заалттай байсан юм. Ийм учраас би Баярцогтын үзүүлсэн тухайн гэрээн дээр нь үндэслээд өөрийн үүсгэн байгуулсан “Өвөр урт үр” ХХК-ний нэр дээр “Баянсуут ХХК”-тай хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Гэрээнд бол 300 сая төгрөгийг өгнө, урьдчилгаа 50 хувь өгнө, гэрээнд Баянсуут ХХК-ний ашиглалтын лиценз болгож өгөх үүргийг хариуцна” гэсэн заалтууд байгаад 90 сая өгөөд үлдэгдэл 60 сая төгрөгийг нь 2014 оны хавар гэхэд өгч 50 хувиа гүйцээж өгөхөөр тооцсон юм. Тэгээд хавар гэхэд би увуулж цувуулаад 20 орчим сая төгрөг өгсөн. Ингээд бэлэн мөнгө нийт 110 орчим сая төгрөг Баярцогтод өгсөн. Мөн 2014 оны хавар 40 орчим сая төгрөгний 24 ширхэг молдок гэдэг чулуу бутлах зориулалттай багажнуудыг өгсөн юм. Ингээд үндсэндээ би Баярцогтод өгөх 150 орчим сая төгрөгийн тооцоо дууссан гэж ойлгосон болно. Ингээд 2014 оны хавар 06 сарын орчим тухайн газар дээр гарах гээд хөрөнгө оруулагч хайж, мөнгө байхгүй болсон байсан. Гэхдээ би нэг их хөрөнгө оруулагч хайж шамдаад байсан зүйл байхгүй байж байтал Ууганбаатар ах “хөрөнгө оруулагч олсон” гээд би Батбаяр, Дашдондог, Дашдэмбэрэл нартай Гачууртын тийш очсон. Тэдэнтэй уулзахад “Бид ажлын туршлагатай, уурхайд ажиллаж байсан” гэх зэргээр яриад зам ангийн техник үзүүлээд байхаар нь би Ууганбаатар ахад “Ууганаа ахаа энэ улсууд чинь таалагдсангүй, би хамтран ажиллахгүй, худлаа яриад байх шиг байна” гэж хэлээд явсан юм. Ууганбаатар ах бас хэд хоногийн дараа Дашдондог ах түүний дүү ч билүү нэг залуу гэрээ хийнэ гэж явж байгаад Ууганбаатар ахтай цуг Мөнхцэцэг эгч орж ирээд гэрээ хийнэ гэсэн. “Дашдондог ах яасан юм бэ” гэтэл “Би дүү нь байна” гэсэн. Ингээд гэрээ хийх болсон ба гэрээ хийхээс өмнө та “Өвөр урт үр ХХК-тай гэрээ хийх үү? Баянсуут ХХК-тай гэрээ хийх үү?” гэсэн чинь “Өвөр урт үр” ХХК-тай гэрээ хийнэ гэсэн. Би Мөнхцэцэг эгчид дээр дурьдсан газрын Х лицензийн хуулбарыг үзүүлээд нэг их тодорхой зүйл яриагүй гэрээгээ хийсэн юм. Гэрээг тэдний “Алтан чанар” ХХК-тай байгуулсан. Ерөнхий нөхцөл нь тэдний компани ажлаа гүйцэтгэж олборлолт явуулаад үйл ажиллагааны зардалд өдөрт 70 грамм алтаа зарцуулаад үлдсэн алтны 50 хувийг тэд 50 хувийг манайх авахаар тохирсон болно. Ууганбаатар ах “Би урьдчилгаа хэд гэх үү” гэхээр нь би 20 сая гэж хэлж байсан. Ууганбаатар ах нөгөө хүмүүс чинь “20 сая төгрөгний урьдчилгаатайгаа ирсэн. Гэрээгээ хийгээрэй” гээд Мөнхцэцэг эгч надад бэлэн 20 сая төгрөгийг өгсөн болно. Ууганбаатар ах “ахдаа 2 сая төгрөг өгчих эмийн сандаа хэрэглэх гэсэн юм” гээд байсан.
2014 оны 07 дугаар сарын үед наадмаар байхаа анх гарсан. Бид хэд хамт очсон. Хуст нарийний амны өнчин том модны тэнд Ууганбаатар ах зогсоод “Эндээс олборлолт эхэлнэ” гэсэн. Анх очиход би, Баярцогт, Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл, Өлзий зэрэг хүмүүс бас түрээсийн хүмүүс ухаж эхэлсэн. Гэтэл ус гараад ирсэн. Тэгээд тэд усаа шавхах ажил ч хийгээгүй, архидаад байсан. Баярцогт надад “Энэ хүмүүс чинь архидаад байна. Хэд хоног харъя, тэгээд болохгүй бол манай ах Баярбат орно гэж байна, ажлыг ингэж хийдэггүй” гэсэн. Ингээд тодорхой бүтээлгүй сар болсон. Би Мөнхцэцэг эгчийг шаардаж байгаад тухайн газар дээр сарын дараа ирүүлсэн. “Та нөхцөл байдлаа хар. Хэдэн архичид авч ирээд эд нар чинь юу ч хийгээгүй, ажлыг ингэж хийдэггүй юм”гэж хэлж байсан болно. Ууганбаатар, Мөнхцэцэг эгч нарын кемп бол хөшөөний аманд байсан. Би Ууганбаатар, Мөнхцэцэг эгчийн хүмүүсийн ажиллаж байсан газрын урд хэсэгт замын хажууд олборлолтын үйл ажиллагаагаа явуулсан. Газрынхаа тусгаарлалтыг шороон хамар татаж хийсэн ба би 1 эксковатор , 1 скрубер /60куб м/, 1 ковш, 1 ховотой 10 орчим ажилчинтай байсан. Миний хувьд тухайн газарт сар орчим ажиллаад алт аваагүй. 40 орчим сая төгрөгөөр шатсан болно. 2014 оны 08 дугаар сарын дундуур байхаа Баярцогтын ах Баярбат “Өнчин том” модноос дээш ухаж эхэлсэн болно. Би 10 дугаар сарын эхээр буугаад явсан дахин тийшээ очоогүй болно. 2015 оны хавар Мөнхцэцэг эгч “Чи Ууганбаатартай хуйвалдаж залилан хийлээ. Чиний худалдаж авсан гээд байсан чинь алив” энэ тэр гээд ярьсан цагдаад өгнө гэж байсан. “Өгвөл өг өө, би ч адилхан шатсан” гэдгээ хэлж байсан. Би “Та нар өөрсдөө ирээд ажиллаад өг гэж хэлээгүй, өөрсдөө зүсээ хувиргаж ирж хүн хуурч орж ажиллаад тэгсэн атлаа юу яриад байгаа юм, битгий балай юм яриад бай, би тэрэнд хэдэн төгрөг өгсөн гэж таньд тайлан тавих албагүй” гэж хэлсэн болно. Надад лицензтэй газар гэж байгаад сүүлдээ нөхөн сэргээлтийн гэрээтэй болж таарсан. Би тэр гэрээг нь үзсэн. Хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй гэрээ байсан. Гэрээний заалт нь ашиглалт явуулж нөхөн сэргээлт хийхээр байсан. Ийм учраас би итгэсэн болно. Надад ямар нэг байдлаар уг нөхөн сэргээлтийн гэрээнээс болж хэрэг үүсгэгдсэн, байцаагдсан зүйлийг Баярцогт хэлээгүй болно. Надад Ерөө сумын засаг даргын баталсан Баянсуут ХХК-тай хийсэн 2012 оны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө үзүүлж байсан. Мөн 2014 оны 11 сар хүртэл хүчинтэй нөхөн сэргээлтийн гэрээ үзүүлсэн би хувилж аваагүй. Хэний гарын үсэгтэй байсныг мэдэхгүй байна. Тэрнээс биш юу боллоо гэж цаг хугацаа дууссан гэрээн дээр өөрийн 90 сая төгрөгийг өгч байдаг юм бэ, 2014 оны эцсээр хугацаа нь дуусахаар хийгдсэн гэрээнд итгээд л Мөнхцэцэгтэй гэрээ байгуулсан болно. Би Баярцогтын хуулбарлаж өгсөн хайгуулын лицензийн хуулбарыг үзүүлсэн юм. Гэхдээ би залилана энэ тэр гэж бодоогүй. Ууганбаатар ах 200 кг алтны нөөцтэй гээд байгаа юм. Гэхдээ газар доорхийг би хэлж мэдэхгүй гэж хэлж байсан. гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 100-102–р ху/,
62.Шүүгдэгч О.Зоригтбаатарын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Миний бие 2013 оны 08 дугаар сарын эхээр миний том ах болох Чинбаатарын найз гэх Ууганбаатартай анх уулзсан. Ууганбаатар нь “Алтны нөөц нь батлагдсан найдвартай орд газар байна, би эзнийг нь сайн танина, газрынх нь геологийн ажлыг хийсэн хөгшин геологич Баадуу гэх хүнтэй хамртан ажиллах гэж байтал нас барчихсан юм. Газар нь бол найдвартай би чамайг цаад хүмүүстэй зуучлаад өгье, шагналд нь би 10 хувийг нь авъя” гэсний дагуу 2013 оны 08 дугаар сарын үеэр Цэрэнгаваа гэдэг хүнтэй уулзуулсан. Цэрэнгаваа нь тухайн газрын зөвшөөрөл, бичиг баримт нь манай дүү болох Баярцогтын нэр дээр байдаг. Дүү маань одоохондоо байхгүй байгаа, хэд хоногоос ирэхээр нь уулзуулъя гэсэн. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын орчим Ууганбаатар над руу холбогдож “нөгөө Баярцогт ирчихлээ одоо уулзах уу” гэсний дагуу Ууганбаатар, Даваажав нарын хамт гэрийнх нь гадаа очиж аваад Сэлэнгэ рүү газраа үзэхээр хамт явцгаасан юм. Баярцогт ярихдаа “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Ялбаг” нэртэй хөндийд 417 га газар миний нэр дээр байгаа, 300 сая төгрөгөөр зарна” гэж ярьсан. Бид хамтдаа Сэлэнгэ аймагт Ялбаг нэртэй хөндийд очиж газрыг нь үзсэн. Гэтэл Ялбагын хөндийн Хустайн нарийны ам, хөшөөтийн ам 2-лаа лицензэд байдаг юм гэсэн. Хустайн нарийны аманд өнгөрсөн жил ажилласан гэж байсан. Нутгийн хүмүүстэй уулзаад их дотно яриа өрнүүлж байсан. Мөн өнгөрсөн жил ажилласан талаараа ч ярьж байсан. Нутгийн хүмүүстэй ярьж байхдаа “өөрийн газраа эргэж явж байна” гэж ярьж байсан. Тэдний яриа надад улам итгэл төрүүлсэн. Ууганбаатар надад хэлэхдээ “өвгөн геологич Баадуу бол миний бараг хуурай аав шиг дотно харьцаатай хүн байсан. Өвгөн Монголын хамгийн сайн гэсэн ордуудыг судалж илрүүлж байсан. /Монгол газар, Эрэл/ зэрэг том компиануудын газруудыг анх илрүүлж байсан гэж ярьж байсан. Баадуу өвгөн Хустайн нарийний газрыг судалсан баараагүй найдвартай газар байна, 2-лаа хамтарч ажиллъя гээд ажлаа хөөцөлдөж байгаад нас барсан гэж надад хэлсэн. Өвгөнийг нас барсны дараа газрын судалгааны материалыг нь гэр бүлийнх нь хүнээс очиж гуйж авсан гэж надад хэлсэн. Бид газар дээрээс дээж авч угааж үзэхэд алт гарч байсан. Тэгээд бид хот руу буцацгаасан. Хамт ажилладаг Даваажавтай ярилцаад “мөнгөгүй учраас хавраас болдог юм уу” гэж ярилцаж байсан. Улмаар хэд хоногийн дараа Ууганбаатар залгаад “нөгөө газрыг чинь хүн авах гээд байна, Баярцогттой уулзах уу” гэсний дагуу очиж уулзсан. Баярцогт “өөр хүн сонирхож байгаа, аль түрүүлж мөнгөө өгсөнтэй нь наймаа хийнэ” гэж хэлсэн. Та нар ямар зориггүй юм бэ, гадаадад байсан хүмүүс ийм хашир болчихдог юм уу гэж хэлж байсан. Тэгээд Баярцогт урьдчилгаа 50 хувь өгөөд гэрээгээ хийе гэсэн. Даваажав бид 2 ярилцаад Ворлд Голд ББСБ-аас 90 сая төгрөгийн зээл авч үлдэгдэл 60 сая төгрөгийг удаахгүй өгөхөөр тохирч гэрээгээ хийсэн. Хэсэг хугацааны дараа үлдэгдэл 60 сая төгрөгийг нэхэж эхэлсэн. Бид мөнгөгүй байсан учир бололцоогоор бага, багаар өгч байсан. /баримт нь Даваажав ахад байгаа/ Ууганбаатар нэг өдөр залгаад Цэрэнгаваа уулзъя гэж байна” гэсэн. Бид “Өргөө” кино театрын цайны газар уулзсан. Цэрэнгаваа ирээд “та нар үлдсэн газраа өгөхгүй бол, газар ч үгүй, мөнгө ч үгүй хоцорно шүү” гэж сүрдүүлэх маягтай хэлээд гарсан. Даваажав бид 2 ярилцаад чулуу буталдаг багаж /молдок/ өгөхөөр шийдсэн. Ингээд бид хоёр 24 ширхэг багажийг 42 сая төгрөгөөр бодож Баярцогтод өгсөн. Тэгээд хавар болоход Баярцогт “ажлаа эхлээчээ, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж нэхэж эхэлсэн. Бид санхүүгийн чадамжгүй байсан учир ажлаа эхлүүлж чадахгүй байж байтал Ууганбаатар “хөрөнгө оруулж хамтран ажиллах хүмүүс байна” гэж ирсэн. Тэр хүмүүстэй нь уулзахаар ажил дээр нь очсон юм. Улиастайн шинэ цахилгаан станцын тэр хавьд нэг зуурмагын үйлдвэр дээр очсон. Тэнд Дашдондог, Батбаяр, Дэмбээ гэх 3 залуу байсан. Зуурмагын үйлдвэрийг Дашдондог дүүтэйгээ хамт ажиллуулдаг. Тэдгээрийн яриа илт худлаа санагдсан учир би “хамтран ажиллах боломжгүй” гэдгээ хэлээд явсан. Хэд хоногийн дараа Дашдондог “2 дүүтэйгээ хамтран ажиллах гэсэн юм, дахиад уулзах уу” гээд Ууганбаатар ярьсан. Дашдондогийндүү гэх 2 залуутай 1 дүгээр хороололд уулзсан. Нэг залуугийнх нь нэрийг Өлзий гэж байсан. Нөгөөхийнх нэрийг санахгүй байна. Дорнодод уурхай ашигладаг. Чадвартай, туршлагатай гэж өөрсдийгөө танилцуулсан. Бид хамтран ажиллахаар болоод газар авч байгаа талаараа тэдэнд хэлсэн. Мөн Баярцогттой уулзсан. Тэгээд Дашдондогтой гэрийнх нь ойролцоо Ууганбаатар, Өлзий нарын хамт очиж уулзсан. Хэд хоногийн дараа Ууганбаатар ирээд Дашдондог ирээд Ууганбаатар гэрээ хийе гэж байна гэж хэлсэн. Хамтран ажиллах баталгаа болгож 20 сая төгрөгтэй Мөнхцэцэг гэж хүүхэн ирсэн. “Та юун хүн билээ, Дашдондог хаана байгаа вэ” гэж асуухад “Дашдондогийн төрсөн өдөр болоод архи уугаад бие нь муу босож чадахгүй байгаа, билүү нь байгаа юм гээд “Алтан чанар” ХХК-ны захирал гэж танилцуулаад гэрээ хийсэн. Тэгээд 7 дугаар сарын үед техникээ ачаад Ялбагт очсон. Тэнд “Алтан чанар” ХХК-ны ажилчид, Дашдондог, Дэмбээ, Өлзий, Ууганбаатар нар байсан. Газар ухах цэгийг Ууганбаатар тавьсан. Уурхайн ажил Дашдондог, Ууганбаатар нарын удирдлага доор явж байсан. Газар ухаж байх явцад ус гарсан тул усыг шавхаж соруулах ноцос хэрэгтэй байна, хотоос явж авчирна гээд Өлзий хот руу явсан. Ажил бараг сар зогссон. Энэ хугацаанд “Алтан чанар” ХХК-ны ажилчид бараг өдөр болгон шахуу архидаж байсан. Тэдний тоног төхөөрөмж бараг бүрэн ажиллагаатай юм байхгүй гэж болно. Тэднийг архидаад байхаар нь би Дашдондог, Ууганбаатар нарт “уухаа болиод ажлаа явуулаачээ. Энэ угаах төхөөрөмжөөр ажил хийнэ гэж байхгүй юм байна, энийгээ солиод ажиллаж болох юм авчир” гэж шаардсан. Байдал өөрчлөгдөөгүй. Би хотод очиж Мөнхцэцэгтэй уулзсан. Тэнд болсон бүгдийг хэлж “өөрөө очиж нүдээрээ хар, хийсэн ажил байхгүй, хэдэн архичидаа өөрөө очиж зохицуул” гэж хэлсэн. Энэ үед Баярцогтын ах Баярбат гэх залуу “та нар үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол би өөрөө газар дээрээ ажиллана, та нар гараад сар гаран боллоо, ажлыг ингэж хийдэггүй юм” гэж хэлээд “хэд хоногийн хугацаа өгье, үгүй бол би өөрөө техникээ ачаад хүрээд ирнэ шүү” гэсэн. Би дахиж Мөнхцэцэгтэй уулзаад Баярцогтын ах “ийм зүйл ярилаа, танай хүмүүс архидахаас өөр зүйл хийхгүй байна. Би та нараас болоод ийм байдалд орчихлоо, ажлаа удирдаад явуулчих чадвартай хүн олж очоод өөрөө тэр хүмүүсийнхээ учрыг ол” гэж хэлсэн. Гэтэл Мөнхцэцэг “эгчийгээ уучлаарай, чиний байдлыг ойлгож байна, хүүхдээ гадаад руу явуулчихаад өөрөө очно” гэж хэлсэн. Улмаар хэд хоногийн дараа өөрөө очсон байсан. Намайг хотоос очиход “эгч нь чамтай нэг хүн танилцуулах” гэсэн юм гэж хэлсэн. Тэр танилцуулах хүн нь Батбаяр гэж анх надтай хамтран ажиллах санал тавьж байсан хүн байсан. Мөнхцэцэг “энэ хүн бол миний нөхөр байгаа юм” гэж байсан. Тэгээд Мөнхцэцэг, Батбаяр, Ууганбаатар, Дашдондог, Дэмбээ нар үгсэн тохиролцож намайг хууран мэхэлсэнг мэдсэн. Мөнхцэцэг, Батбаяр нар ирсэн ажил дээрдээгүй хэд хоносон. Гэтэл Баярбат техникээ ачаад ирсэн. Шууд ажилдаа орсон. Бид Хустайн нарийний аманд байсан. Баярбат ирээд “та нар энэ амнаас буухгүй бол, бид заам хаах гэж байна, та нарт анхааруулж хэлсэн шүү” гэсэн. Гэтэл Ууганбаатар ах Хөшөөтийн ам руу бууя гэж хэлсэн. Мөнхцэцэг, Батбаяр, Ууганбаатар, Дашдондог, Дэмбээ нарыг Хөшөөтийн аманд очсоноос хойш би тэдэнтэй хамт байгаагүй. Тухайн үед хамт ажиллаж байсан найз Билгүүнтэй хамт машиндаа хэд хоносон. Тэгээд тэдний ажиллахыг хараад бүтэхгүй юм байна гэж бодоод өөр арга хайхаар шийдсэн. Энхбаяр гэх найзтайгаа уулзаад болсон бүх байдлыг ярьсан. Энхбаяртай ярилцаад өөрсдөө ухаж үзэхээр шийдсэн. Баярбат, Баярцогт нар Хустайн нарийний амыг доод хэсэгт нь гол боож нуур байгуулан ажиллах боломжгүй болгосон байсан учир Хустайн нарийний амны доод хэсэгт Ууганбаатар нарын ухсан газрын доод хэсэгт жижигхэн талбайд ухаж эхэлсэн. Бид нэг сар гаруй ажиллаад алт гарахгүй, цаашид ажиллах боломжгүй болоод бууцгаасан. Би дахиж тийшээ очоогүй. Сүүлд өвөл Мөнхцэцэг нартай утсаар холбогдсон. Мөнхцэцэг “Би тэр газар ороод шатсан, мөнгөө авъя” гэж ярьсан. Би хариуд нь “би бас адилхан шатсан, хохирсон, таниас болж бүүр хүнд байдалд орсон, одоо та нартай яриад байх зүйл байхгүй” гээд утсаа тасалсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 107,108-р ху/,
63.Шүүгдэгч О.Зоригтбаатарын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Баярцогтод нийт 25 ширхэг молдак өгсөн. Би Баярцогтод 11 ширхэгийг молдакийг Ланд-80 маркийн машинд ачиж Драмын театрийн хажуугийн зогсоол дээр өгч байсан. Би тэгэхэд ганцаараа явж байсан. Баярцогт тухайн үед РАВ-4 маркийн машинтай ирж авч байсан. Би Баярцогтын машинд ачиж өгч байсан. Тэрнээс хойш би Баярцогтод молдак өгөөгүй. Харин Даваажав ах 14 ширхэг молдакийг Баярцогтод өгсөн гэж хэлж байсан. Даваажав ах молдакны тоо ширхэгийг сайн мэдэж байгаа. Андуурсан зүйл байхгүй. Даваажав ах Баярцогт руу 25 ширхэг молдак өгсөн тухайгаа мессеж явуулж байсан. Баярцогтод 25 ширхэгийг өгсөн. Харин энэ оны 5-р сард Баярцогтоос 6 ширхэг молдакийг Даваажав ах буцааж авсан. Баярцогт өөрөө буцааж өгсөн байсан. Үлдсэн 19 ширхэгийг Баярцогт өгөх ёстой байгаа. Би Батбаяраас нэг ч төгрөг аваагүй. Батбаярын эхнэр Мөнхцэцэгээс 20 сая төгрөг авсан. Мөнгө авч байхдаа Мөнхцэцэг нь Батбаярын эхнэр гэдгийг мэдээгүй. Уг тухайн уед Мөнхцэцэгийг Батбаярын эхнэр нь гэж мэдсэн бол мөнгө авахгүй байх байсан юм. Мөнхцэцэг надтай хамтарч Ялбагт алт олборлох үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулахдаа 20 сая төгрөг өгсөн. Энэ 20 сая төгрөг нь хамтарч алт олборлох ажиллагаанд зориулж авсан урьдчилгаа мөнгө юм. Би Батбаяр, Мөнхцэцэг нараас өөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Батбаяр өөр бусад буюу энэ хэрэгт нэхэмжлээд байгаа мөнгө төгрөг эд материалыг хаана хэндээ гаргасныг би мэдэхгүй. Ууганбаатартай энэ асуудал нь холбоотой байх. Би Мөнхцэцэгээс авсан 20 сая төгрөгнийхөө асуудлыг л шийднэ. Би энэ 20 сая төгрөгийг Баярцогтоос хохирлоо барагдуулж авсан мөнгөнөөсөө барагдуулна. Одоо надад өөрөө 20 сая төгрөгийг барагдуулах боломж байхгүй байна. гэх мэдүүлэг,
64.Шүүгдэгч Д.Ууганбаатарын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би алт ухах үйл ажиллагааны тооцооллыг гарган өгсөн. Батбаяр өөрөө мөнгөө гарган зарцуулалтыг хийсэн. Түүнээс яг хэдэн төгрөг гаргаад яаж зарцуулсныг би мэдэхгүй. Би алт ухах газрыг зааж хөпсийг хуулж өгч алттай буюу баяжмалтай шороог ачуулж өгсөн байгаа. Миний хиисэн ажил бол энэ юм. Баярбаяр өөрөө хамтарч ажиллана мөнгө төгрөгөө гаргана гээд хамтарч ажилласан хүн байгаа. Би бол 96 сая төгрөг залилан авсан зүйл байхгүй. Би өдрийн хоолоо яая даа гэж өдөр хоногийг өнгөрөөдөг хүн. Юун 96 сая төгрөгний хохирол төлж барагдуулж чадахгүй. Зоригтбаатар тамга тэмдэгтэй хүнтэй гэрээ хийнэ гэхээр Мөнхзулын нэр дээр бүртгэлтэй “Алтан чанар" ХХК-ний тамга тэмдэгийг түр шилжүүлэн өгсөн. Зоригтбаатарт итгэл үнэмшил төрүүлж тамга тэмдэг гарч ирсэн. Мөнхцэцэг бид нар энэ асуудлыг ярьж тохироод л Мөнхзулын тамга тэмдэгийг ашигласан. Батбаяр уг нь хамтарч ажилласан хүн. Алт гарахгүй байсан болохоор бид эдийн засаг мөнгө санхүүгийн хэл ам маргаан л гараад байгаа юм. Би түүнээс мөнгө төгрөг аваад ажиллаад байсан зүйлгүй. гэх мэдүүлэг,
65.Шүүгдэгч Д.Ууганбаатарын 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Дашдондог анх надтай 2014 оны 05 дугаар сарын сарын сүүл 06 дугаар сарын эхээр утсаар холбогдсон. Холбогдож ярих болсон шалтгаан нь миний 2 найз алттай газар хайж байна. Чи Замарыг мэдэх юм чинь аятайхан алтны шороон орд зааж өгөөч гэж хэлсэн. Манай 2 найз гэдэг нь Батбаяр, Дашдэмбэрэрэл нар байсан. Ингэж анх харилцаа үүссэн. Тэгж ярихад надад өөр ашиглачихаар аятайхан газар байгаа гэж Дашдондогт хэлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийн гэх газрын хэлсэн. Ингээд би 2-3 хоногийн дараа Дашдондогтой уулзаж Дашдэмбэрэлийг аваад Батбаярын гэрт нь очсон. Ингэж л анх Батбаяр Дашдэмбэрэл нартай танилцаж байгаа юм. Харин Дашдондогийг 1987-1988 онд Политехникийн сургуульд хамт сурч байсан болохоор мэднэ. Би 2009 онд Баадай гэх хөгшин геологитой уулзаж байхад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийн гэх газар нь 200 орчим кг алттай газар байгаа. Энэ газрын 2 лаа нийлээд аятайхан хүнтэй хамтарч ажиллаад хувь авчихвал зүгээр байна. Хяналтын өрмийг нь би тавьсан юм нөөцийг нь сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Ингээд надад Цэрэнгаваа гэх хүний утасыг өгсөн. Баадай гуай энэ газрын тусгай зөвшөөрлийг нь Цэрэнгаваад гаргаж өгсөн юм шиг байсан. Цэрэнгаваа тухайн үед Нисэхийн Ерөнхий газарт ажиллаж байсан болохоор дүү Баярцогтын Баянсуут ХХК-ийн нэр дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг гаргуулсан байсан. Ингээд анх Баярцогттой 2009 онд уулзаж танилцаж байсан. Түүнээс хойш Баярцогттой холбоотой байсан. Би Баярцогттой уулзснаас хойш тухайн газрыг нь ашиглах тухайн ярьсан. Хөрөнгө мөнгө гаргах гэсэн боловч бүтээгүй. Ингээд байж байтал Баадай гуай нас барсан. Ингээд энэ ажил нэг хэсэгтээ буюу 2013 он хүртэл зогссон юм. Би Зоригтбаатарын төрсөн ах Чинбаатартай хамт Политехникийн дээд сургуулийг 1992 онд хамт төгссөн. Сургуулиа төгсөөд бид 2 Геологийн хүрээлэнд 4 жил гаран хамт ажилласан. Найзлаж нөхөрлөдөг байсан. Гэр орноор нь орж гардаг байсан. Энэ үед Зоригтбаатар 10 жил сурч байсан байх. Зориггбаатарыг мэдэхийн хувьд багаас нь мэднэ. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийний хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар бол 2013 онд Чинбаатартай тааралдаж юм ярьж байхад би гадагшаа гарч алт ухах гэж яваад шатаад ирлээ. Манай дүү Зоригтбаатар Францад ажиллаж байгаад ирсэн. Мөнгө төгрөгний боломжтой байгаа алтны аятайхан газар олж ажиллах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баадай гуайтай ярьж байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийнийг алттай газар гэж хэлсэн. Одоо ашиглаж байгаа эсэхийг нь хүнээс нь асуугаад өгье гэж Чинбаатарт хэлсэн. Ингээд би эргэж Цэрэнгаваатай ярьсан. Тэгэхэд дүү Баярцогт нь тухайн газрыг ашиглаж сүйд болсон зүйл байхгүй байгаа гэсэн. Цэрэнгаваатай уулзахаар болсон ба уулзах үед Чинбаатар, түүний дүү Зоригтбаатар, Зоригтбаатартай хамт Францад хамт ажиплаж байсан гэх Даваажав нар надтай хамт очсон Ингэж Зоригтбаатар Даваажав нартай анх уулзсан. Зарах ажлыг зохион байгуулсан юу байхав. Харин би хооронд нь зуулчилж өгсөн. Тухайн үед Баярцогт хайгуулын тусгай зөвшөөрөлөө 300,000,000 саяаар зарна гэж байсан. Зоригтбаатар бол алттай аятайхан газар хэрэгтэй байна гэж байсан. Энэ 2-ыг хооронд нь уулзуулж өгсөн. Уулзаж үнэ ханшаа ярих үед болон мөнгө төгрөг өгөх үед нь бол байгаагүй. Баярцогт надад энэ тусгай зөвшөөрлийг зарж өгөх юм бол хувь хэмжээг дараа нь тохиролцоё. Үүнийг ажил болгож зарах юм уу хамтран ажиллах хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Баярцогтын хайгуулын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болсон гэж огт мэдээгүй. Хэрэв мэдсэн бол би юу гэж тийм зүйл хийж явах билээ. Тэгээд ч Зоригтбаатарын төрсөн ах Чинбаатар, мөн аав Оросоо нар нь насаараа геологи хийж байсан хүмүүс байдаг. Чинбаатар бол ашигт малтмалын газрын уншлагын заалны эрхлэгч хийж байсан хүн болохоор хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй болон хүчингүй эсэхийг хараад мэдэх хүн учраас бичиг баримтыг нь шалгаж үзсэн юм байна. Бичиг баримтын хувьд асуудалгүй юм байна гэж би бодсон. Би бол 2009 онд тусгай зөвшөөрлийг нь харж байсан. Тэр үед ашигт малтмалын газраас олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл байсан. Зоригтбаатар надад хэлэхдээ гайгүй найдвартай олж өгөх юм бол ашиглалтын явцад гайгүй хувь өгнө гэж хэлсэн. Ингэж анх энэ 2-ыг холбож өгсөн. Зоригтбаатар Баярцогтоос Хуст нарийний тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан гэж надад хэлсэн. Би Баярцогтод мөнгийг нь өгөөд авчихсан юм байна гэж ойлгосон. Зоригтбаатар надад хэлэхдээ одоо ажилдаа гарах гэхээр мөнгө төгрөг байхгүй гэж байсан. Хамтран ажиллах хүн хэрэгтэй гэсэн. Ингээд байж байхад л Дашдондог надтай ярьж алттай газар ажиллах гэсэн юм хөрөнгө оруулах хүн байна гэж хэлсэн. Тэр хүн нь Батбаяр байсан. Ингээд би Дашдондог Дашдэмбэрэл Батбаяр нарыг Зоригтбаатартай уулзуулсан. Уулзаад Зоригтбаатар би энэ Батбаяр гэх хүнтэй ажиллахгүй, Батбаяртай гэрээ хийхгүй гэж хэлсэн. Энэ талаар Батбаярт хэлэхэд та нар намайг энэ ажлаас жийлээ ална тална гээд дарамтлаж эхэлсэн. Ингээд Дашдондог над руу яриад Батбаяр зөндөө өр ширтэй юм байна. Чи Зоригтбаатартай яриад Батбаярыг оруулчихъя гэж хэлсэн. Ингээд Батбаярын эхнэр Мөнхцэцэгийг Дашдондогийн эгч нь гэж хэлээд Зоригтбаатартай гэрээ хийлгэсэн. Зоригтбаатар Мөнхцэцэгээс 20,000,000 сая төгрөг авсан. Энэ мөнгө бол Зоригтбаатартай хамтран ажиллахад зарцуулах мөнгө байсан юм. Энэ мөнгөнөөс надад 1,000,000 сая төгрөг өгсөн. Зоригтбаатар надад хэлэхдээ хамтран ажиллах хүн олж ирвэл шагнал өгнө гэж хэлсэн байсан болохоор надад мөнгө өгсөн. Ингээд ажилдаа гарах болсон юм. Ажилд гарахад Дашдондог, Дашдэмбэрэл бид нар гарсан. Батбаяр нь Зоригтбаатараас нуугдаад үлдсэн. Би Мөнхцэцэг болон Батбаяраас нараас 2,000,000 сая төгрөгийг бэлэн мөнгөөр авч гарсан. Энэ мөнгийг идэж уух зүйл болон замын зардап, хувцас авах зэрэг зүйлд зарцуулсан. Би өөр мөнгө төгрөг аваагүй. Батбаяр Мөнхцэцэг нарын хэлээд байгаа тэр их мөнгө миний гар дээр надад ирээгүй. Анх ажилд гарахад Дашдондог аж ахуй, санхүүгээ, Дашдэмбэрэл угаах төхөөрөмжөө, би газар шороо, ухах газраа хариуцаж ажиллана гэж тохирч гарсан. Миний гар дээр надад мөнгө төгрөг өгч байсан асуудал бол байхгүй. Би эхний 60 грамм алт гарахад түүнийг нь аваад Дашдондогийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Ирээд Батбаярт Дашдэмбэрэл ажил явуулж чадахгүй байгаа талаар хэлсэн. Ингээд Батбаяр өөрөө явахаар болсон. Өөрөө очоод ч угаах төхөөрөмжөө ажиллуулж чадаагүй. Ингээд хамаг мөнгөө үрсэн болохоос бид нар аваад идээгүй. Анхнаасаа өөрсдөө ажиллана гэж бид нарыг дарамтлаж байж гарчихаад ажиллуулж чадахгүй болохоороо мөнгө нэхээд байгаа л асуудап байгаа юм. Тэрнээс бол би зохион байгуулсан асуудал биш. Би алттай шороо гаргаж ачуулах үүрэгтэй байсан. гэх мэдүүлэг,
66.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад мөрдөн байцаалтанд ирэхийг утсаар мэдэгдсэн. Би ирж чадаагүй нь үнэн. Өчигдөр архи уучихсан. Би маргааш 7 цагт гадаад явах учиртай. ...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142-р ху/,
67.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би Зоригтбаатарын 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Урьдны тайлбарт 5 жилийн өмнө гэсэн нь сандраад тэгсэн юм. Тэр Солонгост болон Францад амьдарч байгаад ирсэн. Над руу яриад уулзсан. 2014 оны хавар уулзаад “чи юу хийж байна” гэхээр нь “би нөхөн сэргээлтийн ажил хийж байна” гэхэд “найз нь тэр ажилд чинь тусалъя” гэсэн хүсэлт тавьсан юм. Би чамд машин техник байгаа юм уу, нөхөн сэргээлтийн зөвшөөрөл байгаа бол миний ажллаж байгаа Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Ялбаг гэх газарт нөхөн сэргээлтийн ажиллагаа хийж болох байх” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2014 оны 08 дугаар сарын орчим Ялбагын Хуст нарийний аманд очиход Зоригтбаатарын анги гарчихсан байсан. Би тэр Батбаяр, Ууганбаяр нартай юу ярьж, хэрхэн оруулсан талаар мэдэхгүй болно. Намайг очих үед Ууганбаатар, Зоригбаатар нар нэг дороо кемптэй байсан. Дотроо хэрхэн заагласан байсан талаар мэдэхгүй. Зоригтбаатартай уулзахад “бид нар нөхөн сэргээлт хийж байна, хүсэлтээ аймаг, орон нутагт өгчихсөн байгаа” гэж хэлсэн болно. Би түүнтэй өөр зүйл яриагүй. Ууганбаатартай нь уулзаагүй. Манай Баянсуут ХХК-ны хувьд 2014 оны 09 дүгээр сарын 27-нд гарч ирээд зөвхөн нөхөн сэргээлтийн ажил л хийсэн. Алт олборлох үйл ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. 12 ажилчин, 1 будьдозер, 1 ковш, 1 эксковатор зэрэг техник хэрэгсэлтэй байсан болно. Нөхөн сэргээлтийн бүх зардлыг компианаас гаргаж байсан бөгөөд тендерт орсон байсан учраас нөхөн сэргээлтийн зардлаа эргүүлээд авчихна гэж бодсон. Манайх нөхөн сэргээлт хийж ажиллаад 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу гурван 7 долоо хоног ажиллаад буусан болно. Учир нь Сэлэнгэ аймгаас зарласан нөхөн сэргээлтийн тендер шийдэгдээгүй болно. Яг хэдэн төгрөгний нөхөн сэргээлтийн зардал гарсан талаар санахгүй байна. Яг хэдий хэмжээний газрыг нөхөн сэргээсэн болон хүлээлгэн өгсөн акт баримт байхгүй. Нэгэнт тендерт шалгараагүй учраас баримт үйлдээгүй. Зоригтбаатартай би уулзаад “наад архи дарс, зодоон энэ тэр явдлаа болиорой” гэж хэлж байсан. Тэрнээс би Зоригтбаатар, Ууганбаатар нараас мөнгө төгрөг авсан болон өөр ямар нэг эд хөрөнгийн харилцаа үүсгэсэн асуудал байхгүй. Газрын эзэн гэх асуудлын хувьд би 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Ялбагын хуст нарийний аманд хайгуулын лиценз авсан юм. Анх очиход талбай нилээд идэгдсэн, хуучин олборлолт явагдсан газар байсан ба идэгдсэн газар дээр 2012 онд хайгуулын ажиллагаа явуулсан юм. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл урт нэртэй хуулийн хүрээнд цуцлагдсан юм. Хуулийн компианаас гэрээ авсан чинь “уг лиценз нь нэгэнт “Баянсуут” ХХК-ны нэр дээр учраас нөхөн сэргээлт хийхгүй бол чи хуулийн хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн юм. Ингээд 2012 онд аймаг, орон нутагт хүсэлт тавиад “Хуст нарийний ам”-нд “Баянсуут” ХХК-ны хайгуулын талбай боловч урт нэртэй хуулийн хүрээнд цуцлагдсан болно.Иймд манайх уг газарт нөхөн сэргээлт хийх хүсэлтэй байна” гэж асуудал тавьсан болно. Ингээд нөхөн сэргээлтийн гурвалсан гэрээ байгуулаад ажилласан. Тухайн үеийн баримт байгаа болно. 2013 онд манайх уг газарт үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 27-нд гараад нөхөн сэргээлт хийж байгаад бууцгаасан болно. 2015 оны 05 дугаар сарын 10 дугаар сарын орчим манайх мөн гарсан. Эргүүлээд хариуцлага тооцоод нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн асуудал тавих болов уу гэж бодоод нөхөн сэргээлт хийх гэж л гарсан болно. Би 2015 оны нөхөн сэргээлтийг хийхийн тулд найз Сэргэлэнгээс 50 сая төгрөг барьцаагүйгээр зээлсэн юм. Сэргэлэнг таних болоод 4 жил болж байна. Тэр эхнэртэйгээ хувийн бизнес хийж байгаа. 2015 онд нөхөн сэргээлтээ хийхийн тулд хүмүүсээс машин техник хэрэгслийг түрээсээр авч гарсан. Санаж байгаагаар жижиг эксковатор нь Түвшин-Эрдэнийнх, том эксковатор нь Баянсуут ХХК-ны өмч, 2 ширхэг ковш нь Батмандахын өмч байхаа, шорооны машинуудыг асуудлыг санахгүй байна. Тэмдэглэгээтэй дэвтэр харж мэдүүлэг өгнө. Ажилчид нийт 18-20 орчим хүмүүс байгаа. Цалингын хэмжээг хэдээр тохирсон талаар дэвтрээс харж байцаалт өгнө. Түлшний хувьд 10 орчим тонн авч гарч ирсэн ба зөвхөн нөхөн сэргээлт хийх техникт хэрэглэх гэсэн юм. Түлшний мөнгийг төлөөд авч ирсэн болно. Ингээд эцэслээд базаж хэлэхэд Хуст нарийн ам нь 2012 болон 2014,2015 онд ямар нэг тусгай зөвшөөрөлгүй олборолтын үйл ажиллагаа явуулаагүй юм. Зөвхөн идэгдсэн газрын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүнийг Баянсуут ХХК нь өөрийн хөрөнгөөр хийсэн болно. Иймд Хуст нарийний нөхөн сэргээлт хийж буй уурхайд бичиг баримт тусгай зөвшөөрөл байхгүй, зөвхөн үүргийнхээ л дагуу нөхөн сэргээлт хийж байгаа юм. гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 145,146–р ху/,
68.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Сонсгосон 2 зүйл ангийг бүгдийг зөвшөөрөхгүй байна. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр би хүн залилаагүй. Хуст нарийний аманд нөхөн сэргээлт л хийсэн. Тэрнээс биш ямар нэг алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй болно. Гол нь хохирогч Батбаяр, гэрч Мөнхцэцэг гэх хүмүүсийг би танихгүй. Анх Батбаярыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийний ам гэх газар он сараа санахгүй байна таарч байсан. Зоригтбаатар “Ууганбаатараас яаж мөнгөө авах вэ, намайг шатаачихлаа” гээд явж байсан болно. Батбаяртай өмнө нь нэг ч уулзаж байгаагүй, гарын үсэг зурж мөнгө авалцсан асуудал байхгүй. Хэдэн төгрөг, хэдэн сард яаж мөнгө авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд 2015 онд цагдаа дээр Батбаяртай таарсан болно. 214 дүгээр зүйлийн 214.2-д заасан хэргийн хувьд бол бид бол өөрөөр хэлбэл манай техник түрээслэсэн хүмүүс ямар нэг олборлолт огт явуулаагүй. Зөвхөн нөхөн сэргээлт л явуулсан юм. Би гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Би Зоригтбаатараас 90 сая төгрөг аваагүй, ямар нэг гэрээ байгуулаагүй, энэ бол худлаа. Хүн цалингаа авахдаа ямар нэг ажил хийснээ үзэж байж мөнгө авдаг. Гэтэл Зоригтбаатр 90 сая төгрөг надад өгсөн бол ямар бичиг баримт байгааг нь үзэж харж байж мөнгөө өгөх учиртай биз дээ. Гэтэл надад 90 сая төгрөг өгөөгүй учир тийм зүйл байхгүй. Би 24 ширхэг молдок гэсэн багаж төхөөрөмж аваагүй болно. Баярбат ах миний төрсөн ах нь үнэн. Гэхдээ би энэ хүний талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Наад асуудал чинь угаасаа худлаа зүйл байна. Баярбат ах бид нар алт олборлодоггүй. Яг хэзээг нь санахгүй байна. Ах “нинжа” буюу гар аргаар алт олборлогчид манай ажилчдыг зодсон гэсэн тэр үед ах зодуулсан хүмүүсээ Зүүн хараад үзүүлэх гэж очсон юм. Би хэрэг хэрэгсэхгүй болсон энэ тэр гэж яриагүй, нөхөн сэргээлтийн ажлаа дуусгах ёстой л гэж хүмүүст хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 152-153–р ху/,
69.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Ууганбаатар, Зоригтбаатар нарын уурхайлалт явуулсан газрыг мэднэ. Овоолгыг нь ч мэднэ. Ууганбаатар ганц модноос урагш /бид нар ганц мод гэж нэрлэдэг/ Ууганбаатар уурхайлалт явуулсан. Тэр ганц модны баруун талд буюу хэргийн газрын үзлэгийн фото зураг дээр зүүн гар талд байгаа овоолгууд бол Ууганбаатарын үүсгэсэн овоолго юм. Зоригтбаатар бол Ууганбаатар карьерээс урагш ухсан юм. Ууганбаатар, Зоригтбаатар нарын уурхайлалт явуулж эвдсэн газар бол одоо дарагдаж булагдаж тэгшлэгдсэн байгаа. Би 2015 оны 5 дугаар сард өөрийн зардлаар Ууганбаатар, Зоригтбаатар нарын ухсан газрыг дарж, нөхөн сэргээлт хийсэн. Яагаад гэхээр тэр газрын нөхөн сэргээлтийг хамгийн анх амны эхээс хийж эхэлсэн юм. Энэ нь өөрийн Хуст нарийний аманд олборлолт явуулсангазрыг булж техникийн нөхөн сэргээлтийг дутуу хийсэн байгаа. Ер нь бол бүгдийг тэгшилж нөхөн сэргээлт хийх юм. Зургийг харлаа. Энэ овоолго бол Зоригтбаатарын үүсгэсэн овоолго юм. Зоригтбаатар ухсан газрынхаа шороогоо хово машинаар зөөж асгаж байсан. Би тэр газраар явж байхдаа харж байсан. Би Зоригтбаатарт “наадахаа болио гэж тэр овоолгыг үүсгэхгүй байхыг” хэлж байсан.Зоригтбаатар “зүгээр ээ тэгшилчихнэ” гэж хэлж байсан. Намайг анх 2012 онд очиход байгаагүй. 2014 онд энэ овоолго байхгүй байж байгаад Зоригтбаатар үүсгэсэн. Энэ овоолгын урд талд хуучин эвдэгдсэн талбай байдаг. гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 230,231-р ху/,
70.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би 25 ширхэгийг аваагүй. 12-ыг юм уу 13-г авсан. Энэ молдакууд өөрөө хүнд жинтэй овор ихтэй. Хэрвээ 25 ширхэг байсан бол КА\А/-4 маркийн машинд багтахгүй. Ланд крузер-80 машинд ч багтахгүй. Яагаад 25 ширхэгийг өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Даваажав андуурсан байх. Надад дээрх молдакуудыг хүлээн авсан талаар баримт байхгүй. Зоригтбаатар надад авчирч өгсөн. Энэ молдакууд нь надад байгаа. Би буцааж өгнө. 6 ширхэгийг 2016 оны 5-р сард Даваажав буцааж өгсөн. Үлдсэнийг нь би удахгүй буцааж өгнө. Би 152 сая төгрөгийг барагдуулах үнэн. Бид гэрээ байгуулахдаа 3 жилээр байгуулсан байгаа. Гэрээний хугацаа одоо ч дуусаагүй байх ёстой. Би 152 сая төгрөгийг боломжтой болсон даруйдаа Даваажав Зоригтбаатар нарт барагдуулна. Би одоогоор мөнгө төгрөгний үнэхээр боломжгүй байгаа юм. Хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 2014 онд хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой. Үүнд маргах зүйлгүй. 2015 онд бол Хуст нарийнд үйл ажиллагаа явуулж байхад буюу 2015 оны 06-р сарын 01-ний үед цагдаагийн байгууллагаас миний үйл ажиллагааг зогсоосон тэрнээс хойш ажиллаагүй. Би Зоригтбаатар, Даваажав нарыг залилсан зүйл байхгүй. Миний Баянсуут ХХК-нь хууль ёсны бүртгэлтэй. Мөн “газрын хэвлийд нөхөн сэргээлт” хийх 2011 оны 56 дугаартай тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа. Энэ гэрчилгээний хуулбаруудыг байцаалтанд хавсаргуулмаар байна. гэх мэдүүлэг,
71.Шүүгдэгч Б.Дашдондогын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Одоогоо 2 жилийн өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын ихээр том охин Отгон-Эрдэнэ эмнэлэгт хэвтсэн тул би харж асарч байхад нэг өдөр хамт оюутан байсан. Дашдэмбэрэл над руу хажуу айлын чинь хүнээс утсыг чинь олж авлаа гээд эмнэлэг рүү заалгаад ирсэн. Тэгээд бараг сарын дараа Зайсангын сувиллын хажуугийн барилга дээр ажиллаж байсан чинь Дашдэмбэрэл утсаар яриад ирсэн. Би гараад уулзтал нэг курсын Батбаяртай хамт явж байсан. Тэр 2 надас Заамарын нэг лицензийн дугаар хэлээд судлаад өгөөч гэсэн. Тэрийг нэг найзаасаа асуусан чинь “наадахыг чинь мэдэхгүй, заамрынх юм бол Ууганбаатараас асуу” гээд утсыг өгсөн. Тэгээд Ууганбаатартай Заамарын лицензийн тухай ярьсан чинь Ууганбаатар “наадах чинь хэрэггүй, надад хачин гоё юм байна, та 3 надтай ирж уулз” гэсэн. Тэгээд 10 хоногийн дараа Дашдэмбэрэл, Батбаяр 2 Ууганбаатартай уулзъя хүрээд ир гэхээр нь Батбаярын гэрийг заалгаад уулзсан. Тэгээд Ууганбаатарыг дуудаж уулзсан. Ууганбаатар одоогийн хэрэг болсон геологийн нөөцийн зүсэлтийн зураг үзүүлээд “энэ зургийг талийгаач Баадаа гэдэг инженер өгсөн, энэ газар 200 кг алтны нөөцтэй” гэж байсан. Дашдэмбэрэл, Батбаяр 2 хараад “энийг алдаж болохгүй” гээд байсан. Дашдэмбэрэл, Батбаяр нар бол Ууганбаатарын үзүүлсэн газрыг ухахаар шийдсэн байсан. Энэ 2 над руу ярьж миний ажиллаж байсан. Улиастайд байх барилгын бетон зуурмагын хашаанд алт угаадаг, сэгсэрдэг төхөөрөмжийг миний хашаанд буулгасан. Энэ төхөөрөмжийг буулгасан шалтгаан нь Зоригтбаатар гэх залуу Ууганбаатар, Дашдэмбэрэл, Батбаяр нартай холбогдож байхдаа “тоног төхөөрөмжийг чинь үзье” гэсэн байгаа юм. Тэгээд Ууганбаатар Зоригтбаатарыг дагуулаад бетон зуурмагын хашаанд нөгөө төхөөрөмжийг үзүүлэхэд Зоригтбаатар төхөөрөмжийг сольсон. Тэгэхдээ Батбаярыг харчихаад “энэ хүнтэй хамтарч ажиллахгүй шүү, энэ хүний ах нь манай ахтай мөнгө төгрөгний асуудал гаргаж байсан” гэсэн. Тэгсэн “Батбаяр би нуугдчихъя, энэ ажил руу ормоор байна, хөрөнгө оруулалтыг хийнэ, надад тоног төхөөрөмж байгаа, энэ ажлыг алдаж болохгүй, би өртэй байгаа. Увсаас миний техник төхөөрөмжүүд ирсэн байгаа” гээд байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан. Тэгсэн хэд хоногийн дараа Ууганбаатар над руу утсаар ярихдаа “наад Батбаяр чинь над руу утасдаад хамтарч ажиллана шүү, намайг мурихгүй шүү, ална шүү” гээд дарамтлаад байна яах вэ гэхээр нь би “тэртээ тэргүй Зоригтбаатар чинь дургүйцээ” биз дээ гэж хэлсэн. Тэрнээс хойш Дашдэмбэрэл, Батбаяр нуугдаад өөрийнхөө эхнэр Мөнхцэцэгийг гэрээ хийлгээд Зоригтбаатартай хамтран ажиллахаар болсон гэсэн. Ууганбаатар нь гэрээний талаар хэлэхдээ “чиний өмнөөс Мөнхцэцэг гэрээ хийсэн, бүх юм болсон”, бид нар газар луугаа гарлаа гэж байсан. 2014 оны наадмын өмнө 7 дугаар сард Ууганбаатар тоног төхөөрөмжөө ачаад Хуст нарийн луу явсан. Би наадмын дараа очиход Дашдэмбэрэл, Ууганбаатар нар байсан. Намайг “аж ахуй талыг хариуцаад байж бай” надад 10 сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд уурхайн аж ахуйг хариуцаж 200,000 төгрөгийн хоол хүнсийг Зүүнхараагаас авчирсан. Тэгээд Ууганбаатар геологийн зургаа харж газраа ухуулсан. Тэр ажлаа явж байхад Зоригтбаатар манай гэрийн хажууд гэрээ барьсан. Тэгээд Зоригтбаатар биднийг 10 хоног орчим харж байгаад “та нар бүтэхгүй юм байна” гээд яваад өгсөн. Тэгээд Зоригтбаатар өөрөө бид нараас тусдаа бид нарын ухаж байсан газрын урд талд газар ухаж эхэлсэн. Тэгээд Батбаяр бид нарыг очсоноос хойш 1 сарын дараа очиж “өөрөө газар ухна, би өөрөө анги /уурай/ гаргана, та нар амиа бод” гэсэн. Дашдэмбэрэл бид 2-г “та 2 энд байгаад байх хэрэггүй” гэсэн. Тэгээд би хот руу буцсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 218,219–р ху/,
72.Шүүгдэгч Б.Дашдондогын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Одоогоос 2 жилийн өмнө буюу 2014 оны 4-р сарын эхээр том охин Отгон-эрдэнэ эмнэлэгт хэвтсэн тул би харж байхад нэг өдөр хамт оюутан байсан Дашдэмбэрэл над руу “Хажуу айлын чинь хүнээс утсыг чинь олж авлаа” гээд яриад эмнэлэг заалгаад эргэж ирсэн. Тэгээд бараг сарын дараа би зайсангийн сувилалын хажуугийн барилга дээр ажиллаж байсан чинь Дашдэмбэрэл утсаар яриад ирсэн. Би гараад уулзтал нэг курсийн Батбаяртай хамт явж байсан. Тэр 2 надаас Заамарын нэг лицензийн дугаар хэлээд судлаад өгөөч гэсэн.Тэрийг нь нэг найзаасаа асуусан чинь “наадхыг чинь мэдэхгүй заамарынх юм бол Ууганбаатараас асуу” гээд утсыг чинь өгсөн. Тэгээд Ууганбаатартай Заамарын лицензийн тухай ярьсан чинь Ууганбаатар “наадах чинь хэрэггүй ээ надад хачин гоё юм байна та 3 надтаы ирж уулз” гэсэн. Тэгээд 10 хоногийн дараа Дашдэмбэрэл, Батбаяр 2 Ууганбаатартай уулзая хүрээд ир гэхээр Батбаярын гэрийг нь заалгаад Халдварын баруун талд байх байранд очиж уулзсан. Тэгээд Ууганбаатарыг дуудаж уулзсан. Ууганбаатар одоогийн хэрэг болсон Хуст нарийн гэх газрын геологийн нөөцийн зүсэлтийн зураг үзүүлээд “энэ зургийг талийгаач Баадай гэдэг инженер өгсөн, энэ газар 200 кг алтны нөөцтэй” гэж байсан. Тэр зургийг Дашдэмбэрэл, Батбаяр 2 хараад энийг алдаж болхгүй гээд байсан. Дашдэмбэрэл, Батбаяр нар бол Ууганбаатарын үзүүлсэн газар дээр хамтарч ажиллаж алтыг ухахаар шийдсэн байсан. Энэ 2 над руу ярьж миний ажиллаж байсан Уластайд байх барилгын бетон зуурмагийн хашаанд алт угаадаг том ширээ шиг төхөөрөмж буулгуулсан. Энэ төхөөрөмжийг буулгасан шалтгаан нь Зоригтбаатар гэх залуу Дашдэмбэрэл, Батбаяр, Ууганбаатар нартай холбогдож байхдаа тоног төхөөрөмжийг чинь үзье гэсэн байгаа юм. Тэгээд Ууганбаатар Зоригтбаатарыг дагуулаад бетон зуурмагийн хашаанд очиж нөгөө төхөөрөмжийг үзүүлэхэд Зоригтбаатар төхөөрөмжийг голсон. Тэгэхдээ Батбаярыг харчихаад “энэ хүнтэй хамтарч ажиллахгүй шүү, энэ хүний ах нь манай ахтай мөнгө төгрөгний асуудал гаргаж байсан” гэсэн. Тэгсэн Батбаяр би нуугдчихъя, энэ ажил руу чинь ормоор байна, хөрөнгө оруулалтыг хийнэ, надад тоног төхөөрөмж байгаа, энэ ажлыг алдаж болохгүй би өртэй байгаа, Увсаас миний техник төхөөрөмжүүд ирсэн байгаа” гээд байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан. Тэгсэн хэд хоногийн дараа Ууганбаатар над руу утсаар ярихдаа “ наад Батбаяр яриад хамтарч ажиллана шүү, намайг мурихгүй шүү, ална шүү гээд дарамтлаад байна яах вэ” гэхээр нь би тэртээ тэргүй Зоригтбаатартай хамтарч ажиллахааар болсон гэсэн. Ууганбаатар надад тэр гэрээний талаар хэлэхдээ “чиний өмнөөс Мөнхцэцэг гэрээ хийсэн, бүх юм болсон, бид нар газар луугаа гарлаа гэж байсан. Тэгээд 2014 оны наадмын өмнө 7-р сард Ууганбаатар тоног төхөөрөмжөө ачаад Хуст нарийн луу явсан. Би наадмын дараа Хуст нарийнд очиход Дашдэмбэрэл, Ууганбаатар нар байсан. Намайг аж ахуйн талыг зүйлийг хариуцаад байж бай гэсэн. Надад 10 сая төгрөг өгнө гэсэн юм. Би тэгээд уурхайн аж ахуйн ажлыг хариуцаж 200 мянган төгрөгний хоол ундны зүйлийг Зүүнхараагаас авчирсан. Тэгээд Ууганбаатар геологийн зургаа харж газраа ухуулсан. Тэр ажил явж байхад Зоригтбаатар манай гэрийн хажууд гэрээ барьсан. Тэгээд Зоригтбаатар бид нарыг орчим хоног харж байгаад та нар бүтэхгүй юм байна гээд яваад өгсөн. Тэгээд Зоригтбаатар өөрөө бид нараас тусдаа бид нарын ухаж байсан газрын урд талд газар ухаж эхэлсэн. Тэгээд Батбаях бид нарыг очсоноос хойш1 сар гараны дараа очиж өөрөө газар ухна, би өөрөө анги уурхай гаргана, та нар амиа бод гэсэн. Дашдэмбэрэл бид хоёрыг “та 2 эндбайгаад байх хэрэггүй” гэсэн. Тэгээд би хот руу буцсан...гэхи мэдүүлэг
73.Шүүгдэгч Б.Дашдондогын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: Ууганбаатар одоогийн хэрэг болсон геологийн нөөцийн зүсэлтийн зураг үзүүлээд “энэ зургийг талийгаач Баадаа гэдэг инженер өгсөн, энэ газар 200 кг алтны нөөцтэй” гэж байсан. Дашдэмбэрэл, Батбаяр 2 хараад “энийг алдаж болохгүй” гээд байсан. Дашдэмбэрэл, Батбаяр нар бол Ууганбаатарын үзүүлсэн газрыг ухахаар шийдсэн байсан гэдгийг би өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Тэгээд Дашдэмбэрэл, Ууганбаатар болон энэ хэрэгт хохирогч гээд байгаа Батбаяр бүгд тойрч суугаад Хуст нарийний тухай ярьж байхдаа “чи ажлаасаа гарчих, бид нарын ажиллах уурхайн аж, ахуйг хариуц, хүүхдийн чинь эмчилгээний мөнгийг өгнө, гадаад руу эмчилгээнд явуулна, 10 сая төгрөг өгнө” гэсэн. Тэгэхээр бид нар бүгдээрээ мэдэж шийдэж байхад ажилласан нь дээр юм байна гэж бодоод хамтарч ажиллахаар тохирсон юм. Ууганбаатар Зоригтбаатарын ахтай нэг ангид байсан тул Зоригтбаатарыг таньдаг юм байна лээ. Ууганбаатар хэлэхдээ “Энэ газрын эзэн бол Зоригтбаатар юм шүү, энэ газрыг 300 сая төгрөгөөр авсан, ямарч асуудал байхгүй гэж ойлгуулсан. Ууганбаатар, Зоригтбаатар нар надтай уулзалдахаас өмнө холбоотой энэ асуудлыг ярьж л байсан байгаа юм. Би Зоригтбаатарыг танихгүй. Энэ асуудлаар би Зоригтбаатар гэдэг хүнтэй холбогдоод байгаа шалтгаан бол Зоригтбаатарын худалдан авсан газар дээр ажилласан гэдгээрээ холбогдож байгаа. 2014 оны зун тэд нар хамтарч Хуст нарийнд алт ухах ажлыг хийх гэж байхдаа тухайн үедээ миний ажиллаж байсан “Нью Гор” ХХК-ны бетон зуурмагны үзелийн хашаанд алт угаадаг, сэгсэрдэг төхөөрөмжийг миний хашаанд буулгасан. Энэ төхөөрөмжийг буулгасан шалтгаан нь Зоригтбаатар гэх залуу Ууганбаатар, Дашдэмбэрэл, Батбаяр нартай холбогдож байхдаа “тоног төхөөрөмжийг чинь үзье” гэсэн байгаа юм. Тэгээд Ууганбаатар Зоригтбаатарыг дагуулаад бетон зуурмагын хашаанд нөгөө төхөөрөмжийг үзүүлэхэд Зоригтбаатар төхөөрөмжийг сольсон. Тэгэхдээ Батбаярыг харчихаад “энэ хүнтэй хамтарч ажиллахгүй шүү, энэ хүний ах нь манай ахтай мөнгө төгрөгний асуудал гаргаж байсан” гэсэн. Тэгсэн 1 сарын дараа Ууганбаатар над руу утсаар ярихдаа Батбаяр над руу согтуу утасдаад дарамтлаад байна “Хуст нарийн руу хамт гарч ажиллана, хамт ажиллахгүй бол ална шүү” гээд байна гэсэн. Тэгэхээр “би яаж мэдэх юм, чи өөрөө уулзахгүй юу” гэсэн. Тэр үед Батбаяр хөрөнгө оруулалтыг хийнэ, надад тоног төхөөрөмж байгаа, энэ ажлыг алдаж болохгүй, би өртэй байгаа, Увсаас миний техник төхөөрөмжүүд ирсэн байгаа” гээд байсан. Тэгээд Батбаяр би нуугдчихъя, дараа нь ажил жигдэрхээр нь би ил гарчихна, би зөндөө алтны анги гаргаж явсан гээд байсан. Тэгсэн Ууганбаатар Дашдондогыг Зоригтбаатарын ах нь эчнээ мэдэх юм шиг байна лээ. Дашдондогыг Ууганбаатартай гэрээ хийлгэе гэсэн. Тэр гэрээ нь Батбаярыг нууж Зоригтбаатарын газар дээр Дашдэмбэрэл, Ууганбаатар, Батбаяр бид нар алт ухах ажлаа баталгаажуулах гэрээ юм. Тэгээд гэрээ хийх мөнгийг Батбаяр гаргана гэсэн. Уугаанбаатар Зоригтбаатартай энэ гэрээг хийхдээ эхний ээлжинд 20 сая төгрөг гаргах ёстой шүү гэж хэлсэн. Би Зоригтбаатартай гэрээг өөрийнхөө нэрээр хийхээр яриад салсан. Тэрнээс хойш би эд нартай уулзалдаагүй. Тэгсэн миний өмнөөс Зоригтбаатартай Мөнхцэцэг гэрээ хийгээд 20 сая төгрөг өгсөн байсан.Дашдэмбэрэл, Ууганбаатар, Батбаяр, Мөнхцэцэг нар Зоригбаатарын газар дээр ажиллахаар баталгаажуулж гэрээ хийсний дагуу буюу 2014 оны 7 дугаар сард тоног төхөөрөмжөө аваад явсан. Тоног төхөөрөмжөө ачих үедээ Дашдэмбэрэл над руу залгаад “хүрээд ир” гэхэд би очиж техник төхөөрөмжийг ачилцаж өгсөн. Тэр газар нь толгойтод Батбаярын ахын хашаанаас алт угаах жижиг скурбер, гэр, дизель станц зэргийг ачсан юм. Ууганбаатар үндсэндээ тоног төхөөрөмжөө аваад Хуст нарийн руу явсан. Тэгээд араас Дашдэмбэрэл, Сонинцэцэг бид 3 очсон юм. Сонинцэцэг явсан шалтгаан нь Дашдэмбэрэл бид 2 таньдаг учраас машиныг нь ашиглаж очсон. Тэгээд Хуст нарийнд очсон байхад Ууганбаатар алт их гарган, 3 хоногт 3 кг алтыг та нар гар дээр тавина энэ бол алт сайтай газар гэсэн. Тэгсэн Сонинцэцэг хөрөнгө гарган хамтарч ажиллахаар болсон. Сонинцэцэг эхлээд 2 сая, дараа нь 10 сая гээд нийт 20 орчим сая төгрөг гаргасан. Сонинцэцэгийн гаргасан мөнгө ажилчдын хоол хүнс, цалин мөнгө, түлг зэрэгт орсон. Батбаяраас бид хөрөнгө гаргуулаагүй. Батбаяр өөрөө хөрөнгө техник төхөөрөмжөө гаргаад алт ухах ажлыг хийсэн. Хамгийн эхлээд Ууганбаатар очсоны дараа Дашдэмбэрэл, Сонинцэцэг бид нар очсон. Дашдэмбэрэл, Сонинцэцэг бид нарыг очиход гэрээ бариад Ууганбаатар өөрөө зургаа харж явж байгаад нэг цэг тогтоогоод Батбаярын явуулсан эксковатороор ухуулсан. Тэгээд би тууштай ажиллаж чадахгүй байсан. Тэгж байгаад 60 гр алт угааж гаргаад тэр алтаа гаргаад Батбаяр дээр ирсэн. Тэр алтыг Ууганбаатар, Батбаяр, Мөнхцэцэг, Сарантуяа, Дашдэмбэрэл бид хэд нэг газар тушаагаад Дашдэмбэрэл бид 2-т тус бүр 400,000 орчмыг өгөөд Ууганбаатар 800,000 авсан. Үлдсэн мөнгийг Батбаяр авч байсан. Үүнээс хойш Батбаяр “та ерөөсөө ажиллаж чадахгүй байна, би өөрөө очиж ажиллана” гээд Хуст нарийн луу очиж ажилласан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 221,222-р ху/,
74.Шүүгдэгч Б.Дашдондогын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:... Миний хувьд тухайн газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар байна гэж ойлгосон. Батбаярын хувьд өөрөө тэр газарт би орж ажиллах ёстой хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлээд л эхнээсээ дайраад байсан. Тэрнээс бид нар Батбаяр болон түний эхнэр Мөнхцэцэгээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Түрээсийн техник болон Зоригтбаатар хийсэн гэрээний талаар огт би мэдэхгүй. Ингээд Батбаяр би ард нь нуугдаж байя гээд эхнэр Мөнхцэцэгийгээ Зоригтбаатартай хамтран ажиллах гэрээ хийлгэсэн байсан. Би тэр гэрээ болон ямар хөрөнгө мөнгө гаргасан талаар мэдэхгүй. Ууганбаатарт 2 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. Миний хувьд байгаль орчинд хохирол учруулаагүй, Батбаяраас мөнгө авч залилан мэхэлсэн асуудал байхгүй болхоор энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна. Би Хуст нарийн гэх нэртэй газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очоод 1 сар орчим болсон энэ хугацаанд Ууганбаатар хөрс хуулалтаа хийж угаах шороо гаргаж угаасан. Түүнээс нь 60 гр алт гарсан. Түүнийг Улаанбаатар хотод авч ирж тушаасан. Тэр мөнгөнөөс надад 400,000 мянган төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө авсан. Хэдэн төгрөгөөр өгсөн талаар би мэдэхгүй. Ингээд Батбаяр би өөрөө тэр газарт очиж алт ухаж угааж авна та нар хэрэггүй явцгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хх-н 1 дүгээр хуудас/,
75.Шүүгдэгч Д.Дашдэмбэрэлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Дашдондог, Сонинцэцэг, Батбаяр бид нар Дархан хотын Политехникумд 1983 онд хамт сурч байсан. Батбаяр бид 2 2 дугаар курсээ төгсөөд 1988 онд цэргээс халагдаад дахиж хамт сураад 1990 онд хамт төгссөн. Тэрнээс хойш Батбаяр, Дашдондог нартай тааралдахгүй байж байгаад 2013 онд Батбаяртай тааралдсан. Тэгээд уулзаж учирдаг болсон. Тэгээд 2014 оны 4 дүгээр сард Дашдондогын утсыг олоод яриад уулзахаар болсон. 2014 оны 6 дугаар сард Дашдондог бид 2 хамт байж байсан чинь Батбаяр залгахаар нь Дагдондогтой хамт байна гэсэн чинь Дашдондогоос Заамарын лицензийн нэг дугаар асуугаад өгөөч үнэн лиценз байна уу үгүй юу гэсэн. Тэгээд Дашдондог нэг хүн рүү ярьсан чинь тэр хүн нь Ууганбаатарындугаарыг өгсөн. Ууганбаатар, Дашдондог 2 болохоор Политехникумын нэг ангид сурч байсан байна лээ. Тэгээд бид Батбаярын Ууганбаатартай бүгдээрээ уулзахад Ууганбаатар Сэлэнгэ аймгийн Ялбаг Хуст нарийн гэх амны зураг үзүүлсэн. Тэр зургаа талийгаач багш Баадаа гэдэг багш өгсөн. 1972 онд геологийн нөөц тогтоосон зураг тайлбарлаж байсан. Тэр газар бол алттай газар байсан. Алттай гэдэг нь Ууганбаатард байсан зургаас харагдаж байсан. Ууганбаатар нь “энэ газар бол Баярцогт гэдэг хүний нэр дээр байдаг. Баярцогт нь Зоригтбаатар гэх хүнд 300 сая төгрөгөөр зарсан гэнэ лээ. Зоригтбаатартай уулзуулж өгч болно гэсэн. Тэгээд бид тэр газарт хамтарч ажиллах талаар ярьсан. Тэгээд Зоригтбаатартай Ууганбаатар уулзаад бид нарыг танилцуулсан. Тэгээд Зоригтбаатар лицензийн талбайд алт ухахаар тохирсон. Зоригтбаатар 50 сая төгрөг өгөөд дээр нь хувь ав, тэгээд манай талбай руу орж ажилла гэсэн. Бид нар 50 сая төгрөг өгч чадахгүй гэсэн. Тэр үед Зоригтбаатар Батбаярт дургүйцээд ажиллахгүй гэсэн. Яагаад гэхээр Батбаярын ах, Зоригтбаатарын ах маргаантай байсан юм шиг байна лээ. Тэгэхэд Батбаяр эхнэр Мөнхцэцэгээрээ Зоригтбаатартай гэрээ хийгээд 20 сая төгрөг өгөөд газар дээр нь бид ажиллахаар болсон. Батбаяр хэлэхдээ “Ууганбаатар, Дашдондог бид нарыг түрүүлж очоод хөрсийг хуулах, бусад бэлтгэл ажлыг хийж бай” гэсэн. Бид 2014 оны 07 дугаар сарын 10-нд 2 хово, 1 ковш, 1 эксковатортой гарсан. Би тоног төхөөрөмжөө янзлах Ууганбаатар хөрс хуулах, геологи хийх, Дашдондог аж ахйгаа хариуцна. Сонинцэцэг унаагаарүйлчлэхээр гарсан. Анх очиход газар нь энэ тэндээ хуучин олборлолт хийгдсэн зарим газар нь эрүүл газар байсан. Тэгээд бид нар Ууганбаатарын газрын дагуу 2 уулын гол жалган хэсэгт хөрсийг хуулж баяжмалтай шороог авсан. Хөрс хуулах үед Баярцогт, Зоригтбаатар гэх газрын 2 эзэн ирсэн байсан. Тэгээд 8 дугаар сарын эхээр шороогоо угааж үзсэн 60 орчим гр алт гарсан. Алтаа аваад Батбаярынд ирээд уулзацгаагаад Ууганбаатар, Сарантуяа, Батбаяр, Мөнхцэцэг, Дашдондог бид нар шөнө Өргөөгийн хавьд алт авна гэсэн дэлгүүр орж өгөхөд 3.555.000 төгрөг болсон. Би хэдийг авснаа санахгүй байна. Одоо дэлгүүрийг олохгүй байх. Тэгээд удалгүй Батбаяр Ялбаг руу ажлаа үргэлжлүүлнэ гээд явсан. Би мөнгө олж техник төхөөрөмж авна гээд үлдсэн. Би зарим техник, тос аваад очиход Батбаяр цаад амруу төхөөрөмжөө аваад нүүсэн байсан. Зоригтбаатар манай хөрс хуулсаны урд хэсгийг залгуулаад хөрс хуулаад эхэлсэн. Баярцогт дээд талд ороод хөрс хуулаад тус тусдаа ажиллаж байсан. Зөвшөөрлийг би үзэж сонирхоогүй. Зөвшөөрөлтэй гэж бодсон. Тэгсэн 10 дугаар сард Сэлэнгийн байгаль орчноос ирж Скурберийг лацдахад зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн. Батбаяраас мөнгө зээлж аваагүй бид бүгд сууж байгаад хамтарч ажиллахаар тохирсон. Тэр газар 200 кг алтны нөөцтөй гэж ярихын хувьд ярьсан. Батбаяр, Ууганбаатар, Дашдондог бид хэд сууж байгаад “Ялбагт хамтарч ажиллъя, Ууганбаатар геологи хийнэ, Батбаяр хөрөнгө оруулахаар, би тоног төхөөрөмж хариуцна, Дашдондог аж ахуйн ажлыг хийнэ” гээд ажил үүргээ хувааж ажилласан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 224,225–р ху/,
76.Д.Дашдэмбэрэлийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... сонсгож байгаа ялуудаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялыг бол огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Батбаяраас мөнгө болон техник хэрэгсэл залилан авсан асуудал огт байхгүй. Харин байгаль экологийд хохирол учруулсан үйлдэлд сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Дашдондог Батбаяр Сонинцэцэг бид 4 Дархан Политехникумд 1983 онд хамт сурж байсан. Батбаяр бид хоёр 2 дугаар курсаа төгсөөд цэрэгт явсан 1988 онд цэргээс халагдаж ирээд дахин хамт сураад 1990 он хамт төгссөн. Тэрнээс хойш Дашдондог, Батбаяр нартай тааралдахгүй байж байгаад 2013 онд Батбаяртай тааралдсан. Тэгээд уулзаж учирдаг болсон. Тэгээд 2014 оны 4-р сардДашдондогийн утсыг олоод яриад уулзахаар болсон. Тээгээд 2014 оны 6-р сард Дашдондог бид 2хамт байж байсан чинь Батбаяр залгахаар нь Дашдондогтой хамт байж байна гэсэн чинь наад Дашдондогоосоо Заамарын лицензний нэг дугаар асуугаад өгөөч үнэн лиценз байна уу үгүй юу гэсэн. Тэгээд Дашдондог нэг хүнрүү ярьсан чинь тэр хүн нь Ууганбаатарын дугаарыг өгсөн. Ууганбаатар Дашдондог 2 болохоор Политехникийн нэг ангид сурч байсан юм байна лээ. Тэгээд бид Батбаярын гэрт Ууганбаатартай бүгдээрээ уулзахад Ууганбаатар Сэлэнгэ аймгийн Ерөө сум Ялбаг Хуст нарийн гэх амны зураг үзүүлсэн. Тэр зургийг нь талийгаач багш Баадай гэдэг нь өгсөн ба 1972 оны геологийн нөөц тогтоосон зураг гэж тайлбарлаж байсан. Тэр газар нь алттай газар байсан. Алттай гэдэг нь Ууганбаатарын өгсөн зураг дээрээс харагдаж байсан. Ууганбаатар нь энэ газар Баярцогт гэдэг хүний нэр дээр байдаг Баярцогт нь Зоригтбаатар гэдэг хүнд 300 сая төгрөгөөр зарсан гээд Зоригтбаатартай уулзуулж өгч болно гэж хэлсэн. Тэгээд бид тэр газар дээр хамтарч ажиллахаар болж яриад Зоригтбаатартай Ууганбаатар яриад бид нартай танилцуулсан. Тэгээд Зоригтбаатарын лизенцтэй талбай дээр алт ухахаар тохирсон. Зоригтбаатар 50 сая төгрөг өгөөд дээр нь хувь авна тэгээд манай талбайруу орж ажилла гэсэн. Бид 50 сая төгрөг өгч чадахгүй гэхэд Зоригтбаатар Батбаярт дургүйцаж хамт ажиллахгүй гэсэн. Учир нь Зоригтбаатарын ах нь Батбаярын ахтай маргаантай байсан юм шиг байсан. Тэгээд Батбаяр нь энхэр Мөнхцэцэгээрээ Зоригтбаатартай гэрээ хийлгүүлээд 20 сая төгрөг өгөөд тэр газар дээр нь бид нар ажиллахаар болсон.тэгээд Батбаяр хэлэхдээ Ууганбаатар, Дашдондог бид нарыг түрүүлж очоод хөрсөө хуулах, бусад бэлтгэл ажлаа хийж бай гэсэн. Бид 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 хово,1ковш, 1экскаватортой гарсан. Бид тоног төхөөрөмжөө янзлах Ууганбаатар хөрс хуулах, геологи хийх, Дашдондог аж ахуйг хариуцна, Сонинцэцэг унаагаар үйлчлэхээр гарсан.
Анх очиход газар нь энэ тэндээ хуучин олборлолт хийгдсэн, зарим газар нь эрүүл газар байсан. Тэгээд бид нар Ууганбаатарын зургийн дагуу 2 уулын жалган хэсэгт хөрсийг хуулж баяжмалтай шороог авсан. Хөрс хуулах үед Баярцогт, Зоригтбаатар гэх газрын 2 эзэн ирсэн байсан. Тэгээд 8-р сарын эхээр шороогоо угааж үзсэн 60 орчим гр алт гарсан. Алтаа аваад Батбаярын ирээд уулзацгаагаад Ууганбаатар, Сарантуяа, Батбаяр, Дашдондог, Мөнхцэцэг бид шөнө Өргөөгийн хавьд алт авна гэсэн дэлгүүрт Батбаяр, Мөнхцэцэг бид 3орж өгөхөд 3.555.000 төгрөг болсон. Би хэдийг авсанаа санахгүй байна. Одоо тэр дэлгүүрийг олохгүй байх. Тэгээд удалгүй Батбаяр Ялбаг руу ажлаа үргэлжлүүлнэ гээд явсан. Би мөнгө олж техник төхөөрөмж авна гээд үлдсэн. Би зарим техник тос аваад очиход Батбаяр цаад ам руу тоног төхөөрөмжөө аваад нүүсэн байсан. Зоригтбаатар манай хуулсан хөрсний урд хэсгийг залгуулаад хуулаад эхэлсэн. Баярцогт дээд талд ороод хөрс хуулж эхэлсэн ба тус тусдаа ажиллаж байсан. Болсон асуудал гэвэл энэ л байна.
Батбаяраас бэлэн мөнгө огт аваагүй харин Ууганбаатарт 2 сая төгрөг өгсөн гэж байсан. Гэхдээ яг өгсөнийг нь хараагүй. Анх гарахдаа хоол хүнсний зүйл авсан байх. Батбаяр 2 хово, 1 ковш, 1экскаваторын эзэмшигч нартай гэрээ байгуулан хөлсөөр ажилуулсан байна. Эдгээр хүмүүсийн хөлсийг Батбаяр гаргасан. Ер анхнаасаа ярьсан яриагаар алт гартал техник хэрэгсэлийг бүгдийг нь даана гэж Батбаяр өөрөө хэлсэн. Батбаяраас гарсан техник гэвэл алт угаах усан буу буюу скрубер, орос дизель, 10 тонн түлш, нэг гэр зэрэг техиник хэрэгсэлийг анхны 60 гр алт гарах хүртэл буюу 2014 оны 08 дугаар сарын 10-ны үе хүртэл суурилуулж байсан. Энэ үед хөрс хуулалт дууссан. Анхны ярьсан яриагаар хөрс хуулалт хийж дуустал Батбаяр Зоригтбаатараас нуугдаад ояихгүй гэж хэлж байсан. Ингээд үүнээс хойш Батбаяр, Мөнхцэцэг нар өөрсдөө алт олборлох ажлаа хийж техник ашигдасан. Энд Батбаярыг залилсан асуудал огт болоогүй.тухайн газрыг тусгай зөвшөөрөлтэй газар л гэж ойлгож байсан. Зоригтбаатар Баярцогт гэдэг хүнээс худалдаж авсан. Худалдаж авсан талба дээр нь Зоригтбаатартай гэрээ байгуулан ажиллахаар болно гэж ойлгож байсан болохоор бид нар ажилд гарахаар ярилцаад гарч хийсэн ажил анхнаасаа Зоригтбаатар Батбаярыг хараад хамтран ажиллахгүй гээд байхад Батбаяр өөрөө ажиллана би бүх мөнгийг гаргана гээд хамтран ажиллах гэрээг эхнэр Мөнхцэцэгээрээ хийлгэсэн. Би Мөнхцэцэгийн Зоригтбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулж байхад би хамт байгаагүй.
Би тухайн газар Батбаярын техник хэрэгсэлийг суурилуулж өгөх ажлыг хариуцаж байсан. Тэр газарт нэг сар гаруй гагнуурын ажил хийсэн. Батбаяр надад мөнгө байхгүй боллоо мөнгө олж ир гэж надад хэлсэн. Тэгэхээр би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10-р хороо 10-р байрны 3 тоот3 өрөө байрыг 10 сая төгрөгийн барьцаанд тавьж бүх мөнгийг түрээсээр авч очсон. Техникийн урьдчилгаа тос масло, холл хүнс авч зарлагадсан. Одоогийн байдлаар энэ байрны зээл төлөгдөөгүй байгаа болохоор шүүхийн шийдвэрээр хураагдах нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ баримтыг хэрэгт хавсаргуулах хэрэгтэй. Миний зүгээс 60м цагаан өнгийн хоолой авсан. Үүний зардал нь 6 сая төгрөг болж байна.
Би Ууганбаатар, Сарантуяа, Дашдондог нартай нийлж Батбаярыг мөнгө гарга гэж шахаж ятгасан зүйл огт байхгүй. Анхнаасаа энэ газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгож байсан. Сэлэнгэ аймгаас 2014 оны 10-р сард шалгалт ирээд үйл ажиллагаа зогсох хүртэл тэгэж ойлгож байсан.Батбаярыг шахаж ятгасан залилсан асуудал огт байхгүй. Анх Ууганбаатар, Дашдондог, Батбаяр бид нүүр нүүрээ хараад ярьж тохиролцсон асуудал. Ямар тохиролцоонд хүрсэн гэхээр Батбаяр алт гартал бүх зардлыг өөрөө хариуцна, би техник суурилуулна гэж тохирсон юм. Тэрнээс биш Батбаяраас мөнгө залилаж авсан асуудал огт байхгүй. Харин байгаль орчинд хохирол учруулсан ажилд би оролцсон. Гэхдээ тухайн газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй л гэж ойлгосон. Бид нарыг хөрс хуулж байхад уг газрыг худалдаж авсан Зоригтбаатар болон зарсан Баярцогт нар ирж байсан болохоор хууль бус газар гэж ойлгоогүй.
Батбаяр, Мөнхцэцэг нарын нэхэмжилж байгаа 116 сая төгрөгийг худлаа гэж үзэж байна. Тийм их мөнгө гаргаж ажиллах хугацаа болоогүй. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна гэх мэдүүлэг,
77.Шүүгдэгч Д.Батбаярын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дашдондог, Сонинцэцэг, Дашдэмбэрэл бид нар Дархан хотын Политехникумд 1983 онд хамт сурч байсан. Сурч байхдаа цэрэгт явсан юм. Дашдэмбэрэлтэй би олон жил тааралдаагүй байж байгаад 2014 хавар таарсан чинь “найдвартай алттай нөөцтэй газар Дашдондогийн таньдаг хүнд байна” гэсэн. Тэгээд хэд хоногийн дарааУуганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл, Сарантуяа нарыг дагуулаад манайд ирсэн. Тэр үед манайх 13 дугаар хороололд түрээсийн байранд байсан.Ууганбаатар геологийн нөөц тогтоосон дэвсгэр зураг гарган үзүүлээд “энэ газар найдвартай алттай, талийгаач Баадаа надад захиж үлдээсэн. Энэ газрыг найз Чинбаатарын дүү Зоригтбаатар 300 сая төгрөгөөр Баярцогт гэх хүнээс худалдан авч өгсөн гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Зоригтбаатар нь “би энэ газрыг 300 сая төгрөгөөр худалдаад авчихсан, энэ газар ажиллах гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон, мөнгөөрөө газрыг авсан. Энэ газарт ажиллахад багадаа 150 саяын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэсэн. Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл, Сарантуяа бид хэд эргэж ярилцья гээд явсан. Бид мөнгө хайхаар болсон. Тэгээд хэд хоногийн дараа Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл, Сарантуяа нар манайд ирсэн. Тэгэхэд “энэ газар найдвартай алттай, 200 кг алтны нөөцтэй, чи мөнгө гаргачих, Дашдондогийн хөөцөлдөж байгаа 150 сая төгрөг орж ирнэ” гэж байсан. Тэгээд Ууганбаатар, Дашдондог, Зоригтбаатар нар Хуст нарийн луу яваад ирсэн. Газраа үзээд найдвартай газар байна гэж ярьсан. Тэгээд Ууганбаатарын заасан газар ажиллахаар болсон. Би эхлээд 20сая төгрөг гаргаж Зоригтбаатартай газар ажиллах гэрээ хийсэн. Энэ гэрээг манай эхнэр Мөнхцэцэг хийсэн. Мөнхцэцэгийн хэлэх үгийг Ууганбаатар зааж өгсөн. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 10-нд алт угаах жижиг скрубер, усан бууны суурь, дизель станц, 2 гэр, ус татах ноцос 2 ширхэг, 380-н кабель утас, тогоо шанаг, гагнуурын аппарат 2 ширхэг зүйлийг Хуст нарийн луу Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл нар авч явсан. Энэ хэд яваад сар гаран болоод ирсэн. Ирэхдээ 60 гр алттай ирсэн. Энэ алтыг бид хувиараа алт авдаг хүнд зарж мөнгийг хувааж авсан. Тэгэхэд Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл нар алттай шороог ухаад овоолсон байгаа, шороог угаахад бэлэн байгаа яв гэхээр нь би 08 дугаар сарын 20-ны үед очсон. Газар дээр очиход Хуст нарийн гэх ганц амны баруун хойд талд шороо овоолсон байсан. Тэгсэн Баярцогт ирээд “наадах чинь миний эзэмшлийн талбай, та нар урд ам руу орж шороогоо угаа” гэхээр нь “Хуст нарийний урд тал руу нөгөө шороогоо зөөгөөд угаах гэтэл дизелт станц, усны 2 ноцос эвдэрсэн байдаг. Тэгээд сэлбэг хайгаад бүтэн сар болсон. Тэгээд Зоригтбаатар “та нарыг хараад бүтэхгүй юм байна, би тусдаа анги гаргана” гээд салсан. Тэгээд би хүмүүсээс зээлсэн өрөө дарахын тулд Ууганбаатар нарын газар ухаж овоолсон шороог угааж эхэлсэн. Хоногт 50-60 м, куб шороо угааж байсан. Байнга тогтмол угааж чадаагүй. Ийм байдлаар 2014 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд 400 орчим гр алт олсон. Энэ олсон алтыг борлуулж Ууганбаатар, Дашдондог, Дашдэмбэрэл нарын ажиллаж байх хугацаандаа хэрэглэж хоол хүнсний өрөнд өгөөд дууссан. Өөртөө ямар ч ашиг олоогүй. Би газрыг зөвшөөрөлтэй гэж бодсон. Би энэ мөнгө санхүүг гаргахдаа айж дарамтлуулсан, шахалтанд орсон зүйл байхгүй. Мөнгийг чинь өсгөөд өгнө гэхээр нь мөнгө төгрөг, техник гаргасан. Ууганбаатарын хэлсэн үгэнд итгэж энэ хэрэгт холбогдсон....гэх мэдүүлэг, /хх-ийн 228-229–р ху/,
78.Шүүгдэгч Д.Сарантуяагийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Батбаяр гэх хүнийг анхнаасаа огт танихгүй. Дашдондог, Баярцогт нарыг ч танихгүй. Дашдондог гэдэг хүн 2014 оны 05,06 дугаар сарын үед манай нөхөр Ууганбаатар луу утсаар ярихдаа “чиний утсыг оллоо, алттай газар байна уу, чи алттай газар мэддэг гэнэ” гэж утасдлаа гэж хэлсэн. Юун хүн бэ гэхээр Дашдондог нь манай ангийн оюутан залуу гэж байсан. Тэгээд Ууганбаатар надад хэлэхдээ “Дашдондог хөрөнгө мөнгөтэй хүн таньдаг гэнэ” тэр хүнтэй нь уулзана гээд яваад байдаг байсан. Дашдондог нь Ууганбаатарыг Батбаяр, Дашдэмбэрэл 2-той уулзуулаад алт ухахаар ярьцгаасан гэсэн. Ууганбаатар болохоор алттай газартай хүнтэй уулзуулна гээд Баярцогт нартай Батбаяр, Дашдэмбэрэл нарыг уулзуулсан байгаа юм. Батбаяр нь хөрөнгө оруулна мөнгө сайтай гэж хэлсэн байгаа юм. Тэгсэн Зоригтбаатар, Баярцогт 2 нь Батбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллахгүй гээд голоод байсан. Тэгэнгүүт Дөшдондог, Дашдэмбэрэл, Батбаяр, Ууганбаатар нар ярьж байгаад Батбаяр нь нуугдаж үлдээд Батбаярын эхнэр Мөнхцэцэгийг өөр хөрөнгө оруулагч гэж Зоригтбаатарт ойлгуулсан чинь зөвшөөрөөд Мөнхцэцэгээс 20 сая төгрөг аваад өөрийнхөө газар дээр ажиллуулах зөвшөөрөл амаар өгөөд хамтран ажилласан. Мөнхцэцэгийн ард Батбаяр нуугдаж байж байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагт Хуст нарийн газарт алт ухахаар нэг экскаватор, 2,3 Хова машин, 1 бульдазор, 8-н гэх жижиг скрубер, дизель мотор зэрэг техник аваад 2014 оны 07 дугаар сарын 10-нд анх хөдөлсөн. Батбаяр эхнэр Мөнхцэцэг нь босс болоод яваад байсан. Тэгээд очингуутаа ажиллаж чадахгүй байж байсан. Яагаад ажиллаж чадахгүй байсан гэхээр ойн байцаагч Айболд ажиллуулахгүй байна, усан буу болохгүй байна гээд л байдаг байсан. Тэгсээр байгаад хэд хоногийн дараа ажиллаад 60 гр алт угаагаад тэр алтаа Дашдондог, Дашдэмбэрэл 2 аваад манайд ирсэн. Алт нь жижиг цагаан хуванцар саванд байсан. Тэр алтаа Батбаяр, Мөнхцэцэгийн гэрт аваачиж өгсөн. Тэр оройдоо 2014 оны 07 дугаар сарын 25-ны үед байх гэж санаж байна. Би Ууганбаатар, Дашдондог, Мөнхцэцэг, Дашдэмбэрэл, Батбаяр бид 6 Батбаярын гэрийн гаднаас такси бариад “Өргөө”-ний үүдэнд байрлах шөнийн ломбарданд алтаа өгсөн. Батбаяр, Дашдондог, Мөнхцэцэг 3 алтаа өгсөн. Ууганбаатар, Дашдэмбэрэл бид 3 машинд үлдсэн болохоор яг аль ломбард руу орсон болохыг мэдэхгүй байна. Батбаяр, Дашдондог, Мөнхцэцэг 3 алтаа 3,600,000 төгрөгөнд өглөө гэж байсан. Тэгээд Батбаяр, Мөнхцэцэг нар 2,2100,000 төгрөгийг, Дашдондогт 400,000, Дашдэмбэрэлд 400,000, Ууганбаатарт 700,000 төгрөг өгсөн. Тэгээд бөөндөө Батбаярын гэрт очоод архи дарс ууцгаагаад сайхан хамтрагч нар боллоо гээд ярьж байгаад салцгаасан. Тэрнээс хойш 2014 оны 08 дугаар сарын 10-ны үед Ялбаг руу Мөнхцэцэг, Батбаяр, Дашдэмбэрэл, Дашдондог, манай нөхөр Ууганбаатар бид бөөндөө очсон. Дашдэмбэрэл, Дашдондог 2 Сонинцэцэг гэх хүүхэн дагуулаад ирсэн. Хамт байгаад байсан. Цагаан жийптэй хүүхэн байсан. Тэр хүүхнийг юун хүүхэн бэ гэсэн чинь Дашдэмбэрэл, Дашдондог 2 “манай ангийн хүүхэн” гэж байсан. Тэр хүүхний машин тэргийг ашиглаж байгаа гээд байдаг байсан. Тэгсэн Батбаяр “одоо хөрөнгө гаргах мөнгө байхгүй, Дашдэмбэрэлийг хөрөнгө гарга” гэсэн чинь Дашдэмбэрэл ээжийнхээ байрыг барьцаалж мөнгө гаргасан. Дашдондог нь Сонинцэцэг гэдэг хүүхнээсээ мөнгө гаргуулсан гэсэн. Тэгээд газраа авахаар алт гарсан гэсэн. 60 гр, 100 гр гээд байдаг байсан. Тэгээд мотор, техник эвдэрлээ гээд эргэж буцаад байдаг байсан. Ийм байдлаар л газар ухаад бага зэрэг алт олоод байсан. Тэр алтнаас бид нарт ямар ч ашиг өгөөгүй, Батбаяр бүгдийг нь авсан. Бид нарын ухаж байгаа газрын зүүн талын газрыг Зоригтбаатар өөрөө тусдаа ухаж байсан. Зоригтбаатар 3 гэрээр отог гаргаад цоо шинэ том 80-н скрубер зоогоод ажиллуулж байсан. Баярцогт нь бид нарын газрын баруун талд тусдаа 3 отог гаргаад 2 бульдозер, 3 Хова, том 80-н скрубер, алтаа угаадаг воганчиг, хамгаалалтын албаны хүмүүстэйгээр ажиллаж байсан. Газрын хэмжээг мэдэхгүй байна, барагцаагаар урт нь 200м, өргөн нь 40 м гэж бодож байна. Ямар хэмжээтэй алт авсныг мэдэхгүй. Батбаяр л мэдэх байх. Батбаяраас мөнгө гуйгаад авсан бэлэн мөнгө, авсан зүйл байхгүй. Батбаяр өөрөө хөрөнгө оруулна гэж байгаад Зоригтбаатар голоод больчихсон байсан. Батбаяр өөрөө хөрөнгө оруулна гэж байсан тэгсэн хэрнээ хөрөнгө оруулж чадахгүйгээс болж Сонинцэцэг гэх хүүхэн нэмэгдэж гарч ирсэн. Дашдэмбэрэл байраа тавьж байж сүүлд алт ухсан. Батбаяр бол эхэлж хөдлөхөд зориулж 40 сая төгрөг гаргасан. Тэрнээс өөр хөрөнгө гаргаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32–р ху/,
79.Шүүгдэгч Д.Сарантуяагийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баярцогтыг танихгүй. Манай нөхөр Ууганбаатартай 2009, 2010 оны үеэс утсаар яриад байдаг байсан. Баярцогт Ууганбаатартай Ялбага дахь Хуст нарийний алтны орд газрын талаар эртнээс яриад байдаг. Уг газрыг зараад өг гээд байдаг байсан. Бүх зүйл бичиг баримт бүрэн, орон нутаг дахь бүх зүйл хаалтгүй гээд том, том яриад л яваад байдаг байсан. Тэрнээс биш би өөрөө харьцаж уулзаж байгаагүй. Зоригтбаатарыг бол би огт танихгүй. Харин ах Чинбаатарыг нь би хальт танина. Ууганбаатартай Чинбаатар нь нэг ангид сурч байсан. 2014 онд Хуст нарийний уурхай дээр Зоригбаатар нь Даваа гэх найзтайгаа байхыг харсан мөн би харьцаж байгаагүй. Дашдондогийг мэдэхгүй, Ууганбаатар л бас хойно сурч байсан геологийнх гэж байсан. Тэр л энэ Батбаяр, Мөнхцэцэг нарыг Ууганбаатартай уулзуулсан юм. Дашдэмбэрэлийг бас мэдэхгүй полийн нэг анги гэж яригдаж байсан. Батбаяр нь Дашдэмбэрэлийн найз гэсэн урьд өмнө нь танихгүй их л баян хөрөнгө оруулагч гэж яригдаж байсан. Мөнхцэцэг нь эхнэр нь гэж байсан. Сонинцэцэг, Ганболд нарыг ч мэдэхгүй, ер нь би бүгдийг нь урьд өмнө нь мэдэхгүй болно. Зоригтбаатартай Мөнхцэцэг гэрээ байгуулах болоход Ууганбаатар, Батбаяр, Мөнхцэцэг бас 2 залуу байсан. Мөнхцэцэгийн Дашдондогийн дүүгийн эгч нь гэж хэлж оруулах болсон юм гэсэн. Зоригтбаатар бол Батбаяртай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн юм байна лээ. Батбаярын ах нь Зоригтбаарын ахыг Камбожид аваачиж шатаасан ч гэлүү нэг юм яригдсан, чамайг оруулахгүй байна гэж хэлэхэд Батбаяр уурлаад хүнээс хүүтэй мөнгө, төгрөг аваад бөөн юм болчихоод байхад юу яриад байгаа юм гээд ална, шудна гээд уурлаад Дашдондог болохоор Мөнхцэцэгийг манай дүү гээд оруулчих гэж яриад оруулсан юм. “Алтанчанар” бол миний охин одоо оюутан Нэргүй-Эрдэнийн Мөнхзулын нэрээр үүсгэн байгуулагдсан компани юм. Тэгээд Мөнхцэцэг би хөрөнгө оруулагч юм чинь тамга тэмдэг хэрэгтэй гэсэн. Ингээд охин Мөнхзулын нэр дээр байгуулсан боловч би өөрөө үйл ажиллагааг нь явуулдаг. Алтанчанар ХХК-ны тэмдгийг би Мөнхцэцэгт өгчихсөн ба чи нэгэнт хөрөнгө оруулагч юм чинь захирал болоод энэ тамгыг хэрэглээд явчих гэж би хэлсэн юм. Би Алтанчанар ХХК-нд менежер, нягтлан бодогч гэж явдаг. Нэгэнт л цаашид бид хамтран ажиллах болсон учраас би хөрөнгө оруулаагүй байж захирал гэж зурахгүй учраас Мөнхцэцэг хөрөнгө оруулагчийн хувьд захирал гэж зурах нь зөв юм. Анхнаасаа хүн залилана гэж хандаагүй. Энэ бичиг баримтын талаар сайн мэдэхгүй. Дуулж сонсоод ярьсан зүйлээ үнэнээр нь хэллээ. Олон нялх нойтон хүүхдүүд байна, нэг гэрээс 2-лаа буруутан болж шалгагдаад явах нь хэцүү байна. Компанийн тэмдгийн гэрээ байгуулахад ашиглуулсан нь миний буруу гэдгийг ойлгож байна. Гэхдээ тэмдэг ашиглууллаа гээд хэн нэгнийг хохироохын тулд биш юм шүү гэж хэлэх байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34–р ху/,
80.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-хх-ийн 87-88-р ху/
81.Гар утасны дүрс дуу бичлэгт хийсэн үзлэг сиди-нд бэхжүүлсэн яриаг сонсоод бичгээр буулгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 89-107-р ху/,
82.Бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 109-146-р ху/
“ 83.Баянсуут “ХХК 2014 оны 10 сарын 29-нд Сэлэнгэ Ерөө, Ялбагийн хөндий” “Хуст нарийний ам” гүйцэтгэх ажлын баримтжуулалтын материал, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 186-197-р ху/
84.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 198-212-р ху/
85.Эрэн сурвалжлалтын хувийн хэрэг /1-р хх-ийн 213-241-р ху/
86.Хэрэг учралын газар үзлэг хийж,т техник хэрэгслээр бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 02-124-р ху/
87.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолт, гэрэл зургийн үзүүлэн /2-р хх-ийн 125-139-р ху/
88.Хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /2-р хх-ийн 141-142-р ху/
89.“Баянсуут” ХХК-ийн анх авсан XV-15215, XV-152116 тоот тусгай зөвшөөрлүүдийн хуулбар /2-р хх-ийн 166-198-р ху/
90.Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 205-234-р ху/
91.“Баянсуут” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сум нөхөн сэргээлтийн ажил явуулах тендерийн материал /3-р хх-ийн 41-139-р ху/
92.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчын акт /3-р хх-ийн 143-144-р ху/
93.Шүүгдэгч нарын банкны хуулга /4-р хх-ийн 78-148-р ху/
94.Дахин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /5-р хх-ийн 189-203-р ху/
95.Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутаг дэвсгэр “хуст нарийн” гэх газар уурхайлалтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оросн талбайна экологи эдийн засгийн хохиролын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал ажлын тайлан /6-р хх-ийн 04-116-р ху/
96.Эд мөрийн баримтаар тооцсон шар өнгийн металлийг хайлуулан сорьц тогтоолгох үеийг баримтжуулсаан фото зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 247-250-р ху/
97.Голд Стандарт эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 220-234-р ху/
98.Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас/5-р хх-ийн 236-242-р ху/ зэрэг болно.
201501000055 дугаартай Эрүүгийн хэргийн шүүгдэгч нарын гэм буруу,
Байгаль экологид учруулсан хохирлын талаар:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Баярцогтыг 2014 оны 07 сараас 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндий Хуст нарийн гэх газарт 7.7 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 80 сая 812 мянга 495 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хуст нарийнд 7.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулж байгаль орчинд 57 сая 458 мянга 607 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Ууганбаатар, Г.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нарыг бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 32 сая 854 мянга 389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох“ гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.Зоригтбаатар нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын хооронд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.78 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулж байгаль орчинд 24 сая 927 мянга 547 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Д.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нар бүлэглэж, Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн Х лиценз хүчингүй болсныг мэдсээр байж 200 килограмм алтны нөөцтэй тусгай зөвшөөрөл бүхий найдвартай газарт хөрөнгө оруулалт хийвэл 14 хоногт багтаан хөрөнгө оруулалтыг чинь 100 хувь нугалж буцааж өгнө гэж Д.Батбаярыг хууран 86 сая 420 мянган төгрөг, 29 сая 750 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг залилан мэхэлж авч ашиглан нийт 116 сая 170 мянган төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан Д.Мөнхбатын /3-р хх-ийн 7-10-р ху/, Д.Батбаярын /1-р хх-ийн 47, 48-р ху/, гэрч С.Мөнхцэцэгийн /1-р хх-ийн 57-59-р ху/, Э.Батсуурийн /1-р хх-ийн 71-72-р ху/, Ж.Өлзийжаргалын /1-р хх-ийн 81-82-р ху/, Ч.Ганболдын /1-р хх-ийн 172-173-р ху/, Х.Сонинцэцэгийн /1-р хх-ийн 179-180-р ху/,Д.Даваажавын /1-р хх-ийн 129-131-р ху/, Ж.Байгальмаагийн /4-р хх-ийн 161-165-р ху/, Н.Дэлгэрсайханы /4-р хх-ийн 168-169-р ху/, У.Баярмөнхийн /4-р хх-ийн 170-171-р ху/, Д.Батмандахын /4-р хх-ийн 172-173-р ху/, Р.Батбаярын /4-р хх-ийн 176-179-р ху/, Э.Гомбосүрэнгийн /4-р хх-ийн 180-181-р ху/, Б.Батбаярын /4-р хх-ийн 184-185-р ху/, Ж.Түвшин-Эрдэнийн /4-р хх-ийн 187-188-р ху/, мэдүүлгүүд, “Тост элс” ХХК-ийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №05 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 174-175-р ху/, Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №04 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 161-164-р ху/, “Говь-Эко” ХХК-ийн Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №13 тоот дүгнэлт /6-р хх-ийн 124-р ху/, Ерөнхий дүгнэлт /6-р хх-ийн 183-р ху/, Байгаль орчны үнэлгээ, судалгааны “ойт бүс” ХХК-ийн Шинжэээчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №17/01 тоот дүгнэлт /7-р хх-ийн 193-194-р ху/, Гар утасны дүрс дуу бичлэгт хийсэн үзлэг сиди-нд бэхжүүлсэн яриаг сонсоод бичгээр буулгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, Баянсуут “ХХК 2014 оны 10 сарын 29-нд Сэлэнгэ Ерөө, Ялбагийн хөндий” “Хуст нарийний ам” гүйцэтгэх ажлын баримтжуулалтын материал, гэрэл зургийн үзүүлэн /1-р хх-ийн 186-197-р ху/, Хэрэг учралын газар үзлэг хийж, техник хэрэгслээр бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 02-124-р ху/, “Баянсуут” ХХК-ийн анх авсан XV-15215, XV-152116 тоот тусгай зөвшөөрлүүдийн хуулбар /2-р хх-ийн 166-198-р ху/, “Баянсуут” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сум нөхөн сэргээлтийн ажил явуулах тендерийн материал /3-р хх-ийн 41-139-р ху/*, Дахин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /5-р хх-ийн 189-203-р ху/, Сэлэнгэ аймгийн ерөө сумын нутаг дэвсгэр “Хуст нарийн” гэх газар уурхайлалтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон талбайн экологи эдийн засгийн хохиролын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал ажлын тайлан /6-р хх-ийн 04-116-р ху/,Эд мөрийн баримтаар тооцсон шар өнгийн металлийг хайлуулан сорьц тогтоолгох үеийг баримтжуулсан фото зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 247-250-р ху/, Голд Стандарт эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 220-234-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хэргийн нөхцөл байдлуудад нийцсэн, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болох ач холбогдол бүхий нотлох баримтуудын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байна.
Дээрхи байдлуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Баярцогт нь 2014 оны 07 сараас 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндий Хуст нарийн гэх газарт 7.7 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 80 сая 812 мянга 495 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хуст нарийнд 7.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулж байгаль орчинд 57 сая 458 мянга 607 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Д.Ууганбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 32 сая 854 мянга 389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах “ гэмт хэрэг,
Шүүгдэгч О.Зоригтбаатар нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын хооронд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.78 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулж байгаль орчинд 24 сая 927 мянга 547 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж Шүүх дүгнэв.
Дээрхи нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Дамбасүрэнгийн Сарантуяаг Нийслэлийн Прокурорын газраас Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нартай бүлэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2- заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Сарантуяагийн тухайн гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон болохыг хангалттай тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл түүний үйлдэл холбогдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж Шүүх дүгнэсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ууганбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт үйлдлүүд,
шүүгдэгч О.Зоригтбаатарын 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын хооронд Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.78 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт үйлдэл,
шүүгдэгч Ц.Баярцогт нь 2014 оны 07 сараас 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндий Хуст нарийн гэх газарт 7.7 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн улмаас их буюу онц хэмжээний хохирол учруулах” гэмт үйлдлүүднь 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөлд хамрагдаж байгаа тул өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д өршөөлийн хуулинд хамрагдаж ял, эрүүгийн бусад хариуцлагаас өршөөгдөж байгаа этгээдүүд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул дээрхи гэмт хэргүүдийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Харин шүүгдэгч Ц.Баярцогтын 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хуст нарийнд 7.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллгагаа явуулж байгаль орчинд 57 сая 458 мянга 607 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нарыг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Батбаярын эд хөрөнгө, хүнд механизм, техник төнөг төхөөрөмжийг хууран мэхэлж, хуурамч гэрээ байгуулан авч ашиглан нийт 116.170. 000 төгрөгийн хохирол учруулсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг мөн дээрхи хуулийн зүйл хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэв. Учир нь: Хэрэгт авагдсан “хамтран ажиллах гэрээ, бусад олон төрлийн гэрээний баримт бичгүүд”-эд хохирогч Б.Батбаяр болон түүний эхнэр Мөнхцэцэг нар нь шүүгдэгч Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нартай харилцан тохирч хөрөнгө оруулалт хийх, хамтарч алт олборлох үйл ажиллагаа явуулах, оруулсан хөрөнгө оруулалтыг 14 хоногийн дараа ашгаасаа эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр мөнгө, бусад эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжүүдийг шилжүүлсэн байна. Харин төлөвлөсөн ёсоор үйл ажиллагаа явагдаагүй, ашиг орлого олоогүйгээс тооцоолсон хөрөнгө оруулалтын нөхцөлүүд хангагдаагүй байна. Тэхлээр эхлээд Батбаяр, Мөнхцэцэг нар дээрхи хүмүүст мөнгө болон эд хөрөнгөө зээлсэн үү, эсхүл хөрөнгө оруулсан уу, эсхүл хамтарч алт олборлох үйл ажиллагааны зардалд зарцуулсан уу, эсхүл залилан мэхлүүлж эд хөрөнгөө шилжүүлж өгсөн үү, мөн аль хэсэг нь зээлд , аль нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан, аль хэсгийг залилан мэхлүүлсэн гэдэгт оролцогч талууд дүгнэлт өгөх нь зүйд нийцнэ. “Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар өмчлөгчийг төөрөгдүүлж, хууль бус аргаар өөртөө олж авахыг хэлнэ” гэж тайлбарлажээ. Эндээс харахад шүүгдэгч Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нарын “алт олборлох” үйл ажиллагаандаа хохирогчоор тогтоогдсон Б.Батбаяр, Мөнхцэцэг нараас зээлсэн гэх мөнгө төгрөг, тоног төхөөрөмжүүд нь“Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
-Шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн бодит байдалд үндэслэн шүүгдэгч Ц.Баярцогтын 2014 оны 07 сараас 2014 оны 11 сарын 26-ны хооронд 2015 оны 07 сарын 10-наас 10 сар хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаас байгаль экологид учруулсан хохиролын хэмжээ нийт 138.271.102 төгрөгийн буюу онц их хэмжээний, О.Зоригбаатарын 2014 оны 07 сараас 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд 1 удаагийн үйлдлээр дээрхи газарт хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулснаас байгаль экологид 24.927.547 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсныг, Д.Ууганбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Б.Батбаяр нар нь 2014 оны 07 сараас 10-даас 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 1 удаагийн үйлдлээр Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 1.03 га талбайд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 32 сая 854 мянга 389 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна. Иймээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан бодит хохирлыг шүүгдэгч тус бүрт оногдох хэсгээр хувиарлаж нөхөн төлүүлэхээр тогтоовол зохино.
Мөрдөн байцаалтын шатанд нөхөн сэргээлтийн зардлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан аргачлалаар тооцож хохиролыг тогтоогоогүй байгаа тул дээрхи зардлыг хэлэлцэхгүй орхисон тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь бодит үнэлгээнд нийцүүлсэн баримт материалыг бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээвэл зохино гэж үзлээ. Хавтаст хэрэгт 3-4 өөр үнэлгээ тогтоосон дүгнэлт гаргажээ. Мөрдөн байцаалтын шатанд яагаад хэд хэдэн удаа дүгнэлт гаргасан талаар хариулт өгөөгүй ба хэргийг шийдвэрлэхэд олон янзын шинжээчийн дүгнэлт нь хохиролын хэмжээг тогтооход эргэлзээ төрүүлж байгааг тэмдэглэвэл зохино.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч Ц.Баярцогтын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон тул ял, эрүүгийн хариуцлагаа хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад дээрхи хуулийн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан торгох ялын дээд хэмжээг баримтлан ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Баярцогт нь энэ гэмт хэргийн улмаас нийт 15 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15х15000=225.000 төгрөгийг шүүхээс оногдуулсан 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27 сая төгрөгөөс хасч торгох ялын хэмжээг 26.775.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.7 грамм алт Монгол банкинд хадгалагдаж байгааг хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын орлогод авахаар, хэргийн газрын үзлэгийн бичлэг хийсэн 2 ширхэг сидийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт үлдээхээр тогтов. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр нарын гадаад улсад зорчих эрх түдгүүлзүүлснийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8, 36.1 дүгээр зүйлийн 10, 36.9 дүгээр зүйлийн 2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дамбасүрэнгийн Сарантуяад Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-д заасан “Хууль бусаар бүлэглэж, ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.Даваасүрэнгийн Ууганбаатар, Орсоогийн Зоригтбаатар, Баатарын Дашдондог, Дамдинжавын Дашдэмбэрэл, Даваасүрэнгийн Сарантуяа нарт Нийлэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Онц их хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д..Сарантуяа нарыг тус тус цагаатгасугай.
3.Шүүгдэгч Цэцгээгийн Баярцогт, Даваасүрэнгийн Ууганбаатар, Орсоогийн Зоригтбаатар, Баатарын Дашдондог, Дамдинжавын Дашдэмбэрэл, Даваагийн Батбаяр нарыг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар “Онц их хэмжээний хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Шүүгдэгч Ц.Баярцогтын 2014 оны 7 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэл, Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр нарын “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдлүүдээс 2014 оны 7 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 24-нийг хүртэл, 2014 оны 7 дугаар сарын 10-наас 2014 оны 11 дүгээр сар хүртэл “хууль бусаар ашигт малтмал олборлох” үйлдлүүдийг 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, Д.Сарантуяа О.Зоригтбаатар, Б.Дашдондог, Д.Дашдэмбэрэл, Д.Батбаяр нарын гадаад улсад зорчих эрх түдгүүлзүүлснийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.
6.Байгаль орчныг хамгааалх тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Цэцгээгийн Баярцогтоос 138.271.102 /нэг зуун гучин найман сая, хоёр зуун далан нэгэн мянга, нэг зуун хоёр/ төгрөг, шүүгдэгч Орсоогийн Зоригтбаатараас 24.927.547 /хорин дөрвөн сая, есөн зуун хорин долоон мянга, таван зуун дөчин долоон” төгрөг, шүүгдэгч Даваасүрэнгийн Ууганбаатар, Баатарын Дашдондог, Дамдинжавын Дашдэмбэрэл, Даваагийн Батбаяр нараас тус тус 8.213.597 “найман сая хоёр зуун арван гурван мянга, таван зуун ерөн долоо” төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Цэцгээгийн Баярцогтын 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хууль бусаар алт олборлосон үйлдлийг Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг өөрчилж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
8.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэцгээгийн Баярцогтыг 27 сая /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас нөхөн сэргээлтийн зардал гаргуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 /хорин нэг/ грамм алтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын орлогод авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хэргийн газрын үзлэгийн бичлэгтэй 2 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц.Баярцогтын цагдан хоригдсон нийт 15 хоногийг 15 нэгжээр тооцон торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 26.775.000 төгрөгөөр тогтоосугай.
13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж дуусгахыг шүүгдэгч Баярцогтод үүрэг болгосугай.
14.Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
15.Шүүгдэгч болон ялтан тус бүрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
16.Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ