2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09

191/ШШ2025/05225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С дүүрэг, ********  давхарт байрлах, И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.П-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.П И ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ********  дугаартай зээлийн гэрээ байгуулж 2.899.800 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 жилийн 35,3 хувийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нь Д аймаг, ********  тоот хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болох нь харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ********  тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар зээлдэгч Б.П-ын оршин суугаа хаягийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/00053 дугаар шүүхийн шийдвэр гарч, хариуцагчийн хаягийг тодруулах ажиллагааг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар гүйцэтгэсэн. Тус цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ********  албан тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү 22 дугаар хороолол, 213 дугаар байрны 25-02 тоот гэж тогтоосон. Манай байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын тогтоосон хариуцагчийн дээрх хаягийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Гэвч Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны цагдаагийн илтгэх хуудас, дээрх хаягт Б.П бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг мөн л хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч Б.П-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаягийг тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ********  тоот шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 135/Ш32023/06128 тоот шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/00053 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37/6/964 тоот албан бичиг, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлжээ. /хх 5-15/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч И ХХК нь Б.П-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас И ББСБ ХХК, нөгөө талаас Б.П нар тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг Д аймаг, ********  тоот гэж тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/06128 дугаар захирамжаар Б.П Д аймаг, ********  тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/00053 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37/6/964 тоот албан бичгээр Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү 22 дугаар хороолол, 213 дугаар байрны 25-02 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.

6.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 197/Ш32025/19121 дүгээр шүүгчийн захирамжаар Б.П Х дүүрэг, ********  тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд олох Б.П-ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х овогт Б-ийн П /РД:******** /-г эрэн сурвалжилсугай.

 

2.Б.П /бүртгэлтэй хаяг: Д аймаг, ********  тоот /-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч А.М, Ё.Б, утас:******** , ******** / талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ