Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00355

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Ш/Х-22, Сүхбаатарын талбай 5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, ** дугаар багт оршин суух Т******* овогт М*******гийн Д******* /ИБД:*******/-т холбогдох

 

үндсэн зээл 19,976,750.99 төгрөг, үндсэн хүү 1,669,453.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,705.41 төгрөг, нийт 21,678,909.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т******* овогт М*******гийн Д******* нь Г******* банктай 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дугаар К000797098 тоот “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ” болон “Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дугаар ЗГ- R000797098-2024/07/25 тоот “Дижитал зээлийн гэрээ”-г байгуулан 23,000,000.00 /Хорин гурван сая/ төгрөгийг жилийн 19.8 %-ийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан.

Зээлдэгч М. Д******* нь Дугаар ЗГ-К000797098-2024/07/25 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 151 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч М******* овогтой Д******* /РД: ГБ90060415/-Д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М******* овогтой Д*******д холбогдуулан Дугаар ЗГ-К000797098- 2-24/07/25 тоот Дижитал зээлийн гэрээний 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 19,976,750.99 төгрөг, үндсэн хүү 1,669,453.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,705.41 төгрөг, нийт 21,678,909.51 төгрөг зээлдэгч М******* овогтой Д*******ас талуудын хооронд байгуулсан дугаар ЗГ-R000797098-2024/07/25 тоот “Дижитал зээлийн гэрээ”-ний төлбөрт нийт 21,678,909.51 /хорин нэгэн сая зургаан зуун далан найман мянга есөн зуун есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг Г******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч М.Д*******д холбогдуулан нийт 21,678,909.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 19,976,750.99 төгрөг, үндсэн хүү 1,669,453.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,705.41 төгрөг, нийт 21,678,909.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч М.Даваалхагвын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,345 төгрөгөөс 133,173 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Д*******ас 133,173 төгрөгийг, улсын орлогоос 133,173 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 19,976,750.99 төгрөг, үндсэн хүү 1,669,453.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,705.41 төгрөг, нийт 21,678,909.51 /хорин нэгэн сая зургаан зуун далан найман мянга есөн зуун есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Д******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,345 төгрөгөөс 133,173 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Д*******ас 133,173 төгрөгийг, улсын орлогоос 133,173 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Д******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА