Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00354

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** хороо, С******* т*******, ** давхарт байрлах ******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б****** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Х******* *** дугаар гудамжны ** тоотод оршин суух Б******* овогт Б*******гийн А /ИБД:/-д холбогдох

 

Цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 5,783,846.05 төгрөг, зээлийн хүү 922,452.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,020.17 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 6,747,318.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 сарын 26-ны өдөр 6000309022 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 6,050,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000309022 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000309022 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000309022 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,783,846.05 төгрөг, зээлийн хүү 922,452.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,020.17 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 6,747,318.29 төгрөгийг Б.Аоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие Б.А нь ******* банк ХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.Аод холбогдуулан цахим зээлийн гэрээг цуцалж, нийт 6,747,318.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 5,783,846.05 төгрөг, зээлийн хүү 922,452.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,020.17 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 6,747,318.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,907 төгрөгөөс 61,454 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Аоос 61,454 төгрөгийг, улсын орлогоос 61,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 5,783,846.05 төгрөг, зээлийн хүү 922,452.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,020.17 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 6,747,318.29 /зургаан сая долоон зуун дөчин долоон мянга гурван зуун арван найман төгрөг зууны хорин ес мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,907 төгрөгөөс 61,454 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Аоос 61,454 төгрөгийг, улсын орлогоос 61,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА