Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00353

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С******* дүүргийн ** дугаар хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, ** дугаар баг, *** тоотод оршин суух, М******* овогт *******-*******ын Ч******* /ИБД: *******/-д холбогдох,

Үндсэн зээл 14,04,000 төгрөг, зээлийн хүү 1,182,104 төгрөг, нэмэгдсэн хүү 19,538 төгрөг, нийт 15,205,642 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК-ийн төв салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХасБанк харилцагч Б.Ч*******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42.1 дүгээр зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2010116923 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 15,560,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,474,623.34 төгрөгийг төлсөн. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн гаргах өдрийн байдлаар 124 хоног хугацаа хэтрүүлэн 3,762,508 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүлийн 21.2 дахь заалт талуудын хооронд байгуулсан 2010116923 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, үдсэн зээл 14,04,000 төгрөг, зээлийн хүү 1,182,104 төгрөг, нэмэгдсэн хүү 19,538 төгрөг, нийт 15,205,642 төгрөгийг хариуцагч Б.Ч*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Ч******* би Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.Ч*******д холбогдуулан нийт 15,205,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ч******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 15,205,642 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч О.Ч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,978 төгрөгөөс 166,989 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Ч*******гаас 166,989 төгрөгийг, улсын орлогоос 166,989 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн нийт 15,205,642 /арван таван сая хоёр зуун таван мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ч******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,978 төгрөгөөс 166,989 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Ч*******гаас 166,989 төгрөгийг, улсын орлогоос 166,989 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Ч******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА