| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04959/И |
| Дугаар | 191/ШШ2025/05223 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05223
| 2025 06 09 | 191/ШШ2025/05223 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** тоотод байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.А-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.А манай байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулан 28.500.000 төгрөгийн зээлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, төлбөрийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож төлүүлэх нөхцөлтэй зээл авсан. Гэвч зээл олгосон өдрөөс хойш огт зээлийг төлөөгүй, зээлийн төлөлтийг хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд хариуцагчийн санхүүгийн байдлыг ойлгон хугацаа өгч, хүлээцтэй хандаж байсан боловч үр дүн байсан тул шүүхэд хандахад 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн ******** тоот захирамжаар зээлдэгч хаягтаа байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс зээлдэгчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ******** дүгээр шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Д.А-ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 4-9/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х ХХК нь Д.А-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Х ХХК /хуучин нэрээр Э ББСБ/, нөгөө талаас Д.А нар тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбарт түүний оршин суух хаягийг ******** тоот гэж тэмдэглэжээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ******** дүгээр шүүгчийн захирамжаар Д.А ******** хаягт оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А-ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ш овогтой Д-ийн А /РД:********/-г эрэн сурвалжилсугай.
2.Д.А /бүртгэлтэй хаяг: ******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /гүйцэтгэх захирал С.Ш, утас: ********, ********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ