2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09

191/ШШ2025/05221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******** давхарт байрлах, И ГОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ш-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Ш 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай галийн гэрээгээр И ХХК-иас 4.349.900 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 39%-ийн хүүтэй, бэлэн бусаар хэрэглээний зориулалтаар буюу Iphone 15 маркийн гар утас худалдан авах нөхцөлтэй зээлсэн. Уг хэлсэн 4.349.900 төгрөгийг зээлдэгчтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн. Гэвч зээлдэгч удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд тогтохгүй, нэг ч удаа зээлээ төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Манай байгууллага Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Ш-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.830.857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 197/Ш32025/22274 дугаар шүүгчийн захирамжаар Б.Ш нэхэмжлэгчийн тодорхойлсон иргэний үнэмлэхийн бүртгэлтэй хаягт оршин суудаггүй болох нь шуудангийн магадалгаа, тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.Ш-ны оршин суугаа хаяг тодорхойгүй, одоо ямар хаягт байгаа нь мэдэгдэхгүй байх тул Б.Ш-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, шилжүүлгийн мэдээлэл, зээлийн хүсэлт хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******** дугаар шүүгчийн захирамж, зээлийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх4-16/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч И ХХК нь Б.Ш-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас И ХХК, нөгөө талаас Б.Ш нар тохиролцож 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг ******** гэж тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ******** дүгээр шүүгчийн захирамжаар Б.Ш ******** тоот бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ш-ы оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т овогт Б-ын Ш /РД:********/-г эрэн сурвалжилсугай.

2.Б.Ш /бүртгэлтэй хаяг: ******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч О.С, утас:********, ********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ