Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0566

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн  1806019110645 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Чимид овогт Наранхүүгийн Батсайхан, 1990  оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд  аймгийн Цэцэг  суманд төрсөн, 28 настай, эрэгтэй,  бүрэн дунд   боловсролтой, мужаан  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2,  эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамжны 832 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ПМ90021611,

       

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Шархадны эцсийн буудал дээр Ц.Г нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

     Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 12 дугаар сарын дундуур Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд тогны мөнгөө тушаах гээд явж байтал багын найз Г таараад шартаж үхлээ наад тогныхоо мөнгийг өгчих орой эргүүлээд өгий гэхээр нь би мөнгөө өгсөн. Гэтэл тэр чигтээ алга болсон. Тэгээд нэг удаа таараад чи ямар өөдгүй юм бэ би чамд итгээд тогны мөнгөө өгсөн гэхэд маргааш өгий гээд мөн л алга болсон. 20 гаран хоногийн дараа Г манайд өөрөө ирээд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Нөгөө мөнгөө авий гэхэд өгнө ш дээ гэсэн. Тэгээд түлээний мод байдаггүй гэхээр нь жоохон мод өгч явуулсан. Гэтэл намайг унтаж байхад тэрэг түрж ирээд хашааны дотор байсан нилээн их модыг аваад явчихсан байсан. Би гэрт нь очоод ээжид нь энэ тухайгаа хэлээд онцгүй юмаа би туслаад байхад янз бүрийн зан гаргаад байх юм гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 27-ны үдээс хойш 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг Шархадны эцэст явж байгаад Г таарсан. Тэгээд чи яасан өөдгүй юм бэ миний тогны мөнгийг авсан мөн мод аваад явчихсан байлаа гэхэд өмнөөс юм хэлээд байхаар нь би бөгс рүү нь нэг өшиглөөд хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадаад авсан. Бид хоёр 10-д жил найзалж байгаа юм. Мөнгөө нэхсэн чинь өөдөөс согтуугаар юм хэлээд байхаар нь би нэг л удаа бөгс рүү өшиглөсөн, нэг удаа гараараа алгадсан гэжээ. /хх-ийн 10/               

          Хохирогч Ц.Г  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 20.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудал дээр тамхи татах гээд зогсож байтал  гэнэт шонх хочтой Б таараад чи муу надтай ярьсангүй гээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа цохитол миний хамарнаас цус гарсан. Би яаж байгаа юм гэхэд чи утсаар ч ярихгүй хүнээс зугтаад гэсэн. Намайг архи уусангүй гэж л зодсон байх. Бид хоёр хамт ууж байгаад намайг тасарсан үед тэрээр зодож байсныг найз нөхөд маань хэлдэг байсан. Би түүнийг зодож байгаагүй. Миний толгой эргээд бие эвгүйдээд байдаг болсон гэжээ. /хх-н 5-98/  

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 12/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  3112 тоот акт Дүгнэлт:

          1.Ц.Г биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

 Шинжээч эмч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: н.Ганбатын зүүн нүдний дээд зовхи хөхөрч хавдсан, алимны салстад цус хурсан нь нэг удаагийн үйлчлэлээр, харин хамрын нурууны баруун талд 1см х 1 см цус хурсан нь тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын гэмтэл нь хэмжээ бага тул гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй гэжээ. / хх-н 14/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н15-16/

          Н.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/

          Н.Б  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-28 /

   Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 17/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 18/, зэрэг болно.          

        Н.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцсийн буудал дээр Ц.Г мөнгө авчихаад өгсөнгүй гэсэн зүйлээр шалтаглан  нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Ц.Г биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  3112 тоот актын дүгнэлт /хх-н 13/

        Хохирогч Ц.Г мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн .. Шар хадны эцсийн буудал дээр тамхи татах гээд зогсож байтал  гэнэт шонх хочтой Б таараад чи муу надтай ярьсангүй гээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа цохитол миний хамарнаас цус гарсан. Би яаж байгаа юм гэхэд чи утсаар ч ярихгүй хүнээс зугтаад гэсэн. Намайг архи уусангүй гэж л зодсон байх гэсэн мэдүүлэг  /хх-н 5-98/  

   Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … багын найз Г таараад шартаж үхлээ наад тогныхоо мөнгийг өгчих орой эргүүлээд өгий гэхээр нь би мөнгөө өгсөн. Гэтэл тэр чигтээ алга болсон. Тэгээд нэг удаа таараад чи ямар өөдгүй юм бэ би чамд итгээд тогны мөнгөө өгсөн гэхэд маргааш өгий гээд мөн л алга болсон. 20 гаран хоногийн дараа Ганбат манайд өөрөө ирээд бид хоёр нэг шил архи хувааж уусан. Нөгөө мөнгөө авий гэхэд өгнө ш дээ гэсэн. Тэгээд түлээний мод байдаггүй гэхээр нь жоохон мод өгч явуулсан. Гэтэл намайг унтаж байхад тэрэг түрж ирээд хашааны дотор байсан нилээн их модыг аваад явчихсан байсан. Би гэрт нь очоод ээжид нь энэ тухайгаа хэлээд онцгүй юмаа би туслаад байхад янз бүрийн зан гаргаад байх юм гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 27-ны үдээс хойш 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Шархадны эцэст явж байгаад Г таарсан. Тэгээд чи яасан өөдгүй юм бэ миний тогны мөнгийг авсан мөн мод аваад явчихсан байлаа гэхэд өмнөөс юм хэлээд байхаар нь би бөгс рүү нь нэг өшиглөөд хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадаад авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Н.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул         Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Н.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Н Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Н.Б 450  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Н.Б нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 225.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар                    Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5 Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Н.Б  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН