| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/ШШ2025/0106/3 |
| Дугаар | 123/ШШ2025/0100 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 123/ШШ2025/0100
2025 12 01 123/ШШ2025/0100
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаар дүгнэлттэй *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь тусгай хамгаалалтай газраас загас агнах зорилгоор загасны уурга авч явсан..." гэх бүртгэлийн 25/30-02/108 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч Бат-*** овогтой Батбилэгт Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан №0614012 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав. Эрх бүхий албан тушаалтан Ц.Г нь "Б.Б нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** сумын Чулуут 2 дугаар багийн нутагт "Хар усан тохой" гэх тусгай хамгаалалтай газарт загас агнах зорилгоор загасны уурга авч явсан" гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч үйлдсэн зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.Тусгай хамгаалалттай газар нутагт 1.1.хууль, захиргааны хэм хэмжээний акт стандарт, дэглэм, горим зөрчсөн, 1.2. менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол..." гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан холбогдогч Б.Батбилэгт дээрх зүйлийн аль хэсгээр шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, шийтгэлийн хуудаст бичээгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1-д Дархан цаазат газар, 1.2-т байгалийн цогцолбор газар, 1.3-т байгалийн нөөц газар, 1.4-т дурсгалт газар гэж ангилна. Мөн хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 3 дахь хэсэг “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэх сүйтгэх..." -ийг хоригложээ. Иймд холбогдогч Б.Б-н "загас барих зорилгоор загасны уурга авч явсан" гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт стандарт, дэглэм, горим зөрчсөн" зөрчлийн шинжтэй байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Г.Г-н 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0614012 дугаартай шийтгэлийн хуудаст дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэл байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт "холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл..." гэснийг, “...холбогдогч Б.Б-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл..." гэж, "Шийдвэрлэх" хэсгийн 1 дэх заалтад "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17-1-д заасны дагуу " гэснийг, "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу..." гэж тус тус өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0614012 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт “Иймд холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэж, "Шийдвэрлэх" хэсгийн 1 дэх заалтад "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17-1-д заасны дагуу " гэснийг, "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу..." гэж тус тус өөрчлөлт оруулах тухай *** аймгийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-с 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “*** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-н 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0614012 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1-д заасан...” гэснийг, “холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17-1-д заасны дагуу” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах тухай 164 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь *** аймгийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус зааснаар дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-н 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0614012 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, холбогдогч Б.Батбилэгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17-1-д заасны дагуу” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу...” гэж тус тус өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-н 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0614012 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, “...холбогдогч Б.Б-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17-1-д заасны дагуу...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу...” гэж тус тус өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г хүлээн зөвшөөрснийг баталж, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н дүгнэлттэй *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН