Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00350

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, ******* ******* ** дугаар давхар *** тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, ***дугаар байрны ** дугаар орц, ** тоотод оршин суух, Б******* овогт О*******ийн Ц /ИБД: /-д холбогдох

нийт 24,672,150.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О******* Ц нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 сарын 18-ны өдөр 7109362789 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,585,457.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 414,542.77 төгрөг, нийт 2,000,000 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7109362789 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109362789 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,414,542.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,737,763.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 508,843.36 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 24,672,150.04 төгрөгийг зээлдэгч О*******ийн Цээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч О.Цэд холбогдуулан нийт 24,672,150.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ц нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 18,414,542.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,737,763.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 508,843.36 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 24,672,150.04 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч О.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,311 төгрөгөөс 140,656 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Цээс 140,656 төгрөгийг, улсын орлогоос 140,656 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 18,414,542.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5,737,763.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 508,843.36 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 24,672,150.04 /хорин дөрвөн сая зургаан зуун далан хоёр мянга нэг зуун тавин төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,311 төгрөгөөс 140,656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цээс 140,656 төгрөгийг, улсын орлогоос 140,656 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.Ц сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА