Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00315

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, **-р давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:*******, регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Б**** аймгийн Б**** сумын ** дугаар багийн ******* хэсгийн *** тоотод оршин суух Г******* овогт Б*******ын О /ИБД:/-д холбогдох

 үндсэн зээл 417,132 төгрөг, зээлийн хүү 118,400.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,496.08 төгрөг, шимтгэл 5,300 төгрөг, нийт 549,328.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*******ын О нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 03 сарын 22-ны өдөр 2097977 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2097977 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 417,132.0 төгрөг, үндсэн хүүнд 118,400.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,496.08 төгрөг, шимтгэлд 5,300.0 төгрөг, нийт 549,328.36 төгрөгийг хариуцагч Б*******ын Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Оад холбогдуулан нийт 549,328.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 417,132 төгрөг, зээлийн хүү 118,400.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,496.08 төгрөг, шимтгэл 5,300 төгрөг, нийт 549,328.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,130 төгрөгөөс 8,565 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оаас 8,565 төгрөгийг, улсын орлогоос 8,565 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 417,132 төгрөг, зээлийн хүү 118,400.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,496.08 төгрөг, шимтгэл 5,300 төгрөг, нийт 549,328.36 /таван зуун дөчин есөн мянга гурван зуун хорин найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,130 төгрөгөөс 8,565 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оаас 8,565 төгрөгийг, улсын орлогоос 8,565 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.О сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА