Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00313

 

 

Зохигчийн эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О******* аймгийн Б*******-Ө******* сумын О******* багийн ******* тоотод оршин суух Д*******ийн Б******* /ИБД:*******/-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Б**** аймгийн Т******* сумын Х **дугаар багт оршин суух М Х /ИБД:/-д холбогдох

 нийт 13,412,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б******* /цахим/

Хариуцагч М.Х /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б******* нь хариуцагч болох М Хд ногоон тэжээл тариалж, хурааж авах ажилд нь зориулж 2024 оны 6 дугаар сарын 17-нд 800.000 төгрөг, 6 дугаар сарын 30-нд 780.000 төгрөг, 7 дугаар сарын 12-нд 7,000.000 төгрөг, 8 дугаар сарын 27-нд 1,000.000 төгрөг, нийт 9,580,000 (есөн сая таван зуун н******* мянга) төгрөгийг зээлдүүлж, 2024 оны сүүлчээр ногоон тэжээлээ зарж борлуулахаар нь буцааж авахаар тохиролцон зээлдүүлсэн.

Эдгээр хэсэгчилж зээлдүүлсэн мөнгийг Хы Хаан банк дахь 5284069096 тоот дансанд 4 (дөрвөн) удаагийн шилжүүлгээр миний өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, мөн миний нөхөр Б.Пүрэвдоржийн Худалдаа хөгжлийн банкнаас 2 удаа тус тус шилжүүлсэн. Гэвч М Х нь зээлсэн мөнгөө буцааж өгөхөөр тохиролцсон хугацаандаа өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд бн зээлсэн мөнгөө авч чадаагүйн улмаас надад болон миний гэр бүлд санхүүгийн маш том хохирол, дарамт үүсээд байна. Дээрх зээлүүлсэн мөнгийг М Х нь хугацаандаа төлсөн бол манай гэр бүлийн бизнесийн ашиг, орлого дордохгүй, муудахгүй байх байсан.

Зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч, 2025 оны 1 дүгээр сараас эхлэн эргэж холбогдохгүй, залгахаар утсаа авахгүй, фейсбүүжийн чаатандаа хариу өгөхгүй байсаар, одоо ямар ч холбоогүй болоод байна.

Иймд, миний зээлүүлсэн 9,580,000 (есөн сая таван зуун н******* мянга) төгрөгийг зээлдүүлснээс хойших 8 сарын туршид гарсан алданги 3,832.000.00 төгрөгийн хамт нийтдээ 13,412.000.00 төгрөгийг М.Хаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Хтай тохиролцоод эвлэрсэн байгаа. Энэ нэхэмжлэлийг эвлэрлийг журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн хүнтэй ярьж тохиролцсоноор 35 га-д ногоон тэжээл тариалсан нь үнэн. Ногоон тэжээлээ тариалаад гарсан үр шимийг нь тэнцүү хувааж авахаар тохироод би гардан ногоон тэжээлээ тариалсан нь үнэн. Жаахан оройтож тарьсан болоод ч тэрүү бас газраа зөв сонгоогүйгээс болоод 2 тал хоёулаа хохирол амссан. Би ч мөн адил хөрөнгө мөнгө гаргаж хохирсон. Гэвч тэжээл маань зарим газраараа шингэн зарим газраараа бүр ургаагүй. Тухайн хүний ах нь мэднэ. Газраа зөв сонгож тариагүйн улмаас төлөвлөж байсан тэжээлээ аваагүй. Ургац хураалтад 300 м ногоон тэжээл авсан. Хадаж өгсөн болон хураалцаж, преслэж өгсөн хүмүүс бүгд мэдэж байгаа. Хурааж авсан 300 м пресээ Хөвсгөл, Тосонцэнгэл, Булган зэрэг аймаг сумууд руу зарах гэж зөндөө ярьж уулзсан боловч ургац ногоо сайн жил байсан учир борлогдоогүй. Би хамтарсан хүмүүстэйгээ ярьж хохиролдоо зээлсэн сая төгрөгөө өгөөд үлдэгдэлийг нь пресээ зараад өгье гэсэн боловч зарагдаагүй гэжээ.

Хариуцагч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй санал нэг байна гэв.

Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч М.Х нар шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Хд холбогдох 13,412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн зохигч нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагч М.Х бид доорхи нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч Д.Б******* нэхэмжилсэн 13,412,000 төгрөгөөс 3,412,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч М.Х хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Д.Б******* дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч М.Х нь төлбөрийг тухай бүрт нь нэхэмжлэгч Д.Б*******ийн ХААН банкны 5094273438 тоот дансаар шилжүүлэх болно. Энэхүү эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч бид сайн дурын үндсэн дээр байгуулж байгаа болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч М.Хд холбогдуулан нийт 13,412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Хд холбогдох нийт 13,412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 3,412,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч Д.Б******* татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч М.Х хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч М.Х нь төлбөрийг тухай бүрт нь нэхэмжлэгч Д.Б*******ийн ХААН банкны 5094273438 тоот дансанд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Д.Б******* дээрх хуваариар хариуцагч М.Х төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигч эвлэрсэн.

Нэхэмжлэгч Д.Б******* хариуцагч М.Х нарын шүүх хуралдаан дээр эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 112,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Хд холбогдох нийт 13,412,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 3,412,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч Д.Б******* татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч М.Х хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч М.Х нь төлбөрийг тухай бүрт нь нэхэмжлэгч Д.Б*******ийн ХААН банкны 5094273438 тоот дансанд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Д.Б******* дээрх хуваариар хариуцагч М.Х төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 112,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Х сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА