| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00333/И |
| Дугаар | 304/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Б********* сумын Б*** баг ******* тоотод оршин суух Г******* овогт Ш*******ын Б******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
Хүсэлт гаргагч Ш.Б******* шүүх хуралдааныг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Ш.Б******* миний бие 1970 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 55 настай эмэгтэй, ам бүл 4 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1990 оны 02 дүгээр сарын 12-ны едрөөс 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Худалдаа ^ирдах газрын харьяа цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр ажпаас гарсан тушаал байхгүй гэсэн зөрчилтэй тул архивын ."авлагаа, тушаал бусад нотлох баримтуудыг бүрдүүллээ. Миний бие өндөр насны тэтгэвэрт арсан болсон тул шүүхэд хандах шаардлагатай боллоо. Иймд 1990 оны 02 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Ш.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Улаанбаатар хотоос автобусанд суугаад гарч байна. Эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:
-Ш*******ын Б*******д 1986 оны 09 сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр,
-Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 02 сарын 06-ны өдрийн Нөхөн тушаал гаргах тухай 14 дугаар тушаал,
-Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 04 сарын 28-ны өдрийн Цэцэрлэг, яслийг шилжүүлэх тухай 52 дугаар тушаал,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 07 тоот лавлагаа,
-Гэрэл зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ш.Б*******гийн хүсэлтээр Б.С*******, Б.Б******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас Ш.Б******* нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж байгаагүй талаарх лавлагааг шүүх бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г******* овогт Ш*******ын Б*******гийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа цэцэрлэгт 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Ш.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа цэцэрлэгт 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Ш*******ын Б*******д 1986 оны 09 сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэрийн ажлын тухай мэдээ хэсэгт: Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 02 сарын 06-ны өдрийн 14 тоот тушаалаар- Худалдааны байгууллагад цэцэрлэгийн туслах багшаар ажиллуулав,
Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 04 сарын 28-ны өдрийн 52 тоот тушаалаар-Зохион байгуулалттай холбогдон аймгийн худалдаа хангамжийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв,
-Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 02 сарын 06-ны өдрийн Нөхөн тушаал гаргах тухай 14 дугаар тушаал,
-Булган аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1990 оны 04 сарын 28-ны өдрийн Цэцэрлэг, яслийг шилжүүлэх тухай 52 дугаар тушаал,
-Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар-Худалдаа хангамжийн удирдах газрын цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр авч ажиллуулав,
-Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 03 сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалаар-Зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж худалдаа удирдах газрын мэдэлд шилжүүлэв/ гэх бичилтүүд хийгдсэн,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 07 тоот лавлагаа /Лавлагаанд: Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн харьяат Ш******* овогтой Б******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1990 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. Лавлагаанд: 1990 оны 2,3,4 сард бичилт хийгдсэн/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/180 тоотоор ирүүлсэн Ш.Б*******гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулинд хамрагдаагүй талаарх лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Б.С*******гийн: Би 1989 оны 12 сард Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа ясли цэцэрлэгийн яслийн ангид туслах гэсэн орон тоон дээр асрагч болон туслах хийж байсан. 1991 оныг дуустал ажиллаад байгууллага нь татан буугдсанаар ажлаасаа гарсан. Ш.Б******* нь 1989 оноос 1991 оныг дуустал Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан. Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа цэцэрлэг, ясли нь 1991 оныг дуусгаад татан буугдсанаар бид тус тусдаа ажилд орсон гэх,
-Гэрч Б.Б*******ийн: Би 1989 оны 12 сард Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа ясли цэцэрлэгт мэргэжлийн бус сувилагч гэсэн орон тоон дээр сувилагч хийж байсан. 1991 оныг дуустал ажиллаад байгууллага нь татан буугдсанаар ажлаасаа гарсан. Ш.Б******* нь 1989 оноос 1991 оныг дуустал Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байсан. Булган аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ худалдаа бэлтгэлийн трестийн харьяа цэцэрлэг, ясли нь 1991 оныг дуусгаад татан буугдсанаар бид тус тусын амьдралаар амьдарсан гэх мэдүүлэг хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г******* овогт Ш*******ын Б*******гийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа цэцэрлэгт 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА