Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, **-р хороо, Ж*******, *******, ** давхарт байрлах С******* л******* б******* з******* газар ХХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б**** аймаг, Г сум, Х ** дугаар багт оршин суух Ж овогт Аийн Ёад холбогдох

үндсэн зээл 700,723.48 төгрөг, зээлийн хүү 642,746.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,765.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,446,535.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Э.С нар /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Стуяа, Ш.Ж, О.Г, П.М нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С******* л******* б******* з******* газар ХХК-ийн хариуцагч А.Ёад холбогдуулан гаргасан үндсэн зээл 700,723.48 төгрөг, зээлийн хүү 642,746.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,765.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,446,535.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-Хариуцагч А.Ётай 2022 оны 01 сарын 13-ны өдөр БЗГ22-0235 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 02 сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,181,235.55 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 744,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,437,235.55 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,446,535.55 төгрөгийг А.Ёаас гаргуулж үү. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хүлээдэг. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үү гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн БЗГ22-0235 дугаар Барьцаат зээлийн гэрээ, А.Ёын зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.Ёын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хоорондох зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Э.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч А.Ё нь С******* л******* б******* з******* газар ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БЗГ22-0235 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан А.Ё нь Сайн электроникс ХХК-аас А52 маркийн гар утсыг худалдан авахдаа төлбөрийг С******* л******* б******* з******* газар ХХК-аар төлүүлэн уг утсыг б******* зээл авчээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гэтэл С******* л******* б******* з******* газар ХХК-тай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БЗГ22-0235 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 7.1 дэх хэсэгт Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээг дуусгавар болсонд тооцох-оор тусгасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр сар бүр хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон боловч авсан зээлээ сар бүр хугацаанд нь төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Э.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно. гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан байх тул С******* л******* б******* з******* газар ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

4.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Ёаас үндсэн зээл 700,723.48 төгрөг, зээлийн хүү 642,746.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,765.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,446,535.55 төгрөгийг гаргуулж С******* л******* б******* з******* газар ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ёаас 38,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* л******* б******* з******* газар ХХКолгох нь зүйтэй байна.

 

6.Шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 25, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хариуцагч А.Ёад мэдэгдэх ажиллагааг явуулахад түүнтэй холбогдоогүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлд бичигдсэний дагуу түүний [email protected] хаягаар нэхэмжлэлийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийг хувийг гардаж авсан гэж үзэх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан эсэх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар хариуцагч А.Ёад шүүх хуралдааны товыг [email protected] хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч А.Ёыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ёаас үндсэн зээл 700,723.48 төгрөг, зээлийн хүү 642,746.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,765.47 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,446,535.55 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун гучин таван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* л******* б******* з******* газар ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ёаас 38,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* л******* б******* з******* газар ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА