Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00296

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ******* х******* гудамж, *******-1 тоотод байрлах М*******ийн ******* ХХК /хувийн хэргийн дугаар:901184*******09/, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б*****н аймаг, Б******* сум, ** дугаар багт байрлах Э Б******* ХХК / РД:/-ийн холбогдох

1,490,050 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгч талын эм ханган нийлүүлэх төвөөс эм, эмийн бүтээгдэхүүнийг ззэлээр худалдан авдаг. Иймд хариуцагч компаниас 1,490,050 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй М*******ийн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э Б******* ХХК /РД:/ нь шүүхийн шатанд төлвөл зохих төлбөр болох 1,490,050 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга тавь/ төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК нь хариуцагч Э Б******* ХХК-иас 1,490,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э Б******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,790.80 төгрөгөөс 19,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19,395 төгрөгийг, хариуцагч Э Б******* ХХК-иас 19,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э Б******* ХХК-д холбогдох нийт 1,490,050 /нэг сая дөрвөн зуун ерөн мянга тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М*******ийн ******* ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,790.80 төгрөгөөс 19,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19,395 төгрөгийг, хариуцагч Э Б******* ХХК-аас 19,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М*******ийн ******* ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА