| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0114/З |
| Дугаар | 123/ШШ2025/0105 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 123/ШШ2025/0105
2025 12 01 123/ШШ2025/0105
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаар дүгнэлттэй *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь "зөвшөөрөлгүй хайрга ачсан гэх бүртгэлийн 25/30-02/48 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, холбогдогч Ш.Э-т Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 0613970 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав. Эрх бүхий албан тушаалтан Б.М нь *** аймгийн *** сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг хогийн цэг газраас иргэн Ш.Э нь зөвшөөрөлгүйгээр хайрга ачсан" гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар холбогдогчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.12 зүйлийн 1 дэх хэсэгт 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд 1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, 1.2. түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан, 1.3.ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан холбогдогч Ш.Э-т дээрх зүйлийн аль хэсгээр шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй шийтгэлийн хуудаст бичээгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг 4.1.2-т "түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.1.3."түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааr, 4.1.4."түгээмэл тархацтай ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг" ойлгохоор тус тус тодорхойлсон. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд холбогдогч Ш.Э "*** аймгийн *** сумын нутаг Чандмань багийн нутаг зөвшөөрөлгүйгээр хайрга шороог зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ачсан" "Хогийн хөтөр" гэх зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ачсан” үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд ... ашигт малтмалын орд ашигласан..." гэх зөрчлийн шинжтэй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Г.Г-н 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0613970 дугаартай шийтгэлийн хуудаст дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэл байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт "Иймд холбогдогч Ш.Э-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул..." гэснийг, “Иймд холбогдогч Ш.Э-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж, "Шийдвэрлэх" хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлд заасны дагуу "12.1-д" шийтгэл оногдуулсугай...” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай" гэх өөрчлөлтүүдийг оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
*** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М миний бие *** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.О-ийн дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 613970 дугаартай шийтгэлийн хуудасны холбогдогч Ш.Э-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулах тухай *** аймгийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-н 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаар дүгнэлтээр “*** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №0613970 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...Иймд холбогдогч Ш.Э-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг “...Иймд холбогдогч Ш.Э-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлд заасны дагуу “12.1-д шийтгэл оногдуулсугай...” гэснийг, “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М нь *** аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №0613970 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...Иймд холбогдогч Ш.Э-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг “...Иймд холбогдогч Ш.Э-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлд заасны дагуу “12.1-д шийтгэл оногдуулсугай...” гэснийг, “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-ийн 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 170 дугаартай *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №0613970 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “...Иймд холбогдогч Ш.Э-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг “...Иймд холбогдогч Ш.Э-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлд заасны дагуу “12.1-д шийтгэл оногдуулсугай...” гэснийг, “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-ийн дүгнэлттэй *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.М-ын дүгнэлтийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН