Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00288

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо Ю*******гийн гудамж-**, ******* цогцолборт байрлах М******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Б*** аймаг, Х******* сум, Х******* ** дүгээр баг, С******* гудамж, *** байр, ** тоотод оршин суух Ш овогт Мын А /ИБД:/-т холбогдох

 

Үндсэн зээл 510,000 төгрөг, зээлийн хүү 448,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,100 төгрөг, нийт 1,004,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А нь М******* ББСБ ХХК-тай 2020 оны 03 сарын 10-ны өдөр 140000563566 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95004563 дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. М.А нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 30-ны өдөр 510,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

М******* ББСБ ХХК-ийн зүгээс М.Агаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 40,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар М.Агийн үндсэн зээлийн үлдэгдэл 510,000 төгрөг, 2022 оны 10 сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүртэлх зээлийн хүү 448,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,100 төгрөг, нийт 1,004,776 төгрөг байна. Иймд М.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,004,776 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М овогтой А нь М******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч М.Ад холбогдуулан нийт 1,004,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 510,000 төгрөг, зээлийн хүү 448,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,100 төгрөг, нийт 1,004,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч М.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,665 төгрөгөөс 14,333 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Агаас 14,333 төгрөгийг, улсын орлогоос 14,333 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 510,000 төгрөг, зээлийн хүү 448,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,100 төгрөг, нийт 1,004,776 /нэг сая дөрвөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,665 төгрөгөөс 14,333 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Агаас 14,333 төгрөгийг, улсын орлогоос 14,333 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА