| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00326/И |
| Дугаар | 304/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00286
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** хороо, Се******* *******, **давхарт байрлах ******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Д******* сум, Ц******* ** дүгээр баг, *******-А тоотод оршин суух Бийн Д /ИБД:/-т холбогдох
цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 47,562,298.9 төгрөг, зээлийн хүү 4,485,856.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,897.55 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 52,139,053.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 сарын 16-ны өдөр 6000332810 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 48,970,000 төгрөгийн зээлийг сарын 1,75 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000332810 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000332810 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 04 сарын 10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000332810 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 47,562,298.9 төгрөг, зээлийн хүү 4,485,856.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,897.55 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 52,139,053.16 төгрөгийг зээлдэгч Бийн Дээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие Б.Д нь ******* банк ХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.Дт холбогдуулан нийт 52,139,053.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 47,562,298.9 төгрөг, зээлийн хүү 4,485,856.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,897.55 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 52,139,053.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,645.27 төгрөгөөс 209,323 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Дээс 209,323 төгрөгийг, улсын орлогоос 209,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 47,562,298.9 төгрөг, зээлийн хүү 4,485,856.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,897.55 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 52,139,053.16 /тавин хоёр сая нэг зуун гучин есөн мянга тавин гурван төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,645.27 төгрөгөөс 209,323 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Дээс 209,323 төгрөгийг, улсын орлогоос 209,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА