| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00387/И |
| Дугаар | 304/ШШ2025/00349 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00349
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т******* ** дугаар давхар ******* тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б*** аймаг, Б*** сум, ** дугаар баг, ***дугаар байрны *** тоотод оршин суух, Б******* овогт Бийн Х /ИБД:/-д холбогдох
нийт 25,598,816.65 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б Х нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 сарын 17-нд 7109356265 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 07 сарын 02-ны өдөр 7109876796 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 2,990,000 төгрөгийн зээлийг сарын 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,604,364.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,538,666.52 төгрөг, нийт 5,143,031.50 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7109356265 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 7109876796 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109356265 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,518,476.88 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,844,479.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 464,311.44 төгрөг, 7109876796 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,867,158.14 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 834,456.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,934.18 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 25,598,816.65 төгрөгийг зээлдэгч Бийн Хаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан нийт 25,598,816.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 7109356265 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 16,518,476.88 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,844,479.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 464,311.44 төгрөг, 7109876796 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,867,158.14 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 834,456.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,934.18 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 25,598,816.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,944 төгрөгөөс 142,972 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Хаас 142,972 төгрөгийг, улсын орлогоос 142,972 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 25,598,816.65 /хорин таван сая таван зуун ерэн найман мянга найман зуун арван зургаан төгрөг, жаран таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,944 төгрөгөөс 142,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас 142,972 төгрөгийг, улсын орлогоос 142,972 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Х сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА