Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Б*** аймгийн Б*** сумын ** дугаар багийн ******* ******* хаягт оршин суух, ******* овогт Ч*******ийн Б*******ийн хүсэлттэй

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* болон түүний гүйцэтгэх удирдлагыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******ийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ч.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 -Нэхэмжлэгч Ч.Б******* Төв аймгийн Баяннуур суманд хувиараа мал аж ахуй эрхэлдэг бөгөөд ******* ******* ******* /РД:/ ХХК-ийн захирал Г.Чтай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Малчдаас мал худалдан авах гэрээ /цаашид Гэрээ гэх/ байгуулсан. Тус мал худалдан авах гэрээгээр Ч.Б******* сувай үнээ-14, хязаалан үхэр-5, шүдлэн үхэр-8, нийт 27 тооны бод малыг ******* ******* ******* ХХК-нд нийлүүлэх харин гэрээний нөгөө ******* ******* ******* ******* ХХК нь гэрээний төлбөрт 39,400,000 /гучин есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Ч.Б*******ийн Хаан банкны тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төлөхөөр харилцан *******эг хүлээсэн. Ч.Б*******ийн хувьд гэрээ байгуулсан өдрөө *******гээ бүрэн биелүүлж нийт 27 тооны бод малыг ******* ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх *******гээ огт биелүүлээгүй, төлбөрөө шаардах бүрт ямар нэгэн шалтгаан хэлж байнга хойшлуулсаар ирсэн ба гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. ******* ******* ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцдаг хүн нь захирал Гын Ч /РД:, холбоо барих утас: , гэрийн хаяг:Баянзүрх д*******гийн 25-р хороо 154А байр 505 тоот/ бөгөөд үйл ажиллагаа явуулж байсан хаяг: Улаанбаатар хот, С д*******эг, ** дугаар хороо, , ** давхар, , тоот нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх, С, Ч д*******гийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг ...уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй... гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд ******* ******* ******* ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Ч.Б*******ийн хүсэлттэй ******* ******* ******* ХХК болон түүний гүйцэтгэх удирдлага болох Г.Чыг эрэн сурвалжлах тухай хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Ч.Б*******оос:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-******* овогт Ч*******ийн Б*******оос, Бн овогт Жы О*******т олгосон шүүхэд төлөөлөх Итгэмжлэл,

-2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Малчдаас мал худалдан авах гэрээний хуулбар-ууд,

 

-Баянзүрх, С, Ч д*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 191/ШЗ2025/14397 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай 191/ШЗ2025/17110 дугаар шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 14/ тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* арго Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ч.Б*******ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.******* ******* ******* ХХК-ийн оршин байх хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Ч.Б******* нь түүнээс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Малчдаас мал худалдан авах гэрээ-ний *******эгт 39,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Малчдаас мал худалдан авах гэрээ-ний хуулбар, Баянзүрх, С, Ч д*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 191/ШЗ2025/14397 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай 191/ШЗ2025/17110 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14/ тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* арго Байнга оршин суугаа газрын хаяг Улаанбаатар хот, С д*******эг, 20 дугаар хороо, Сэлхийн 6 дугаар гудамж, 129 тоот гэсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул ******* ******* арго ХХК болон түүний гүйцэтгэх удирдлага Г.Чын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* арго ХХК болон түүний гүйцэтгэх удирдлага Г.Чыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* арго ХХК /хувийн хэргийн дугаар:9011820248, регистр:/ болон түүний гүйцэтгэх удирдлага итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Гын Ч /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* арго ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагын оршин байгаа хаягийг олж тогтоон баримтжуулж, хүсэлт гаргагч Ч.Б******* /утас:88899591/-д мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА