| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00352/И |
| Дугаар | 304/ШШ2025/00338 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч Б*** аймаг, Б******* сум, ** дугаар баг *******эд оршин суух С******* овогт Л*******ын Н******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л*******асүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Н******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор бичиг баримтаа хөөцөлдсөн боловч Б******* сумын архив шатсан учир малын А данс гарахгүй байна. Булган аймгийн Б******* суманд 1995-1997 он, 2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байсан. Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Ажилласан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Б******* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/237 дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Б******* сумын Дэсрт багийн Засаг даргын тодорхойлолт,
-Гал түймрийн улсын хяналтын байцаагч н.Эы тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоол,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/32 дугаар Шийдвэр хүргүүлэх тухай албан тоот,
-Л.Н*******д 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Л.Н*******гийн хүсэлтээр Х.Ц*******, А.Ц******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/192 дугаар албан тоотоор ирүүлсэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа,
-Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 30/4371 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын архивын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Н*******гийн шүүхэд гаргасан Булган аймгийн Б******* суманд 1995-1997 он, 2000 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Л.Н******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б******* суманд 1995-1997 он, 2000 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд хувийн малаа маллаж байсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Б******* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б******* сумын ******* багийн иргэн Л*******ын Н******* /РД:ГВ69031216/ нь 1995-2000 онуудад мал маллан амьдарч байсан нь үнэн болно. гэсэн 1/237 дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Б******* сумын Дэсрт багийн Засаг даргын Булган аймгийн Б******* сумын ******* багийн иргэн Л*******ын Н******* /РД:ГВ69031216/ нь1984 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байгаа нь үнэн болно. гэсэн тодорхойлолт,
-Гал түймрийн улсын хяналтын байцаагч н.Эы Булган аймгийн Б******* сумын Дархан багийн төвд байршилтай сум, нэгдлийн дарга байсан З.Дашцэдэн, ерөнхий агрономич Ш.Н******* нарын складны барилгад 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад гал түймэр гарч эд зүйлс, бичиг баримт, барилга байгууламж шатсан нь Онцгой байдлын газрын гал түймрийн бүртгэлд бүртгэгдсэнийг тодорхойлов. гэсэн тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ...нотлох баримт байхгүй тул 1995-1997, 2000 онд мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй гэсэн 10 тоот тогтоол,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/32 дугаар Шийдвэр хүргүүлэх тухай албан тоот,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/192 дугаар албан тоотоор ирүүлсэн 1992-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, холбогдох баримтууд,
-Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 61 дүгээр хуудсанд ...Л*******а Н*******, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 03 сард төрсөн, 30 настай, эрэгтэй ... гэж, эх баримтанд эрхэлдэг ажил-малчин, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл- мал аж ахуй гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03-07/4371 тоот лавлагаа зэрэг баримтууд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Х.Ц*******гийн: Би 1991 оноос 2000 оныг хүртэл Булган сумын Б******* суманд тасралтгүй мал маллаж амьдарч байсан. Харин Л.Н******* нь 1995 оноос 2000 оны хооронд манайхтай айл саахалт байж Булган сумын Б******* суманд мал маллаж амьдардаг байсан. Л.Н******* бид хоёр Булган аймгийн Б******* сумын уугуул хүүхэд байхаасаа нэгнээ танина. Манай хоёр гэр бүл анх амьдрал зохиосон цагаасаа эхлэн мал маллаж, өнөөдрийг хүртэл малаа маллан амьдарч байгаа айлууд юм. Одоо ч малаа маллан амьдарч байгаа гэх,
Гэрч А.Ц*******ийн: Би 1991 оноос 1995 он хүртэл Булган аймгийн Б******* сумын амралтанд жолоочоор ажиллаж байсан. Манайх тухайн үед малтай айл байсан. Би эхнэртэйгээ гэр бүл болоод мал маллаж эхэлсэн. Малаа маллахын хажуугаар би жолооч хийдэг байсан. Булган аймгийн Б******* сумандаа 1995 оноос 2000 оныг хүртэл мал малладаг байсан. Харин Л.Н******* нь 1995 оноос 2000 оны хооронд манайхтай ойрхон буюу саахалт нутаглаж Булган аймгийн Б******* суманд мал маллан амьдардаг байсан. Одоо ч малаа маллан амьдарч байгаа гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С******* овогт Л*******ын Н*******гийн Булган аймгийн Б******* суманд 1995-1997 он, 2000 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА