| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00322/И |
| Дугаар | 304/ШШ2025/00336 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Х*******-Ө******* сумын Х*******й багт оршин суух Т******* овогт Ц*******гийн Ц******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Ц*******,
Гэрч Г.Б*******, И.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1994 онд Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөрт эхнэртэйгээ мал маллан т амьдарч эхэлсэн. Тухайн үед манай аав Булган аймгийн Могод суманд нэгдлийн малчин байсан. Хувьдаа х******* мал авчихсан байсан. Тухайн малыг би маллаж эхэлсэн. Мөн Х.Лын хөгшин аав С нас барсан тул хөгшин ээж Нгийн хажууд мал маллаж эхэлсэн. 2000 онд хүүхэд сургуульд орох болоод төв рүү орсон. Ө******* насны тэтгэвэрт гарах гэтэл 1994-2000 оны малын А данс олдохгүй байгаа. Тиймээс 1994 оноос 2000 он хүртэл Булган аймгийн Бугат суманд мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж Булган аймаг, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан. Миний малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдохгүй гэж Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол гарч Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч тогтоох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Өмнө шүүхэд хандан мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгаагүй. 1994 оноос 2000 оны хооронд Орхон аймгийн харьяат байсан. 2012 онд Булган аймаг руу шилжиж ирсэн. 2000 онд Булган аймаг руу шилжээгүй байсан. Орхон аймгийн Баян-Ө******* сумын харьяат хүн Булган аймгийн Бугат сумын нутгаар н*******лаж мал маллаж байсан. гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Ц*******гийн Ц*******, Хгийн Л нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-1996, 1997 онуудын Мал бүртгэсэн тухай гар бичмэл,
-Хөдөө мал маллан амьдарч байсныг гэрчлэх гэрэл зургууд,
-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот тодорхойлолт,
-Орхон аймгийн Баян-Ө******* сумын Шанд багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 117 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Малчнаар ажиллаж байсныг тодорхойлох боломжгүй тухай 05/07 тоот тогтоол,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/30 дугаар албан тоот,
-Т******* овогт Ц*******гийн Ц******* Х овогт Хгийн Л нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ц.Ц*******ы хүсэлтээр Э.А*******, Г.Б******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Ц.Ц*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, холбогдох баримтууд,
-Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03014231 дугаар Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ц******* шүүхэд гаргасан Булган аймгийн Бугат сумын н*******т 1994 оноос 2000 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ц.Ц*******ы ө******* насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан Булган аймгийн Бугат сумын н*******т 1994 оноос 2000 он хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-1996, 1997 онуудын Мал бүртгэсэн тухай гар бичмэл,
-Ц.Ц*******ы гэр бүлийн т мал маллан хөдөө амьдарч байсныг гэрчлэх гэрэл зургууд,
-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Тус архивын сан хөмрөгийн Эрдэнэт хотын Баян-Ө******* сумын малын А дансны 1994-2004 оны баримтуудад Ц******* овогтой Цогтсайх*******й холбогдох баримт байхгүй байна гэсэн 119 тоот тодорхойлолт,
-Орхон аймгийн Баян-Ө******* сумын Шанд багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ц******* овогтой Ц******* /ФВ69072211/ нь Шанд баг 41 дүгээр гудамж 11 тоот хаягт 1994 оноос 2000 оны хооронд малчин өрхөөр амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн 117 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Х*******-Ө******* сумын Х*******й багийн малчин Ц******* овогтой Ц*******ыг 1994-2000 оныг дуусталх хугацаанд 7 жил мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй гэж тогтоосугай. гэсэн Малчнаар ажиллаж байсныг тодорхойлох боломжгүй тухай 05/07 тоот тогтоол,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/30 шийдвэр,
-Ц*******гийн Ц*******, Хгийн Л нарын 1994 онд гэр бүл болсныг бүртгэсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/182 дугаар Ц.Ц*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, холбогдох баримтууд,
-Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03-01/4231 дугаар Өрхийн тэргүүлэгч Ц*******гийн Ц*******, Хгийн Л, эхнэр, Ц*******ы Лхагва-Очир, хүү, Ц*******ы Мөнхзул, охин, Бямбацогтын Баасанбаяр, бусад төрөл төрөгсөд, Орхон аймгийн Баян-Ө******* сумын Шанд баг гэж бүртгэгдсэн 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Г.Б*******гийн: Би 1985 онд ханьтайгаа Булган аймгийн Бугат суманд мал маллаж одоо хүртэл маллаж амьдарч байна. Ц.Цогтсайх*******й 1994 оноос 2000 он хүртэл айл аймаг болж мал маллан амьдардаг байсан. 2000 онд хүүхдүүдээ сургуульд оруулах гээд 1 жил төвд амьдраад тэгээд Булган аймгийн Х*******-Ө******* сум руу шилжсэн. Булган аймгийн Бугат суманд харьяалагддаг байсан. Ц.Ц*******ы хадам аав нь Бугат сумын малын цэгийн эмч байсан. Ц.Ц*******ы эхнэрийг н.Л гэдэг байсан. н.Л гэдэг хүний өвөөг нь яриад байгаа. Албан ёсоор Бугат суманд шилжиж ирсэн байсан. Ц.Ц******* төрийн үйлчилгээг Булган аймгийн Бугат сумаас авдаг байсан. Булган аймгийн Бугат сумын айл байсан. Ц.Ц******* 1994 оноос 2000 он хүртэл мал маллаж байсан. Хувийн малаа маллаж байсан гэх,
Гэрч Э.А*******ийн: Би 1975 онд Булган аймгийн Бугат суманд мал маллаж эхэлсэн. Ц.Цогтсайх*******й 1994 оноос 2000 он хүртэл айл аймаг байсан. Ц.Ц*******ых манайхтай айл аймаг амьдарч малаа малладаг байсан. 2000 онд Ц.Ц*******ых Орхон аймаг руу яваад манайх Бугат сум руу явж байсан. Мөн Г.Б*******тэй айл аймаг байсан. Ц.Ц*******ых Бугат сумын харьяат айл байсан. Булган аймгийн Бугат сумаас Ц.Ц*******ых төрийн үйлчилгээг авдаг байсан. Ц.Ц*******ы шилжилт хөдөлгөөний талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Хүсэлт гаргагч Ц.Ц*******ы 1994-2000 онд оршин суух хаяг нь Орхон аймгийн Баян-Ө******* сумын Шанд баг гэж бүртгэгдсэн хэдий боловч энэ хугацаанд Булган аймгийн Бугат суманд гэр бүлээрээ мал маллан амьдарч байсан гэх үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
4.Иймд Т******* овогт Ц*******гийн Ц*******ы Булган аймгийн Бугат сумын н*******т 1994 оноос 2000 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Т******* овогт Ц*******гийн Ц*******ы Булган аймгийн Бугат сумын н*******т 1994 оноос 2000 онуудад мал маллаж байсан байдлыг тогтооугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА