| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00367/И |
| Дугаар | 304/ШШ2025/00335 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х*******-Ө******* сум, 1 дүгээр багт оршин суух Б******* овогт Ц*******ийн М******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1988 оны 10 дугаар сард цэргийн албан татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргийн албаа хааж дуусгасан. Би цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Х*******-Ө******* сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байна. Тэтгэвэрт гарах гэтэл тус хугацаанд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байх тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Өмнө нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж хүсэлт гаргаж байгаагүй.1990 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн алба хаасан хугацааг малчнаар ажиллаж байснаар тогтоолгох хүсэлт гаргасан байна. Би үүнийг сайн мэдээгүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 88/17 тоот албан бичгээр ирүүлсэн цалингийн лавлагаа,
-1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.М*******д олгосон Цэргийн батлах-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ц.М*******ийн хүсэлтээр С.О*******, Г.Д*******н нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Маягт-1 лавлагаанууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/193 дугаар тодорхойлолт,
-Үндэсний төв Архиваас ирүүлсэн албан тоот зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М*******ийн шүүхэд гаргасан Булган аймгийн Х*******-Ө******* сумын Лениний зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ц.М*******ийн ө******* насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Х*******-Ө******* сумын Лениний зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц.М*******д олгосон 1988 оны 10 сарын 10-ны өдөр цэрэг татлагын комиссоор орж тэнцсэн тул цэргийн албанд татагдаж, 1988 оны 11 сарын 27-ны өдөр цэргийн тангарагийг 017-р дугаар ангид өргөсөн. Ангийн захирагчийн 1990 оны 10 сарын 13-ны өдрийн 075-р тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Булган аймагт явуулав гэсэн агуулга бүхий бичилттэй Цэргийн батлах-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
4.Иймд Ц.М*******ийн цэргийн алба хаасан хугацаатай ажиллаж байсан байдлыг давхардуулан тогтоох боломжгүй тул түүний Булган аймгийн Х*******-Ө******* сумын Лениний зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Ц*******ийн М*******ийн Булган аймгийн Х*******-Ө******* сумын Лениний зам нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА