| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00230/И |
| Дугаар | 304/ШШ2025/00327 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00327
Зохигчийн эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, *** дугаар баг, Б*******цагаан ******* хороо ** гудамж, ** тоотод оршин суух М.Г*******-******* /ИБД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б** аймаг, Т******* сум, Ж багт байрлах М ХХК /РД:/, захирал Б.Б /ИБД:/-д холбогдох
33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г*******-*******,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 09 сарын 19-нд өөрийн эзэмшлийн 50-Ковшийг буюу дугуйт ачигч машиныг зарж, Б.Б өөрийн биеэр ирж 50 ковш зараач гэж гуйж, өөрийн хүү, нөхрийн хамт ирж авсан. Зарахгүй гэсэн чинь гуйж байгаад авсан. 33,000,000 төгрөгийн үнээр зарж, 750 ширхэг палк модоор худалдаж авахаар болсон. 2023 оны 09 сарын 19-ний өдөр, 2023 оны 10 сарын 01-ний өдөр 280 ширхэг палк өгөхөөр тохиролцож наймаа хийсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Очиж мөнгөө нэхэх болгонд өөр өөр шалтгаан хэлээд байдаг. Иймд 33,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК, захирал Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой Б би 2023 оны 10 сард 50-Ковш авахаар Т******* суманд үйл ажиллагаа явуулж байсан. М.Г*******-*******той наймаалцахаар тохирохдоо хамтран ажиллаад модоо зүсэхээр ковшоо зарсан мөнгөндөө палк аваад хамтран ажиллъя гэсэн. Тэгээд тохиролцоод за зу болоод байж байтал 2023 оны 11 сард манай суманд зам засварын ажил хийж байсан О.Г, Сэргэлэн гэдэг хүний хүү Улаанаа (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Нутаг усандаа Улаанаа гэж дуудах юм байна лээ) гэдэг. Тэр 2 залуу Г*******-******* буюу Монтортой утсаар ярьсан. Та Ковшийг нь авах гээд танайд байгаа юм байна. Эгчээ зам дээр шороо ачих гэсэн юм гээд авч яваад радиаторыг устай хөлдөөгөөд кропны арьсыг нь цав үүсгэх буюу хагалсан байсан. Тэгээд 2024 оны 02 сард Г*******-*******ын ах нь юм уу дүү нь юмуу *******ноо гэх залуу наад Ковшоо би буцааж авна. Минийх юм, битгий хөдөлгө гээд явсан. Түүнээс хойш одоог хүртэл буюу 2025 оны 04 сарын 24-нийг хүртэл хөдөлгөөгүй засаагүй манай хашаанд байна. Энэ 50 ковшийг манай хашаанд байх хугацаанд өрөндөө авна гээд олон хүн авах гэж ирсэн боловч өгөөгүй байгаа. Тиймээс би бол энэ ковшийг одоо болтол авсан юм алга. Би хэрвээ засуулаад одоог хүртэл ажиллуулаад байж байсан бол төлөх нь зөв гэж бодож байна. Би ажлаа алдаж одоог хүртэл өөр Ковш хөлсөлж ажиллуулдаг байгаа гэжээ.
Хариуцагч М ХХК, захирал Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх М.Г*******-******* Ковшийг зарах гэж байгаа юм гэж надад хэлэхээр нь эгч нь авъя гээд авч байсан. Тэгээд би хүүтэйгээ очиж авсан. Зам ангийнхан манайд ирээд М.Г*******-*******ын ковш таньд байгаа юм байна, шороо аччихаад өгье гэхээр нь өгөөд явуулсан. Тэгсэн кропыг нь хагалсан байсан. Тухайн хүмүүстэй ярьж тохироод засч янзлаад авчихъя гэсэн чинь М.Г*******-*******ын ах нь юм уу дүү нь юмуу ирээд наад Ковш чинь минийх наанаасаа битгий хөдөлгө гэж хэлсэн. Ковшоо зассан байсан бол би мөнгийг төлөх байсан. Ковшийг 33,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн гэв.
Нэхэмжлэгч М.Г*******-*******, хариуцагч Б.Б нар шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Г*******-*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн зохигч нэхэмжлэгч М.Г*******-*******, хариуцагч Б.Б бид доорхи нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч М.Г*******-******* нэхэмжилсэн 33,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 25,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг мод модон материр тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.Г*******-******* дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч Б.Б нь төлбөрийг тухай бүрт нь нэхэмжлэгч М.Г*******-*******ын ХААН банкны 5094340190 тоот дансаар шилжүүлэх болно. Энэхүү эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч бид сайн дурын үндсэн дээр байгуулж байгаа болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Б би төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г*******-******* нь хариуцагч М ХХК, захирал Б.Бд холбогдуулан 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.Г*******-******* нь 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 25,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг мод модон материр тус тус нэхэмжлэгч М.Г*******-*******ын ХААН банкны 5094340190 тоот дансанд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.Г*******-******* дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигч эвлэрсэн.
Нэхэмжлэгч М.Г*******-******* хариуцагч М ХХК, захирал Б.Б нарын шүүх хуралдаан дээр эвлэрч байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Б нь М ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд компанийг шууд төлөөлөх эрхтэй этгээд юм.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг хариуцагч М ХХК, захирал Б.Б төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг хариуцагч М ХХК, захирал Б.Бгоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г*******-*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК, захирал Б.Бд холбогдох 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч М.Г*******-******* татгалзаж, 25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулахыг хариуцагч М ХХК, захирал Б.Б хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг мод модон материр тус тус нэхэмжлэгч М.Г*******-*******ын ХААН банкны 5094340190 тоот дансанд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.Г*******-******* хариуцагчийн дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г*******-*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК, захирал Б.Бгоос 322,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******-*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М ХХК, захирал Б.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА