Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2025/00326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Х******* сум, ** дүгээр баг Г******* гэх газарт оршин суух С******* овогт Б*******ы Б******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би өндөр насны тэтгэвэрт орох гэсэн 1 жил дутаад байгаа. Эрдэнэт хотын Хялганат хорооны мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байсан үеийн орсон тушаал байгаа, гарсан тушаал байхгүй байсан. 1981-1995 он дуустал Эрдэнэт хотын Хялганат хорооны мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Сургуульд сураагүй. 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Б.Б*******ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1981 оны орон тоо цалингийн фондыг батлах тухай 252 тоот тушаал, тушаалын хавсралт,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1981 оны 8 сарын орон тоо цалингийн фондыг батлах тухай 300 тоот тушаал, тушаалын хавсралт,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох тухай 387 тоот тушаал,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 216 тоот тушаал,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажилд шилжүүлэн томилох тухай 377 тоот тушаал,

-Хялганатын ой модны үйлдвэр даргын 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/48 тоот тушаал,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 1/34 тоот тушаал, тушаалын хавсралт,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 1/86 тоот тушаал,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зардал батлах тухай 1/120 тоот тушаал, тушаалын хавсралт,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ажил томилох, ажлаас чөлөөлөх тухай Б/334 тоот тушаал,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1995 оны 04 дүгээр сарын 29-ний Ээлжийн амралт олгох тухай Б/125 тоот тушаал, тушаалын хавсралт,

-Хялганат ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас халах тухай Б/227 тоот тушаал,

-Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгоны Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02/552 тоот тодорхойлолт,

-Батлах хамгаалах төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 108900 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.Б*******ы нэр дээр Булган аймгийн Хялганат тосгоны Хялганат компани 1995 онд шимтгэл төлсөн Архивын лавлагаа,

-Нийгмийн даатгалн шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,

-Орхон аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11/62 тоот лавлагаа,

-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний 83 тоот тодорхойлолт,

-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний 84 тоот тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч Б.Б*******ы хүсэлтээр Б.У*******, М.Б******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Б*******ы шүүхэд гаргасан Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуй, Хялганат компанид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Б.Б*******ы өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан хүсэлтээс Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуй, Хялганат компанид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Б.Б*******д олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1981 оны орон тоо цалингийн фондыг батлах тухай 252 тоот тушаал /Тушаалд: 1. 7-р сард ажиллах орон тоо, цалингийн фондыг хавсралтад зааснаар баталсугай. Хавсралтын Амралтын газар гэсэн хэсгийн нэрсийн жагсаалтын 7-т: цэвэрлэгч-Б.Б*******-200/ гэсэн,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1981 оны 8 сарын орон тоо цалингийн фондыг батлах тухай 300 тоот тушаал /Тушаалд: 1.YIII сард ажиллах орон тоо цалингийн фондыг хавсралтанд зааснаар баталсугай. Хавсралтын Амралтын газар гэсэн хэсгийн нэрсийн жагсаалтын 8-т: цэвэрлэгч-Б.Б*******-200/ гэсэн,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох тухай 387 тоот тушаал /Тушаалд: Нэг. ...Б*******ы Б*******ыг 10-1-нээс өвс ачих грушикээр тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 216 тоот тушаал /Тушаалд: Нэг. Ардын цэргийн албанд тэнцсэн...Б******* овогтой Б******* нарыг 06 дугаар сарын 27-ноос үүрэгт ажлаас нь чөлөөлж Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй./ гэсэн,

- Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажилд шилжүүлэн томилох тухай 377 тоот тушаал /Тушаалд: Нэг. Цэргийн албанаас халагдаж ирсэн Б******* овогтой Б*******ыг ДКВР цехэд мод тавигчаар 09 дүгээр сарын 01-нээс ...томилон ажиллуулсугай./ гэсэн,

- Хялганатын ой модны үйлдвэр даргын 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/48 тоот тушаал /Тушаалд: 1.БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Хялганатын ой модны үйлдвэрийн ажилтнуудыг 04 дүгээр сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 1/34 тоот тушаал /Тушаалд: 1. 1992 оны 06 дугаар сарын 01-нээс амрах хүмүүсийг хавсралтад зааснаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 47-д: Б*******ы Б*******, ДКВР мод тавигч, амрах хоног-21/ гэсэн,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 1/86 тоот тушаал /Тушаалд: 1.Ялгалт зүсмэлийн II цехэд ...Б*******ы Б*******ыг засварчнаар 07 сарын 20-ноос ... тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зардал батлах тухай 1/120 тоот тушаал /Тушаалд: 1.Хялганат компанийн 20 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд бэлтгэх, баярын зочид төлөөлөгчдийг хүлээн авах, ... Хавсралтын Ялгалт зүсмэлийн II цех хэсгийн нэрсийн жагсаалтын 32-т: Б.Б*******/ гэсэн,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ажил томилох, ажлаас чөлөөлөх тухай Б/334 тоот тушаал /Тушаалд: Нэг. ...ЯЗ II цехэд: ... Б.Б******* нарыг түлш татагчаар ... тус тус 11-р сарын 01-ний өдрөөс ...томилон ажиллуулсугай/ гэсэн,

-Хялганат компанийн ерөнхий захирлын 1995 оны 04 дүгээр сарын 29-ний Ээлжийн амралт олгох тухай Б/125 тоот тушаал /Тушаалд: Нэг. 05 сарын 01-нээс ээлжийн амралт авах ажилтнуудыг хавсралт № 01-д зааснаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 12-т: Б.Б******* банз гаргагч, үндсэн хоног-21, ажилласан хугацаа- 08-07-29, нэмэгдэл хоног-3, нийт хоног-24/ гэсэн,

-Хялганат ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас халах тухай Б/227 тоот тушаал /Тушаалд: Нэг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан зүсмэлийн нэгдсэн үйлдвэрийн ажилтан ...банз гаргагч Б.Б******* ... нарыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас нь халсугай./ гэсэн,

-Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгоны Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Иргэн Б******* овогтой Б******* ажлаас халагдсан тушаал Захирагчийн ажлын албаны архивын 412 тоот хадгаламжийн нэгжид байгаа болно. гэсэн 02/552 тоот тодорхойлолт,

-Батлах хамгаалах төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б*******ы Б******* БХЯ-ны сайдын 1983 оны 06 сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Эрдэнэт хотоос 1983 оны 06 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 275 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986 оны 08 сарын 08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986 оны 08 сарын 17-ны өдөр 536303 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн №108900 дугаар Хугацаат цэргийн алба хаасаны архивын лавлагаа,

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 09 сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан тухай лавлагаа,

--Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.Б*******ы нэр дээр Булган аймгийн Хялганат тосгоны Хялганат компани 1995 оны 1-4, 6-7 саруудад шимтгэл төлсөн Архивын лавлагаа,

-Орхон аймгийн архивын тасгийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн Эрдэнэт хотын Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн Г******* амралтанд ажиллаж байсан Б*******ы Б*******ы 3 сарын цалингийн лавлагаа-1981 оны 7,8,9 саруудад бичилт хийгдсэн гэсэн 11/62 тоот лавлагаа,

-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Тус архивын сан хөмрөгт Эрдэнэт хотын Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуй-н 1981 оны 07-09 дүгээр сарын баримтуудад Б*******ы Б*******тай холбогдох /ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн/ баримт байхгүй болно гэсэн 83 тоот тодорхойлолт ,

-Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Тус архивын сан хөмрөгт Эрдэнэт хотын Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуй-н 1994-1995 оны баримтуудад Б*******ы Б*******тай холбогдох /түлш татагчаас, банз гаргагч албан тушаал руу шилжүүлсэн/ баримт байхгүй болно гэсэн 84 тоот тодорхойлолт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч М.Б*******ы: Би Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд шаж хагалагчаар 1991 онд ажилд орж байсан. Тэгээд 1998 онд зах зээлд шилжих хүртэл ажилласан. Б.Б******* намайг 1991 онд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд шаж хагалагчаар ажилд орох үед тус уурын зууханд мод тавигчаар ажиллаж байсан. Тэгээд Б.Б******* бид Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд 1998 онд зах зээлд шилжих хүртэл хамт ажиллаж байсан гэх,

 

Гэрч Ж.У*******гийн: Би Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд мод тавигчаар 1980 онд ажилд орж байсан. Тэгээд 1983 онд цэрэгт яваад 1986 онд халагдаж ирсэн. 1986 онд цэргээс халагдаж ирээд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд мод тавигчаар 1992 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Б.Б******* надтай хамт 1980 онд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд мод тавигчаар ажилд орж байсан юм. Мөн Б.Б******* бид хоёр 1983 онд цэргийн албанд хамт явсан нэг оны цэргүүд байсан. Б.Б******* бид хоёр 1986 онд цэргийн албанаас хамт халагдаж ирээд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд уурын зууханд мод тавигчаар ажилд ороод 1992 онд зах зээлд шилжих хүртэл ажилласан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Хүсэлт гаргагч Б.Б******* нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд буюу 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлах хамгаалах төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №108900 дугаар Хугацаат цэргийн алба хаасаны архивын лавлагаа, Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 216 тоот тушаал, Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажилд шилжүүлэн томилох тухай 377 тоот тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг дээрх хугацаанд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд ажилчнаар ажиллаж байсан гэж давхардуулан тогтоох боломжгүй байна.

 

4.Иймд Б.Б*******ы Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуй, Хялганат компанид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С******* овогт Б*******ы Б*******ы Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуй, Хялганат компанид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА