Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2025/00324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Р******* сум, **дүгээр багт оршин суух Ж******* овогт М*******ийн Н******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.Н******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч мал малласан. Өндөр насны тэтгэвэрт орох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн тул шүүхэд ханд гэж Нийгмийн даатгалын газраас хэлсэн. 1984 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд мал маллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. 1988 оноос 1990 он хүртэл цэргийн алба хаасан. Ажилласан жил нийгмийн даатгал шимтгэл нөхөн тооцуулсан. 1990-1991 онуудад нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулагдсан. 2 жил цэргийн алба хаасан гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 тоот архивын лавлагаа,

-М.Н*******ын цэргийн батлахын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч М.Н*******ын хүсэлтээр Ж.М*******, Ц.Ц******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-21 маягт,

-Үндэсний төв архивын тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Н*******ын шүүхэд гаргасан Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч М.Н*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан хүсэлтээс Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Булган аймгийн Р******* сумын 1 дүгээр багийн харъяат М******* овогтой Н******* нь Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984-1988, 1991 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. 1984 оны 7,8,9 сарууд, 1985 оны 1,2,4,7,8,9 сарууд, 1986 оны 1,4,6,9,10,11,12 сарууд, 1987 оны 1-12 сарууд, 1988 оны 1-7 сар, 9-12 сарууд, 1991 оны 1-12 саруудад тус тус бичилт хийгдсэн гэсэн 16 тоот архивын лавлагаа,

-М.Н*******ын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цэргээс халагдсан тухай бичилттэй Цэргийн батлах-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 онд нөхөн тооцуулсан гэсэн Архивын лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон аймаг-Булган, сум-Р*******, РД:ГГ69121436, овог-Ж*******, Эцгийн нэр-М*******, нэр-Н*******, иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №689611, төрсөн аймаг-Булган, сум- Гурванбулаг, он, сар, өдөр:1969-12-14, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-малчин, байнга оршин суудаг бригад-Хөгнө хан 1 дүгээр баг хөдөө, сууж эхэлсэн он: 1995, Гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, төрүүлсэн хүүхдийн тоо-3, он-1988, боловсролын түвшин-Бүрэн бус дунд, эзэмшсэн он-1985, мэргэжил-үгүй, ажилладаг байгууллага-Хөгнө-хан жуулчны бааз, ажилд орсон он-1999, цех, тасаг бригад, эрхэлдэг ажил-туслах ажилтан, эрхэлж эхэлсэн он-1999, оршдог сум, район- Р*******, цэргийн алба-хаасан, эцэг-Пэлийн М*******, Эх-Дэндэвийн Бадамханд, эхнэр/нөхөр-Чимэдцэрэнгийн С*******цэцэг, охин-Н.Ариунтуяа, хүү-Н.Билгүүнболд, хүү-Н.Мөнхболд гэсэн ХААТР-1 маягт,

-1991 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон М*******ийн Н*******, төрсөн он сар өдөр-1969 оны 12 сарын 14, төрсөн аймаг-Булган аймаг, сум- Гурванбулаг, төрсөн газрын нэр-төрөх, яс үндэс-Халх, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-5 дугаар бригад, хаана ямар ажилтай-Сүхбаатарын туг нэгдэл хоньчин гэсэн ХААТР-21А маягт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Д.Ц*******ийн: Би анх 1975 онд Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж байсан. Тэгээд 1978 оноос 1981 оны хооронд цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирээд Гурванбулаг сумын Үтрэмд слесариар ажиллаж байгаад 1982 оноос 1994 оныг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд жолоочоор ажилласан. 1994 оноос 2018 оныг хүртэл малчнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. М.Н******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оноос 1992 оныг хүртэл малчнаар ажилласан. Дунд нь буюу 1988 оноос 1990 оны хооронд цэргийн алба хаасан. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд аав ээжийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1994 оноос хойш 2003 оныг хүртэл эхнэрийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумандаа малчнаар тасралтгүй ажилласан. Одоо малаа маллаж л байгаа гэх,

Гэрч Ж.М*******ын: Би анх 1982 онд Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Тэгээд 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд 1992 оныг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. М.Н******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оноос 1992 оныг хүртэл малчнаар ажилласан. М.Н******* нь 1988 оноос 1990 оны хооронд 2 жил цэргийн алба хаасан. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд аав ээжийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын төв нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1994 онд гэр бүл болоод тусдаа гараад түүнээс хойш одоог хүртэл эхнэрийн хамт Булган аймгийн Гурванбулаг суманд малаа маллаж амьдарч байгаа гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Хүсэлт гаргагч М.Н******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

М.Н******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулинд хамрагдан 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн тооцуулсан, мөн 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул давхардуулан малчнаар ажиллаж байсан гэж тогтоох боломжгүй байна.

 

4.Иймд М.Н*******ын Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт М*******ийн Н*******ын Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА