| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/71 |
| Огноо | 2017-05-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл,шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мандалбаяр, Л.Эрдэнэцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.*******, К.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн К.******* нарт холбогдох эрүүгийн 173600060025 дугаартай, 178/2018/0080/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй,бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил сургуульгүй, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
2.Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй,бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийн *******
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах өвсний фондын хашаанаас иргэн З.ын 1 тооны хурдны морийг хулгайлсан,
Шүүгдэгч К.******* нь дээрхи 1 тооны морийг хулгайнх гэдгийг мэдсээр байж Н.*******гээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300000 төгрөгөөр худалдаж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах өвсний фондын хашаанаас З.ын хурдан удмын морь хулгайлсан болох нь :
Хохирогч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай морь тэжээдэг хүний хажуу айлын Палам гэх хөгшин над руу утасдаад “чиний морь алга байна, урьд шөнө зүчээнээс аваад явсан юм шиг байна” гэхээр нь луу залгаад асуухад “өнөө шөнө цоохор морь алга болсон байна. Би зүүн хаалганд хайгаад явж байна” гэсэн.Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний морь 2014 оны хязаалан морь, би 2014 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач У. гэх хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан.Өнгөрсөн зун аймгийн наадамд уралдаад доголж орж ирсэн.Би Хөх толгой гэх ******* сумын залууг хардаж байна гэх мэдүүлэг /хх 13-14/
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 07:30 цагт ирж адуундаа өвс тавьж өгөөд услаад, тэжээлийг нь зуурч өгөөд орой 18 цагийн үед гэр лүүгээ явсан. 06-ны өглөө 08:30 цагийн үед зүчээндээ иртэл цоохор морь алга байсан. Тэгээд цагдаа дуудсан.Цоохор морь зөв гуяндаа саран тамгатай, том биетэй сүүл шингэн,хурдан удмын адуу байсан.Урьд орой нь 1 прес өвс тавьж өгөөд хаалгыг нь хаагаад хөх өнгийн ногтоор ногтлоод сул тавиад хонуулсан.Хашаанд нийт 40 орчим адуу байснаас зүчээнд 7 адуу хонодог.Бүгдээрээ З.ын адуу. Тус хашаанд манай гэрээс гадна 2 гэр байдаг, доод талын гэр нь манаачийн гэр, дээд талын гэрт нь голдуу оуютан хүүхдүүд байдаг.Би орой нь явахдаа манаачид хаалга үүдээ сайн түгжээрэй гэж хэлээд гарсан.Тухайн адууг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн тэжээсэн гэх мэдүүлэг /хх-15-16/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би гэртээ ээж, эгч, дүү, ах нарын хамт байдаг. Тухайн орой бид нар 21 цагийн үед унтацгаасан. Манай хашаанд байдаг морьд Аамаа гэдэг хүний морьд, тухайн адуун дотор цагаан цоохор зүсмийн морь байсан, өнгөрсөн шөнө алга болсон байсан гэх мэдүүлэг / хх-17-р/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө би гэртээ 2 зээгийн хамт хоносон.06-ны өглөө той уулзахад зүчээний хамгийн наад талын хашаанд байсан цагаан цоохор зүсмийн морь алга болсон байна гэж хэлсэн. тэр морийг хурдан морь гэж ярьж байсан. Манайх шөнө 00 цагийн үед унтсан. Орой бүрэнхий болчихсон байхад би гадаа явж байхад морины зүчээний цаанаас өндөр нуруутай сүйтгэнэсэн хүн гарч ирээд ын гэрийн үүдэнд ирээд зогтусаад зогсож байгаад над руу харснаа хурдан хурдан алхаад хашааны хаалгаар гараад яваад өгсөн.Би буцаж орж ирээд гэртээ орж ирээд цаг харахад 18:35 цаг болж байсан. адуундаа өвс тавьж өгчихөөд 18 цагийн үед гэр лүүгээ явсан.Өөрийгөө би ын дүү гэж танилцуулж байсан хэдэн хоног той хамт байсан өндөр хар залуу мөн байна лээ гэх мэдүүлэг / хх-18-19/
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би одоогоос 4 жилийн өмнө Ховд аймагт гэрээрээ ирж 3 жил З.ын торон хашааны манаач хийж байна.Би З.ын адууг хардаг байсан, 40-өөд адуу байгаа.2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл их голын ард торонд хашаанд байж байгаад дараа нь т тэжээлгэхээр хүлээлгэж өгсөн.2018 оны 01 дүгээр сарын эхээр ханиад хүрээд би 2 хоног очиж З.ын адуу малласан.Би явахдаа складны түлхүүрийг т хүлээлгэж өгөөд явсан.Тухайн үед хөх толгой гэх өндөр залууг дагуулаад яваад байсан.Тэр залуу морь алга болохын өмнөх 4 хоног адуу байсан Бичигт багийн 1-50 тоот хашаагаар ирээд байснаа цоохор морь алга болсон өглөөнөөс эхлээд үзэгдэхээ больсон.2018 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө тэр залуу ын гэрт очиж хоноогүй байна лээ. Цоохор морийг тэр залуу авсан байх.Намайг адуу харахаар ирсэн 2 хоногийн үед тэр залуу надад ын түлхүүрүүдийг авчирч өгөхдөө надаас “та адууныхаа хажууд хонодог юм уу” гэж асуухаар нь би сэжиглээд “би хононо”гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх- 21-22/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө зах дээр явж байгаад Н.*******тэй тааралдсан. Н.******* намайг “хямдхан адуу зараад өгөөч” гэсэн. Ямар учиртай адуу юм бэ гэхэд “ зам гүүрийн тэнд байгаа, миний тэжээдэг морь “ гэсэн. Тэгээд миний утсаар Ганаа гэх хүнтэй ярьчихаад яваад өгсөн. Н.*******г Хөх толгой гэж хочилдог гэх мэдүүлэг / хх-23-24/
Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой Н.*******тэй тааралдаад “чи хэзээ ирсэн юм бэ, чи хүний морь авчихсан юм уу, фейсбүүк дээр тавьчихсан байна лээ” гэхэд Н.******* “ би нэг хашаанаас цоохор зүсмийн морь авчихсан. Тэр морио эрүүлжүүлэхэд танилцсан залуудаа унуулаад явуулчихсан чинь ирдэггүй, эхнэр лүү нь залгахаар ирээгүй байна гээд байх юм.Болохгүй бол үнэнээ хэлээд цагдаа дээр очдог юм бил үү” гэж ярьж байсан гэх мэдүүлэг / хх- 25-26-р/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2014 онд З. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ухнын Адъя гэх хүнээс 10 сая төгрөгөөр цоохор морь худалдаж аваад тэндээ үлдээгээд ирсэн.Би 2014 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Халзан суманд очиж У. гэх залуугаас З.ын худалдаж авсан цоохор зүсмийн, зөв талын ташаан толгой дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай 4 настай хязаалан үрээг Ховд аймагт авчирсан. Тэр жилээ уралдаагүй, 2015 онд засчихсан байхдаа уралдуулсан чинь 12-т ирсэн.Үүнээс хойш З.ын морийг уяхаа больсон болохоор амжилтыг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг/ хх-37-р/
Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2014 онд би цоохор зүсмийн, зөв талын ташаан толгой дээрээ урагшаа харсан давхар саран тамгатай, 4 настай, хязаалан үрээг Ховд аймгийн З. гэх хүнд 10 сая төгрөгөөр зарсан.Уг адууны эцэг нь Халзан сумын иргэн Моононгийн Баатарсүх гэх хүний Будан нэртэй азарганы төл юм гэх мэдүүлэг /хх- 40-р/
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2014 оны З. бид хоёр хамт явж Сүхбаатар аймгийн Халзан сумаас уяач У. гэх хүнээс цоохор үрээг 10 сая төгрөгөөр худалдаж авч ирж байсан.Тэгээд хавар ногоо гарахаар ирж авна гээд тэжээлийнх нь мөнгөтэй морио үлдээгээд ирсэн гэх мэдүүлэг /хх- 43-44/
Морь үнэлсэн тухай тайлан /хх-46/
Шүүгдэгч К.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын эхээр Баруун бүсийн төв зах дээр лото тоглоомын газар байж байтал Н.******* гэх залуу орж ирээд “ адуу авах уу” гэхээр нь “ ямар учиртай адуу юм бэ “гэхэд очоод үзээд ав гээд бид хоёр захын дээд талаас такси аваад Бичигт багийн 1-50 тоот хашаанд очиход тухайн хашаанд олон тооны сул адуу, зүчээн дотор 4-5 адуу байсан.Би зүчээн дотор байгаа цоохор зүсмийн адууг авъя хэдэд өгөх юм бэ гэхэд 400.000 гэхээр надад 300.000 байна гэхэд Н.******* ” би чамд хулгайлж авч өгнө, чи чимээгүй байгаарай, баригдах юм бол би өөрөө хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн.Тэгээд бид хоёр тохиролцоод би 300.000 төгрөгөөр уг адууг худалдаж авсан гэх мэдүүлэг / хх -51-52-р/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-3-5/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар,
Шүүгдэгч К.******* нь З.ын эзэмшлийн 1 тооны морийг хулгайнх гэдгийг мэдсээр байж Н.*******гээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300000 төгрөгөөр худалдаж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ч дараах баримтууд болох:
Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал К.******* залгаад “ манайд ирээд идэш гаргалцаад өгөөч” гэсэн.Тэгээд би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод К.*******ыд очиж Эрболатын хамт 1 тооны морь нядалсан. Уг морь нь цоохор зүсмийн морь байсан Тухайн үед К.******* энэ морийг 300000 төгрөгөөр худалдаж авлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-32-р/
Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал К.******* залгаад “идэш гаргалцаад өгөөч, би нэг морь худалдаж авлаа” гэсэн. Тэгээд С.гийн хамт очиж 1 морь гаргалцсан. Тухайн морины им тамгын анзаараагүй, цоохор морь байсан гэх мэдүүлэг /хх-33-р/
Гэрч М.гийн: 2018 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, манай нөхөр К.******* нэг залуугийн хамт ирсэн.Би “энэ ямар залуу юм бэ” гэхэд манай нөхөр “ энэ морь зарах гэж байгаа хүн” гэж хэлсэн.Манай нөхөр эмнэлэг явж ирээд нөгөө залууг сэрээгээд “ чи морио зарах юм уу” гэхэд “одоо яваад аваад ирье” гээд 30-аад минут болоод бор цоохор морь хөтөлж ирээд 300000 төгрөг аваад явсан.Маргааш нь манай нөхөр , нарын хамт нөгөө морио нядалсан гэх мэдүүлэг / хх-34-р/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-175-183-р/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.*******гийн ”... Би К.*******д морь хулгайлж ирж өгнө шүү чи арыг нь даагаарай гэж хэлж шөнө ганцаараа гарч явж хулгайлж авчирч өгөөд 300.000 мянган төгрөг тоолж авсан...”
Шүүгдэгч К.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хулгайн адуу гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч К.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.******* нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч К.******* нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар гэрч Э.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.******* нь Ховд аймгийн ******* суманд төрсөн, эцэг эхээс 4-үүлээ, айлын 2 дахь хүүхэд, сургуульд сураагүй, уншиж бичиж чадахгүй, бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн,цэргийн алба хаасан, одоо Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багт ээжийнхээ хамт амьдардаг. Хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх мэдүүлэг /хх-35-р/
Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.******* бид нар найзууд, Н.******* 1-р ангиас сургуулиас гарсан, уншиж бичиж чадахгүй, цэргийн албыг Увс аймгийн 0245-р ангид хаасан,эхнэрээсээ салаад 2 жил болж байна.Одоо ******* сумын Цагаанбулан багт ээжийнхээ хамт амьдардаг.өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч К.*******ы хувийн байдлын талаар гэрч М.Жанболат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: К.******* айлын ганц хүүхэд, 3-р ангиас сургуулиас гарсан. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн, цэргийн алба хаагаагүй.Одоо эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн төвд амьдардаг, Цагаан морь зах дээр ченж нарт тусалдаг гэх мэдүүлэг / хх-155/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Н.*******, К.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-226-227-р/ тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь мөнгөтэй болох үүднээс анх адуу хулгайлах санаа, сэдэлт төрсөн ба шүүгдэгч К.******* түүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн /ЭХЕА-ийн 3.4/, урьдчилан амалж дэмжлэг үзүүлсэн /ЭХЕА-ийн 3.5/, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хурдан удмын 8 настай морь 13.000.000 төгрөгний үнэлгээтэй болох нь “ Морь үнэлсэн тухай тайлан, гэрч нарын мэдүүлгээр /хх-46/-ээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гээс 13.000.000 төгрөг гаргуулж хохирогч З.т олгуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******, К.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч К.*******ы эзэмшлийн 21 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/46 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт гийн *******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч ******* овогт *******ын *******г 01 / нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн *******ыг 07 / долоон/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, К.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 300.000 / гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хурдан морины үнэ 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.т олгуулсугай.
5.Шүүгдэгч К.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч К.*******ы эзэмшлийн 21 инчийн Panasonic маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 5/46 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******гийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжилээгүйг дурдсугай.
6.Шүүгдэгч Н.*******, К.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form