| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0120/З |
| Дугаар | 123/ШШ2025/0111 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2025/0111
2025 12 12 123/ШШ2025/0111
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-т холбогдуулан гаргасан “...улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0047518 дугаартай шийтгэлийн хуудаст нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...*** аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О би, тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь "зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг хуш модны самар тээвэрлэн явсан гэх зөрчлийн 2534001905 дугаартай дугаартай хэргийг шалгаж, холбогдогч С.Н-т Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, 1500,000 төгрөг хохирол, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн 0047518 дугаартай шийтгэлийн хуудсыг шалгалтын хүрээнд хянав. Эрх бүхий албан тушаалтан Н.Б нь "*** аймгийн *** сумын нутагт 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгийн *** сумын нутгаас иргэн С.Н нь 64-26 УЕС улсын дугаартай, тоёота харьер маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг хуш модны самар тээвэрлэсэн гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, материалд цугларсан холбогдогч С.Н зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар С.Наранбаатар нь "зохих зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг буюу хуш модны самар бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна. Иймд эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч С.Н-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зүйл хэсгээр 300,000 нэгжээр торгож, 50 кг хуш модны самарны хохирол, нөхөн төлбөр 1500,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Н.Б нь зөрчлийн 2534001905 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ "зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах", "хохирол, нөхөн төлбөр гаргуулах” албадлагын арга хэмжээ авсан боловч 0047518 тоот шийтгэлийн хуудаст тусгаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Н.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0047518 дугаартай шийтгэлийн хуудаст дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна. Үүнд: Шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх” хэсгийн 6 дахь хэсгийн А дахь заалтын доогуур зурах, мөн хэсгийн В дэх заалтад “...зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого болох 50 кг хуш модны самрыг *** сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр...” гэж нэмэх өөрчлөлтүүдийг оруулахаар болгон прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0047518 дугаартай шийтгэлийн хуудаст "Шийдвэрлэх” хэсгийн 6 дахь хэсгийн А дахь заалтын доогуур зурах, мөн хэсгийн В дэх заалтад “...зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого болох 50 кг хуш модны самрыг *** сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр...” гэж нэмэлт өөрчлөлт оруулах тухай 177 дугаар дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оюунцэцэгийн 2025 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн 177 дугаар дүгнэлтэд зааснаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасны дагуу хариуцагч *** аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0047518 дугаартай шийтгэлийн хуудаст "Шийдвэрлэх” хэсгийн 6 дахь хэсгийн А дахь заалтын доогуур зурах, мөн хэсгийн В дэх заалтад “...зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого болох 50 кг хуш модны самрыг *** сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр...” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын Зөрчлтийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаартай “тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0047518 дугаартай шийтгэлийн хуудаст "Шийдвэрлэх” хэсгийн 6 дахь хэсгийн А дахь заалтын доогуур зурах, мөн хэсгийн В дэх заалтад “...зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого болох 50 кг хуш модны самрыг *** сумын Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр...” гэж тус тус өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, *** аймгийн Прокурорын газрын Зөрчлтийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оюунцэцэгийн дүгнэлттэй тус аймгийн *** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН