Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00323

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С*******ын талбай **, С******* Т******* б*******ын ** давхарт байрлах ******* к******* ББСБ ХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б**** аймаг, Т******* сум, *** дугаар баг, Ж **дугаар гудамж, *** тоотод оршин суух Г овогт Оын А /ИБД:/-д холбогдох

 

үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,139,909.70 төгрөг, нийт 5,139,909.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 11566439 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу 2024 оны 08 сарын 07-ны өдөр ******* Аппликейшнд хүсэлт илгээн 4,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай 3.18% хүүтэй зээлж авсан. ******* Аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 09 сарын 25-ны өдрөөс сар бүр 754,816,11 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. О.А зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Иймд О.Ааас үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,139,909.70 төгрөг, нийт 5,139,909.70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О овогтой А би ******* к******* ББСБ ХХК-аас авсан зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХК нь хариуцагч О.Аад холбогдуулан нийт 5,139,909.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,139,909.70 төгрөг, нийт 5,139,909.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч О.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,189 төгрөгөөс 48,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Ааас 48,595 төгрөгийг, улсын орлогоос 48,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХК олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,139,909.70 төгрөг, нийт 5,139,909.70 /таван сая нэг зуун гучин есөн мянга есөн зуун есөн төгрөг далан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,189 төгрөгөөс 48,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Ааас 48,595 төгрөгийг, улсын орлогоос 48,595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч О.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА