Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00320

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ийн гудамж, Т******* *******, ******* тоотод байрлах, ******* ******* И******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: *******, РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Р сум, Х хан ** дүгээр багт оршин суух Д овогт Хгийн Г /ИБД:2/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,186,149.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* И******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Г нь манай ******* шижир и******* ББСБ ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийг жилийн 35.88 хувь, сарын 2.99 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Х.Г нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч X.Гаас үндсэн зээл 16,500,000 төгрөгөөс 1,334,532.75 төгрөг төлж, үлдэгдэл 15,165,467.25 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 04 дүгээр сарын 29-нийг хүртэл 393 хоногийн үндсэн хүү 6,068,371.55 төгрөгөөс 5,062,625.44 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,005,746.11 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 67,077.68 төгрөгөөс 52,141.81 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,935.87 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,186,149.23 төгрөгийг гаргуулж үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.Г нь ******* ******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* И******* ББСБ ХХК нь хариуцагч Х.Гад холбогдуулан нийт 16,186,149.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Г нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 16,186,149.23 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,881 төгрөгөөс 119,441 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Гаас 119,441 төгрөгийг, улсын орлогоос 119,441 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* И******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 16,186,149.23 /арван зургаан сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун дөчин есөн төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,881 төгрөгөөс 119,441 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Гаас 119,441 төгрөгийг, улсын орлогоос 119,441 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* И******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.Г сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА